Михаил Сергеевич Горбачёв: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Оросын өөрчлөн байгуулалтын эцэг Михаил Сергеевич Горбачев 1931 оны 3 сарын 2 өдөр Ставропол..."
 
No edit summary
Мөр 1:
'''Михаил Сергеевич Горбачёв''' 1931 оны 3 сарын 2 өдөр Ставропольскийн хязгаарын Привольное тосгонд төрсөн.
Оросын өөрчлөн байгуулалтын эцэг Михаил Сергеевич Горбачев 1931 оны 3 сарын 2 өдөр Ставропольскийн хязгаарын тариачины гэр бүлд мэндэлжээ.Тэрээр 1955 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн Хуулийн тэнхимийг, 1967 онд Ставропольскийн Хөдөө Аж Ахуйн дээд сургуулийг “хөдөө аж ахуйн эдийн засагч” мэргэжлээр дүүргэсэн байна. 1955 оноос Залуучуудын эвлэлийн ажилд идэхитэй оролцох болжээ. Москвагийн Их Сургуулийг төгсөөд төрөлх хотынхоо залуучуудын эвлэлийн нарийн бичгийн даргаар томилогджээ. 1965 онд Ставропольскийн хязгаарын хамтралын намын үүрийн дарга, 1966 оноос тус хязгаар дахь Коммунист Намын хэлтэсийн нэгдүгээр нарийн бичгийн даргын албан тушаал хаших болжээ. 1970 онд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. 1971-1991 онуудад ЗХУ-ын Коммунист Намын Төв Хорооны гишүүн болжээ. 1978 оны 11 сараас ЗХУ-ын Коммунист Намын хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын сонгуульт ажил эрхлэх болж нийслэл хот Москвад гэр бүлээрээ амьдрах болов. 1980 оны 10 сараас 1991 оны 8 сар хүртэл ЗХУ-ын Төв Хорооны гишүүн байв. 1985 оны 3 сарын 11 өдөр Коммунист намын ээлжит бус чуулганаар ЗХУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов. 1985-1988 онуудад горбачев ЗХУ-ын гадаад бодлогод эрс өөрчлөлтийг хийсэн юм. Коммунист Намын 27-р хурлын үеэр 2000 он гэхэд цөмийн зэвсэггүй нийгэм бүтээн байгуулах Зөвлөлт Оросын хөтөлбөрийг албан ёсоор зарласан байна. Тэрээр 1988 оны 10 сарын 1 өдөр ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчидийн Даргаар сонгогдов. 1989 оны 5 сарын 25-аас 1990 оны 3 сар хүртэл ЗХУ-ын Дээд Зөвлөлийн даргаар ажиллав. 1990 оны 3 сарын 15 өдөр ЗХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогджээ. Горбачев ЗХУ-ын хамгийн анхны бас хамгийн сүүлчийн ерөнхийлөгч байлаа. Горбачев олон ургалт үзлийг хөгжүүлэх бодлого явуулсны үр дүнд 1990 онд Орост Хэвлэл мэдээллийн салбарт төрийн зүгээс цензур тогтоохыг хориглосон хууль батлагдсан юм. Түүнчлэн Горбачев Социалист нийгмийн үед улс төрийн шалтганаар хэлмэгдсэн хүмүүсийн цагаатгах нүсэр ажлыг эхлүүлсэн юм. 1991 оны 4 сард Горбачев Оросын бүрэлдэхүүнд байсан 10 бүгд найрамдах орны удирдагчидтай цаашид ЗХУ-ын газар нутгийг хэвээр хадгалах үлдэх тунхаглалд гарын үсэг зурах тухай зөвшилцөлд гарын үсэг зурсан байна. Уг зөвшилцөлийн дагуу 1991 оны 8 сарын 20 өдөр тунхаглалд гарын үсэг зурах байв. Гэтэл болзсон өдрөөс нэг хоногийн өмнө //1991 оны 8 сарын 19 өдөр/ Горбачевын хүрээлэлийн хэд хэдэн сайд нар улс орон даяар онц байдал тогтоож, ерөнхийлөгчийн бүрэн эрхээсээ татгалзаж, өөрийн бүх эрх мэдлээ Г. Янаевт шилжүүлэхийг шаардав. Улс оронд онц байдал тогтоох шаардлага тавьсан сайд нарын дотор хүчний байгуулагын сайд багтаж байв. Горбачев энэ үед Крым дахь эдлэндээ амарч байсан бөгөөд “эсэргүү” сахйд нарын шаардлагыг хүлээн авалгүй байсаар 8 сарын 21 өдөр Москвад эргэн ирлээ. 1991 оны 8 сарын 24 өдөр Горбачев ЗХУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаасаа огцорлоо. 1991 оны 12 сарын 25 өдөр Беловежийн тунхаглалд гарын үсэг зурсны дараа Горбачев ЗХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрох шийдвэр гаргаснаа ард түмэндээ зарлажээ. Төрийн албан тушаалыг орхиод Михаил Горбачев 1992 оны 1 сард “Горбачев фонд” гэдэг олон нийтийн байгуулага үүсгэв. Горбачев 1996 оны 4 сарын 27 өдөр “Иргэний хэлэлцүүлэг” хэмээх улс төр олон нийтийн хөдөлгөөний тэргүүнээр сонгогджээ. 1993 онд Горбачев “Ногоон загалмай” хэмээх олон улсын экологийн байгуулагын даргаар ажиллажээ. 2000 оны 3 сараас Оросын Социал Демократ намын тэргүүнийн албан тушаалыг хашив. Үүний зэрэгцээ 2000 оны 5 сараас НТВ теле компаний олон нийтийн зөвлөлийн тэргүүлэгчээр ажиллав. Горбачев 1990 онд Нобелийн энх тайвны шагнал хүртжээ. Михаил Сергеевич Горбачев “Өөрчлөн байгуулалт, шинэ сэтгэлгээ манай орон болон дэлхий дахинд” гэдэг ном бичсэн байна. Михаил Горбачевын гэргий Раиса Макимовна 1999 оны 9 сарын 20 өдөр Германий Мюнстер хотын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад нас баржээ. Горбачев нэг охин, хоёр ач охинтой.
 
Эцэг Сергей Андреевич Горбачёв /орос/, эх Мария Пантелеевна Гопкало /украин/ нар тариачид байжээ.
 
Тэрээр 1955 онд М.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн Хуулийн ангийг, 1967 онд Ставрополийн Хөдөө Аж Ахуйн дээд сургуулийг “хөдөө аж ахуйн эдийн засагч” мэргэжлээр дүүргэсэн байна. 1952 онд Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын гишүүн болсон. 1955 оноос Коммунист Залуучуудын Эвлэлийн ажилд идэхитэй оролцох болжээ. Оюутан ахуйдаа 1953 оны 9 дүгээр сарын 25-нд филосопийн ангийн оюутан Раиса Максимовна Титоренко-той гэрэлсэн.
 
Москвагийн Их Сургуулийг төгсөөд төрөлх Ставрополь хотынхоо залуучуудын эвлэлийн нарийн бичгийн даргаар томилогджээ. 1965 онд Ставропольскийн хязгаарын хамтралын намын үүрийн дарга, 1966 оноос тус хязгаар дахь Коммунист Намын хэлтэсийн нэгдүгээр нарийн бичгийн даргын албан тушаал хаших болжээ. 1970 онд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. 1971-1991 онуудад ЗХУ-ын Коммунист Намын Төв Хорооны гишүүн болжээ. 1978 оны 11 сараас ЗХУ-ын Коммунист Намын хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын сонгуульт ажил эрхлэх болж нийслэл хот Москвад гэр бүлээрээ амьдрах болов. 1980 оны 10 сараас 1991 оны 8 сар хүртэл ЗХУ-ын Коммунист Намын Төв Хорооны гишүүн байв.
 
1984 онд ЗХУ-ын КН-ын Төв Хорооны гишүүн, нарийн бичгийн дарга М.Горбачёв Монгол Улсад /БНМАУ/ айлчилж байсан байдаг. Дараах нь 1985 оны 3 сарын 11 өдөр Коммунист намын ээлжит бус чуулганаар ЗХУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон.
 
1985-1988 онуудад М.Горбачев дотооддоо "Ил тод байдал" /гласность/, "Өөрчлөн байгуулалт" /перестройка/ эхлүүлж, гадаад бодлогод эрс өөрчлөлтийг хийж эхэлсэн бөгөөд Афганистанаас цэргээ гаргасан юм. Коммунист Намын 27-р хурлын үеэр 2000 он гэхэд Цөмийн зэвсэггүй нийгэм бүтээн байгуулах Зөвлөлт Оросын хөтөлбөрийг албан ёсоор зарласан байна. Тэрээр 1988 оны 10 сарын 1 өдөр ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчидийн Даргаар сонгогдов. 1989 оны 5 сарын 25-аас 1990 оны 3 сар хүртэл ЗХУ-ын Дээд Зөвлөлийн даргаар ажиллав. 1990 оны 3 сарын 15 өдөр ЗХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогджээ. М.Горбачев ЗХУ-ын хамгийн анхны бас хамгийн сүүлчийн ерөнхийлөгч байлаа. М.Горбачев олон ургалт үзлийг хөгжүүлэх бодлого явуулсны үр дүнд 1990 онд Орост Хэвлэл мэдээллийн салбарт төрийн зүгээс цензур тогтоохыг хориглосон хууль батлагдсан юм. Түүнчлэн Горбачев Социалист нийгмийн үед улс төрийн шалтганаар хэлмэгдсэн хүмүүсийн цагаатгах нүсэр ажлыг эхлүүлсэн юм.
 
1991 оны 4 сард Горбачев Оросын бүрэлдэхүүнд байсан 10 бүгд найрамдах орны удирдагчидтай цаашид ЗХУ-ын газар нутгийг хэвээр хадгалах үлдэх тунхаглалд гарын үсэг зурах тухай зөвшилцөлд гарын үсэг зурсан байна. Уг зөвшилцөлийн дагуу 1991 оны 8 сарын 20-ний өдөр Тунхаглалд гарын үсэг зурах байв. Гэтэл болзсон өдрөөс нэг хоногийн өмнө /1991 оны 8 сарын 19 өдөр/ М.Горбачевын хүрээлэлийн хэд хэдэн сайд нар улс орон даяар онц байдал тогтоож, ерөнхийлөгчийн бүрэн эрхээсээ татгалзаж, өөрийн бүх эрх мэдлээ дэд Ерөнхийлөгч Г. Янаевт шилжүүлэхийг шаардав. Улс оронд онц байдал тогтоох шаардлага тавьсан сайд нарын дотор хүчний байгуулагын сайд багтаж байв. М.Горбачев энэ үед Крым дахь "Форос"-зусланд амарч байсан бөгөөд “эсэргүү” сайд нарын шаардлагыг хүлээн авалгүй байсаар 8 сарын 21 өдөр Москвад эргэн ирлээ. 1991 оны 8 сарын 24 өдөр М.Горбачев ЗХУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаасаа огцорлоо. 1991 оны 12 сарын 8-нд өдөр Беловежийн Тунхаглалд гарын үсэг зурсны дараа мөн сарын 25-нд М.Горбачев ЗХУ-ын анхны Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрох шийдвэр гаргаснаа ард түмэндээ телевизээр зарлаж Оросын Ерөнхийлөгч Борис Ельцинд бүх эрх мэдлээ шилжүүлж ЗХУ-ын Төрийн далбааг Кремлийн ойроогоос буулгаж ОХУ-ын далбааг байрлуулсан.
 
Төрийн албан тушаалыг орхиод Михаил Горбачев 1992 оны 1 сард “Горбачев фонд” гэдэг олон нийтийн байгуулага үүсгэв. Горбачев 1996 оны 4 сарын 27 өдөр “Иргэний хэлэлцүүлэг” хэмээх улс төр олон нийтийн хөдөлгөөний тэргүүнээр сонгогджээ. 1993 онд Горбачев “Ногоон загалмай” хэмээх олон улсын экологийн байгуулагын даргаар ажиллажээ.
 
2000 оны 3 сараас Оросын Социал Демократ намын тэргүүнийн албан тушаалыг хашив. Үүний зэрэгцээ 2000 оны 5 сараас "НТВ телевиз" компаний олон нийтийн зөвлөлийн тэргүүлэгчээр ажиллав. М.Горбачев 1990 оны 10 дугаар сарын 15-нд Нобелийн Энх тайвны шагнал хүртжээ.
 
Михаил Сергеевич Горбачев “Өөрчлөн байгуулалт, шинэ сэтгэлгээ манай орон болон дэлхий дахинд” гэдэг ном бичсэн байна.
 
2014 оны 11 дүгээр сард М.Горбачёвын "Кремлийн дараах амьдрал" нэртэй ном гарчээ.
 
Михаил Горбачевын гэргий Раиса Макимовна 1999 оны 9 сарын 20 өдөр Германы Мюнстер хотын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад нас баржээ. Горбачев нэг охин, хоёр ач охинтой.