Монгол Улсын аймгууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
→‎Түүх: монгол орны түүх
Мөр 6:
 
== Түүх ==
1691 онд [[Халх]] [[Манж Чин гүрэн|Манжид]] дагаар орсны дараа [[Түшээт хан аймаг|Түшээт]], [[Сэцэн хан|Сэцэн]], [[Засагт хан|Засагт]] 3 хааныхаан, 8 засаг буюу 8 хошууны нутгийг тус бүр аймагхошууг шинээр бий болгож, 1725 онд баруун Монголтой байлдахад гавъяа байгуулсан гэж үзсэн Чин ван Дашдондовт [[Түшээт хан аймаг|Түшээт хан аймгаас]] 19 хошуу таслан өгч [[Сайн ноён хан аймаг|Сайн ноён хан аймгийг]] үүсгэснээр Халхын 4 аймаг гэх болсон. Мөн хожим [[Дөрвөд]]ийн зүүн гарын Бат ерөөлт төгс хүлэг далай хааны аймаг, Дөрвөдийн Үнэн зоригт хааны аймгууд нэмэгдэн 6 аймаг болжээ.
 
1911 оны [[Богд хаан]]т Монгол улсын үед аймгуудын эрх хэмжээ, чуулган, тамга, тэмдэгийг шинээр батламжилсан ба нэрүүдийг хэвээр үлдээсэн чуулгадыг уулын нэрээр нэрлэжээ.<ref>[http://on-toli.com/modules/medleg/unshih.php?item_id=1250 Богд хаант Монгол улсын аймаг, хошуудын тамга]</ref>
 
[[Ардын хувьсгал|1921 оны хувьсгал]]ын дараа аймгуудын хуучин нэрийг халж, [[Сэцэн хан аймаг|Сэцэн хан аймгийг]] '''Хан Хэнтий уулын аймаг''', [[Түшээт хан аймаг|Түшээт хан аймгийг]] '''Богд хан уулын аймаг''', [[Сайн ноён хан аймаг|Сайн Ноён хан аймгийг]] '''Цэцэрлэг Мандал уулын аймаг,''', [[Засагт хан аймаг|Засагт хан аймгийг]] '''Хан Тайшир уулын аймаг''', мөн [[Ховдын хязгаар|Ховдын хязгаарыг]] '''Чандмань уулын аймаг'' болон ''Их уулын аймаг''' гэж уулуудын нэрээр өөрчилжээ.
 
1931 онд засаг захиргааны хуваарилалтыг өөрчлөх шийдвэр гарчээ. Ингэснээр Ховд, Дөрвөд (хожим Увс гэж нэрлэгдсэн), Алтай (хожим Говь-Алтай гэж нэрлэгдсэн), Хөвсгөл, Завхан, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Тариачин (хожим Булган, Сэлэнгэ аймгуудын хэсгүүд болж хоёр хуваагдсан), Төв, Дорноговь, Хэнтий, Дорнод (хожим Чойбалсан гэж нэрлэгдсэн) аймгууд үүсгэгджээ. 1954 онд өмнөд Говь цөлийн хэсэг газрыг Хятад дахин авчээ. Тэгээд Монгол улсын үлдсэн нутаг дэвсгэрийг засварлаж, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дундговь, Сүхбаатар аймгуудыг байгуулжээ. Хоёр жилийн дараа Сэлэнгэ аймгийг Төв аймгаас салгажээ.