Сонгууль: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 73 interwiki links, now provided by Wikidata on d:q40231 (translate me)
Сонгуулийн төрөл, сонгуулийн системүүд нэмж оруулав
Мөр 7:
}}
'''Сонгууль''' ({{lang-en|Election}}; {{lang-ru|Выборы}}) гэдэг нь ямарваа нэг хувь хүн өөрийн биеэр хараат бусаар, өөрийн бодлоор тодорхой түвшний олон нийтийн удирдлагыг (жишээлбэл [[Улсын их хурлын сонгууль]]) сонгох цогц үйл явц юм. Энэ нь [[17-р зуун]]аас хойш [[төлөөллийн ардчилал|төлөөллийн ардчиллыг]] хэрэгжүүлэх үндсэн оньс болсоор ирсэн юм. Сонгуулиар [[хууль тогтоох байгууллага]], хааяа [[гүйцэтгэх байгууллага (засаглал)|засгийн газар]], [[шүүх]], [[орон нутгийн удирдлага|орон нутгийн]] засаглалуудыг бүрдүүлэхэд хэрэглэнэ. Энэ үйл явц нь бас [[ажил хэрэг]]ч болон [[олон нийтийн байгууллага|олон нийтийн]] байгууллагуудад хэрэглэгддэг.
 
 '''-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------'''
 
Сонгууль нь хүмүүсийн ямар нэгэн нэгтгэлийн удирдаж буй албан тушаалтныг солиход ашигладаг хамгийн ардчилсан тогтолцоо гэж үздэг.
 
'''Сонгуулийн төрөл:'''
 
1. ээлжит – сонгогдож буй байгууллагын хуулиар тогтоосон бүрэн эрхт хугацаа дуусмагц явуулдаг;
 
2. ээлжит бус-өмнө тогтоож зарласан бүрэн эрхт хугацаа ямар нэг хуульд заасан шалтгаанаар дуусгавар болоогүй байхад явуулж буй сонгууль;
 
3. ротацийн хэлбэрээр.  Төлөөлж буй гишүүдийн заримыг хуульд заасан журам хугацаагаар явуулж буй сонгууль;
 
4. нэмэлт сонгууль- хуульд заасан хугацаа дуусгавар болоогүй байхад орон тоо гарсан тохиолдолд явуулдаг сонгууль;
 
5. дахин сонгууль-шүүх буюу сонгуулийн хорооны шийдвэрээр явуулсан сонгууль хүчингүй буюу хууль бус гэж үзвэл явуулдаг сонгууль.
 
Дахин сонгууль болон дахин санал өгөхийг хооронд нь хольж хутгаж болохгүй. Энэ нь хуулийн дагуу аль нэг сонгогдогч хэрэгцээт тооны санал аваагүй бөгөөд хуулиар хоёр дахь шатны сонгууль явуулахыг заагаагүй тохиолдолд учирч болно.
 
'''Сонгуулийн системүүд:'''
 
Сонгууль явуулдаг үндсэн гурван систем байдаг: мажоритар, пропорционал болон холимог.  
 
'''1. Пропорционал''' систем нь улс төрийн хүчнүүдийн /намууд/ рейтинг тогтоодог. Өөрөөр хэлбэл улс төрийн хүчнүүдийн авсан саналыг пропорцоор нь суудлыг нь хувиаралдаг.  
 
'''2. Мажоритар''' гэдэг нь /франц гаралтай ''Majoritee/''  олонхи гэсэн үг. Энэ системээр сонгогчид намуудыг бус тодорхой нэр дэвшигчийг сонгодог. Ийм системээр энгийн олонх /нэг ч болов санал илүү авсан бол/ санал авсан нэр дэвшигч суудал авдаг.
 
'''3. Холимог''' систем гэдэг нь пропорционал-мажоритар систем зэрэг ашиглахыг хэлнэ. Энэ нь зарим нэр дэвшигч намын жагсаалтаар зарим нь мажоритар системээр сонгогдохыг хэлнэ.
 
== Нэмэр ==