Тугтөмөр хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 32:
Харин Үйл таслах яамны хэрэг мэдэгч [[Яньтөмөр]], Раднаашир ван зэрэг жанжид [[Дайду]]д 10 сарын 16-нд Хайсан хүлэг хааны хүү Төвтөмөрийг залж хаан өргөмжлөснөөр [[монголчууд]] 1260 оноос хойш дахин зэрэгцсэн хоёр хаантай болов.<ref name="содбилэг"/>
 
Шанду, Дайдугаараа талцан дайтав. Ашидхэвийн шадар Ванчин ван, [[Цавчаал боомт]]ыг эзлэхэд Яньтөмөр цэрэглэн Ванчины цэргийг бут ниргэсэн ба Далааш түшмэл Артөмөр, Худтөмөр нарыг илгээвэл мөн дийлджээ. Ашидхэв хааны мэдлийн [[Ляодун]]гийн хойгийн хэдэн түмэн цэрэг Дайду руу дөтлөхөд Төвтөмөр хаан Тодтөмөрийг илгээж Жижоуд тулгаран ширүүн байлдаж, Ляодуны цэрэг Дайдугийн таван хаалгыг бүслэн очсон ч өмнөдөөс цэрэг татан хамгаалав. Артөмөр, Түмэндарь жанжид Төвтөмөр хааны цэрэгт дийлдэв.
 
11-р сард Ерүтөмөр, Бухтөмөр нар Шандуг бүсэлж мухардуулснаар Ашидхэв хаан, Далааш ноён нар хас эрдэнийн тамгыг өргөн барьж бууж өгчээ. <ref name="содбилэг">Ч.Содбилэг. Монголын Их Юань улсын түүх. Улаанбаатар. 2010 он. 194-р тал</ref>
Мөр 39:
Урьдын тангарагт Хайсан хүлэг хааны ахмад хүү хаан болно гэснээс Төвтөмөр хаан [[Алтай]]д суугаа эх өөр [[Хүслэн хутагт хаан|Хүслэн]] ахдаа хаан ор шилжүүлж, Яньтөмөр жанжнаар төрийн хас тамгыг хүргүүлсэн нь 1329 оны 4-р сарын хэрэг байв. Хүслэн хутагт хаан мөн ёсыг дагаж Төвтөмөр дүүгээ ор залгах ханхүү өргөмжилж Дайдуг хамааруулжээ.
 
Хүслэн хаан [[Давааны Ар нутгийн син жун шу шэн|Давааны арын орноос]] [[Шанду]] руу чиглэн алгуур нүүн ирсэн ба 7-р сард [[Орхон гол]], 8-р сард [[Хэрлэнгийн хөдөө арал|Хөдөө арал]], 9-р сард Онгоцот гэдэг газар хүрч дүү Төвтөмөртэй уулзан их найр болсон бөгөөд найрын гуравдугаар өдөр идээнд хордон зуурдаар нас нөхцжээ.<ref name="содбилэг"/>
 
=== Дахин хаан суусан нь ===
 
Төвтөмөр хаан 1329 оны 9 сарын 8-нд Их амгалан харшид хаан ширээнд дахин залрав.
Мөр 48:
 
[[Зураг:BailinTemple2.jpg|thumb|180px|1330 онд баригдсан суварга]]
==== Улс төрийн цэвэрлэгээ ====
==== Цэвэрлэгээ ====
Хаан улс төрийн сөргөлдөгч хүчнийг дарав. Тухайлбал [[Тэмүдэр]]ийн хөвүүд нарыг хороож, өмнөх балчир хаан Ашидхэв, түүний эх Бабухан нарыг цөллөгт явуулахад удалгүй таалал төгссөн. Есөнтөмөр, Ашидхэв хаан нарт нэхэн цол өргөмжлөхийг хориглосон түүхтэй. Дараа нь Хүслэн ахын талд ажиллалж байсан сайд нарыг баривчлан шийтгэв. Төвтөмөр хааны хатан [[Будшир хатан|Будшир]], Яньтөмөр сайд нар хамжилцаж өмнөх хааны хатан [[Бабуша]]г хүүгээ хаан болгох гэсэн хэмээн хилс ял тулган хороосон.
 
Мөр 58:
Хаан буддын шашныг ихэд сүсэглэн хөрш орнуудаас олон номыг авчран монгол хэлнээ хөрвүүлэх зарлиг буулган гүйцэтгүүлж байв.<ref name="содбилэг"/>
 
== Таалал төгсссөнтөгссөн нь ==
Хаан 1332 оны 9 сарын 2-нд 28 насандаа таалал төгсөв. Яньтөмөр хорлосон мэт байдаг. Алтан-Эрдэнэ хүүгээ ханхүү болгосон ч мөн тэр жил өнгөрчээ. Будшир хатандаа «Хүслэн ахын үр хөвүүд болох [[Тогоонтөмөр]], [[Ринчинбал]] хоёрын аль нэгийг хаан өргөмжлөөрэй» хэмээн гэрээслэсэн гэдэг.
 
Ринчинбал хаан болоод Төвтөмөр хааныг «'''Заяат» хаан''' (''Вэньзун'') хэмээн нэхэн цоллож, '''«Гэгээн богд язгуурын элбэрэлт хаан»''' (''Шэньминьюаньшяо'') хэмээн нэхэн нэр өргөмжилжээ. Хожим [[Тогоонтөмөр хаан]] эцэг эхийн өш санаж Өвгөсийн сүм дэх харшийг нь устгаж, онгоныг нь нураасан.<ref name="содбилэг"/>
 
== Гэр бүл ==
Мөр 71:
 
=== Агь ===
* Алтандара
* Алтан-Эрдэнэ
* Янтөгс
* Дайбинна