Уйгурууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
зохиогчийн эрх зөрсөн хэсгийг хаслаа
Мөр 22:
 
==Түүх==
[[File:Veselovski-1898-Yakub-Bek.jpg|thumb|150px|Якуб бек.]]
981-984 онуудад Харахожагийн Уйгарын хаант улсад (Уйгурын [[Идигүдийн улс]]) очсон Хятадын элч Ван Яандэгийн тэмдэглэлд “Уйгарын хаант улсын энэ их соёлыг гайхаад баршгүй, сайхан сүм хийд, ханын чимэглэл зураг, хөшөө баримал, цамхаг гандирас, цэцэрлэг, байшин барилгын гайхамшгийг тодорхойлон бичихийн аргагүй , тэд ваар сав болон алт мөнгөн урлал хийхдээ үнэхээр чадварлаг” гэж байв.
 
Зарим судлаачдын үздэгээр зүүгээр анагаах ухаан нь хятадын бус уйгар гаралтай гэдэг. Уйгарууд хөгжмийн өндөр соёлтой бөгөөд 62 төрлийн хөгжмийн зэмсэг байдгаас айл бүр нь Дутар гэх хөгжмийн зэмсгийг гэртээ байлгадаг гэжээ. Уйгарын аман зохиолын баатарлаг туульсийн дуулал нь 12 мугам ба энэ нь тэдний хөгжмийн гол хэлбэр сонгодог хэв маяг бөгөөд ЮНЕСКО-ийн хүн төрөлхтөний соёлын өвд бүртгэгдсэн байдаг. Эртний Уйгарууд Арамей бичгээс эхтэй Согд бичгээс эх аван өөрсдийн босоо бичиг үсгийг зохион хэрэглэж байснаар Бурханы болон Манейхист шашны зохиол бүтээлүүдийн орчуулга мөн шүлэг найраг, тууж өгүүллэг, баатарлаг туульсуудыг бүтээжээ. (Монгол бичгийн эх) 11-р зуунаас хүмүүс нь лалын шашинд ихээр орж Фарс Урду бичигтэй адил Араб суурьтай түрэг бичгийг хэрэглэж эхэлжээ. Уйгарын хүч чадал, нэр нөлөө, алдар суу, соёл иргэншил нь Төв Азид мянган жил дуурсан байгаад Манжийн ноёрхолоор огцом үгүй болжээ.Түүхэндээ [[Ази]]-[[Европ]]ыг холбосон торгоны их зам дайран өнгөрсөн [[Хятадын цагаан хэрэм|Хятадын Их цагаан хэрмээс]] хойш нутаглах [[нүүдэлчин]] [[улс]] үндэстэн болох [[Хүннү]], [[Түрэг]], [[Уйгар]], [[Кидань]] болон [[Монголын эзэнт гүрэн]]ий буюу [[Цагаадай]]н удмын улс болох Моголистаны эзэмшил зүүн, баруун, өмнөд, хойд Туркестан гэж задарсны хожим нь [[Зүүн Туркестан]] хэмээх [[Исламын шашин]]т улсын нийслэл нь Кашгарт төвлөрч байсныг 17-р зууны үед [[Зүүнгарын хаант улс]]ын хаан [[Галдан бошигт хаан]] нэгтгэн авчээ. Нэрийн түүхэн утга нь [[Манж хэл]]ээр Шинь эсвэл Синь нь Шинэ гэсэн утга, Зянь нь [[хятад хэл]]ээр хязгаар (Манж хэл нь Алтайн язгуурын хэл тул нилээд олон үгс нь Монгол үгтэй төстэй юм. Гэхдээ энэ нь Манж, Монгол 2 нэг үндэстэн гэсэн үг биш), муж буюу Манжийн Тэнгэрийг тэтгэгч хааны -р он буюу 1755-1758 онд Монголын [[Ойрад]]-[[Зүүнгарын хаант улс]]ыг мөхөөн дарж эзлэн авсан газар нутгаа "Элбэн дагуулсан Шинэ хязгаар" хэмээн нэрийджээ.
 
1990 оны хүн амын тооллогоор Шинжианд 7.2 сая уйгар үндэстэн бүртгэгджээ. Мөн Казахстан, Киргизстан, Узбекистанд байх бөгөөд цөөн тоогоор [[Пакистан]], [Афганистан]], [[Турк]], Орост байх ажээ. Уйгар хэмээх нэрний тухайд гэвэл хятад сурвалжуудад хөх түрэгийн үед анх үзэгдэж эхэлсэн ба Түрэгийн харъяан дахь суурьшмал иргэдийг нүүдэлчин иргэдээс ялган дуудсан байснаас үэхэд уйгарууд эрт дээр үеэс суурьшмал хүмүүс байсан гэж үзэх үндэстэй юм. Тэгэхдээ Уйгар хэмээх нэрний тухайд одоог хүртэл нэгдмэл ойлголтонд хүрээгүй байгаа бөгөөд Тогуз- огуз буюу 9 аймгийн нэгдлийн нэг аймаг нь уйгарууд нэртэй байсан, Хятадын сурвалж дахь Хуй ху гэдгээс, түрэг хэлний “түргэн хүмүүс” (уйга-хурдан, ур- хүн) гэдгээс үүссэн хэмээх 3 баримтлал голлож байна. 386-534 он буюу хойд Вэй улсын үеийн хятад сурвалжид уйгар буюу тэлэ аймгуудыг [[Гаочэ]] (өндөр тэрэгт) гэдэг байсан байна. Уйгарууд анх Алтайн уулсын баруун талаас гарч хөгжөөд уйгаруудын өвөг төмөр эдлэл хийдэгээрээ алдаршсан тэлэ аймгуудын жижиг эвсэл байгуулан динлины бүрэлдэхүүнд байгаад 7-р зуунд [[Уйгурын хаант улс]]ыг байгуулснаар тус улсын иргэдийг уйгар нэрийн дор ойлгон байсан ба 9-р зуунд Уйгар улс унасны хойно киргизүүдэд түрэгдэн [[Таримын хөндий]] [[Турфан]]д ирж европ гаралтай [[тохар]]уудыг өөртө уусган одоогийн уйгар үндэстний суурийг тавьжээ. Тохарууд [[энэтхэг-европ хэлний язгуур]]ын хэлтэй, бичиг үсэгтэй индо-ари угсааны буюу [[европжуу төрх]]ийн бурханы шашинт улс түмэн байжээ. Одоогийн уйгар хүмүүс өөр өөр үндэстэн холилдож бүрэлдсэн учир монголоид болон европоид аль алинийх нь генийг хадгалсан байдаг. Судалгаагаар тэдний генетикийн бүрэлдэхүүн хэсгийн 60% нь европ (европоос гадна дундад болон өмнөд ази буюу энэтхэг, пакистан, шри ланка) 40% нь зүүн ази (монгол япон хятад солонгос зүүн өмнөд азийн номхон далайн уугуул филлипин тайван) өвгийн холимог буюу 107-146 үе (нэг үе нь 20 жил) буюу 2140-2920 жилийн өмнөөс эхлэн холилдсон гэх үзүүлэлт гарсан байна.
 
===Караханидын улс, Ганжоугийн уйгурын улс, Идигүдийн улс ===
Нүүдэллэн зугтсан Уйгурууд өнөөгийн Ганьсу мужийн нутагт Уйгурын Кянсу улсыг байгуулжээ. Харин баруун тийш нүүсэн цөөнх Уйгурууд нь Буддын Идикут улсыг байгуулжээ. Энэ улс урт настай байж, ойролцоогоор хагас мянган жил оршин тогтносон юм. Хожим Уйгурууд түрэгийн овог аймгуудтай хамтран Кашгарт нийслэлтэй Хараханид улсыг байгуулжээ.Ийнхүү IX зуунд эхлэн Уйгурын гурван улс байгуулагджээ.Тан гүрний үед ҮII зуунд гэнэт тэсрэн хүчирхэгжиж Персийг бутниргээд тэр эрчээрээ дорно зүгт зүтгэсэн [[Араб]]-[[Мамлюк]]ууд энд Хятадуудтай тулсан юм. Хятадын армийг Солонгос гаралтай Као Шичен командалж байжээ. Хоёр тал хүч тэнцэхэд хөндлөнгөөс ажиглаж байсан [[харлиг]]ууд /түрэг аймаг/ Арабуудыг дэмжсэнээр тэд ялж, Хотан, Яркенд хүртэл исламын шашин дэлгэрчээ, гэхдээ энэ шашин цааш нэвтэрсэнгүй, цагаан хэрэм даваад Хятадын үүдний пингээс хэтрээгүй юм.Ислам шашин иинхүү Түрэгүүдийн дэмжлэгтэй энэ бүс нутагт нэвтэрснээр Уйгурууд лалын шашинд оржээ.934 онд Хара ханлигийн улс Султан Сатуг Бугра хааны үед Лалын шашинд орж 940 онд Харлугуудыг эзлэн Исламын холбоог байгуулсан байна. Самаркандын Самманидтай хамтран өөрснийгөө Исламыг Бурханы шашинт Уйгарын Идүгүдээс хамгаалагч хэмээн үзэх болжээ. Нийслэл нь эхлээд Чу голын хөндийд Балгасун гэж байгаад сүүлд Кашгар луу шилжжээ. Энэ үед Хараханлигт Түрэг соёл урлаг ихээхэн хөгжиж лалын шашны сүм хийд, сургууль байгуулагдан, гүүр, жингийн өртөө нээгдэн байгуулагдаж Кашгар, Бухар, Самарканд хотууд сургууль соёлын төв болж байлаа. Энэ үеийн нэг чухал дурсгал бол Юүсүф Балгасуны 1060-1070 онуудад бичсэн монголчилбол аз жаргалыг авчрах эрдэм мэдлэг буюу “Хутагт билэг” бичигджээ.Хараханид улс лалын шашинтай төв азийн орнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлж, Хорезм, мөн Хиргисүүдийн дараа Монгол нутагт хүчирхэгжээд өмнөх нүүдэлчдийн адил зарим нь Хятадын соёлыг шохоорхоод хятадчилагдаж, Ляо улсыг байгуулахад баруун зүгт нүүдэллэсэнээр үүссэн хар Кидантай өрсөлдөж байв. Иранд Түрк Селжүкүүд хүчирхэгжих үед тэдний вассал болж байгаад хожим нь Хар Киданы мэдэлд оржээ. 1125 онд Кидан улс Алтан улсаар мөхөөгдөхөд Елюй Даш Киданы үлдэгдлийг авч (100,000 киданчууд гэдэг) Тэнгэр уулын баруун талд хүрэн Хар Киданы суурийг тавьж, 1134 онд Балгасун хот, улмаар Кашгар, Хотан, Бэшбалыкыг эзлэн, 1137 онд Хужанд болсон тулалдаанд Хараханидыг цохиж, Ферганы хөндийд ноёрхолоо тогтоов. 1141 онд Киданчууд Катваны тулалдаанд баруун Хараханидыг цохин Трансоксанид ноёрхолоо тогтоон Хорезмийн султаныг алба бариулах болгожээ. Ингэж Хара хожа буюу Идүүд болон Хара ханидууд Хар Киданд алба барьдаг дагуул улсууд болжээ.Харин Уйгурын Буддын Идикут улс [[Чингис хаан]]ы үед Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд сайн дураар оржээ. Үүний өмнөхөн Уйгурын Кянсуй улс нь XI зуунд Тангудад /Си Ся/ эзлэгдсэн байна.
 
Киргизүүдэд шахагдсан Уйгарууд 3 улс үүсгэсэний хамгийн зүүн талынх нь одоогийн Ганьсу мужид 848-1036 онуудад тогтсон Ганжоугийн хаант улс буюу Шар Уйгарууд байсан ба энд шарын шашин ихэд дэлгэрчээ. Тэд 1028-1036 онуудад Тангуд улстай хүнд хүчир дайн хийсний эцэст ялагдан Тангудын хаант улсад уусан нийлсэн байна.
Уйгаруудын нэг хэсэг нь Харахожагийн хаант улсыг 856-866 онуудад байгуулсан ба энэ улс нь Турфан, Бэшбалык, Күмүл буюу Хами, Куча хотуудыг хамран (3 улсын голд нь) оршиж, манихейзм болон буддын шашны аль алиныг нь хөгжүүлэн Уйгаруудын соёлын төв болж байв. Харахожа буюу манайхны мэддэгээр Идүүд (удирдагчдынх нь цол) улс нь 856-1209 он хүртэл тусгаар улс байгаад 1209 онд Их Монгол Улсад дагаар орёон тухай өмнөх дэд бүлэгт өгүүлсэн. Энэ тухай “Монголын нууц товчоон”-д: “Уйгадын Идүгүд Чингис хаанд элчин илгээжүхүй. Адкираг, Дарбай хоёр элчээрээ өчиж илгээхдээ: “Үүл арилж Эх наран үзсэн Мөс хайлж Мөрөн ус олсон мэт Чингис хааны нэр алдар сонсож маш баясав. Чингис хаан соёрхвоос Алтан бүсний горхиноос Ал дээлийн үртэснээс олбоос тавдугаар хөвүүн чинь болж, хүч өгсү” хэмээн өчиж илгээжүхүй. Тэр үгэнд Чингис хаан соёрхож, хариу өгүүлж илгээрүүн: “Охин бээр өгье. Тавдугаар хөвүүн болтугай. Алт, мөнгө, сувд, тана, хоргой, таж магнаг, торго аваад, Идүгүд иртүгэй” хэмээж илгээвээс, Идүгүд соёрхогдов хэмээн баясч, алт, мөнгө, сувд, тана, хоргой, таж магнаг, торго агуурс аваад, Идүгүд ирж, Чингис хаанд уулзав. Чингис хаан Идүгүдийг соёрхож, Ал Алтуныг өгөв” гэжээ. Эндээс үзэхэд тус улс алт эрдэнэс болон хоргой торго хийдэг баян улс байсан байна. Идүүдийн улс 1369 он хүртэл Монголын вассал улсаар оршин тогтнож байв.
 
===Цагадай улсын үе ===
{{гол|Цагаадайн улс}}
 
===Моголистан улсын үе ===
{{гол|Моголистан}}
 
===Яркендын хант улс ===
{{гол|Яркендын хант улс}}
 
===Зүүнгарын хаант улсын үе ===
{{гол|Зүүнгар}}
{{гол|Зүүнгар ба дорнод Туркестан нутаг Шинжаан хэмээх нэрээр нэрлэгдсэн түүх}}
{{гол|Зүүнгар-ойрадуудын эмгэнэлт төгсгөл}}
===Манжийн үе ===
{{гол|Манж Чин улс}}
 
 
Манж нар XҮIII зууны 1755-1758 оныг хүртэл [[Ойрад]]ын [[Амарсанаа]]гийн бослогыг дарах шалтгаар Ойрадуудыг хядан устгаж, нутгийг нь [[Уйгар]]уудын нутагтай нийлүүлэн эзэрхийлсний дараа 1760 онд [[дорнод Туркестан]]ыг Манж Чин гүрний засаг захиргааны нэгж Шинжаан гэдэг нэртэй болгожээ.Энэ тухай «ямар ч хvний мєргvй мянга мянган бээр эль хуль тал нутаг» хэмээн бичигдэж Шинжаан гэдэг нь шинэ хязгаар нутаг гэсэн утгатай гэж дээр дурьдсан билээ.Ингэж нэрлэхээс өмнө Уйгарстаныг буюу Таримын хөндийн Харлуг эртний Уйгар Цагаадайн аялга хэлээр яригч, Могол Хожижан удирдлагатай Таранчууд Сартууд түмний нутгийг Манжууд болон Хятадууд Хуй жиан буюу исламын газар нутаг гэдэг байжээ. Харин Исламын ертөнц тэднийг Могулистан болон Зүүн Түркистан гэдэг юм. Уйгарууд өөрсниийгөө суурьшлаараа Кэриэнүүд, Хотангууд, Кашгарчууд хэмээнэ. Хожим Хятадын коммунистууд Шинжиан Уйгар хэмээх болсон байна. Алинаар нь дуудах нь таны мэдэх хэрэг. Уйгарууд тусгаар тогтнолоо алдсантайгаа хэзээ ч эвлэрч байсангүй. Манжийн эсрэг томоохон бослого 1760 онд Кашгарт, 1765 онд Уч-Турфанд тус бүр гарчээ. XҮIII-XX зууны хооронд Уйгарууд манж, хятадуудын эсрэг 400 удаа босчээ. 1866 онд дотоодын тэмцэлээс болж Уйгар дотроо тав хуваагдсан байна. Кучарын ханлиг, Кашгарын ханлиг, Хотаны ханлиг, Өрөмч, Илийн султан улсууд бий болжээ. Уйгарчууд нэгдэх хэрэгтэй гэдгээ ойлгож байсан ч бие биенээсээ илүү гарах гэсэн явцуу санаархлаасаа болоод нэгдэж чаддаггүй байв.Энэ хугацаанд Уйгарууд Манжийн эсрэг 42 удаа бослого тэмцэл гарган 1864 оны бослогоор амжилт олж Кашгарын цэргийн жанжин Якуб Бек ийн удирдлага дор манжийн захирагчдыг Уйгарстанаас хөөн Иэтишар (долоон хотын улс-Кашгар, Яаркэнд, Хотан, Аксу, Куча, Хорла, Турфан) буюу Кашгарын султант /хаант/ улсыг байгуулсан нь 1873 онд Оттоманы эзэнт улс, 1872 онд Хаант Орос, 1874 онд Их Британиар хүлээн зөвшөөрөгджээ. Йеттишар улс хэдийгээр Орос, Англитай холбоо тогтоож, тусгаар тогтнолоо зөвшөөрүүлсэн ч амжилтаа баталгаажуулж чадсангүй. Манж Чин гүрэн 1877 онд Уйгарын Йеттишар улсын эсрэг цэрэг хөдөлгөсөн байна. Султан Якуб бекийг хорлож алжээ. 1876 онд Манжийн хаанаас томилогдон Уйгарын эсрэг дайныг удирдсан цэргийн жанжин Зо Зун Тан түүхэнд “Уйгарын эрлэг” нэрээр мөнхөрч үлджээ. Тэрээр эртний По ну жанжны алдаг давтсангүй, яаралгүй давшиж, замдаа цэргийн тариалан байгуулж, хүнс нөөцийг сайтар бэлтгээд харгис хатуу дайралт хийжээ.Нөгөө талаас Хаант орос улс Самарканд, бухар хотуудыг эзлэн авсанд Оросуудын түрэлтээс айсан Британичууд Хон Конг дахъ Бостон банкаараа дамжуулан манжуудад зээл олгох замаар Манжуудыг дэмжжээ. Түр тусгаар тогтносон Уйгарчууд дахин Манжид эзлэгдэв.Уйгарууд нүүдэлчид биш тул зугтан байлдаж чадсангүй, хотууд нь дараалан унажээ. 1884 онд Манжууд Уйгарт дахин хяналтаа тогтоов. Манжийн хааны зарлигаар дахин 1884 оны 11 сарын 18-нд “шинэ эзэмшил газар” буюу Шин жиан хэмээн нэрлэх болсон ба засаг захиргааны төв нь Өрөмч болов.[[File:Veselovski-1898-Yakub-Bek.jpg|thumb|150px|Якуб бек.]]
[[File:Battle at Awabat-chuang.jpg|thumb|left|Дорнод Туркестаны босогчдийг Чин улс цэрэглэн дарж буй нь(1828 он)]]
 
== Орчин үе ==
ХХ зууны эхээр Манж Чин гүрэн задрахад Уйгарт ч бослого дэгджээ. Кагарлык, Яркенд, Хотаны уйгарууд зэвсэглэн боссон байна. 1912-1913 онд Кумулд томоохон үймээн гарчээ. Гэвч энэ бүх бослого хөдөлгөөн амжилтанд хүрсэнгүй. 1931 онд Уйгарууд хятадын эсрэг дахин бослого гаргажээ. Энэ удаа тэдний бослогыг Алтайн казахууд, Харшаарын монголчууд, дунган, киргизүүд дэмжсэн байна. 1933 он гэхэд босогчид уйгарын газар нутгийн 90 хувийг хяналтандаа аваад байлаа. 1920-иод оноос Уйгарын үндэсний үзэл сэргэн Хятадын эрх баригчдын эсрэг тэмцэн байсан ба хожим Уйгар хэмээгдэх нэртэй болсон Турфаны яруу найрагч Абдулхалик “Уяган” нэртэй шүлгээ зохиожээ. (түүнийг 1933 онд хятадын цэргийн дарангуйлагч Шэн Шикай баривчлан хорьж, тамлан хороожээ) 1921 онд Зөвлөлтүүд Ташкентад Уйгарын лидерүүдтэй уулзсанаар анх байгуулагдсан Уйгарын үндэсний коммунист байгууллага болох хувьсгалт бүлгэм 1926 хүртэл буюу Оросууд Уйгарстан дахь Хятадын гоминданы засаглалыг хүлээн зөвшөөрч, худалдааны гэрээ байгуулах хүртэл Кашгарт үйл ажиллагаа явуулж байсан байна.
 
Англи, Орос улс зэрэг их гүрнүүдийн нөлөөгөөр Кашгар (Уйгарстан) болон Андижаны(Үзбэк) адилхан Сарт-Таранчуудыг Уйгар болон Узбэк хэмээх 2 үндэстэн болгожээ. Одоо Турфан, Күмүл буюу Хами, Корла, Кашгар, Яаркенд, Иэнгиссар, Хотан, Гулжа зэрэг Таримын хөндийн хүн зоныг Уйгарууд гэх болжээ.1933 онд Уйгарын эрх баригч Сабит Дамулла, Мухаммад Имин Бугра нар Дорнод Туркестан улс байгуулагдсаныг зарласан байна. Тэд анх Лалын Бүгд Найрамдах Уйгар улс гэж нэрийг сонгосон боловч энд амьдарч байгаа бусад үндэстний саналыг харгалзан үзэж Дорнод Туркестан гэж нэрлэсэн байна. Энэ үед ЗХУ тэдэнд хүчтэй нөлөөлж, дэмжиж байсан ба Оросын улстөрийнхөн Уйгар, Түрэгийг ялгадаггүй байлаа. Тиймээс “зүүн түрэг улс” гэж нэрлэжээ.1933 оны 11 сарын 12-нд Кашгар хотод улсынхаа үндсэн хуулийг баталжээ. Анхны Ерөнхийлөгч нь Хожа Нияз Хажи, харин Ерөнхий сайд нь Сабит Дамулла болов. Цайвар цэнхэр өнгийн дэвсгэр дээр цагаан өнгийн одтой хавирган сарны дүр бүхий төрийн далбаатай болжээ. 1934 оноос Дорнод Туркестаны удирдагчид Москвад очиж Зөвлөлтөөс дэмжлэг авах болжээ. Гэвч 1936 онд Дорнод Туркестан Улс Чан Кайшийн хяналтанд оржээ. 1937 онд Уйгарууд дахин бослого гаргав. Хэдийгээр Дорнод Туркестан нь Хятадын мэдэлд дахин орсон ч өөрийн мөнгөн тэмдэгттэй, ЗХУ-ын төв банкнаас дэмжлэг авч байлаа. Учир нь Шинжаанд уран, вольфрам, сурьма, никель, тантал гээд ашигт малтмалын орд газар илэрсэн байв. Шинжааны амбан захирагчаар томилогдон ирсэн Хятадын генерал Шэн Шицай эхэндээ Оросуудад сайн хандаж байснаа хожим Хятадын гоминданы намд элэгтэй болсонд дургүйцсэн ЗХУ Уйгарын үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийг дэмжих болов. 1941 онд Хятадын эсрэг Казахуудын бослого гарав.
Бослогыг Оспан Ислам-улы удирджээ. Генерал Шэн Шицай алдаагаа засаж Шинжааныг ЗХУ-ын бүрэлдэхүүн хэсэг болгох хүсэлт гаргасан захиаг И.В.Сталинд явуулжээ. Гэвч Сталин татгалзав. Москва өөр хүнийг-[[Оспан]] баатарыг дэмжиж байлаа. Түүнийг зэр зэвсэгээр хангах ажлыг монголчууд хариуцаж байсан юм. Маршал Х.Чойбалсан Оспан баатартай Ховд аймгийн Булган суманд биечлэн уулзсан нэг л дудаагийн уулзалтаар 395 винтов, 200 мянган сум, 30 хөнгөн пулемёт, 6 хүнд пулемёт, 45 автомат, 2000 гранат өгчээ. Мөн цэргийн зөвлөх, тагнуулчдаар туслаж байв. [[Х.Чойбалсан]] давхар Шинжаан дахь Монголчуудын дотор хяналтаа тогтоохыг хүсэж байв. Тэрээр панмонголист санаархалаа Зөвлөлтийн далбаан дор хэрэгжүүлж, бүх Монголчуудыг нэгтгэхэд ЗХУ туслана гэж итгэж байсан юм.1943 онд Зөвлөлтийн тагнуулын байгууллагын дэмжлэгтэйгээр Дорнод Туркестаныг чөлөөлөх «Азат Ташкилаты» гэдэг байгууллага бий болжээ. 1944 оны 11 сарын 8-нд “Цэргийн хувьсгалт хороо” Кульжа хотод хуралдаж Хятадын эсрэг зэвсэгт тэмцэл хийхээр тогтжээ. Бериягийн тушаалаар “Шинжааны мусульманчуудад туслах хороо” байгуулсан байна. Урдаас сайтар зохион байгуулсан бослого өргөн хүрээг хамарч хятад биш бүх үндэстнүүд оролцжээ. Маш богино хугацаанд тэд хятадын цэргийг бут цохиж чадсан байна. 1944 оны 11 сарын 12-нд [[Кульжа хот]]од [[Дорнод Туркестаны Бүгд Найрамдах Улс]]ыг тунхаглав.Улсын Ерөнхийлөгчөөр [[Узбек үндэстэн]] [[Алихан Тура]] томилогджээ. Харин орлогчоор нь Уйгарын тайж Хакимбек Хожа ажиллажээ. 1945 оны 4 сард Дорнод Туркестаны үндэсний арми байгуулж командлагчаар нь Зөвлөлтийн генерал [[Иван Полинов]] томилогдов. [[Дивиз]]ийн даргаар нь монголоос гаралтай казах Далелхан Сугарбаев ажиллаж байлаа. Уйгарууд зонхилсон олон үндэстнийг багтаасан Дорнод Туркестан нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар улс болох бүрэн боломжтой болжээ.Гэвч энэ улсын ирээдүй 1945 оны наймдугаар сард ЗХУ, Хятадын хооронд байгуулсан хамтын ажиллагаа, найрамдлын гэрээгээр шийдэгдсэн байна. [[В.М.Молотов]],Хятадын гадаад хэргийн сайд Ван Шизе нарын гарын үсэг зурсан гэрээнд Уйгарын асуудлыг тусгажээ. ЗХУ-ын удирдагчид Дорнод Туркестаны эрх баригчдийг Хятадын Гоминданы намынхантай хэлэлцээрийн ширээний ард хүчлэн суулгав.Дорнод Туркестаны төлөөлөгчдийг Ахметжан Касим гэдэг уйгар хүн тэргүүлэв. Дорнод Туркестаны ерөнхийлөгч Алихан Тураг ЗХУ-д авч ирээд байлаа. ХКН Гоминданы намыг ялсны дараа Дорнод Туркестаны төлөөлөгчид [[Алма-Ата]], [[Иркутск]]ээр дамжин Бээжин хүрэхээр явжээ.Гэвч Алихан Тура ирсэнгүй. Түүний онгоц Иркутскээс ниссэн ч Чита хотын орчимд сүйрчээ. Өөр нэг хувилбараар бол Чита орчимд Дорнод Туркестаны дарга нарыг хороогоод онгоцны ослоор үхсэн жүжиг тавьсан гэдэг таамаглал байдаг. Нас барсан Дорнод Туркестаны төлөөлөгчдийн цогцсыг Кульжа хотод оршуулсан байна. Маршал Чойбалсан Өвөр Монголыг чөлөөлснийхөө дараа нэгдмэл Монголыг байгуулахад нь Оросууд туслахгүйг түрүүлж мэджээ. Тэгээд зальтай хөгшин чоно Шинжаанаас Монголчуудаа татаж авахыг оролджээ. 1944 онд Пагмын удирдлагаар Ховог сайрт нутаглаж байсан торгуудууд хил даван ирж, Монголын нутаг, Булган голын савд ирэв. Казахууд ч Монгол руу нүүж эхэлжээ.
[[File:Flag of the First East Turkestan Republic.svg|right|thumb|Зүүн Туркестаны анхны БНУ-ын сүлд,далбаа]]
[[File:Uyghur fighters.jpeg|thumb|Уйгарын хувьсгалчид]]
Line 65 ⟶ 32:
[[File:Army officers of the Turkish Islamic Republic of East Turkistan.png|thumb|Дорнод Туркестаны армийн офицерууд]]
[[File:Ismail Beg.png|thumb|Исмайл бек Аксугийн тулалдааны өмнө]]
1949 онд Хятадын үндэсний үзэлтнүүд Коммунистуудад ялагдан Маогийн БНХАУ гарч ирэхэд Уйгарууд Коммунист хятадын холбоонд байхыг зөвшөөрөхгүй байв. Энэ үеэр Зүүн Туркестаны Бүгд Найрамдах Улсын ихэнхи дээд албан тушаалтан, удирдагч нар онгоцны ослоор осолдсон байна (хувь зохиол уу, аллага уу). Энэ осол Маотай холбоотой байхыг (Сталин ч гэсэн) үгүйсгэх аргагүй учир нь ослын дараахан генерал Ван Зэнээр удирдуулсан Хятадын ардын чөлөөлөх армиийн цэрэг яаравчлан орж ирсэн байна. Үлдсэн удирдагчдыг Сайпадин Эзиз гэгч этгээд баривчлан хорьж, Мао Зүүн Түркистаныг Шинжиан Уйгарын Өөртөө Засах Орон болгож ЗТБНУ-ын армийн үлдэгдлийг Ардын чөлөөлөх армид хүчээр нэгтгэн Сайпадин Эзизийг автономийн анхны КН-ын дарга болгов. Олон олон Уйгар сэхээтэн, үндэсний үзэлтнүүд Турк болон барууны улсууд руу дүрвэжээ. 1949 оноос хойш олон олон эрх чөлөөний хөдөлгөөн тэмцлүүд гарсан ба автономи болгосноос хойш хятадын засгийн газрын дэмжлэг шийдвэрээр олон хятадуудыг Уйгарстанд нүүлгэн суурьшуулж, бизнес эрхлүүлэн өргөжүүлж, одоо хятадууд олонхи болохоор барахгүй голлох бизнест давамгайлах болов.
1949 оноос Өрөмч дэх Дорнод Туркестаны засгийн газрыг татарын большевик Бурхан Шахиди тэргүүлжээ. Тэр хятадын коммунистуудад аядуу хандаж байлаа. Өөр арга байсангүй, ЗХУ тэднийг гаргуунд нь хаяжээ. ХКН-ын Улс төрийн товчоо Шинжаанд 250 мянган хань үндэстэн суурьшуулах шийдвэр гаргажээ. 1955 оны сүүлээр Шинжаан-Уйгарын өөртөө засах орныг БНХАУ-ын бүрэлдэхүүнд байгуулжээ. Уйгарчууд үүнийг нь хагас зуун жил эсэргүүцсээр байна. 1950 оноос эхлээд Бээжин Шинжаан-Уйгарыг хятадчлах бодлого эрчимтэй хэрэгжүүлэх болж, хань үндэстнүүдийг бөөнөөр нь Шинжаан руу илгээсээр байна.
 
Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд Дорнод Туркестан улсыг сэргээн байгуулах хөдөлгөөн нууцаар үйл ажиллагаа явуулсаар байна. Хятадын эрх баригчид энэ байгууллагыг алан хядагч бүлэглэл гэж зарласан байна. 9 дүгээр сарын 11-ний хэрэг явдлын дараа АНУ терроризмын эсрэг дайн зарлахад Хятадууд “Статусыг нь олон улсын хэм хэмжээнд тохируулан” салан тусгаарлагчдыг алан хядагч болгож, “Аль Кайда” бүлэглэлтэй холбоотой гэж 2009 онд мэдэгдэв. 2009 оны 7 сарын 5-нд Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Өрөмч хотод эмх замбараагүй байдал үүслээ. Уйгарууд Хятадын эсрэг цуглаан хийж, Хятад эзэнтэй дэлгүүр хоршоог тонож, машин, автобусыг галдан шатаажээ. Хятадын Гуандун мужийн тоглоомын үйлдвэрт ажилладаг хоёр уйгар хүн хятадуудтай зодолдож амиа алдсанаас энэ эмх замбараагүй байдал эхтэй. Энэ хэргийг шударгаар шийдэхийг Уйгарууд шаардаж байлаа. Энэ үймээн самууныг АНУ-д байдаг Ребие Кадер гэдэг уйгар эмэгтэйн тэргүүдэг “Бүх Уйгарын конгресс” байгуулага санхүүжүүлсэн гэж Хятадын эрх баригчид зарлав. 1999 онд хятадын аюулаас хамгаалахынханд саатуулагдаж байсан Ребие Кадер 2005 онд АНУ-д цагаачилжээ. 2004 онд Мюнхен хотод “”Бүх Уйгарын дэлхийн конгресс” байгуулагдсан юм.
 
“Хөхбайраг” хэмээх туг Уйгарын эрх чөлөөний хөдөлгөөний бэлэг тэмдэг болдог бөгөөд хятадын нутаг дэвсгэр дээр хэрэглэхийг хятадууд хуулиар хорьсон байдаг юм байна. Уйгарын улс төрийн хүчнүүд тайван замаар эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэн Пан Түрэгийн болон Зүүн Туркистаны нам зэрэг байгууллагуудын дэмжлэгийг хүлээн, Зүүн Туркистаны Лалын Хөдөлгөөн, Зүүн Туркистаны Чөлөөлөх Байгууллага зэрэг нь “Хятадын засгийн газар Уйгарын үндэсний үзэлтнүүдийг террорист нэрийн дор хавчин мөрдөх болсноор барахгүй, ялангуяа 2001 оны 9 сарын 11-ний Америк дахь алан хядах үйл ажиллагаанаас хойш террорын эсрэг тэмцэх болсон дэлхий нийтийн дэмжлэгийг авах, тэр нэрийн дор Уйгар үндэстний шашин соёлын эсрэг үйлдэл хийх, тусгаар тогтнох хүсэл эрмэлзлийг нь мохоон дарах болон хүний эрхийн эсрэг хүчирхиййлэл явуулж байна” хэмээн мэдэгдэх болжээ. 2009 онд Барак Обама Гуантанамод 7 жил хоригдож байсан 4 уйгарыг мөрдөн байцаалтын явцад 9:11-т оролцоотой гэх нотолгоогүй, мөн ямар ч гэмт хэрэгт оролцоогүй гэж үзсэн тул суллах шийдвэр гаргажээ. Харин Хятадын засгийн газар тэднийг террорист хэмээн хятадад тушаахыг шаардан Бермуд Паллаугаар мөрдөн мөшгөж байна.
 
Шинжааны байгалийн нөхцөл болох уул ус, тал, хэдэн мянган километрээр үргэлжлэх элсэн цөл зэрэг нь партизаны дайн явуулахад тун ихээр нөлөөлсөн юм.Уйгарын хүн амын 85 хувь нь хөдөөд амьдардаг.Үнэндээ хятадууд хотоос гадагш бараг амьдардаггүй билээ.1992 онд уйгарууд партизан маягийн тэмцэл болон алан хядах хэлбэрт шилжин орсон юм. Ингээд 1992 оны есдүгээр сарын сүүлээр зэвсэглэсэн залуучуудын бүлэг Кумул хотын бүсэд Хятад, Шиньжаан-Уйгарын өөртөө засах орныг холбосон төмөр замыг эвдэн сүйтгэсэн билээ.
 
1993 оны дөрөвдүгээр сард Турфана хотын ойролцоох цэргийн баазад дэлбэрэлт болсон нь уйгарын алан хядагчид зохион байгуулсан байлаа.Мөн оны тавдугаар сарын 15-20-ны хооронд мөн л бүлэг хүмүүс цөмийн бааз болох Лоб нуурт халдлага хийсэн байна.1993 оны зургаадугаар сарын дундуур Кашгар дахь нэгэн зочид буудлын эсрэг талд бөмбөг дэлбэрснээс гурван хүн амь үрэгдэв.
Тэр үед нөхцөл байдал БНХАУ-ын хувьд тун аюултайгаар эргээд байлаа.Тусгай албадын мэдээлснээр тэр үед Шиньжаанд 30 орчим хууль бус бүлгэм, байгууллагууд /”Эх орны туяа”, “Лоб нуурын барууд” гэх мэт/ үйл ажиллагаагаа явуулж байжээ.Тэднээс Зүүн Туркестаны Үндэсний хувьсгалт фронт гэгч нэлээд алдарт гарсан юм.Түүнийг 1984 онд Юсупбек Мухлиси байгуулсан бөгөөд Уйгарын тусгаар тогтносон улсыг байгуулах гэсэн цорын ганц зорилтыг гишүүдийнхээ өмнө тавьсан юм.
Шиньжааны салан тусгаарлагчдын гол тактик нь Хятадын цэргийн албатнууд болон цагдаа нар руу дайралт хийхэд оршиж байлаа.Мөн орон нутгийн төрийн байгууллагуудын эсрэг айлган сүрдүүлэх ажиллагааг явуулж байв.Тэд эрчим хүч дамжуулах шугам болон холбооны шугамуудыг таслаж, авто зам дээр хорлон сүйтгэх ажиллагаа зохион байгуулж байлаа.“Лалын шашинтнууд” банк дээрэмдэх ажлыг ч мөн умартсангүй.
 
БНХАУ-ын тусгай албад энэ бүхэнд цагийг нь олж арга хэмжээ авч байлаа.Алан хядах нууц бүлгэмүүдийг бут цохихын тулд тэд байж болох бүх арга хэмжээгээ авч байв.Москва, Алма-Ата дахь “Уйгарын соёлын төв”-үүдийг маш богино хугацаанд татан буулгав.Харин Германы Мюнхенд ийм төв нь өдгөөг хүртэл амар тайван үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.
Лалын шашинтнууд нөхцөл байдлыг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн эргүүлэхийг оролдож байлаа.Алан хядах ажиллагааны хамгийн оргил үе 1997 он байсан юм.Бүх зүйл Илир хотод үй олон үймээн самуун дэгдээснээр эхэлсэн юм.Тэр үед есөн хүн амь үрэгдэж, зуугаад хүн шархадсан билээ.
1997 оны хоёрдугаар сард Уйгарын босогчид Шиньжааны засаг захиргааны төв болох Урумчид хэд хэдэн автобус дэлбэлэв.Тэнд 24 хятад цэрэг, 27 мэргэжилтэн амь үрэгдсэн билээ.Гуравдугаар сарын гурванд уйгарчууд Урумчид жинхэнэ тэслэн дэлбэлэх кампанит ажил явуулсан агаад энд олон арван хүн амь үрэгдэж, мөн хэдэн зуугаараа шархадсан юм.Жилийн эцсээр арван нэгдүгээр сарын 27-нд мөн гурван удаа дэлбэрэлт болсон бөгөөд үүний үр дүнд 70 гаруй хятад иргэн амь үрэгдэн, зарим нь шархадсан юм.Гэвч энэ нь тун богино хугацааны амжилт байлаа.
Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын тусгай албад Шиньжаан дахь нөхцөл байдлыг нэлээд чанга хянаж байгаа бөгөөд гадаадынхны шууд оролцоогүй нөхцөл байдал хурцдах явдал ойрын хэдэн жил ямар ч бололцоогүй болоод байгаа билээ.Алан хядах ажиллагааны хариуд БНХАУ-ын Олон нийтийн аюулгүй байдлын яам хатуухан арга хэмжээ авч алан хядагчдын зохион байгуулалттай сүлжээг бут ниргэсэн юм.2000 онд Бээжингийн шахалтан дор Казахстаны эрх баригчид алан хядах үйл ажиллагаа явуулсан хэргээр Хятадын шүүхээр яллагдсан Уйгарын гурван тэргүүлэгчийг цөлсөн юм.“Уйгарын алан хядах олон байгууллагуудыг үнэндээ Бээжин хянаж байдаг.Хятадын тусгай албад ажлаа тун чадварлаг хийдэг.Тухайлбал, тэд олон уйгарчуудыг элсүүлээд, дараа нь Шиньжаанд уйгарчуудын бүлгэмийг байгуулж Шиньжааны тусгаар тогтнолын төлөө тэмцэхэд хүргэдэг” хэмээн Зүүн Туркестаны Алма-Аты дахь Үндэсний хорооны дарга Юсупбек Мухлиси баталж байгаа юм.Шинжээчдэд байгаа баримтаас харахад Хятадын эрх баригчид алан хядах байгууллагад элссэн уйгарчуудыг нарийн тогтоож аваад дараа нь тэднийг баривчилдаг.Зүүн Туркестаны тусгаар тогтнолын төлөө идэвхтэй тэмцэгч хэдэн уйгар хүн Алма-Атыд тун нууцлаг байдлаар амь үрэгдсэн байна.Тэмцэгчдийн нэг хэсэг нь Афганистан руу зугтсан бол үлдсэн нь үйл явдал нааштай эргэхийг хүлээн Шиньжаанд үлдсэн байна.
Хятадын тусгай албад ТУХН-ийн чиглэлд явуулын худалдаа хийдэг наймаачдын үйл ажиллагааг тун анхааралтай ажиглаж байгаа юм.Тэднээс тун их болгоомжилдог Хятад Уйгарын нууц байгууллагуудтай тогтмол холбоотой байдаг ажээ.Афганистантай хиллэх хилийг нууцлан халхалсан, хил дагуу нэмэлт цэрэг байршуулсан.Аюулгүй байдлыг хангах зорилгоор Шиньжаанд гадны сэтгүүлчдийг нэвтрэх боломжийг хязгаарласан.Орон нутгийн нисэх онгоцны буудалд тусгай албадын ажилчдын тоо хэмжээг нэмэгдүүлсэн.
 
БНХАУ-д тогтворгүй байдал үүсгэх уйгарчуудын үйл ажиллагааны чигийг Баруунд хэдийнэ тогтоосон бөгөөд харин үүнийг хэрэгжүүлэх хамгийн боломжтой мөчийг хүлээж байгаа юм.Уйгарчууд өөрсдийн асуудлыг өөрийн хүчээр шийдвэрлэж яагаад ч чадахгүй гэдгээ ойлгож байгаа бололтой.
Шанхайд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш “алан хядлагын эсрэг тэмцэл хэзээ ч цөөнхийг дарлан дээрэлхэх шалтгаан байх ёсгүй” хэмээн Бээжинд анхааруулсан юм.Ийм санааг мөн Баруун олон улсын алан хядагчдын бааз болсон үймээн самуунтай байгаа Чеченийн хувьд Москвагаас авч хэрэгжүүлсэн ажиллагаанд нь илэрхийлсэн билээ.Зүүн Туркестан эгээ л “дарьтай торхыг”санагдуулна.Хятадын эрх баригчид тэрхүү торхонд гал авалцуулчихгүйн тулд боломжтой бүх зүйлийг хийж байгаа ч шашны болон угсаатны томоохон түймрийг тавьчих сонирхолтой хүмүүс ч олон байгаа билээ.
 
Тус өөртөө засах мужийн хилийг тогтоосон бодлого илүү сонирхол татдаг. Хуучин ЗХУ задарсны дараа БНХАУ баруун, баруун хойд талаараа ОХУ-тай биш Казахстантай хиллэх болжээ. Гэвч БНХАУ, ОХУ Монголыг тойруулан атгалцсан гараа тавихыг хүсээгүй юм. Тиймээс Монгол улс ба манай “жинхэнэ гуравдагч хөрш” байх ёстой [[Казахстан]]ы хооронд 55 километр зурвас авч үлджээ. Ингэснээр Монголчууд үүрд хоёр хөрштэй байх хувь заяатайгаа эвлэрэхээс өөр хувьгүй болж, лалын соёл иргэншлийн дорнод хязгаартай хиллэхгүй болжээ. Үүнээс эртний болгоомжлол бол Шинжаан Уйгарын автономит улс ба Өвөр Монголын автономит улсыг хооронд нь 60 километр зурвасаар тусгаарлаж, Ганьсу мужийг хавчуулсан юм. Монгол улсын өмнөд хилийн дагуу Монгол үндэстнүүд нутагладаг ба Хятадын эртний бэхлэлт Ланжоуд төвлөсөн Ганьсу мужийг байгуулснаар баруун Монгол, Хөх нуур, Шинжааны Монголчуудыг тусгаарласан юм. Энэ нимгэн жийргэвч Монголд зарим талаар ашигтай тусчээ. 1990 оны дэлхий нийтийг хамарсан өөрчлөлт, хүйтэн дайны ялагдлын дараа коммунист систем, улмаар ЗХУ задрахад Казахууд олон зуны мөрөөдөл болсон туурга тусгаар төр улсаа байгуулсан юм. Мэдээж энэ нь хүйтэн дайнд ялагдсан талд байсан Монголд нөлөөлсөн. Тусгаар Казахстан улс байгуулагдсан нь Монголд нөлөөлж олон мянган казах иргэн Монголоос гарсан юм. Гэвч тэд энэ 55 километр зурвасаас болж шууд Казахстаны хил давж чадахгүй болжээ. Тиймээс ОХУ-аар дамжин очихоос өөр аргагүй болсон ба ингэхийн тулд ОХУ-ын виз авах, ОХУ-ын төмөр замаар дамжин нүүхээс өөр аргагүй болсон билээ.
 
Сэтгэл хөөрөл намжсаны дараа тэдний олонх нь эх нутагтаа буцаж ирсэн билээ. Монгол-Казахстаны харилцаанд “Казахстанд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа монгол иргэдийн асуудал” бий болов. Хэрэв шууд хиллэсэн бол Монголоос илүү олон казах гарч явах байсанд эргэлздэггүй юм. Одоо ч зарим нэг асуудал бий, жишээлбэл Монголоос иргэний хуурамч бичиг баримтыг Казахстан руу олноор нь авч гарахыг оролддог болжээ. Учир нь Казахстаны Засгийн газар өөр улсад төрөөд Казах улсын иргэн болсон хүмүүст өндөр хэмжээний “хишиг” хүртээдэг тул тэр хишгээс нь авах болзлоо хангахын тулд “ориг” казахууд нь ч харь гаралтай болохыг хүсдэгээс ийм хэрэг гарах болжээ. “Назарбаевын сионизм” БНХАУ-д ч халдсан бөгөөд Шинжаанд амьдардаг саяар тоологддог казахуудаас Казахстанд олон иргэн нүүж очиход БНХАУ-ын Засгийн газар хязгаарлалт тавьсан юм. Шинэ тулгар Казахын “сионист бодлогын” улмаас БНХАУ Шинжаан дахь цэргийнхээ тоог 150 000 болгож нэмэгдүүлэв. Асуудал үүгээр дуусаагүй бөгөөд энэ дарамт хэр хүчтэйг [[Н.Назарбаев]] нийслэлээ хойд нутагтаа буюу Оросууд Казахыг эзлэхдээ анх барьсан цайз [[Астана]] руу нүүлгэснээс харж болно.XX зуунд Хятадууд Тансан ламын домгоор Тан гүрний хил хязгаарыг “баталгаажуулж” жижиг хөршүүдээ үзэл суртлаар дарамталсаар байна.Манайд БНХАУ-ын элчин сайдаар ажиллаж байгаад буцсан Гао Шумао бол Тансан ламын зохиолын судалгаагаар Хятадын урдаа барьдаг судлаачдын нэг байсан гэж ярьдаг. ХХI зууны босго давмагцаа БНХАУ-ын Засгийн газраас “Go west” буюу баруун зүгт давших эдийн засгийн стратегийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Стратегийг хэрэгжүүлэхийн тулд өндөр хөгжилтэй зүүн өмнөд бүсээс баруун, баруун хойд мужуудад хөрөнгө оруулалт татаж, тус бүс нутгийн байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар хөгжлийг нь түргэтгэж, эдийн засгийн бүтцүүдийг хөгжүүлэхийг чармайж байна. Улстөрийн бодлогын хувьд эдгээр мужууд үүрд хятадынх болох ба техникийн өндөр мэргэжлийн ажилтан болон ажиллах хүчин нэрээр Хан үндэстэнг олноор нь суурьшуулж байна.
 
Мөн [[ШХАБ]]-ыг байгуулж, хил залгаа лал шажинтнуудыг шахан оруулснаар хил хязгаараа батжуулж авчээ. Ялангуяа ШХАБ-д орсноор Хятадын хямд бараа бүтээгдэхүүнд зах зээлээ алдсан Киргиз хамгийн түрүүнд номхорч, Америкийн цэргийн баазыг нутгаасаа гаргаж, оронд нь Оросуудаас дэмжлэг авах замаар хүчний тэнцвэрийг барих гэж оролдож байна. Гэвч тэд дотоодын зах зээлээ Хятадын үйлдвэрлэгчдэд алдсан ба хамгийн сүүлд дайрсан дайрлага нь алдарт “[[Манас]]” туулийг нь Хятадууд өөрийн нэр дээр [[ЮНЕСКО]]-гийн соёлын өвд бүртгүүлчихжээ.
 
Уйгуруудын үзэж буйгаар 1949 оны Зүүн Туркестаны 1,820,000 км2 газраас [[Цинхай]], [[Ганьсу]]д зарим нутаг нь орсон байна.<ref>[http://uyghuramerican.org/about-uyghurs Uyghuramerican.org:About Uyghurs]</ref><ref>[http://www.youtube.com/watch?v=FmKbIjifn6U East Turkistan is a lost Country]</ref> Тэд Ганьсуд 120,000 гаруй км2 газар алдсан гэж үздэг. Одоо [[Шиньжян]] муж 1,664,900 км2 нутагтай.
Line 119 ⟶ 59:
==Ашигласан материал==
{{Reflist}}
 
==Гадаад холбоос==
*[http://ebugen.blog.gogo.mn/read/entry34738 ebugen.blog.gogo.mn "Уйгаруудын тухай"]
*[http://baatarhuyag.niitlelch.mn/content/1314.shtml Нийтлэлч А.Баатархуяг, З.Мэндхүү "Хятадын хуучирдаггүй шинэ хязгаар" 2010]