Википедиа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 37:
Америкийн ''Bomis'' компанийн захирал Жимми Уэйлс англи хэлээр нийтээр засч болох цахим нэвтэрхий толь бүтээхийг зорьсныг ерөнхий хянан тохиолдуулагч Ларри Сэнгер гүйцэлдүүлжээ. [[2000 он]]ы [[3 сарын 9]]-нд ''Nupedia'' нэрээр эхэлсэн төсөл [[2001 он]]ы [[1 сарын 15]]-нд өнөөгийн Википедиа болж өөрчлөгдсөн юм. Эхэндээ дан англи хэлнийх байхдаа ''www.wikipedia.com'' хаягтай байсан бол олон хэлнийх болоод 2002 оноос хойш ''www.wikipedia.org'' хаягтай болсон.
 
2001 оны 8-р сард 8000 өгүүлэл, 2001 оны төгсгөлд 18 хэлээр 20000 өгүүлэл бичигдээд байв. 2002 онд 26, 2003 онд 46, 2004 онд 161 хэлний Википедиа нээгдсэн байв. 2007 онд хамгийн том сан болох англи хэлний хувилбар нь сая өгүүлэлтэй болж байсан ба өмнөх 15-р зууны «[[Юнлөгийн их тэмдэглэл]]»-ээс илүү зүйл бичигдсэн нэвтэрхий толь болж дэлхийн дээд амжилт тогтоожээ.
 
2009 оноос эхлээд Википедиад хувь нэмэрлэгч хүний тоо аажим буурч эхэлсэн. 2013 оны нэгэн судалгаагаар 2007 онтой харьцуулахад хувь нэмэрлэгчийнхээ 1/3-ыг алдсан гэжээ. Нэг талаар үүнд олон сая хэрэглэгчтэй хэлнээ өгүүлэх зүйлийн тоо гүйцэж ханаж буй нь нөлөөлөв.