Амбагай хан: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Мөр 1:
[[Тайчууд]]ын '''Амбагай'''
Хабул хан нас барахдаа хан суудлыг долоон хөвгүүнийхээ аль нэгэнд залгамжлуулсангүй, [[Сэнгүн Билгэ|Сэнгүн Билгийн]] хүү Амбагайг Хамаг Монголын хан болгохоор нэр заажээ. Амбагай ханыг [[Татар|татарууд]] найрамдал байгуулах нэрийдлээр хуурав. Тэр аргад нь Амбагай хан орж татартай ураг барилдан, охиноо хүргэж очжээ. Татарын Айргууд, Буйргууд аймгийн нууцаар бэлтгэсэн цэрэг Амбагай ханыг барин авч [[Алтан улс|Алтан улсад]] хүргүүлжээ.
Алтан улсын хаан одоогийн Жунду хотод (одоогийн [[Бээжин]]) сууж байв. Амбагай ханыг [[Модон илжиг|модон илжигт]] хадаж тарчлаан хороожээ. [[Монголын Нууц Товчоо|Нууц товчоонд]] дурдсанаар Амбагай хан [[Бэсүд]] овгийн '''Балхачи''' гэдэг хүнийг элч болгож "''Хабул ханы долоон хөвүүний дундах [[Хутула хан|Хутула]], өөрийн арван хөвүүний дундах [[Хадаан тайш|Хадаан тайшид]] очиж хамгийн хан, улсын эзэн байтал охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл болгогтун, би татар аймагт баригдав, таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авагтун"'' гэж захисан байдаг. [[Чингис хаан]] татар аймгийг эзлээд тэрэгний булд чацуулан хядахдаа эрт цагаас нааш эцэг өвгөдийг минь хорлосон гэсэн шалтгаан хэлдэг нь Амбагай хан, Хабул ханы ахмад хөвгүүн Охинбархаг, өөрийн эцэг [[Есүхэй баатар]] нарын өшөөг авсан хэрэг болжээ.
{{s-start}}
{{Залгамжлал
|өмнө =[[Хабул хан]]
|он =1148?-1150?
|албан_тушаал =[[Хамаг Монгол|Монголын ханлиг улсын]] [[Монголын хаадын жагсаалт|хан]]
|дараа =[[Хутула хан]]
}}
{{end}}
[[Ангилал:Хамаг монголын хан]]
|