Трансформатор: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 6:
 
==Түүх==
Хэдийгээр индукцийн зарчим нь 19311831 онд [[Майкл Фарадей]]н хийсэн нээлтээр мэдэгдэж байсан боловч түүнээс хойш 44 жилийн дараа анхны трансформоторыгтрансформаторыг зохион бүтээжээ. 1875 онд [[Павел Николаевич Яблочков]] [[Нүүрсэн нуман гэрэл|нүүрсэн нуман гэрлийн]] сайжруулсан хэлбэрийг зохион бүтээсэн ба түүндээ [[Ороомог (цахилгаан техник)|индукцийн ороомгийг]] хэрэглэсэн нь трансформаторын үндсэн зарчим байв.<ref Name="NHM">[https://nationalmaglab.org/education/magnet-academy/history-of-electricity-magnetism/museum/stanley-transformer NATIONAL HIGH MAGNETIC FIELD LABORATORY USA – The Stanley Transformer – 1886] (englisch)</ref> Гэвч тэрээр энэ төхөөрөмжөө цааш нь хөгжүүлсэнгүй орхисон байна. 1881 онд Люсьен Гаулард болон Жон Диксон Гиббс нар Лондонд нэгэн трансформаторыг танилцуулсаныг 1882 онд тэдний бүтээлийг англид хүлээн зөвшөөрөн 4362 патентийн дугаараар баталгаажуулав.<ref Name="VDE">[https://www.vde.com/wiki/chronik_2015/Wiki-Seiten/Transformatoren.aspx VDE „Трансформаторын хөгжлийн он дараалал“]</ref> Тухайн үед трансформатор гэсэн нэршил байгаагүй бөгөөд түүнийг "хоёрдогч генератор" хэмээн нэрийдэж байжээ.
 
[[Хувьсах гүйдэл|Хувьсах гүйдлийн систем]] болон түүнтэй трансформаторын түгэн дэлгэрүүлэхэд америкийн инженер [[Жорж Вестингауз]] ихээхэн нөлөө үзүүлсэн. Тэрээр тухайн үед [[Томас Альва Эдисон|Томас Эдисон]]ы сонгон ашиглаж байсан [[Тогтмол гүйдэл|тогтмол гүйдлийн]] ашиггүй талыг олж харан түүний оронд хувьсах гүйдлийг эрчим хүчний түгээлтэнд хэрэглэх саналыг дэвшүүлсэн нь [[Гүйдлийн дайн|гүйдлийн дайн]] эхлэх үндэс болов. Жорж Вестингауз нь 1885 онд Гаулард болон Гибссийн хоёрдогч генераторын патентийн эрхийг худалдаж аваад тус генератор болон Сименсийн [[Цахилгаан үүсгүүр|генератороос]] хэд хэдийг америк руу импортолсон аж. Ингээд Вестингауз [[Питтсбург]] хотын цахилгаан гэрэлтүүлэгт зориулан хувьсах гүйдлийн [[Эрчим хүчний сүлжээ|эрчим хүчний сүлжээг]] байгуулав.