Эволюци: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
б →Эх үүсвэр: Д.Ж.Футуима "Эволюци" |
No edit summary |
||
Мөр 1:
{{хянах}}
[[File:CollapsedtreeLabels-simplified-bxr.svg|thumb|450px|«''[[Амьдрал|Амьдралын мод]]''»|alt=life three]]
'''Эволюци''' нь нэг үеэс дараагийн үед шилжих [[удамших хувьсал]] юм. "Evolutio" гэдэг нь дээшлүүлэх, дэлгэрүүлэх гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Эволюци хэмээх нэр томъёог анх 1762 онд [[Швейцари]]йн эрдэмтэн Шарль Боннэ хэрэглэжээ. Эволюцийн онолыг анх 19-р зууны үед [[Англи]]йн эрдэмтэн [[Чарльз Дарвин]] боловсруулжээ. Орчин үед эволюцийн онолын судалгаа макроэволюц, микроэволюц гэсэн үндсэн хоёр түвшинд явагдаж байна. Шинэ зүйл үүсэн бүрэлдэхэд хүргэдэг популяцийн генетик, экологийн эргэлт буцалтгүй өөрчлөлтийн тухай ойлголтыг микроэволюц гэдэг. Харин макро эволюци нь зүйлээс дээшхи, баг, овог, төрөл гэх мэт ангилал зүйн нэгжүүдийн үүсэл, хөгжил, өөрчлөлттэй холбоотой эволюцийн үйл явц юм. Биологийн эволюц нь нийгмийн эволюциэс дараах 3 шинжээрээ ялгаатай. Үүнд:
# Эргэлт буцалтгүй процесс
Line 6 ⟶ 8:
Биологийн хувьсал-эволюци бол биологийн шинжлэх ухааны үндсэн тулгуур онолын нэг мөн. Янз бүрийн шалтгаанаар амьд биеийн генийн төвшинд гарсан өөрчлөлт байгалийн шалгаралд ивээгдвэл тухайн бүлэг амьтан хувьсан хөгждөг амьд байгалийн ерөнхий зүй тогтолын онолыг эволюци гэнэ. Энэ хөгжлийн гол эх үүсвэр нь тухайн амьтаны генд гарсан янз бүрийн шалтгаантай санамсарггүй өөрчлөлт байдаг. Эволцийг үйлчилж буй цаг хугацаа, авч үзэж байгаа цар хүрээнээс хамааруулан макроэволюци, микроэволюци гэж хувааж үздэг.
==Түүх==
Line 338 ⟶ 24:
Зориудын шалгарал нь хүн үүссэн цагаас буюу хүний оролцоотой бий болдог , Байгалын шалгарал гэдэг нь амьд бие үүссэн цагаас эхлэн бий болсон гэж үздэг байна.
Мөн зориудын шалгарлыг дотор нь аргачилсан ба санамсаргүй гэж хуваана. Аргачилсан хэлбэр нь тодорхой зорилт тавин түүнийгээ хэрэгжүүлнх үйл ажиллагаа юм.
=== Түүхэн хувьсах хөгжлийн морфологийн зүй тогтлууд ===
Конвергенц (ижилсэх). Удам төрлийн хувьд ойрын холбоогүй,ангилал зүйн янз бүрийн бүлэг,нэгжид хамаарах амьд бие махбодод бие биеэс үл хамааран адил төстэй шинжүүд макроэволюцийн явцад үүсэхийг конвергенц буюу шинж тэмдгийн хувьд ижилсэх хувьсал гэнэ.Амьдралын адил төстэй орчинд дасан зохицох,байгалийн шалгарлын чиглэл төстэй байсан зэргээс шалтгаалж амьд бие махбод шинж тэмдэг буюу дасан зохилдлогооны хувьд ийнхүү ижилсдэг.
Амьтны аймгийн 2 өөр хүрээнд багтдаг сохор номин,хүн хорхой хоёр газар малтахад гойд зохицсон хүчирхэг урд мөчөөрөө тун төстэй.Өөр өөр ангид хамаарах аврага загас,халим,далайн гахай,загасан гүрвэл зэрэг нь усан орчинд амьдрах болсонтой холбогдон биеийн хэлбэрээрээ аварга загастай мөн л ижилссэн байна.Бас амьдралын дотоод үйл ажиллагааны шинж тэмдгээрээ төсөөтэй болдог.
Конвергенц-латин хэлний “convergere”-ойртох,ижилсэх гэсэн үгнээс гаралтай.
Line 349 ⟶ 36:
Параллелизм – Грек хэлний “parallelismos” -зэрэгцэх,хослох гэсэн үгнээс гаралтай.
===Эх үүсвэр===
Энэ санамсаргүй өөрчлөлт ашигтай байвал дараачин үе удамд дамжин цаашид тухайн өөрчлөлтийг агуулсан амьтад бусдаасаа давуу боломжтойгоор үржиж, үр төлөө үлдээснээр цаашид улам төгөлдөрждөг. Иймээс эволюцийн эх үүсвэр нь
#генийн өөрчлөлт буюу мутаци
#рекомбинаци буюу эцэг эхийн генийн харилцан хорших
Эдгээрийн үр дүнд нэг зүйл амьтан, нэг сүргийн амьтандын дотор жигд биш байдал үүсч, байгалийн шалгаралд харилцан адилгүй хариу үйлдэл үзүүлдэг.
===Хөдөлгөгч хүч===
Эдгээрийг эх үүсвэрүүдэд үйлчилдэг үндсэн хоёр үйлчлэгч хүч байдаг. Үүнд:
#байгалийн шалгарал
#генийн
Байгалийн шалгарал нь тогтворжуулагч, сарниулагч, нэг тийш чиглэсэн гэсэн гурван үндсэн хэлбэр байдаг. Хэрэв дундаж үзүүлэлттэй амьтанд амьд үлдэж үр удмаа үлдээх илүү боломж олдож байвал энэ нь тогтворжуулагч шалгарал юм. харин үүний эсрэг дундажийн хоёр захын үзүүлэлт бүхий амьтаныг эвээж байвал сарниулагч, зөвхөн нэг чиглэлдэх хэлбийлтийг эвээж байвал чиглүүлэх шалгарал юм.
Генийн дрейф нь чөлөөтэй эвцэлдэн үржлийн үр дүнд генийн давтамж санамсаргүйгээр үеэс үед өөрчлөгдөхийг хэлнэ. энэ санамсаргүй өөрчлөлийн нөлөө олон гишүүн бүхий популяцад үл ялиг байхад харин харьцангуй цөөн гишүүн бүхий популяцад хурцаар ажиглагдана.
[[Ангилал:Эволюци| ]]
[[Ангилал:
[[Ангилал:
[[Ангилал:
|