Тугтөмөр хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 30:
1328 оны 8 сарын 15-нд Есөнтөмөр хаан [[Шанду]]д нас нөхцсөн тул 10-р сард [[Бабухан хатан|Бабухан]] их хатан, Төвлөн засах яамны баруун этгээдийн чинсан [[Далааш]], Ляо ван Тогтох, Лян ван Ванчин нар балчир [[Ашидхэв]] ханхүүг [[Шанду]]д хаан өргөмжилжээ.
 
Харин Үйл таслах яамны хэрэг мэдэгч [[Яньтөмөр]], Раднаашир ван зэрэг жанжид [[Дайду]]д 10 сарын 16-нд Хайсан хүлэг хааны хүү Төвтөмөрийг залж хаан өргөмжлөснөөр Юань улс[[монголчууд]] 1260 оноос хойш дахин зэрэгцсэн хоёр хаантай болов.<ref name="содбилэг"/>
 
Шанду, Дайдугаараа талцан дайтав. Ашидхэвийн шадар Ванчин ван [[Цавчаал боомт]]ыг эзлэхэд Яньтөмөр цэрэглэн Ванчины цэргийг бут ниргэсэн ба Далааш түшмэл Артөмөр, Худтөмөр нарыг илгээвэл мөн Яньтөмөрийн цэрэгт дийлджээ. Ашидхэв хааны мэдлийн [[Ляодун]]ы хойгийн хэдэн түмэн цэрэг Дайду руу дөтлөхөд Төвтөмөр хаан Тодтөмөрийг илгээж Жижоуд өмнө тулгаран байлдаж хоёр талаас маш олноор үхэж, Ляодуны цэрэг Дайдугийн таван хаалгыг бүслэн очсон ч өмнөдөөс цэрэг татан хамгаалав. Артөмөр, Түмэндарь жанжид Төвтөмөр хааны цэрэгт дийлдэв.