Хөлбөмбөг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 30:
 
== Түүх ==
Түүхийн бүх л үеийн турш хүн төрөлхтөн бөмбөгийг өшиглөн тоглосоор ирсэн. ФИФА-гаар бол шинжлэх ухаанаар батлагдсан хамгийн анхны бөмбөг өшиглөх тоглоомоор МЭӨ 2-3-р зуунд [[ХятадАм|америк]]ад тоглож байжээ. Мөн [[Эртний Ром|Ромын үед]] тоглож байсан Харпастум хэмээх тоглоом нь өнөөгийн хөлбөмбөгийн өвөг дээдэс байж болох талтай.
 
Орчин үеийн хөлбөмбөгийн эхлэл 19-р зуунд [[Англи]]йн сургууль бүрд өөрийн өөрийн дүрмээр тоглогдож байсан бөмбөг өшиглөх тоглоомыг нэгдсэн нэг дүрмэнд оруулснаар тавигджээ. 1863 оны 10 сарын 26-нд Лондоны Квин гудамжны Фриймэйсоны уушын газарт анхны хөлбөмбөгийн холбоо (The Football Association)-ны уулзалт болжээ. 10-12 сарын хооронд уг уушын газар 5 уулзалт хурал болж хамгийн анхны хөлбөмбөгийн дүрмийг гаргасан байна. Гэхдээ сүүлчийн уулзалтан дээр Блекхет болон бусад зарим багийн төлөөлөгч бөмбөгийг гараараа барьж гүйх, ингэж гүйж байхад нь бөмбөгийг хүчээр булааж авч болох гэсэн дүрмийг нь зөвшөөрөөгүйн улмаас энэ холбоог орхин гарчээ. Тэд сүүлд нь 1871 онд Регбигийн хөлбөмбөгийн холбоог үүсгэсэн байна. Дэлхийн хамгийн эртний хөлбөмбөгийн тэмцээн бол FA Cup буюу Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээн юм. Энэ тэмцээнийг анх Чарльз Алкок санаачилжээ. Хамгийн анхны олон улсын хөлбөмбөгийн тоглолт 1872 онд Англи Шотландын багуудын хооронд болсон байна.