Кушаны хаант улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 5:
Кушаны хаад Август цезарьт элч илгээж байсан гэж Хятадын, Энэтхэгийн түүхчид бичсэн байдаг. Кушанууд тэнгисээр ч тэр, хуурай газраар ч тэр худалдаа хийдэг байв. Энэтхэг, Ромд аваачиж худалддаг зүйлс нь халуун ногоо, тансаг үнэртэн, торго, моосул даавуу, нэхмэл, үнэт эрдэнийн чулуу тэргүүтэн байжээ. Ромын нэрт зохиолч Плитий “Ромын алт Энэтхэг рүү урсаад алга боллоо” хэмээн халаглаж байсан гэдэг. Кушануудын эрхэлдэг гол аж ахуй нь ХАА, газар тариалан, гар урлал, худалдаа наймаа байв. Хотуудыг холбосон зам харилцаа сайн байсан нь армиа нэг чиглэлээс нөгөөд илгээхэд амар, цаг хэмнэхүйц болжээ. Энэтхэг, Иран, Хятадтай хуурай газраар худалдаа хийдэг байсан бол Египет, Ромтой тэнгис далайн замаар аялж худалдаа хийдэг байжээ. Хятадаас Кушанууд торго, даавуу худалдан авдаг байв. Ромчуудаас шилэн эдлэл, үнэт чулуу авдаг байжээ.
Энэ үед Кушаны хаант улсад буддын хуврагуудын дунд маргаан их болдог байжээ. буддын утга санаа анхныхаа төрхийг аажмаар алдаж байв. Буддын шашин чухамхүү Кушаны үед Их хөлөгний буюу Махаяана /Большая колесница/, Бага хөлөгний буюу Хинаяна /Малая колесница/ хэмээх 2 урсгал гарч иржээ. Энэ үйл явцад Кушаны хаант улс тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь дамжиггүй.
Кушаны хаант улсыг Хятадууд Гуйшуан (貴霜王朝) гэж нэрлэдэг байсан бөгөөд МЭ-ний 105-250 оны хооронд оршин тогтнож байжээ. Кушаны хаант улсыг үндэслэгчдийг Юэчжи хэмээнэ. Тохарууд ч гэж бас нэрлэдэг. Тэд чухамдаа өнөөгийн БНХАУ-ын Шинжаан-Уйгурын Өөртөө Засах Орны (新疆维吾尔自治区)нутгаас гаралтай. Албан ёсны хэл нь кушан хэл гэж явдаг байсан бөгөөд энэ нь перс хэлний нэг салаа бололтой. СудлаачдынЗарим үзэж байгаагаар болсудлаачид Кушаны хаант улсын албан ёсны хэл юэчи нь дорнод-Ираны дэд бүлэгт хамаарах Юэчи хэлхамаарна хэмээнгэж тодорхойлжээүздэг. Кушаны хаант улсын үеийг барууны түүхчид Ази тив дэхь олон үндэстнийг нэгтгэж, соёл, шашин, хэлний хувьд өөр ч гэсэн нэгэн туг дор оршин байж болохыг харуулсан хамгийн анхны жишээ хэмээн үздэг аж.
Олон янзын улс үндэстний онцлогийг харуулсан, олон янзын соёлын зааг дээр орших энэхүү хаант улс нь түүхчдийн сонирхолыг яах аргагүй татдаг. Кушаны хаант улсын талаархи судалгааны ажил хожуу буюу 19-р зууны дунд үеэс эхэлжээ. Кушануудын талаар Хятадууд, Персүүд, Энэтхэгүүд бас Грекүүд бичиж үлдээсэн байдаг. Кушаны үед хамаарах алт болон мөнгөн зооснууд, булшнууд ихэвчлэн Афганистаны умард хэсгээс олддог байна.
Кужула Кадфиз (丘就却) хэмээх язгууртан МЭ-ний 1-р зуунд Афган, Ираны нутагт орших 4 хаант улсыг нэгтгэснээр Кушаны хаант улсыг үндэслэжээ. Кужула Кадфиз хаант улсаа байгуулсаны дараа нийслэл хотоо Ланьши гэж нэрлэсэн бөгөөд энэ нь өдгөөгийн Таджикистаны нийслэл Душанбе хотоос баруун тийш 44км зайтай орших Шахринау хот юм. Кужула Кадфиз Кушаны хаант улсаа байгуулсаны дараа хөрш аймгууд руугаа довтолж эхэлжээ. Цохилтын эхний чиглэл нь Гандхар улс байв. Энэ нь одоогийн Пакистан юм. Гандхарыг эзэлсний дараа Кужула Кадфиз өөрийгөө хаадын хаан хэмээн өргөмжлөв. Дараа нь Энэтхэгийн хойд хэсэгт орших Гиндукуш уулын зүг нутгаа тэлжээ.