Чимэдийн Гочоосүрэн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
бNo edit summary
Мөр 12:
}}
 
'''Чимэдийн Гочоосүрэн''' (1952 - ) нь [[Архангай]] аймгийн [[Хотонт сум]]ын уугуул, [[үндэсний бөх]]ийн [[улсын заан]] цолтой бөх юм.
 
'''Нутаг ус, удам судар'''
 
Ч. Гочоосүрэн зааны үндсэн захиргааг хамгийн товчоор Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант баг гэж хэлж болно. Харин илүү тодруулъя гэвэл Өндөрсант багаас эхлээд урагшаа түүх сөхөж болох юм. Өндөрсант бол 1931 онд Цэцэрлэг Мандал аймгийн Өлзийт уулын хошуунаас байгуулагдсан Архангай аймгийн нэгэн сум юм. Тэр үеийн Өлзийт уулын хошуу нь гэвэл одоогийн Өвөрхангай аймгийн Хужирт, Зүйл, Өлзийт, Сант сумд бүтнээр болон хагас хэсэг нь, Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн нутгийн ихэнх хэсэг орж байсан том газар нутаг.
 
Энэ хошуу Манжийн ноёрхлын үед буюу 1691-1911 оны хооронд Халхын умар замын дундад дахь өмнөд хошуу, Богд хаант Монгол улсын үед буюу 1911-1921 оны үед Илдэн бэйлийн хошуу нэртэй явсан байна.
 
Тэгвэл Өндөрсгөн нутгийн ихэнх нь Илдэн бэйлийн буюу Өлзийт уулын хошуунд орж байсан юм бол багахан хэсэг нь хаана байсан хэрэг вэ гэсэн асуулт гарна. Эндээс Өндөрсгөө, Хужиртынхан засгийн хошуу, бэйлийн хошуу хэмээн яриад байдгийн учир тодорно. Өөрөөр хэлбэл одоогийн Өндөрсант багийн нутгийн багахан хэсэг нь одоогийн Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт сумдын нэгээхэн хэсэг буюу мөн Цагаан сүм, Хийд, Цацат, Цагаанчулуутын ам, Нарийн булгийн ам хавийн нутаг бөгөөд энэ хавийн нутаг  Манжийн ноёрхлын үед Халхын умар замын баруун гарын дунд баруун этгээдийн хошуу, Богд хаант Монгол Улсын үед Сайн ноён хан аймгийн Зоригт засгийн хошуу гэж явсан сумгүй, бага хошуу байжээ. Энэ хошуу 1918 оны бүртгэлээр өрх 199, эр хүн 581 (үүнээс тайж 98, хамжлага ард 184, лам 199, албат ард 60, сул ард 40) эмс охид 409, бүгд 990 хүн амтай байсан болон мал сүргийн хувьд адуу 2346, тэмээ 40, үхэр 2341, хонь, ямаа 7912, бүгд 12639 байсан нь тэр үеийн хошуудын хүн ам, айл өрх, мал сүргийн дундаж тооноос ихээхэн бага ажээ. Энэхүү зоригт засгийн хошуу Ардын засгийн жилүүдэд (1923-1931 он) Цэцэрлэг Мандал уулын аймгийн Цагаан сүм уулын хошуу хэмээн нэрлэгдэж дотроо Өсөхдэлгэрэх гэдэг ганц сумтай байгаад 1925 онд Цэцэрлэг голын хошуунд нийлсэн байна.
 
Хошууны ноёдын угсаа залгамжлалын тухайд Түмэнхэн сайн ноёны 12 дугаар хөвгүүн Сангарза илдэн хошууч, түүний хөвгүүн Дугар, Дугарын хөвгүүн даруй Шар Илдэч мөн гэжээ.
 
{| class="MsoTableGrid"
|
Д.д
|
Ноёдын нэр
|
Хэргэм зэрэг залгамжилсан он
|
Тайлбар злт
|-
|
1
|
Шар Илдэч
|
1696-1724
|
Засаг Шамбын хаяал дүү засаг, тэргүүн зэрэг тайж
|-
|
2
|
Шир буудай Загдаабади
|
1724-1736
|
Шар Илдэчийн ахмад хөвгүүн засаг, тэргүүн тайж
|-
|
3
|
Лувсаншарав
|
1737-1766
|
Шир буудай Загдаабадийн ахмад хөвгүүн засаг, тэргүүн зэрэг тайж
|-
|
4
|
Гомбодорж
|
1767-1801
|
Лувсандондовын ахмад хөвгүүн засаг, тэргүүн зэрэг тайж
|-
|
5
|
Сампилдорж
|
1802-1844
|
Гомбодоржийн ахмад хөвгүүн засаг, тэргүүн зэрэг тайж
|-
|
6
|
Бадар
|
1844-1897
|
Сампилдоржийн үеэл ач засаг, тэргүүн зэрэг тайж
|-
|
7
|
Гончигчойжин
|
1897-1923
|
Бадарын гуравдугаар хөвгүүн, 1912 онд засаг, улсад туслах гүн, зоригт цол хүртжээ
|}
 
Хүрээ хийдийн тухайд 1804 онд тус хошууны нутаг Цагаан сүмийн гол гэх газар Чогчин хурлын сүм байгуулснаар хүрээ хийдийн эх суурь тавигджээ. Хийдийн нэр Дэчинпунцоглин бөгөөд 7 дуган, 8 суврагатай байжээ.
 
Энэ хошууны сүүлийн ноён Гончигчойжин бөгөөд нутгийнхан өөрсдийгөө Гон засгийн хошууныхан гэдэг байсан аж. Энэ хошуунд Боржигон, Монгол, Харьд, Чорос, Могой нүдтэн, Шуудай, Жонгоор зэрэг овгууд байжээ. Нутгийн хилийг: “Зүүншээ-Хүйтэн даваа... , Өмнөш ...........- ...........—Хүйтэн даваа ..............., баруун хойш—Халха чулуу ........., Зүүн өмнөш ................., баруун өмнөш-Орхон гол, Орхон голын уулын нуруу хүрчээ” хэмээн хошуу нутгийн тэмдэглэлд бичсэн ажээ.
 
Дээр өгүүлснээс үзвэл Гочоо зааны нутгийн хөгшид засгийн хошуу гэж яриад байдгийн учир нь Өндөрсант сумын нутгийн ихэнх нь Илдэн бэйлийн хошуунд хамаарч байсан, гэхдээ Гон засгийн хошуутай хил залгаа байсантай холбоотой юм байна.
 
Ийм түүхтэй Өндөрсант сум 1961 онд Хотонт сумтай нийлсэн аж.
 
Харин Хотонт сумын түүх их өөр юм. Одоогийн Архангай аймгийн Хотонт сум нь Манжийн ноёрхлын (1691-1911 он)  үед дагаар ирж “хавсран захирагдсан Өөлдийн өмнөд хошуу” , Богд хаант Монгол улсын (1911-1921 он) үед Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйсийн хошуу, Ардын засгийн жилүүдэд (1923-1933 он) Цэцэрлэгмандал уулын аймгийн Хотонт уулын хошуу нэртэй Дэлгэрбадрах нэг сумтай яваад 1925 онд Эрдэнэ Булган уулын хошуунд нийлжээ.
 
Хожим 1931 онд Архангай аймгийн Хотонт сум болжээ.
 
Зааны аав нь Цэнд мээрэнгийн Чоёнгийн Чимэд гэдэг хүн байв. Цэнд мээрэн гэдэг эрдэм номтой, түүх шаштир их уншдаг хүн байж. Тэрээр
 
Газраар галзуу сарлаг давхина
 
Тэнгэрээр төмөр царцаа ниснэ
 
Дэлхийг аалзны шүлсээр хэрнэ
 
Гэрийн тооноор морин туурай цухуйна
 
Өглөө гарсан хүүхэд орой гал үлээнэ
 
Эмэгтэй хүн төр барина
 
Морин зам эдгэрч өөр замтай болно гэж ярьдаг байсан тухай “ Зоригт засгийн хошууныхан “ номд өгүүлжээ. Энэ бол мээрэнгийн өөрийн нь үг биш, харин Богдын лүндэнг уншиж цээжлээд хүмүүст таниулан ярьж байсан хэрэг юм. Галзуу сарлаг нь авто машин , төмөр царцаа нь онгоц, аалзны шүлс нь цахилгааны шугам, морин туурай нь зуухны яндан, өглөө гарсан  хүүхэд гал үлээх нь хүний нас богино болох, эмэгтэй хүн төр барих нь одоо олон сум эмэгтэй засаг даргатай болж байгаагаас эхлээд яваандаа аймгийн засаг дарга, улсын төрийн тэргүүн эмэгтэй хүн болох, өөр зам гэдэг нь машин зам гэсэн үг болох нь нэн тодорхой. Өвөө аав Чоён нь цэргээс бичиг үсэг сураад ирсэн Өндөрсант сум гэж байхад сум-нэгдлийн дарга, багийн дарга хийдэг хүн байжээ. Эднийд эцэг Цэнд мээрэнгийн ном судар үлдсэн байх учиртай аж. Аав нь өөрийн төрсөн дүү Зундуйтайгаа хоёул хар модон тэрэг, хушин банз, авдар, гэрийн мод гээд хийхгүй юмгүй мужаан байсан аж. Хийсэн энэ мэт зүйлээ ой модгүй Хотонт,  Хашаат, Могод, Өгийнуур, Гурванбулаг, Авзага сумд хүргэж борлуулдаг, оронд нь мал авдаг байсан байна. Эндээс аав нь ямар ажилсаг хүн байсныг харж болох юм. Аав нь дунд зэргийн нуруутай өргөн чийрэг биетэй, сайхан барилддаг, морь сайн уядаг хүн байсан аж.
 
Энэ мэт мужааны ажилдаа хэрэглэх модыг Хийдийн даваанаас бэлддэг байж. Аав нь өндөр цавчим уулнаас модоо цагаална, бяцхан хүү Гочоо ахтайгаа мод хөрөөдөж, үхэр тэрэг хөтөлдөг байж.
 
Арван хүүхдээ тэжээх гэж ийн зүтгэж байсан сайхан аав нь 1969 онд цагаан сарын өмнөхөн 54 насандаа бурхан болсон аж. Хот хүртэл явж үзүүлээд 2 жил гэртээ хэвтээд өөд болсон энэ өвчний учир шалтгааныг лам нар, хөгшид лусын хорлол буюу газар усны юм болсон гэдэг байжээ. 
 
Малаа услах худаг ухсан нь догшин газар байж таарсан гэдэг. Газар, усны шалтгаантай өвчний онош олддоггүй явдал одоо ч байсаар байна. Дашрамд газар усны буюу лус, савдгийн хорлол гэдэг нь газар савдаг гэдэг, ус лус гэдэг эзэдтэй байдаг, тэдгээрийн уурлуулж догшруулбал ямар нэг гай зовлон тохиолддог гэсэн үг юм . Харин баярлуулбал хур бороогоо хайрлахаас эхлээд эерэг сайн нөлөө үзүүлдэг гэж үздэг. Бурханы сургаал ёсоор 6 зүйлийн хамаг амьтны нэг нь адгуус амьтан бөгөөд үүнд хүний нүдэнд харагдаж үзэгддэг, мөн жижгээсээ болоод үзэгддэггүй бодит биетэй өчүүхэн нэг эст амьтнаас заан, халим хүртэлх бүх амьтан байдаг бол ерөөс бодит биегүй лус, савдаг тэргүүтэн амьтад бас ордог байна. Бодит биегүй ийм амьтдын сайн муу нөлөө маш хүчтэй байдаг тул лус, савдгийг сайн аргадаж, аль болох уурлуулж, хилэгнүүлэхгүйг хичээх ёстойг манай ухаант дээдэс сургасаар ирсэн билээ. Лус, савдгийг баярлуулахыг тухайд хамгийн энгийн арга нь цай, идээнийхээ дээжийг хангай дэлхийдээ өргөх, уул усаа бузарлаж буртаглахгүй байх, ухаж төнхөхгүй байх, ан амьтдыг зугаа цэнгэлээр олноор нь алж хядахгүй байх, нутаг усаа магтсан дуу, шүлэг зохиох, зохиолгох, зохиосныг унших, дуулах, ус нутгаа байнгад магтсан сайн үгсийг хэлэлцэж байх зэрэг хүн бүрийн чадах зүйл байдаг. Хүмүүс том том уулаа илүүтэй ярьж, шүтдэг бөгөөд усаа нэг их шүтдэггүй талтай. Гэтэл усны эзэн буюу лусын хүч, хорлол илүү байдгийг ямагт анхаарч усаа их хайрлаж, магтаж, ариун сайхнаар нь байлгах учиртайг дашрамд өгүүлсү.
 
Харин овоо тахих, наадам үйлдэх зэргээр хамтаараа тусгай журмаар үйлдэх ёслол бол байгаль дэлхийгээ баясгах илүү шинжлэх ухааны үндэстэй томоохон ажил юм... Гэвч энэ тухай өгүүлэх нь энэ бяцхан номын сэдвээс доторх асуудал биш тул гурван цэг тавиад орхиё. Юм ярьж чадахгүй болсон үедээ аав нь хүүгээ ажил хийгээд ирэхэд нь (мод бэлдэх, хашаа барих гэх мэт дараах бүлэгт өгүүлсэн ажлууд) ээжид нь нэг юм дохиогоор хэлээд байдаг байсан нь “Ажил сайн хийж байна, их сайн байна. Хоолыг нь нэмж өг” гэсэн санаа байсныг ээж нь ойлгодог байжээ.
 
Ингээд аав нь өөд болж, ах нь дээд сургуульд явсан тул ээждээ нэмэр болох, хэдэн дүү нараа тэжээх үүрэг Гочоо хүүд ноогдсоноос Орост ч, Баянхонгорт ч явалгүй 15 наснаасаа үйлдвэр бригадад ороод хүнд ажилд зүтгэж эхэлсэн байна. Энэ тухай дараах бүлэгт тодорхой өгүүлнэ.
 
Аав нь Зундуй, Осор, Гомбосүрэн, Долгор, Дарьсүрэн гэсэн дүү нартай хүн байснаас одоо дүү Долгор нь 90, Гомбосүрэн нь 80 наслаад нийслэлд хүүхдүүдтэйгээ эрүүл саруул сайхан амьдарч байна.
 
Ах шигээ ажилсаг Гомбосүрэн дүү нь тариаланчдын улсын зөвлөгөөнд оролцож ирээд “ Нэг ийм юм өглөө” гээд өврөөсөө одон гаргаж үзүүлж байсан гэдэг юм билээ. Эндээс энэ удмынхны ерөнхий төлөв бас харагдах л байх даа. Ээж Лхамсүрэн нь Зундуй гэдэг хүний охин бөгөөд өвөө аав Очир нь аян жин тээдэг, их бяртай, том биетэй хүн байсан аж. Нэг удаа, тэр үеийн жишгээр бодвол одоогийн Хятадын нутаг Бор тал, Цонжинд аян хийж явсан болов уу, пүүсийн данжаадууд Монгол эрчүүдийн бяр тэнхээ, тэсвэр тэвчээр, бас ухааныг сорьж өөрийн бараагаараа элдэв мөрий тавьдаг байсан зангаараа (энэ тухай нутаг бүрд шахам сонин хачин яриа, домог их түгээмэл байдаг) хунз цайг шүдээрээ зууж өргөөд майхан нэг тойрвол уг цайг үнэгүй өгөхөөр мөрий тавихад хүлэгнээс нь шүдээрээ зуугаад майхан хоёр тойрч байсан гэдэг яриаг хөгшчүүд үе дамжуулан ярьсаар иржээ. Энэ хүн бас нутгийнхаа, хожим зээнцэр охин Дугарсүрэнгийн нь хань болсон Ёндонгийн дээдэс болох нэг хүчтэн эртэй сарлагийн бухны доогуур хоёр гар оруулж гар гараасаа атгалцаад өргөж нэлээн хол алхацгаагаад тавьсан тухай энэ хүний ойрын садан Чойсүрэн (Чойсоо хэмээх) гуай ярьж байсныг миний бие өөрийн чихээр дуулсан бөлгөө.
 
Тэгэхээр Гочоо зааны бөхийн удам ээж талаасаа гэдэг нь тодорхой байна. Энэ удмаас гэрлэсэн Чимэд гэдэг айлаас энэ цаг үед буюу нутгийн дээс алхаж хот хүрээнд ирж барилдах боломжтой болсон үед улсын заан , сумын начин таван хүү төрөн гарсан байна. Дээр өгүүлсэн дээд өвөг Очир, түүний ах дүүс бүгд том биетэй, бяр ихтэй улс байсан тул хол явж барилдсан бол ямар ямар цолтон тодрох байсныг таахад бэрх ажгуу. Мөн Очир гэдэг хүний ганц эрэгтэй зээ дүү З. Дамбадаржаа ах хүндийн өргөлтийн 67-82 кг жинд 1960-аад оноос хүч үзэж МБАТС-д 1 удаа, УАШТ-нд 2 удаа, Улаанбаатар хотын АШТ-нд 2 удаа тус тус түрүүлж, Казакстанд болсон АТАШТ-нд шалгаран оролцож 5 дугаар байранд орж, мөн Хятадад болсон томоохон тэмцээнд оролцож байсан спортын мастер цолтой тамирчин байна.
 
Улсын заан Ч. Гочоосүрэнгийн нутаг ус, үндсэн захиргаа, хоёр талын дээдсийн тухай товчхондоо ийм ажгуу.
 
==Амжилт==