Трансформатор: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 8:
Хэдийгээр индукцийн зарчим нь 1831 онд [[Майкл Фарадей]]н хийсэн нээлтээр мэдэгдэж байсан боловч түүнээс хойш 44 жилийн дараа анхны трансформаторыг зохион бүтээжээ. 1875 онд [[Павел Николаевич Яблочков]] [[Нүүрсэн нуман гэрэл|нүүрсэн нуман гэрлийн]] сайжруулсан хэлбэрийг зохион бүтээсэн ба түүндээ [[Ороомог (цахилгаан техник)|индукцийн ороомгийг]] хэрэглэсэн нь трансформаторын үндсэн зарчим байв.<ref Name="NHM">[https://nationalmaglab.org/education/magnet-academy/history-of-electricity-magnetism/museum/stanley-transformer NATIONAL HIGH MAGNETIC FIELD LABORATORY USA – The Stanley Transformer – 1886] (englisch)</ref> Гэвч тэрээр энэ төхөөрөмжөө цааш нь хөгжүүлсэнгүй орхисон байна. 1881 онд [[Люсьен Гаулард]] болон [[Жон Диксон Гиббс]] нар Лондонд нэгэн трансформаторыг танилцуулсан ба тэдний бүтээлийг 1882 онд англид хүлээн зөвшөөрч 4362 дугаарт патентаар баталгаажуулав.<ref Name="VDE">[https://www.vde.com/wiki/chronik_2015/Wiki-Seiten/Transformatoren.aspx VDE „Трансформаторын хөгжлийн он дараалал“]</ref> Тухайн үед трансформатор гэсэн нэршил байгаагүй бөгөөд түүнийг "хоёрдогч генератор" хэмээн нэрийдэж байжээ.
 
[[File:StanleyTransformer.png|thumb|left|Уильям Стенлийн 1886 онд патентлуулсан [[техникийн зураг]]]]
[[Хувьсах гүйдэл|Хувьсах гүйдлийн систем]] болон түүнтэй хамт трансформатор түгэн дэлгэрэх үйл явцад америкийн инженер [[Жорж Вестингауз]] ихээхэн нөлөө үзүүлсэн. Тэрээр тухайн үед [[Томас Альва Эдисон|Томас Эдисон]]ы сонгон ашиглаж байсан [[Тогтмол гүйдэл|тогтмол гүйдлийн]] ашиггүй талыг олж харан түүний оронд хувьсах гүйдлийг эрчим хүчний түгээлтэнд хэрэглэх саналыг дэвшүүлсэн нь [[Гүйдлийн дайн|гүйдлийн дайн]] эхлэх үндэс болов. Жорж Вестингауз нь 1885 онд Гаулард болон Гибссийн хоёрдогч генераторын патентийн эрхийг худалдаж аваад тус генератор болон Сименсийн [[Цахилгаан үүсгүүр|генератороос]] хэд хэдийг америк руу импортолсон аж. Ингээд Вестингауз [[Питтсбург]] хотын цахилгаан гэрэлтүүлэгт зориулан хувьсах гүйдлийн [[Эрчим хүчний сүлжээ|эрчим хүчний сүлжээг]] байгуулав. Вестингаузийн Питтсбургийн станцын ерөнхий инженер [[Уильям Стенли]] Гаулард болон Гибссийн төхөөрөмжинд чухал сайжруулалтыг хийсэн байна. Вестингауз [[Массачусеттс]] мужийн [[Их Баррингтон (Массачусеттс)|Их Баррингтон]]д хувьсах хүчдэлийн генераторыг угсран суурилуулсан бөгөөд энэ генератор нь 500 вольтийн хувьсах хүчдэлийг дамжуулахын тулд 3000 вольт болгон өсгөөд, цахилгаан гэрэлтүүлгийг холбосон түгээлтийн хэсэгт 100 вольт болгон бууруулж байжээ. Трансформаторын хэрэгцээ өссөн болон хувьсах гүйдлийн сүлжээг бий болгосоноор дэлхий даяар цахилгаанжилтийн процесс эрчимтэй хөгжих үндэс боллоо. 1890-ээд оны эхээр Берлиний [[AEG]]-д ажиллаж байсан цахилгааны инженер [[Михаил Осипович Доливо-Добровольский]] нь гурван фазын хувьсах гүйдлийн трансформаторыг хөгжүүлсэн бөгөөд [[Гурван фазын хувьсах гүйдэл|эргэх гүйдэл]] гэсэн нэршилийг цахилгаан техникт оруулан хэрэглэж эхлэв.<ref>[http://www.vde.com/de/fg/ETG/Arbeitsgebiete/Geschichte/Aktuelles/Seiten/Buch-Dolivo-Dobrowolsky.aspx VDE-Website]</ref><ref>Gerhard Neidhöfer: ''Michael von Dolivo-Dobrowolsky und der Drehstrom. Anfänge der modernen Antriebstechnik und Stromversorgung.'' VDE-Buchreihe ''Geschichte der Elektrotechnik'' Band 9, 2. Auflage. VDE VERLAG, Berlin Offenbach, ISBN 978-3-8007-3115-2.</ref><ref>{{Webarchiv | url=http://www.datenschutz-praxis.de/lexikon/d/dolivo-dobrowolski.html | archive-is=20120723133216 | text=WEKA Media Lexikon}}</ref> Түүний [[Гурван фазын хувьсах гүйдлийн трансформатор|эргэх гүйдлийн трансформатор]]ыг [[Оскар Миллер]] 1891 онд 176 км-ийн зайд гурван фазын хувьсах гүйдлийг дамжуулахаар хамгийн анх ашигласан юм. Энэ шугам нь Лауффен Неккараас эхлэн 175 км зайтай орших [[Майны Франкфурт]] руу тавигдан 1891 оны 8 сарын 24-нд ашиглалтанд оржээ. Тус хувьсгуураар [[усан цахилгаан станц]]аас гарч байгаа 50 вольтийн хүчдэлийг дамжуулахаар 15 [[Вольт (нэгж)|кВ]] болгон өсгөхөд ашиглажээ.