Тугтөмөр хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 32:
Харин Үйл таслах яамны хэрэг мэдэгч [[Яньтөмөр]], Раднаашир ван зэрэг жанжид [[Дайду]]д 10 сарын 16-нд Хайсан хүлэг хааны хүү Төвтөмөрийг залж хаан өргөмжлөснөөр [[монголчууд]] 1260 оноос хойш дахин зэрэгцсэн хоёр хаантай болов.<ref name="содбилэг"/>
 
Шанду, Дайдугаараа талцан дайтав. Ашидхэвийн шадар Ванчин ван [[Цавчаал боомт]]ыг эзлэхэд Яньтөмөр цэрэглэн Ванчины цэргийг бут ниргэсэн ба Далааш түшмэл Артөмөр, Худтөмөр нарыг илгээвэл мөн Яньтөмөрийн цэрэгт дийлджээ. Ашидхэв хааны мэдлийн [[Ляодун]]гийн хойгийн хэдэн түмэн цэрэг Дайду руу дөтлөхөд Төвтөмөр хаан Тодтөмөрийг илгээж Жижоуд тулгаран ширүүн байлдаж, Ляодуны цэрэг Дайдугийн таван хаалгыг бүслэн очсон ч өмнөдөөс цэрэг татан хамгаалав. Артөмөр, Түмэндарь жанжид Төвтөмөр хааны цэрэгт дийлдэв.
 
11-р сард Ерүтөмөр, Бухтөмөр нар Шандуг бүсэлж мухардуулснаар Ашидхэв хаан, Далааш ноён нар хас эрдэнийн тамгыг өргөн барьж бууж өгчээ. <ref name="содбилэг">Ч.Содбилэг. Монголын Их Юань улсын түүх. Улаанбаатар. 2010 он. 194-р тал</ref>