Хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Mobile edit Mobile app edit
Tags: Mobile edit Mobile app edit
Мөр 6:
[[Их Монгол улс|Монголын эзэнт улсын]] үед уг цолны эрх мэдэл нь маш өргөн газар нутгийг захирах хүндэт цол болоод зогсохгүй бүх ертөнцийг захирах Далай Их Хаан гэж ойлгогдоход хүрсэн нь хаан цолны '''оргил үе''' нь байжээ. 1206-1259 оныг хүртэл бүх эзэнт гүрэн даяар орших нутгийг эзэмшиж байсан бол 1260 оноос эхлээд түүний мэдлийн хүрээ нь [[Монгол үндэстэн|Монгол]], [[Уйгур үндэстэн|Уйгур]], [[Хятад үндэстэн|Нанхиад]], [[Алтан улс|Зүрчид]], [[Кидан үндэстэн|Хятан]], [[Тангуд]], [[Төвөд|Түвд]], [[Курё улс|Солонгос]], [[Мьянмар|Мянмар]], [[Сүн улс|Сүн улсын]] нутаг зэрэг Зүүн Өмнөд Ази, Зүүн Хойд Азиийн нутгуудыг захирах хэмжээнд хүрч доройтоход хүрсэн явдал нь тухайн цагийн [[Хубилай Аригбөхийн хаан ширээний төлөөх тэмцэл|Хубилай-Аригбөх нарын хаан ширээний төлөө тэмцэл]] нөлөөлжээ.
 
=== БууралтынДоройтолын үе ===
[[Юань улс]] мөхсний сүүлээр уг цолтон нь Хятадын том эдийн засаг бүхий газар нутгийг алдсанаар хүч чадал, эд баялаг, шууд захирах эзэмшил нутаггүй болж, Монголд сууж байсан томоохон аймгийн эздээс үл ялгарах болжээ. Ингээд хүртээх өндөр шан хишиг өгөх бус, харин тэднээс алба татвар авах болж, хуучин албат нарынхаа тоглоомон хүүхэлдэй болох явдал их байсан. 1370-1480 он хүртэл "'''их хаан'''" цолыг хүртсэн [[Билэгт хаан|'''Билэгт хаанаас''']] эхлээп [[Мандуул хаан]] хүртлэх бүх хаад цөм цаг бусаар өнгөрч, бусдын идэш болсон. Энэ үед монголыг Зургаан түмэн монгол, Дөрвөн түмэн Ойрад гэх болж, хаан эзэн зургаан түмний гурван түмэн болох '''Халх, Урианхай, Цахар''' түмнийг мэдэх болжээ. Бусад нь нэр төдий захирагдах болсон. Энэ үеийг чухамдаа [[Бага хаадын үе|'''Бага хаадын үе''']] гэж нэрлэх болсон.
1480-1547 оныг хүртэл их хаан цолыг хүртсэн 3 хүний үед нийт улсыг хураамжилан захирч, Их хааны сүр хүчинд дөхөж очсон ч, Говийн өмнүүр нутаглах болсон нь Ар Халхын нутаг түүнээс аажимдаа салангид байх нөхцөл эхэлсэн. Сүүлдээ энэ цол нь цаг үеэ дагаад нэрийн төдий болж, 1578 оноос олон баг хаад тодрох явдал ихэссэн. Энэ нь шарын шашны нөлөөгөөр 1600 он болох үест аль хэдийн 10 гаруй бага хаад гарч ирээд тэднийг ямар гуншин нэмэн хан хэмээн дуудах болсон. Жишээ нь: '''Сэцэн хан, Түшээт хан, Алтан хан, Хөндлөн хан, Хотогойдын Алтан хан'''... гэх мэт.
 
===Монголын түүхээс арчигдсан үе ===