Цагаанхайрхан сум (Увс): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 382:
,
хөгжүүлэх
 
== Түүх[засварлах | edit source] ==
Хүн амын үндсэн хэсэг нь Элжигэн нар бөгөөд, Элжигэн овог нь Хамаг Монголын ханлигийн Дарлигинхэмээх хэсэгт нь хамрагдаж байгаад Чингис хааны анхны 13 хүрээний (хүрээлэн бууж, хамтдаа нүүгч овог) нэг болж байжээ. Улмаар Батмөнх Даян хааны отгон хүү Гэрсэнз Жалайр хунтайжийн хоёрдугаар хүү Ноёнтойд Бэсүд ба Элжигэн нарыг өгч захируулжээ. Манжийн үед Засагт хан аймгийн Ачит вангийн хошуугэж нэрлэгдэж байгаад, 1923 оноос Хантайшир уулын аймгийн Ханхөхий уулын хошуу гэж, тухайн үеийн өөрчлөн байгуулалтаас хамаарч нэрээ Элжигэн нарын хошуу нэрээ өөрчилж байжээ. Одоо Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай сумын бүх хэсэгт, Баруунтуруун сумын өмнөд зүүн хэсэгт Элжигэн нар нь оршин суудаг.
 
Энэхүү Элжигэн нарын хошуу анхандаа нэг хошуу байгаад хожим хоёр хуваагджээ. Эдгээр нь тухайн үед засаглаж байсан Ачит ван Гончигдамба, Зоригт ван Наваацэрэн нарын цол хэргэмээс хамаарч Ачит вангийн хошуу, Зоригт вангийн хошуу гэгдэх болжээ. Зоригт вангийн хошуу нь гол хошуунаас тасалсан харьцангуй жижиг хошуу байсан тул одоогийн Зүүнхангай сум болон Баруунтуруун сумын зүүн хэсэг нь болжээ. Ачит вангийн хошуу нь гол том байсан тул Цагаанхайрхан, Өндөрхангай сум, мөн Баруунтуруун сумын өмнөд хэсэг нь болжээ
 
== Лавлах бичиг==