Монгол бичиг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 7:
 
==Түүх==
[[Чингис хаан]] 1206 онд [[Их Монгол улс]]ыг байгуулан [[Монгол үндэстэн|Монгол угсаатан]]<nowiki/>ыг дахин сэргээн мандуулж, эдүгээ хүртэл оршин байх үндсийг бататгасан билээ. Тулгар улсын алив хэргийг явуулахын тулд Уйгур үсгээс Тататунга нэрт бичгийн хүн Монгол үсгийг зохиожээ гэж зарим эрдэмтэд үздэг. Үүнд төрийн албан ёсны бичиг болгосон хэмээх санааг XVII зууны [[Монголын нууц товчоо|Лу. Алтан товчид]] дурдсаныг эш болгодог. Харин үүнийг "мөхсөн" Уйгураас бичиг үсэг авсан байх үндэсгүй Согдоос Уйгуртай зэрэгцэн аль эрт бичиг үсэгтэй болсон байх боломжтой гэж олон эрдэмтэн өөрөөр тайлбарладаг. Уламжилж ирсэн бичгийг Чингис хаан нэгдсэн төрийн албан ёсны үсгээр зарлигдсаныг тэр цагаас үүссэн мэтээр тайлах нь буруу гэж эдгээр судлаачид үздэг. Үүний нэг баримт нь Чингис хааныг нас барахаас өмнө ба дараа бичигдсэн "Чингисийн чулууны бичиг", Монголын нууц товчоонд бичиг үсгийн нилээд урт хугацааны боловсорсон төлөв илэрхий ажиглагдаж байдаг ажээ. Гэвч [[Чингис хаан]] [[Найман аймаг|Найман аймгийг]] нэгтгэсний дараа олзлогдсон бичээч Тата-Тунга нь эртний Иран дахь [[Согд|Согд]] бичгээс үүссэн хуучин [[Уйгур бичиг]]ээр үндэс болгож зохиосон гэдэг үзлийг баримтлах явдал бас байсаар байдаг. Тататунга бээр төрийн албан бичгийг төгөлдөржүүлэн эмхлэх үйлсийг гүйцэтгэсэн байж болох юм.
Монголчууд эхэндээ "Уйгаржин бичиг" гэж нэрлэдэг байсан гэдэг. Мөн онцлог шинжүүд болоод бусад монгол түүхэн бичгүүдээс ялгах зориулалтаар ''Босоо бичиг, Хуучин Монгол бичиг, Худам Монгол бичиг'' гэж олон янзаар нэрлэж байжээ.