Сартуул: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 13:
}}
 
'''Сартуул''' (''[[Монгол бичиг|монгол бичиг]]'': Sartaүul, {{MongolUnicode|ᠰᠠᠷᠲᠠᠭᠤᠯ}}) нь монгол үндэстний дотор үлэмж тооцогдох ургийн овог болно. Сартуул овгийнхон нь Эзэн Богд [[Чингис хаан|Чингис хааны]] маань 14-р үеийн удам [[Батмөнх Даян хаан|Батмөнх Даян хааны]] отгон хүү [[Гэрсэнз Жалайр Хунтайж]] (1513-1549)-ийн зургадугаар хүү Далдан хөндлөний харьяат болон ирсэн бөгөөд өдгөөг хүртэл түүхт уугуул нутаг усандаа олноороо амьдарч, зарим цөөнхүүл нь дайн дажин, түүхийн бараан өдрүүдэд уугуул нутаг уснаасаа дайжин Буриадад нүүн очсон байдаг.
 
[[Олноо өргөгдсөн Монгол улс|Богд Хаант Монгол Улсын]] үед “Мянган тайжтай түмэн Сартуул” гэж нэрлэсэн аман хэлц нь байдаг байв.
Мөр 19:
== Гарал үүсэл ==
Сартуул овгийнхний гарал үүслийн талаар олон таамгууд байдаг. Эдгээрээс дурдвал,
# Эзэн Богд Чингис хаан [[Хорезм улс|Хорезм улсыг]] байлдан дагуулах ахул [[Дунд Ази|Дундад Ази]], нэн ялангуяа тухайн үеийн Хорезмоос ирж суурьшсан түрэг угсааны зонхилох бүлэг иргэдээс гаралтай бөгөөд тэд Их Ауруг, [[Хархорум]] зэрэг хотыг бүтээн байгуулахад гар урлаачдын ажил эрхэлж байсан бололтой. Тэд олон зуун жил монголчуудын дунд суусны улмаас монголжиж, монголын нэгэн овгийн дээдэс болсон аж. Францын хэлзүйч, судлаач Поль Пелл "Сарт хүмүүс (Сарт гэдэг үг нь [[Санскрит хэл|самгард]] хэлээр худалдаачин) гэдэг нь Монголчуудын нэрлэдэгээр исламчуудыг нэрлэх түгээмэл нэр" хэмээжээ. Хожим Эзэнт гүрний дараа бусад монголчуудтай адил мал ажуй эрхлэх болж Тулуйн үед түүний эзэмшилд орон XVI зууны үед Гэрсэнз Жалайр хунтайжийн зургаадугаар хөвүүн Далдан Хөндлөн Тангудын хамт отоглон өмчлөгдөж Халхын Долоон Хошууны нэгэн хошуу болжээ. Тэдний дээд өвөг Дундад Азиас гаралтай өнгөт нүдтэн (Эзэнт гүрний үед дэд зэргийн өндөр тушаалтангууд) асан бөгөөд үүний нотолгоо нь дийлэнх сартуулуудын царай төрх нь бусад монгол угсаат овгуудаас ялгагдах "өнгөт нүд, өндөр хамар, өтгөн хар хөмсөг, бүлтгэр алаг нүд"-тэй байдаг нь ДНХ-н түвшинд нотлогдох давамгай шинж аж.  
# Сарт-Хайрхан, Сартай Уулаар нутаглагсадыг Сартаул буюу Сартуул гэж газар байршилаараа овгийн нэрээ сонгосон гэж үздэг. Завхан аймгийн [[Дөрвөлжин сум|Дөрвөлжин сумын]] нутагт үнэхээр сар шиг хэлбэртэй хайрхан байдаг.
 
== Түүх ==
=== Эзэнт гүрний үед ===
Эзэн богд Чингис хаан 1219-1225 оны хооронд тэр үеийн Хорезм улс буюу Сартуул иргэнийг дайлах явцдаа Ургенч, Бухар хотын иргэдээс голчлон бүрдсэн 100.000 гаруй иргэдийг олзлон Хархорум зэрэг хотуудыг бариулахаар дайчилж байгаад 1250-иад оны үед Хэрэйд, Найманы нутаг одоогийн Завхан аймгийн нутаг, Завхан голын орчимд байсан Чингай балгасны ойрх нутагуудад суулгаж, баруун гарын их чинсан Чингайд захируулснаар Сартуул овог үүсэн бий болох угсаатны суурь үндэс тавигдсан.
=== Дөчин дөрвөн Монголын үед ===