Ихирэс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
'''Ихирэс''' нь монголын эртний [[Овог аймаг|овог]] аймгийн нэг юм. Энэ овгийн үүсэл гарал нь [[Байгаль нуур|Байгаль нуурын]] хоёр талаар нутаглаж байсан [[Эхирэд]] нартай холбоотой гэж үздэг. Тэд [[Буриад]], [[Хонгирад]], [[Горлос]] нартй домог зүйн талаас нэг гарвалтай хэмээн үздэг. [[Чингис хаан|Чингис хааны]] эхэн үед Ихирэсийн [[Буту хүргэн]] түүнд хүчин зүтгэж байснаас [[Их Монгол улс|Их Монгол улсын]] үед нэр нөлөө бүхий овгуудын тоонд орж, алтан ургийнхантай харилцан ураг төрлийн холбоо тогтоож байсан. Тухайлбал, [[Мөнх хаан|Мөнх хааны]] их хатан [[Хутугуй хатан]] бол Ихирэс овгийн хүн юм. [[Юань улс|Юань улсын]] дараа нэр нөлөөтэй хүн түүхэнд гарахаа больсон. Одоогийн байдлаар Монгол улсад Ихирэс овогтон цөөн тоотой байж, [[Оросын Холбооны Улс|ОХУ]]-ын [[Эрхүү муж|Эрхүү]], [[Буриад орон|Буриадын]] нутагт Эхирэдүүд их хэмжээгээр амьдарч байгаа.
 
[[Ангилал:Монголын түүх]]