"Есүс Христ"-ны өөр хувилбарууд

no edit summary
б
 
== Амьдрал ==
[[Файл:Early_life_of_Christ_in_the_Bowyer_Bible_print_4_of_21._nativity_of_Jesus._Rubens.png|thumb|ЕсүсМессиа төрсөнмэндэлсэн нь]]
Есүс Христийн талаарх мэдээлэл нь "[[Шинэ Гэрээ]]"-ний [[Дөрвөн дагалдагчийн бичсэн Сайн Мэдээ|эхний 4 номд]] бичигдсэн байдаг. Баярын мэдээний 4 номын 2 номд Христийн төрөлтийн талаар дэлгэрэнгүй дурдсан байдаг. [[Лук|Лукын сайн мэдээнд]] тэнгэр элч Габриел [[Галил]] хот луу явж, онгон бүсгүй [[Марь|Марьтай]] уулзан, түүнд Христийг төрүүлэх болсон тухай хэлдэг. Марь нь [[Давид Хаан|Давидын]] удмын Иосеф гэгч хүнтэй сүй тавьсан байлаа. Матайн сайн мэдээнд Иосеф Марийг хөл хүнд болсныг мэдээд Мариас нууцаар сүйгээ цуцлах гэтэл Габрель тэнгэр элч түүнд үзэгдэн учрыг тайлбарласнаар Иосеф Марийг эхнэрээ болгон авдаг. Лукын сайн мэдээнд тэр үеэр бүх нийтийн хүн амын тооллого болох болсон тул бүх хүн төрөлх нутагтаа очиж бүртгүүлэх шаардлагатай болсон ба тэр 2 [[Израйль|Израйлийн]] [[Бетлехем хот]] уруу явав. Тэнд байх үедээ Марь анхны хүүгээ төрүүлэн Есүс гэж нэрлэсэн тухай [[Матай]] болон Лук номонд хоёуланд нь өгүүлдэг. Тэдэн дээр Дорно зүгээс ирсэн мэргэд болон талын хоньчид ирэн хүндлэл үзүүлсэн талаар дурдсан байдаг. Орой нь тэнгэр элч Иосефын зүүдэнд дахин үзэгдэж Египет уруу зугт гэсэн тул Иосеф эхнэр, хүү хоёроо аваад зугтдаг. Учир тэр үед Иудаг хаанчилж байсан Херод хаан Есүсийг алахаар санаархсан байжээ. Цаг тайван болоход тэд буцан ирж Назар хотод суурьшсан.
Түүний дараа 30 настай байх үедээ, Иохан Баптистаар усан баталгаа хийлгэж, 40 хоногийн турш цөлд мацаг барин, дараа нь [[Галил]]д байхдаа өөрийн үйлчлэлээ эхэлсэн. Тэрээр хамгаас дотно 12 дагалдагчтай байсан.
756

edits