Кэндо: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
бNo edit summary
Мөр 1:
[[Зураг:Kendo.JPG|thumb|200px]]
'''Кэндо''' ({{lang-ja|剣道, けんどう}}, ''Кэндоо'') нь [[япон хэл]]ээр "сэлмийнилдны зам" (сэлэмны зам гэж бас оруучлдаг ч сэлэм гэдэг нь манж хэлнээс орж ирсэн манж үг юм.) хэмээх утгатай үг бөгөөд [[Япон]]ы уламжлалт сэлмийн урлаг [[кэнжүцү]]д тулгуурлан хөгжсөн орчин үеийн, [[Сэлэм|сэлмээр]] тулалдах [[тулааны урлаг]] юм<ref> {{cite web| url=http://www.kendo-fik.org/english-page/english-page2/AJKF-Perspective-of-Kendo.htm| title= All Japan Kendo Federation’s Perspective of Kendo |publisher=All Japan Kendo Federation(AJKF)}}</ref>.
 
Кэндо нь Кэн буюу илд, До буюу зам, хөгжил гэсэн утга илэрхилдэг бөгөөд Японы Улсын үндэсний тулааны урлаг юм.
 
Кэндогийн урлаг нь Каратэ, Жүдо, Айкидогийн нэгэн адил тулалдах урлаг бөгөөд илдээр тулалддагаараа онцлог.Эртний Япон улсад овог хоорондын дайн тулаан ихээр болдог байсан бөгөөд илдээр тулалдах арга барил гол үүрэгийг гүйцэтгэж байжээ.Илд нь самурай нарын гол зэвсэг байсан хэдий ч энгийн үед дасгал сургуулилалт хийхэд санамсаргүй осол аюул ихтэй байсан тул 18-р зуунаас эхлэн мод болон хулсаар орлуулан бэлтгэл хийх болсон нь кэндогийн урлаг үүсэх эхлэл болсон байна. Кэндо нь тулааны урлаг(Будо), Самурайн замнал (Бушидо) бөгөөд сэлэм ашиглан дайснаа ялан дийлэх арга ухаанаас үүдэлтэй болов ч түүхийн урт хугацааны явцад хөгжин өнөөгийн төлөвшлөө олжээ.
 
18-р зууны сүүл үед Японд Самурай нарыг биедээ илд авч явахыг хориглосонтой холбогдуулан Кэндогийн урлаг хүчтэй хөгжих болжээ.Кэндогийн урлаг нь хувь хүний ёс суртахуун, эрдэм мэдлэг, итгэл үнэмшлийг агуулсан амар амгалан нийгмийн цогц урлаг болон хөгжиж байна.
 
Кэндогийн тулааны тухай:
 
Тулаан болон бэлтгэл сургуулилтад хулсан сэлмийг голчлон ашигладаг.Хулсан сэлэм нь бат бөх, харилцан бэртэл учруулах эрсдэл бага хэрэгсэл бөгөөд аюулгүй, бодит тулааны мэдрэмжийг төрүүлдэг давуу талтай.
 
Тулааны хугацаа нь 3-5 минут бөгөөд тодорхой цэгүүдэд оновчтой, зөв 2 цохилтыг гүйцэтгэж 2 бүтэн оноо авсанаар ялсанд тооцно.Цохилтын 4 цэг байна.
 
1.Нүүрний хэсэг ( Мэн )
 
2.Ташаа ( Доо )
 
3.Бугуй ( Котэ )
 
4.Төвөнх ( Цүки )
 
Тулаанд ялахад зөвхөн цохилтыг бус дараах онцлогуудыг гол болгоно.
 
1.Цэгцтэй зөв цохилт
 
2.Биеийн зөв байдал
 
3.Эрч хүчтэй, өөртөө итгэлтэй довтлолт
 
4.Цохилтыг гүйцэтгэж байх үеийн дуугаралт
 
5.Цохилтын дараах зөв гаралт
 
6.Ёс зүйтэй тулаан
 
Кэндо бол өөрийгөө хөгжүүлэх урлаг
 
Кэндо нь бие сэтгэлээ хөгжүүлж, өөрөө өөрийгөө ялан дийлэх тулааны урлаг бөгөөд харилцан бэртэл гэмтэл учруулахгүйгээр зөв техник аргачлалыг сэтгэхүйтэй уялдуулан дараах нийтлэг давуу талуудыг өөртөө хөгжүүлэхэд ач холбогдолтой.
 
Бие бялдрын хөгжилд
 
- Биеийн өв тэгш хөгжил; биеийн хөгжилд гаж буруу нөлөө үзүүлэхгүй бөгөөд биеийг цэгцтэй,тэнцвэртэй болгоход ихээхэн ач холбогдолтой.
 
- Харааны хурд; (богино хугацаанд юмсын хөдөлгөөн болон түүний чиглэлийг тодорхойлох чадвар)
 
- Уян хатан; сунгалтын дасгал нь тулааны арга мэх сайжруулах төдийгүй аливаа бэртэл гэмтэлээс сэргийлэх зорилготой.Сунгалт, уян хатан байдал нь хүний биеийн өсөлтөд сайнаар нөлөөлнө.
 
- Хурд авхаалж самбаа; Тулаанд биеэ хамгаалах болон өрсөлдөгчөө өрсөн ялахад ,шийдвэрлэх мөчид гаргах самбаачлал нь зайлшгүй шаардлагатай төдийгүй энэ чанар нь бэлтгэлээс гадна өдөр тутмын амьдралд тус болно.
 
- Нас хүйс харгалзахгүй; дэлхийн өнцөг булан бүрт кэндогоор хичээллэдэг 70, 80 настай ахмад хүмүүс өдөр бүр залуусын нэгэн адил эрч хүчтэй хичээллэдэг нь кэндог ямар ч хүн тогтмол хичээллэх боломжтойг харуулж байдаг.
 
Сэтгэл зүйн хөгжил
 
- Харилцаа: Алсын зайнаас тулалддаг нь харилцаж буй хүнийхээ санаа бодолд нь нэвтрэн мэдэрч,зайн мэдрэхүй болон баримжааг ашиглан үйл хөдлөл хийхэд нэн чухал ач холбогдолтой.
 
- Оновчтой хурдан шийдвэр гаргах: Шийдвэрлэх цөөн цохилтоор ялалтанд хүрдэг учир энэ нь хүнд ямар ч үед оновчтой, түргэн шийдвэр гаргах чадвартай болгодог.
 
- Анхаарал төвлөрөл: аливаа тулаан нь өөрөө хариуцлагатай, нөгөөтэйгүүр аюултай үйлдэл учир өрсөлдөгчтэйгээ хийх үйлдэлд нухацтай хандаж, нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар,аюулгүйгээр ашиглахын тулд санаа сэтгэл тайван, анхаарал төвлөрсөн байх зайлшгүй шаардлагатай.
 
- Тэсвэр, хатуужил: Дасгал бүрийг өөрийн хүсэл сэтгэлээр тууштай гүйцэтгэх нь тэсвэр хатуужилтай болгодог.
 
Ёс суртахуун ба нийгэмд үзүүлэх нөлөө
 
Кэндо нь өөрийн гэсэн ёс журам,дэг жаягтай тулааны урлаг бөгөөд эдгээр нь өрсөлдөгчөө болон өрөөл бусдыг хүндлэх чанараас улбаалсан байдаг учир хувь хүнээс гадна хамт олон,цаашлаад тухайн нийгэмд тодорхой өөрчлөлтүүдийг үзүүлдэг байна.Мөн ёс суртахууны төлөвшил нь цаашид аливаа зүйлд хариуцлага хүлээж,өөрийн зорьсон зорилгоос ухралгүй тууштай тэмцэх чадварыг нээдэг.
 
Кэндод хувь хүний амжилт нь тухайн хүний төлөвшиж буй хамт олны идэвхитэй,шаргуу бэлтгэл сургуулилтын үр дүн байдаг учир энэ нь хамт олонч буюу багаар ажиллах чадварын илэрхийлэл болдог.
 
==Гадны холбоос==