Алтайн Урианхай: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
зохиогчийн эрх зөрсөн хэсгийг хаслаа
Мөр 9:
 
[[Тува]]чууд [[Найман]]ы ханлиг унасны дараа урагш нүүн Монголын баруун аймгуудаар 1750-иад он хүртэл Алтайн Урианхайтай хил залган суурьшиж байв. Дөрвөдүүд Зүүнгарын Даваач хааны бодлогод дургүйцэн [[Зайсан нуур]] дахь нутгаасаа нүүж Манжид бууж өгөхөд дөрвөдүүдийг Улаангомд суулган тэнд байсан тувачуудыг одоогийн Тува улсын нутагт нүүлгэн суурьшуулжээ. Тувачууд Алтайн Урианхайг тува хүмүүс байсан ч манжийн нүүлгэн шилжүүлэлтийн үед тувачууд хуваагдаж Алтайд үлдсэн тувачууд Алтайн урианхай нэртэй болж тува хэл соёлоо мартсан гэдэг ч алтайн урианхайн ихэнхи овог монгол нэртэйгээс үзэхэд алтайн урианхайчууд уулаасаа тувагаас тусдаа угсаатны бүлэг болох нь тодорхой байна.
 
Засагт хан аймгийн Дайчин засгийн хошуугаар өдгөөгийн Монгол улсын Говь-Алтай аймгийн Тонхил, Төгрөг, Цээл, Алтай, Бугат сумдыг, Дархан засгийн хошуугаар Ховд аймгийн Цэцэг сумыг байгуулсан ажээ. Өөрөөр хэлбэл урьдын зүүн монголын урианхай нарын үр хойчис нь дээрхи сумдын голлон оршин суугчид нь болжээ. Манжийн эрх баригчид урианхай нарыг 4 хошуу зохион, тува урианхай нараар 3 хошуу зохион, бүгд 7 хошуу болгон, Ховдын Манж сайдын газарт захируулжээ. Монгол урианхайн дөрвөн хошуу гэвэл
1. Зүүн амбаны хошуу
2. Зүүн гарын мэйрэн засгийн хошуу
3. Баруун амбаны хошуу
4. Гомбо даагийн хошуу
Дээрх дөрвөн хошуугаар өдгөөгийн Монгол улсын Баян-Өлгий аймгийн Буянт, Алтай, Бугат, Алтанцөгц, Сагсай, Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумыг байгуулжээ. БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Алтай аймгийн Алтай хошууны нутагт цөөн урианхайчууд одоо оршин сууж байна.Эл урианхай бол Монгол улсын нутаг Алтайд сууж буй монгол хэлт урианхайчуудын тасархай юм. 1907 онд Манж чин улсын эрх баригчид Алтайн урианхайн зарим хэсгийг Шиньжаан дахь Алтайн Шар сүмд суусан амбанд захируулсан байна. Чингэж урианхай нар хоёр хуваагджээ. Одоо Шиньжаанд цөөн тооны Алтай Урианхайчууд бий.
Манж Чин улсын үед урианхайчуудыг засаг захиргааны нэгжээр баруун, зуун гарт хуваасан байдаг. Тэр нь дотроо долоон хошуу, 27 сумтай байжээ.
Зүүн амбаны хошуу:
Алтайн урианхайн гол хошуу бөгөөд Сагсайн сүмд төвлөрч байсан гэдэг. Ах, Түмт, Сан, Урианхай, Гонзгой, Оорцог гэсэн зургаан сумтай байжээ.
Мээрэнгийн хошуу:
Ах, Шаазгай, Ятуун, Онгуда гэсэн дөрвөн сумтай. Алтанцөгц нуураар төвлөрөн сууж байв. Сүүлчийн ноён нь Цагаанбилиг гэдэг хүн байжээ.
Цагаан соёны хошуу:
Бургуут, Сарыглар хоёр сумтай. Цагаан соён, Тэлэнгэд, Саглагар, Хувлаар гэх мончоогуудын (тува) хошуу нутаг юм. Цэнгэлхайрхан, Цагаан голоор нутагтай гэжээ.
Сэндэн гүний хошуу:
Оршин суудаг овгоороо нэрлэгдсэн эл хошуу хоёр сумтай. Харганатын голоор нутагладаг байжээ. Энд дурдагдсан дөрвөн хошуу нь Зүүнгарын монголчууд болно. Дор дурдагдах гурван хошуу Баруун гарынхан авай.
Баруун бээсийн хошуу:
Ах, Цэрвээ, Мянгад, Сан, Оорцог сумтай. Булган голоор нутагтай гэв.
Саруул гүний хошуу:
Саруул гүний хүрээнд төвлөрсөн, Толбо нуураар нутагтай байжээ. Ах, дунд, хойд сумтай гэх.
Шар даагийн хошуу:
Ховд гол, Шинжаанаар нутагтай, дөрвөн сумтай, мончоог хошуу билээ.
 
[[Олноо өргөгдсөн Монгол улс]]ын үед урианхайн 7 хошуу байсанаас 4 нь буюу Ёст гүн, Дархан гүн, Саруул гүн, Дархан гүний хошуу нь алтайн урианхайнх, бусад 3 хошуу буюу Эетэй гүнгийн хошуу, Зүтгэлт гүн, Зоригт гүнгийн хошуу нь тува хошуу байв.<ref>Монголын ойрадуудын түүхийн товч. khamagmongol.com/library/history/ochir_1993_m.pdf</ref>
Line 47 ⟶ 24:
 
==Соёл ==
Урианхайчуудын хамгийн том төлөөлөгч болох [[Алтайн Урианхай]] нь Урианхай овгийн онцлог болох дайнч, тулаанч шинжийг илтгэсэн эртний онцлог ёс дэглэм бүхий [[сурын харваа]]г өнөөдрийг хүртэл хадгалан харваж ирсэн нь өдгөө Монгол үндэстний хамгийн том баярын нэг болох [[наадам]]д [[Урианхай сурын харваа]] хэмээн нэрлэгдэн орж наадаж байна.
 
[[Зураг:Uriankhaisuriinharvaa.jpg|thumb|200px|Алтайн Урианхайн сурын харваа]][[Урианхай сурын харваа]]
Урианхай сурын харваа нь Монголдоо хамгийн том нумыг хэрэглэдэг бөгөөд хамгийн чанартай харвалтыг үзүүлэх үүднээс өрөөтэй сурыг зөвхөн онох бус, оногдсон сур нь цаана байрлах мөр гарган өндөрлөсөн шороон нурууг давж үсэрсэн байх шаардлагатай байдаг байна. Урианхай сурын харваа нь наадмаар харвах зуны сур харваа, өвөл цагаан сараар голын мөсөн дээр харвах "Мөсний сур харваа" гэсэн хоёр төрөлтэй байдаг. Урианхай сурын харвааг томоохон хэмжээний баяр наадмаар харвадаг бөгөөд нум сумыг шүтэн дээдэлж, сурын харвааны эртний хатуу чанд уламжлалт зан заншлыг мөрдөж ирсэн байна. Мөн эр хүний наадам гэдэг утгаар нь эмэгтэй хүн сур харвахыг өнөөг хүртэл хориглож иржээ.
 
Алтайн Урианхайчууд [[тууль]] хайлдгаараа алдартай бөгөөд алдартай том туульсыг хэдэн өдөр хайлж байж туульч гэсэн эрхэм нэрийг зүүдэг байна. Эрт дээр үеэс тууль хайлж ирсэн алдартай туульчдын талаар үлгэр мэт сайхан дурсамжуудыг Урианхайн настнууд ам дамжин ярьж байдаг.
 
Тэд [[Урианхай]] овгийн онцлог болох дайнч, тулаанч шинжийг илтгэсэн эртний онцлог ёс дэглэм бүхий сурын харвааг өнөөдрийг хүртэл хадгалан харваж ирсэн нь өдгөө [[Монгол]] үндэстний хамгийн том баярын нэг болох [[Наадам]]д [[Урианхай сурын харваа]] хэмээн орж наадаж байна.
 
[[Зураг:Uriankhaisuriinharvaa.jpg|thumb|200px|Алтайн Урианхайн сурын харваа]][[Урианхай сурын харваа]] нь Монголдоо хамгийн том нумыг хэрэглэдэг бөгөөд хамгийн чанартай харвалтыг үзүүлэх үүднээс өрөөтэй сурыг зөвхөн онох бус, оногдсон сур нь цаана байрлах мөр гарган өндөрлөсөн шороон нурууг давж үсэрсэн байх шаардлагатай байдаг байна.
[[Зураг:UriankhaiMosniiSurHarvaa.jpg|thumb|200px|Алтайн Урианхайн мөсний сур харваа]]
 
Урианхай сурын харваа нь Наадмаар харвах зуны сур харваа, өвөл Цагаан сараар голын мөсөн дээр харвах Мөсний сур харваа гэсэн хоёр төрөлтэй байдаг. Урианхай сурын харвааг томоохон хэмжээний баяр наадмаар харвадаг бөгөөд нум сумыг шүтэн дээдлэж, сурын харвааны эртний хатуу чанд уламжлалт зан заншлыг мөрдөж ирсэн байна. Мөн эр хүний наадам гэдэг утгаар нь эмэгтэй хүн сур харвахыг өнөөг хүртэл хориглож иржээ.
 
Мөн Алтайн Урианхайчууд [[тууль]] хайлдгаараа алдартай бөгөөд алдартай том туульсыг хэдэн өдөр хайлж байж туульч гэсэн эрхэм нэрийг зүүдэг байна. Эрт дээр үеэс тууль хайлж ирсэн алдартай туульчдын талаар үлгэр мэт сайхан дурсамжуудыг [[Урианхай]]н настнууд ам дамжин ярьж байдаг.
 
[[Цуур]] хөгжмийг зөвхөн Алтайн Урианхайчууд уламжлан хэрэглэж ирсэн байна.
Line 87 ⟶ 54:
 
==Гадаад холбоос==
*[http://mongol.undesten.mn/wiki/show/name/%D0%A3%D1%80%D0%B8%D0%B0%D0%BD%D1%85%D0%B0%D0%B9+%D1%8F%D1%81%D1%82%D0%B0%D0%BD Урианхай ястан]
*[http://www.wikimon.mn/content/31354.shtml Урианхай, казах, тувачуудын үүсэл хийгээд гарал]
*[http://ir.minpaku.ac.jp/dspace/bitstream/10502/4646/1/SER101_011.pdf АЛТАЙСКИЕ УРЯНХАЙЦЫ]