Фотовольтаик: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 4:
'''Фотовольтаик''' гэдэг нэр томъёо нь [[гэрлийн энерги]]йг шууд хувиргагчийг хэлэх ба ихэнхдээ нарны гэрлийг [[фото элемент]]ийн тусламжтайгаар [[цахилгаан энерги]] болгон хувиргана. 1958 оноос хойш сансрын тээвэрт хэрэглэсээр ирсэн. Орчин үед түүний хэрэглээ нь зөвхөн сансарт бус харин дэлхий дээр ихээр хэрэглэх болсон ба ихэвчлэн цахилгааны үүсгүүрээр ашиглахдаа ил задгай газар болон орон сууцны дээвэр, эсвэл [[зогсоолын төлбөрийн автомат]], [[тооны машин]] зэрэгт суурилуулсан байдаг.
 
Фотовольтаик гэх үг нь [[Грек хэл|грекийн]] "гэрэл" (φῶς, фос, харъяалахын тийн ялгалд: φωτός, фотос) гэсэн үг болон [[Хүчдэл|цахилгаан хүчдэлийн]] [[Олон улсын нэгжийн систем#Уламжлагдсан нэгжүүд|нэгж]] [[Вольт (нэгж)|вольтоос]] (Алессандро Вольтагийн нэр) уламжлан бий болсон нийлмэл үг юм. Фотовольтаик нь нарны эрчим хүчний нэгэн бүрдэл хэсэг нь юм.
 
2014 оны сүүлээр дэлхий даяар 177 ГВт чадалтай төхөөрөмжийг суурилуулсан нь жилдээ багцаагаар 200 [[Ватт цаг|ТВцаг]] үйлдвэрлэж байгаа дэлхийн цахилгааны нийт хэрэгцээний 1% орчмыг хангаж байна гэсэн үг юм.