Сартуул: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 28:
* Нөмрөг, Тэлмэн, Яруу, Алдархаан, Цагаанхайрхан буюу нийт 5 сум
7. Ховд аймаг
* Булган суманд тус тус сартуул овог бүртгэгдсэн байна.<!-- Монгол ард улсын угсаатны судлал, хэл шинжлэлийн атлас. Т. I-II .УБ.,1979 он, тал 71 -->[[Файл:Sartuul 01.jpg|thumb|ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Зэдийн аймаг, Цагатуй тосгонд аж төрж буй Сартуулууд. Тэд XVIII зуунд Буриадад нүүж очсон Халх Сартуулын хойчис.]]
Үүнээс гадна ОХУ, Монгол улсын Цонгоол Буриад зоны дунд сартуул овог тархан буй. Тэд өөрсдийгөө "бошигт хааны бослогоноор сайн хааны самаргаанаар" Буриад нутагт ирсэн хэмээнэ. Өөрөөр хэлбэл тэд Зүүнгарын Галдан бошигт хааны түйвээнээр Халхаас ойж Буриад-Байгал нуур руу нүүж очсон байна.

Хамниганчуудын дунд бамбадайн сартуул, бамбачаан сартуул, баахчил сартуул, гуриг сартуул, гуринка сартуул, кэлцэнгүүд сартуул зэрэг овогууд байдаг төдийгүй өөр ч олон бий байх магадлалтай. Тиймд монгол үндэстний ямар ястан угсаатан байхаас үл хамааран тэдгээр хүмүүс өөрсдийгөө Сартуул хэмээхүй дор бүгд л нэг овогт харьяалагдах нэгэн ёсны төрөл садан хэмээн үзэж болно. Өөрөөр хэлбэл Халх ястны дунд байх Сартуул овогтон, Буриад зоны дунд байх Цонгоол Сартуул овогтон хоёр угаас нэг овог, төрөл садан хэмээн үзэж болох аж.
 
Мөн Казах, Афганистан, Халимаг,Энэтхэг улсуудын дотор оршин суугч Уйгар Хазар, Авар, Могол зэрэг харьжсан монгол угсаатнуудын дунд САРТ овогтон түгээмэл байдаг билээ. Орос, Дундад Ази болон баруун монголд буй Сарт овог, Сартагтайн гэх нэртэй холбоотой газар усны нэрний зарим нь эрт цагийн Бат Хааны хүү Сартагтай баатарын алдар нэр, үйл хэрэг, ураг овгоос үүдэлтэй байж ч мэдэхийг бодууштай.