Жавзандамба хутагт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 11:
== Жавзандамба хутагтуудын жагсаалт ==
*1635 - 1723 Өндөр гэгээн
*1850 - 1868 АгваанчойжиьанчигпэрэнлэйжамцАгваанчойживанчигпэрэнлэйжамц (Ngag-dbang-chos-kyi-dbang-phyug-'phrin-las-rgya-mtsho)
*1870 - 1924 оны 5 сарын 20 [[Богд хаан|Агваанлувсанчойжинданзанваанчигбалсамбуу]] (Ngag-dbang-blo-bzang-chos-rje-nyi-ma-bstan-'dzin-dbang-phyug rJe-btsun-dam-pa Bla-ma)
<ref>[http://www.worldstatesmen.org/Religious_Organizations.html#Mongolia Tibetan Buddhist Mongolia, Religious Organization, worldstatesmen.org]</ref>
Мөр 25:
===Богд Жавзандамба хутагт II Лувсандамбийдоми (1724.01.27-д төрж, 1757.01.05-д нас барсан)===
 
Халхын шарын шашны тэргүүн. Халхын [[Түшээт хан аймаг|Түшээт хан аймгийн]] эфү, '''чин ван Дондовдоржийн''' хөвүүн. Эх нь [[Хотгойд|хотгойдын]] '''Баярт хатан'''. Чин улс халхын [[I Богд Жавзандамба]] хутагтыг жанч халсны дараа 1729 онд түүний хойт дүрийг тодруулах ажлыг шууд удирдан зохион байгуулжээ. Манжийн хаан түүнд Өндөр гэгээн-д оллгосон бүх шагнал, эрх ямбыг хэвээр шилжүүлж олгосон. [[II Богд Жавзандамба]], Өндөр гэгээнтний нэгэн адил Халх монголд их нөлөөтэй нэгэн байв. Тиймээс Манжийн эзэн хаан Жавзандамба хутагт нарт зориулж сангийн зардлаар 1727-36 онд Амарбаясгалант хийдийг байгуулсан ба түүнийг 1736 онд Бээжинд очиход нь өөрийн биеэр бараалхаж, хүзүүн дэх эрдэнийн эрхээ түүнд зүүн өгч, буцах зардалд нь 100,000 лан мөнгө олгох зэргээр ихэд хүндлэл үзүүлж байжээ. Үүний сацуу Манжийн төр Жавзандамба хутагтын шашин төрийн болон эдийн засгийн эрх мэдэл, сүр хүчин өсөн нэмэгдэхээс сэрэмжилж байв. Тиймээс ч хутагтын төрийн эрх мэдлийг хязгаарлах, шашин төрийн үйл хэрэгт нь хяналт тавих болж, 1754 оноос түүний төр захиргааны хэргийг шанзудбн яамны эрдэнэ шанзудбад хариуцуулан эрхлүүлэх болсон ба 1755-58 оны Амарсанаа-Чингүнжавын бослогын үеэс бодлогоо улам чангатгав. 1756 оны дөрөвдүгээр сард ойр төрлийн ван Ринчиндоржийг цаазлуулсанд ихэд дургүйцэж, “дөрвөн аймаг хэлэлцээд их түйвээн өднө” хэмээн мэдэгджээ. Манж нар халхууд II Богдыг тойрон нягтарч нэр нөлөөг нь тэмцэлдээ ашиглахаас ихэд болгоомжилж Долнуурт хүчээр аваачин цагдах болжээ. Тэрээр эрүүл чийрэг, ид залуу 34 насандаа учир битүүлэг байдлаар нас эцэслэсэн бөгөөд үүнд Манжийн төрийн оролцоо байсан хэмээн үздэг. Түүний шарилыг Дамбадаржаа хийдэд алтан суваргад залжээ.
 
===Богд Жавзандамба хутагт III Ишдамбийням (1758.11.12-д Түвд, Литанд төрж, 1773.11.05-д нас барсан)===
 
Халхын шарын шашны тэргүүн. Эцэг нь Данзангомбо, эх нь Норзинванмо. Манж нар II Богдоос хойш Жавзандамба хутагтын хойт дүрийг Монголоос бус Түвдээс тодруулж байх бодлогод шилжсэн байна. Тиймээс Манжийн Манжийн хаан [[Тэнгэр тэтгэсэнтэтгэгч|Тэнгэр тэтгэгч,]] [[Далай лам|Далай ламд]] нууц зарлиг хүргүүлжээ. Түүндээ III Богд [[Төвөд|Түвд]] газар төрөх учиртай гэсэн лүндэн буулгахыг заажээ. Улмаар Далай ламын нэр нэр нөлөөг ашиглан монголчуудад итгүүлсний хойно тусгай зарлиг буулгаж монголчуудад албан ёсоор зарлажээ. Түүний энэ шийдвэрийг халх монголчууд, түүний дотор Их хүрээний лам нар ихэд эсэргүүцсэн ба [[Түшээт хан|Түшээт ханы]] зүгээс Жанжаа хутагтад хандан III Богдыг Монголоос тодруулахын чухлыг мэдэгдэж тусгай бичиг хүргэсэн байна. Монголчууд Богдын хойд дүрийг тодруулахыг оролдон долоон хүүхдийг гаргаж ирсэн байдаг. Манж нар монголчуудын эсэргүүцлийг үл ойшоон '''[[III Богд Жавзандамба]]''' хутагтаар Түвдийн Литан газрын амбан Данзангомбын хөвүүнийг тодруулан өргөмжилжээ. Энэ үйл явдар өмнөх дүрийн хутагтыг жанч халснаас хойш есөн сарын дараа болсон бөгөөд 1763 онд Монголд залж ширээнд суулгажээ. Түүнийг Далай лам , Банчин эрлэнэ нартай адил шашны эрхэм дээд хувилгаан хэмээн өргөмжилж, гавьяа эрдмийг илэрхийлэн гэрэлт хөшөө босгож байв. Тэрээр монголд ирээд цөөнгүй хүрээ хийд байгуулсан гэдэг ч 15 нас хүрээл таалал болжээ. Түүний шарилыг Дамбадаржаа хийдэд алтан суварганд залжээ.
 
===Богд Жавзандамба хутагт IV Лувсантүвдэнванчүг (1775.03.28-д Түвд, Лхаст төрж, 1813.01.07-д нас барсан)===
Халхын шарын шашны тэргүүн. Түвдийн [[VII Далай лам|VII Далай ламын]] авга ах Содномдашийн хөвүүн. Эх нь Янжинбалмо. III Богд Жавзандамба хутагтын хойд дүрийг мөн л монголоос тодруулах оролдлогыг Халхын зарим ноёд хийсний учир буруудан шийтгүүлжээ. Манжийн [[Тэнгэр тэтгэгч|Тэнгэрийн тэтгэсэн хаан]], ЛувсантүвдэнванчүгЛувсантүвдэнванчүгийг, Халхын шарын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтаар тодруулан өргөмжилж, 1781 онд ширээнд залжээ. Энэ үеэс эхлэн Жавзандамба хутагтын хувилгааныг тодруулах хэргийг Манжийн хааны зарлигаар томилогдсон амбан сайд эрхлэх ба баруун Зуу ([[Лхас]])-д тодруулж байхаар тогтжээ. 1778 онд [[IV Богд Жавзандамба|IV Богд]] Их хүрээг '''Хүй Мандалаас''' нүүлгэж '''Дамбадаржаа''' хийдийн өмнө, Туул голын хойд этгээдэд шилжүүлж, олон сүм дацан байгуулжээ. Түүний шарилыг Амарбаясгалан хийдийн алтан суваргад залсан ажээ.
 
===[[V Богд Жавзандамба|Богд Жавзандамба хутагт V]] Лувсанцүлтимжигмэд (1815.06.14-д Түвд, Гэдинхансорт төрж, 1841.11.18-д нас барсан)===
Халхын шарын шашны тэргүүн. Эцэг Гомбодондүв, эх Ригзинбүтэд. 1817 онд IV Богдын хойд дүрээр тодорч 1820 онд Их хүрээнд залагдан ирсэн. Түүний үед Амарбаясгалант хийдэд IV Богдын шарилын суврага, 1833 онд Их хүрээнд Майдарын сүм байгуулагджээ. 1838 онд Хүрээний сум дуганыг өргөтгөн, Гандантэгчэнлин гэж нэрлэх болжээ. Түүний шарилыг Гандантэгчэнлин хийд-эд алтан суваргад залжээ. 1841 онд тэмбүү өвчнөөр нас барсан.
 
===Богд Жавзандамба хутагт VI Лувсантүвдэнчойжижалцан (1843.02.21-д Түвд, Лхасын ойролцоо төрж, 1848.11.20-д нар баржээ)===
Халхын шарын шашны тэргүүн. Эцэг Соном, эх Ачог. 1848 онд [[VI Богд Жавзандамба|VI Богдоор]] тодорсон. Халхын [[Улаанбаатар|Их хүрээнд]] хутагтаар залагдан ирээд удалгүй 59 өдрийн дараа өвчний учир таалал төгсөжээ. Түүний шарилыг [[Дамбадаржаа хийд|Дамбадаржаа хийдэд]] алтан суваргад залжээ.
 
===Богд Жавзандамба хутагт VII Агваанчойжинванчүгпэрэнлэйжамц (1850 онд Түвд, Лхасын ойролцоо төрж, 1868.12.26-д нас баржээ)===
Халхын шарын шашны тэргүүн. Эцэг нь Мягмар. 1855 онд [[VII Богд Жавзандамба|VII Богдын]] хойд дүрээр тодруулан, Их хүрээнд залж номын ширээнд суулгажээ. 12 нас хүртлээ бурхны сургаалийг сурсан боловч ихэс дээдэс, эгэл олонд итгэл алдсан гэдэг. VII Богдын үед олон сүм, дуган байгуулагдсан. 19 насандаа жанч халсан. 1869 онд Манжийн хаан зарлигаар [[VII Богд Жавзандамба]] хутагтын шарилыг [[Гандантэгчэнлин хийд|Гандантэгчэнлин хийлийнхийдийн]] газар шинэ алтан суваргад шилжүүлэн залсан ажгуу.
 
===Богд Жавзандамба хутагт VIII Агваанлувсанчойжинямданзанванчигбалсамбуу (1869.10.13-д Түвд, Лхасын ойролцоо төрж, 1924.05.20-д Монгол, Нийслэл Хүрээнд нас барсан)===
[[Олноо өргөгдсөн Монгол улс|Монгол Улсын]] [[Хаан|эзэн хаан]], шашин төрийг хослон баригч хаан (1911-19, 1921). Хэмжээт цаазат хаан (1921-24), Халхын шарын шашны тэргүүн [[VIII Богд Жавзандамба]] хутагт. Эцэг нь Гончигцэрэн, эх нь Ойдүвдулам. Таван настайдаа Жавзандамба хутагтын хойд дүрээр тодорч Их хүрээнд иржээ. Түүнийг халхууд “монголд элэгтэй” болгон хүмүүжүүлжээ. Тиймээс тэр өөрийгөө Чингис хааны угсаа, Халхын Түшээт хаан Гомбодоржийн хөвүүн I Жавзандамбын хойд дүр тул Монголын төрийн хэрэг, хувь заяа өөрт нь хамаатай гэж үздэг байв. Манжаас тусгаарлан салах хэмээсэн Халхын ноёдын санаачилгыг эхнээс нь дэмжиж эл хэргээр хаант Орост элч зарж байв. [[Чин улс|Манжийн]] [[Шинэ засгийн бодлого|шинэ засгийн бодлогыг]] эсэргүүцсэн Халхын ноёд түүнийг тойрон хүрээлсэн бөгөөд Богд гэгээн монголчуудын дунд үлэмж нэр хүндтэй байснаа ашиглаж, ''“монгол овогтон бүгдээр нийлж нэгэн улс болон тогтнох”'' лүндэн буулгажээ. Халхын ноёд, лам нар Манжаас тусгаарлан улсын хаанд Богд гэгээнийг өргөн зөлөхөөрзөвлөхөөр хэлэлцэн тохирсон бөгөөд 1911.12.29-д Богд Жавзандамба хутагтыг '''Монгол улсын эзэнхаан, шашин, төрийг хослон баригч хаанаартүмэн наст богд хаан'''аар өргөмжилсөн.

[[Дундад иргэн улс|'''Хятадад''']] нийлэхийг ятгаж байсан Хятадын ерөнхийлөгч [[Юань Шикай]]-н ятгалга, сүрдүүлгийг Богд хаан эс зөвшөөрч, бүх монголчуудыг нэгтгэж нэгдмэл Их Монгол Улсыг сэргээн мандуулахыг зорьж байв. Түүний засгийн газрын сайдууд төрийн тусгаар тогтнолоо хүчирхэг улсуудаар хүлээн зөвшөөрүүлэхийг оролдож байсан боловч энэ оролдлого [[Хиагтын гэрээ|'''Хиагтын гурван улсын хэлэлцээрээр''']] таслагдсан билээ. 1919 онд хятадууд цэргийг хүчээр монголын автономыг цуцлахад Богд хаан гарын үсэг зураагүй юм. Харин ч төрийн тусгаар тогтнолоо сэргээхийг эрмэлзэн [[АНУ]], [[Зөвлөлт Холбоот Улс|ЗОУ]], [[Япон]] болон '''Колчакийн засгийн газраас''' тусламж дэмжлэг эрэлхийлж байсан хүчнийгхүмүүсийг дэмжиж байв. Тиймээс хятадууд дээрх хэрэгт сэжиглэн түүнийг баривчлан хорьжээ. 1921 оны хоёрдугаар сард Хүрээг эзлэн авсан БАРОН[[Барон Унгерн фон Штернберг|'''Барон Унгерн''']] монголын автономыг сэргээн мандуулснаа тунхаглаж Богд гэгээнийг Монголын хаан ширээнд залсан бол таван сарын дараа ардын намынхан Нийслэл Хүрээнд орж ирээд мөн л Богдыг хаанаар өргөмжилжээ. 1921.11.01-д Ардын засгийн газраас Богд хаантай “тангаргийн“[[тангаргийн гэрээ”гэрээ]]” байгуулж хааны улс төрийн эрх мэдлийг хасч '''хэмжээт эрхтэй хаан''' болгожээ.

Зарим судлаач нар Богд хааныг хорлогдож өөд болсон гэж дүгнэдэг. Түүнийг жанч халснаас хойш 21 хоног гашуудал зарласан бөгөөд Хүрээний лам нар түүний хойд дүрийг тодруулахыг оролдож байв. 1925 онд [[Монгол Ардын Нам|МАХН]]-ын IV их хурлаас Богдын хөрөнгийг улсын санд хураах, түүнийг ардын боловсрол, эрүүлийг хамгаалах, соёлын хэрэгцээнд зарцуулахаар шийдвэрлэжээ.
 
==Эшлэл==