Биохими: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
103.23.51.1 (Яриа) хэрэглэгчийн 459761 засварыг цуцлах
Мөр 7:
== Биохимийн шинжлэх ухааны үүсэл ==
[[Зураг:Friedrich_woehler.jpg | thumb | right | 150px | Friedrich Woehler]]
jkОрчинОрчин үеийн биохимийн шинжлэх ухааны үүсэл XVIII зууны эцсээс эхэлж, XIX зууны сүүлээс бие даан гарч иржээ. Биохимийн шинжлэх ухаан бүрэлдэн бий болсон үеийг 4 үе шат болгон хувааж болно.
* I шат. Эрт цагаас сэргэн мандалтын үеийг хүртэл хүн төрөлхтөн өвөрмөц биохимийн процессыг ашиглаж байжээ. Тухайлбал: [[бяслаг]], [[тамхи]], [[цай]], [[дарс]] зэргийг үйлдвэрлэх мэдлэгтэй байжээ. Улмаар амьдралын нөхцөл, хүнсний бүтээгдэхүүн, эмчилгээний болон технологийн чухал шаардлагатай бодисуудыг ашиглах хэрэгцээ урган гарсанаар дараагийн шатанд шилжсэн байна.
* II шат. Энэ шатанд сэргэн мандалтын эринээс эхлэн XIX зууны хоёрдугаар хагас хүртэл үргэлжилсэн байна. XVI-XVII зууны үед ятрохими (эмнэлэгийн хими) үүсч хөгжсөн бөгөөд ятрохимичид хүний организмийн амьдралын үйл ажиллагаа нь зөвхөн химийн байр сууринаас л ойлгох боломжтой бөгөөд олон тооны өвчнийг төрөл бүрийн байгалийн болон зориудаар химийн бодис хэрэглэн эмчлэх боломжтой гэдгийг нотложээ. Үүний дараа [[Герман]]ы эрдэмтэн Ю.Либих XVIII зууны 30-40 онуудад химийн тоон шинжилгээний аргыг боловсруулан тэдгээрийг [[биологи]]йн объектын судалгаанд хэрэглэж эхэлснээр олон шинэ бодисуудыг [[синтез]]лэх, ялгах ажлууд ар араасаа цувран хими, биохимийн шинжлэх ухаанд эрчимтэй өсөлт гарсан байна.
* III шат. Биохимийн хөгжлийн III шат нь IX зууны II хагасаасхасасаас эхэлсэн хэмээн үздэг бөгөөд биохими бие даасан шинжлэх ухаан болсон байдаг. XIX зууны эцэс гэхэд 100000 орчим байгалийн болон нийлэг органик нэгдэл судлагдаад байжээ. Энэ үед хийгдсэн чухал ажлуудаас дурьдвал: анхны биохимийн лаборатори байгуулагдаж (орос), мочевины биосинтезын үе шатыг тогтоож, гемоглобин, хлорофиллын бүтцийг судлаж, уураг, нүүрс ус, липид харилцан бие биедээ хувирдаг, фермент (энзим), биоэнергитикийн судалгаанууд хийгдсэний үр дүнд 1903 онд "Физиологийн хими" нэр нь "Биохими" болж солигдсон байна.
* IV шат. Энэ үе нь XX зууны 40-50 онд эхэлдэг. Энэ үед биохимийн судалгаанд физик хими болоод математикийн аргуудыг өргөн ашиглаж, генетикийн мэдээлэл хадгалах ба дамжуулах молекулын үндэс, уургийн биосинтезийн механизм, зарим уургийн бүтцийг тайлах зэрэг өндөр түвшиний судалгаанууд хийгдэж иржээ. Одоо үед биохимийн судалгаа нь арга зүй цар хүрээний хувьд өндөр түвшинд хүрээд байгаа бөгөөд нано хэмжээст биохимийн зүг улам бүр тэмүүлсээр байна. Ургамлын аймгийн ангилал зүйг дээд ба доод ургамал гэж ангилдаг.