"ДНХ"-ны өөр хувилбарууд

no edit summary
б (робот Нэмж байна: hak:DNA)
'''Дезоксирибонуклейны хүчил''' (ДНХ)нь мэдэгдэж буй бүх [[амьд организм]]уудын өсөлт хөгжилт, ажиллагаанд ашиглагддаг [[генетик]]ийн зааваруудыг агуулсан [[нуклейны хүчил]] юм. ДНХ-ийн [[молекул]]уудын гол үүрэг нь удаан хугацаанд [[Мэдээлэл|мэдээллийг]] хадгалдаг ба энэ нь [[эс]]ийн бүрэлдэхүүн хэсгүүдийг тухайлбал [[протейн]]ууд болон [[РНХ]]-ийн молекулуудыг угсрах зааваруудыг агуулдаг учираас ДНХ-г ихэвчлэн барилгын план зургуудын цуглуулгатай адилтгаж болдог. Генетикийн энэхүү мэдээллийг агуулдаг ДНХ-ийн хэсгүүдийг [[ген]] гэдэг. Гэхдээ бусад ДНХ-ийн дарааллууд нь бүтцийн зориулалттай байдаг эсвэл энэхүү генетикийн мэдээллийг хэрхэн ашиглахыг зохицуулахад хэрэглэгддэг.
 
Химийн хувьд ДНХ нь [[нуклеотид]] хэмээх энгийн нэгжүүдээс бүрдсэн, [[эстер]]ийн холбоогоор холбогдсон чихэр болон фосфатын нэгдлээс бүрдсэн нуруу бүхий хоёр урт [[полимер]]оос юмтогтдог. Чихэр бүрт дөрвөн төрлийн молекулуудын нэг нь холбогдсон байх ба эдгээрийг [[нуклеосуурь|сууриуд]] гэдэг. Гол нурууны дагуу байрлах эдгээр дөрвөн суурийн дараалал нь мэдээллийг кодлодог. Энэ мэдээллийг [[генетик код]]ыг ашиглан уншдаг. Генетик код нь протейнуудад байх [[амин хүчил]]ийн дараалалыг тодорхойлж өгдөг. Кодыг ДНХ-ийн хэсгүүдийг холбогдох нуклейны хүчил РНХ-рүү хуулбарлах замаар уншдаг. Энэ процессыг генетик хөрвүүлэлт гэдэг. Тэдгээр РНХ молекулуудын ихэнх нь протейныг нийлэгжүүлэхэд ашиглагддаг ба харин бусад нь бүтэцүүд болох жишээлбэл [[рибосом]] болон [[сплицезон]]д шууд ашиглагддаг.
 
Эсийн дотор ДНХ нь [[хромосом]] гэгдэх бүтцүүдэд хуваагдах ба эсийн доторх хромосомуудын нэгдэл нь [[геном]]ыг бүтээдэг. Тэдгээр хромосомууд нь эсийн хуваагдалын өмнө хуулбарлан хуваагддаг. Энэ процессыг ДНХ үржих гэдэг. [[Эукариот|Эукариот организм]]ууд тухайлбал [[амьтан]], [[ургамал]], [[мөөг]] зэрэг нь өөрсдийн ДНХ-г [[эсийн бөөм]] дотороо хадгалдаг бол харин [[Прокариот|Прокариот организм]]ууд тухайлбал бактериийх эсийн [[цитоплазм]] дотороо байдаг. Хромосомуудын дотор [[хроматин]] протейнууд тухайлбал [[гистон]]ууд ДНХ-г нягтруулж, зохион байгуулдаг. Энэ нь бусад протейнуудтай харилцан үйлчлэлцэхийг хянахад тусладаг бөгөөд улмаар [[гени]]йн хөрвүүлэлтийг хянадаг.
439

edits