Википедиа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
202.9.41.5 (Яриа) хэрэглэгчийн 451014 засварыг цуцлах
No edit summary
Мөр 40:
[[2004]] оны [[2 сарын 28]]-наас Монгол хэлний Кирилл бичгээрх Википедиа ажиллаж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар үүнд {{NUMBEROFARTICLES}} бичлэг байгаа нь нийт 278 хэлний Википедиагийн дунд 122-р их тоот болж явна. 2011 оны 1 сарын 8-ны байдлаар 11,183 бүртгэгдсэн гишүүнтэйгээс 8 нь [[Wikipedia:Администраторууд|зохицуулагч]]. Сүүлийн 1 сард хувь нэмэр оруулсан (идэвхтэй) гишүүний тоо 98 байна.
 
==Шүүмжлэл ==
<blockquote>Манайд нет хэрэглэгчдийн тоо хэдэн 100,000 хүрсэн ч англи, орос хэлтэй, түүх мэддэг, сонирхдог, интернетэд идэвхитэй юм хийдэг нь тун цөөн бололтой. Орос викиг анхаарч байх хэрэгтэй тэнд Монголтой холбоотой олон мэдээлэл бий. Гэтэл орос хэл заах нь багассанаас орос хэлтэй хүн эрс цөөрлөө. Викид их юм бичихгүй ч ерөнхийд нь хянаж ажиглаж байх хэрэгтэй үгүй бол бусад үндэстнүүд Монголтой холбоотой хуудсуудыг байнга сүйтгэж байна. Ялангуяа түрэгүүд монголын түүхийг өөрийн болгох гэж орос, англи дээр идэвхитэй засвар хийж түүх өөрчлөх гэж байнга оролддог. Орос хэл хуучин социалист орнуудын хүрээнд англи хэлтэй адил харилцааны гол хэл болдог. Түрэгүүд Монголын түүхийг гуйвуулсан нийтлэл материал орос хэл дээр маш их тараадаг. Монголоос гадаад викид засвар хийж байгаа хэрэглэгчид голчлон англи дээр засвар хийдэг. Орос вики рүү орж засвар хийсэн хүн маш цөөхөн. Орос дээр байгаа Монголтой холбоотой хуудсуудыг буриад, халимагууд болон бусад үндэстний хэрэглэгчид нээж бичсэн, санаатай, санамсаргүй хийсэн маш олон алдаатай зүйл байсан. Буриад, халимагууд википедиад төдийлөн оролцдоггүй, маш цөөн тооны хэрэглэгчид хааяа нэг засвар хийдэг. Англиас бусад хэл дээрхи википедианууд ерөнхийдөө англи дээрхи мэдээллийг дагадаг. Түрэгүүдээс гадна орос, хятадууд Монголын түүхийг гуйвуулж өөрсдийн байр суурийг оруулах гэж оролддог. Солонгосчууд өөрсдийгөө монгол, түрэг, тунгустай гарал нэгтэй гэсэн суртал ухуулга викид оруулах гэж оролддог. Тэнд идэвхтэй байгаа гол админ, хэрэглэгчид нь барууныхан. Гадаадынхан монголчууд Манжуураас нүүж ирээд одоогийн нутагтаа суурьшсан, өөрийн гэсэн түүх соёлгүй, ихэнх соёлын элементээ гаднаас, тухайлбал хятад, европчууд, эрт цагт Монголын баруун талаар байсан индо-ари угсааны скифүүдээс зээлдэн авсан гэж ойлгодог. Барууны админууд барууны хэрэглэгчдийг зөв ч байсан буруу ч байсан хамгаалдаг, барууны хэрэглэгчид бусад хэрэглэгчидтэй маргахаараа админд хандаж өөрсдийгөө хамгаалуулдаг. Тэндхийн дүрмийн дагуу ул үндэстэй баримт нотолгоо гарган зохих ёсны хэлэлцүүлэг өрнүүлэн маргааныг шийднэ гэж бодох хэрэггүй. Учир нь нэгд, викигийн дүрэм болон викигийн орчин нь нь уулаасаа эмх замбараагүй байдлыг дэвэргэдэг, хоёрт хүмүүс маргахаараа англи викид байгаа өөрийн орны админд хандаж байр сууриа хамгаалуулж маргалдаж буй хэрэглэгчээ блоклуулдаг. Монголоос англи викид админ болсон хүн байхгүй учир аль болох олуулаа орж байр сууриа хамгаалах шаардлагатай байна. Манайд уул нь гайгүй хэлтэй устай, мэдлэгтэй хүмүүс байгаа биз дээ. Бусад орныхон өөрсдийн төдийгүй өрөөлийн хуудсыг сайжруулах гэж бас сүйтгэх гэж маш их цаг зарцуулдаг. Манайхан бусад орны хуудсанд засвар хийж маргах нь тун ховор учир нь тийм сонирхол байхгүй тэгээд ч ихэнх нь гадны түүхийг ч өөрсдийнхөө түүхийг ч мэддэгүй, сонирхдоггүй. Викигийн админ болон бусад хэрэглэгчид цалингүй учир минут секунд тутамд бүх засварыг хянадаггүй. Тэнд байгаа алдаатай, үндэслэл муутай, гадны өнцгөөс харж бичсэн, гадны суртал ухуулга орсон мэдээллүүдийг засах шаардлагатай байна. Монгол хэрэглэгчид гадаад википедиад баримттай, баримжаатай мэдээлэл оруулдаг. Олон гадаад хэл мэддэг монголчуудын түүхийн мэдлэг харьцангуй сайн харин олон гадаад хэл мэддэггүй монгол хэрэглэгчдийн түүхийн мэдлэг тааруу. Төв Азийн түүхийг судлахын тулд англиас гадна орос, хятад хэл зайлшгүй мэдэх шаардлагатай, орос хэл дээр монголын түүхтэй холбоотой маш олон сурвалж, судалгааны материал бий. Монгол википедиагийн олон хуудас маш найруулга муутай, сунжирсан үг хэллэгтэй, илэрхий алдаатай мэдээлэл бүх хэсэгт нь байсаар байна. Нэгэнт википедиад орж хуудсуудыг хянах олон хүн байхгүй байгаа тохиолдолд нэмж олон хуудас нээж их юм бичих хэрэггүй, энд тэндээс нь засаж сүйтгэсээр байгаад бичсэн юм чинь хэрэггүй болно. Тэгээд ч англи, орос дээр Монголтой холбоотой хэдэн 10,000 хуудас байгаа, хэдийнэ хангалттай олон (маш их алдаатай, хуурамч мэдээлэлтэй) хуудас нээгдэж бичигдсэн гэсэн үг. Ийглээр гарсан
"Truth in numbers everything according to wikipedia" баримтат кинонд мэргэжлийн судлаач, шинжээч бус хүнд нэвтэрхий толь зохиох боломж олгож байгаа нь буруу учир нь тэд зохих шаардлагын дагуу нэвтэрхий толь бичдэггүй гэж байсан. Жинхэнэ мэргэжлийн судлаач бус хүн нэвтэрхий толь гэж юу болохыг ойлгодоггүй, өөрийн санаа бодлыг хамаа намаагүй бичдэг, хувийн үзэл бодлоо тулгадаг, үймүүлэх зорилгоор юм бичдэг. Монголын айпинаас өдөр болгон Монгол википедиа дээр олон вандализм хийгддэг, хуудсуудыг элдвээр сүйтгэдэг, утгагүй сэдэв нээдэг. Викид Монгол талын байр суурьтай мэдээлэл оруулах гэхээр зарим хэрэглэгчид, админууд нийлж саад хийдэг. Гадны админууд админы эрхээ ашиглан монгол хэрэглэгчдийг блоклох, анхааруулга өгөх, засварыг нь устгах, өөрчлөх зэргээр байр сууриа тулгаж байна. Тэгсэн мөртлөө ямар ч хэрэгцээгүй, спам, үндэслэл муутай мэдээллийг устгах гэхээр байлгаад байдаг. Барууныханаас бусад оронд илт дайсагнасан хандлага харагддаг, тэдний зарим нь админууд нь хүртэл Монголын гэсэн бүх юмыг үгүйсгэдэг, Монгол талын гэсэн бүх юмыг эсэргүүцдэг. Ийм фашист хандлагатай сайтыг одоо бойкотлох цаг болсон. Англи викид жижиг буурай орны хэрэглэгчдээс админ болох боломж байхгүй. Тэнцвэртэй байдлыг хангая гэвэл англиас бусад викигийн админуудаас англи хэлний зохих шаардлагыг хангасан зарим админыг англи дээр админ болгох ёстой. Гэвч викигийн удирдлага ийм зүйл хийхгүй. Эмх замбараагүй байдлын хариуцлагыг викиг үндэслэгч Жимми Уэльс хүлээх ёстой. Админууд нь тухайн хүний зөв бурууг ялгахаасаа өмнө аль орны хэрэглэгч вэ гэдгийг хардаг. Ийм дайсагнасан орчинтой сайтад цаашид юм хийх шаардлага алга. Гадаадын олон хэрэглэгчид википедиаг фашист сайт гэж үздэг. Орос улс викигийн эсрэг өөрийн гэсэн онлайн толь бүтээхээр төлөвлөж байна. Вики улс орнуудын талаар утга учиргүй, сөрөг мэдээлээл байнга тараадаг. Ж.Уэльсийг зарим орон дайсан гэж үзэж байна. Вики дэхь түүний хуудасны хэлэлцүүлэгт хэрэв чи Балканы орнуудад ирвэл шууд баривчлагдана гэж нэг хүн бичсэн байна. Олон хэрэглэгчид тал талаас нийлж үнэгүй толь хийх нь муугүй санаа боловч дээрхи ноцтой дутагдлууд хэзээ ч засрахгүй. Ялангуяа түүх, улс төрийн хуудаснуудад зөвхөн өөрийн орны тухай суртал ухуулга хийх, өөрийн орны байр суурийг ямар ч аргаар хамаагүй хамгаалах гэсэн түүхийн мэргэжлийн бус олон хэрэглэгчид байнга үймүүлдэг. Сайт анх байгуулагдсанаас эхэлж түүх, улс төрийн холбоотой хуудаснууд суртал ухуулгын талбар болсон ч викигийн удирдлага энэ байдлыг засах оролдлого хийсэнгүй. Түүхийн мэргэжлийн бус хүмүүс ямар сурвалж баттай, ямар нь баталгаагүй, ямар байр сууринаас бичих гэдэг энгийн зүйл мэддэггүй, зөвхөн өөрт таалагдсан, олдсон сурвалжаа ашиглан бичдэг. Админууд хувийн нэр хүндээ өсгөх болон тухайн улс үндэстний ашиг сонирхлын үүднээс өөр байр сурьтай хэрэглэгчдийг блоклох, засварыг нь өөрчлөх зэргээр хуурамч, алдаатай, эргэлзээтэй мэдээлэл оруулдаг. Өөрөөр хэлбэл википедиа бол чөлөөт сайт гэсэн википедиагийн албан ёсны уриа нь үнэн хэрэг дээрээ ор үндэсгүй хуурамч уриа юм. Аль ч орны админуудын дунд мэдлэгтэй, зөв байр суурьтай хүн тун ховор, админ учир "бүх шинжлэх ухааныг мэддэг" гэж харагдахыг оролддог ч өөрсдийнх нь мэргэжлийн бус зүйл дээр тэдний мэдлэггүй, утгагүй хийрхэгч, хоосон дүрэмдэгч байдал, интернетийг ашиглан онлайн нэр хүндээ өсгөх гэсэн [[параноид]] маягийн агуу ихийн дэмийрэл, админ бүхнээс зөв гэсэн бүдүүлэг байдал нь харагддаг юм. Ялангуяа админуудын түүхийн мэдлэг гэж үнэндээ байхгүй, монголын түүхийн талаар гадны админууд байтутай монгол админууд ч мэддэггүй. Админ [[Хэрэглэгч:Chinneeb|Chinneeb]], [[Хэрэглэгч:GenuineMongol|GenuineMongol]] түүхийн мэдлэгтэй ч одоо викид орохоо больсон. Бусад хэдхэн тооны түүх мэддэг гишүүд мөн л хэдийнэ идэвхигүй болжээ. Ийм тохиолдолд эндээс монголын түүхийн талаар үнэн зөв мэдээлэл олно гэвэл том эндүүрэл. Тэнд зөв байр суурьтай хэрэглэгч биш харин олуулаа байгаа, өөрийн гэсэн админтай, онлайнд илүү идэвхитэй хэрэглэгчид өөрийн байр суурийг тулган хүлээлгэдэг. Хэрэв монголын түүхийн холбоотой хуудсанд монгол талын байр сууринаас бичих гэвэл тэр дороо утга учиргүй дайсагнан эсэргүүцэх сайн дурынхантай тулгарах болно. Нэгэнт байдал ийм учир манайх өөрсдийн гэсэн цахим нэвтэрхий толийг мэргэжлийн өндөр түвшинд хийх нь монгол, англи хэл дээр хийх нь зүйтэй.
 
monwiki.mn гэсэн сайт 2014 онд нээгдсэн одоогоор бүрэн ажиллаж эхлээгүй байна.
http://www.monwiki.mn/index.php?title=%D0%9D%D2%AF%D2%AF%D1%80_%D1%85%D1%83%D1%83%D0%B4%D0%B0%D1%81
 
Mongolpedia баабарынх.
http://wiki.one.mn/sub-projects/mongolpedia
http://mongolpedia.mn/index.php/%D0%9D%D2%AF%D2%AF%D1%80_%D1%85%D1%83%D1%83%D0%B4%D0%B0%D1%81
https://www.facebook.com/pages/Mongolpedia/286016174911998
https://trello.com/b/TUKQZ10d/mongolpedia
http://mongolpedia.blogspot.com/
 
Тусдаа цахим толь хийвэл вики дэхь мэдээллээс баталгаатай гэснийг нь хуулж авч болох юм. Ийм цахим толийг бүх хүн оролцож засах боломжтой мөн зөвхөн мэргэжлийн хариуцлагатай хүмүүс ажиллуулдаг гэсэн 2 тусдаа сайт болгон нээж болно. Бүх хүнд засвар хийх боломж олгосноор оролцогчдын тоог нэмэгдүүлж үүний хэрээр хуудасны тоо нэмэгдэх боломжтой ч алдаатай мэдээлэл байнга орох нөхцлийг бүрдүүлж эргээд хуудаснуудаа засах ярвигтай ажил гарч ирдэг.Ялангуяа түүх, шашин, соёл, улс төр, хэлзүйн чиглэлийн мэдээллийг хамаагүй хүнд даатгаж болохгүй.
 
Википедиагаас тусдаа цахим нэвтэрхий толь хийх хэд хэдэн шаардлага байна: 1. Хүмүүс вики дэхь мэдээллийг үнэн эсэхийг шалгах шаардлагатай тохиолдолд мэргэжлийн, баталгаатай толь хэрэгтэй болно. Ном хайж явна гэвэл маш их цаг алдана. Харин сайтын линк тавихад хэн ч хэдийд ч чөлөөтэй үзэх боломжтой.
 
2. Гадаад вики дээр ганц үг, өгүүлбэр оруулах гэж бусад хүмүүстэй маш их маргаж цаг алддаг. Гэтэл монгол хүнд тухайн зүйл нь хэдийнэ ойлгомжтой байдаг. Ингэж цаг алдаж маргаж байхаар өөрийн сайтад мэдээллээ оруулаад сайтыгаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй сайт болгох талаар анхаарах хэрэгтэй. Англичууд Britannica, иранчууд Irannica
гэсэн цахим толь нээсэн. 3. Монгол викид зураг оруулах боломжийг 2014 онд хаасан. Цаашид ч жижиг орнуудын викиг янз бүрээр хаан боомилох оролдлого гарсаар байх болно.
 
https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%B5%D0%B4%D0%B8%D0%B0%D0%92%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD_%D1%85%D1%8D%D0%BB%D1%8D%D0%BB%D1%86%D2%AF%D2%AF%D0%BB%D1%8D%D0%B3:Licenses
 
4.Хүмүүс тэр болгон олон ном уншиж амжихгүй учир нэг сайтаас эмх цэгцтэй, товч тодорхой мэдээлэл чөлөөтэй харах боломжтой болсоноор хүмүүсийн ерөнхий мэдлэгийн түвшин эрс сайжирна. Мэдлэггүй нийгэм уруудах замаар л явдаг. 5. Хэдийгээр орон орны хэл дээр олон вики байгаа ч Википедиа бол америкийн сайт. Википедиагийнхан википедиа л цорын ганц үнэн гэж ойлгуулахыг оролдож байна. Тэндхийн нилээд хуудас нь энд тэндээс хуулсан мэдээлэл. Википедиа барууны гэх мэт цөөн хэдэн орны эрх ашгийн тусын тулд л ажиллах болно. Америкийн хүний эрх гэсэн хуудсанд индианчуудын талаар бараг дурьдаагүй, хятадын хүний эрхийн тухай хуудсанд үндэсний цөөнхүүдийн талаар дорвитой мэдээлэл байхгүй. Вики дэхь хүний эрхийн төсөл энэ талаар огт анхаардаггүй. 6.Уэльсийн гарал үүсэл тодорхойгүй, еврей гэж хүмүүс таамагладаг. Еврейчүүдийн эзэмшилд google. yahoo, blogspot.com, youtube, myspace, facebook гэсэн олон сайт байна. google. yahoo, yahoo mail, gmail, facebook сайтууд АНУ-н тусгай албаны оролцоотойгоор хүмүүсийг тагнаж байгаа нь хэдийнэ ил болсон. Википедиа хүмүүсийг эвдрэлцүүлж цаг завыг нь дэмий үрж байна.
Уул нь эвлүүлэх юм хийхгүй бол улам эвдрэлцүүлэх зүйл хийхгүй байх нь зүйтэй баймаар? Уэльс викиг нээхээс өмнө порно маягийн сайт ажиллуулж байсан. Ийм хүн нэвтэрхий толь хийнэ гэдэг уулаасаа утгагүй асуудал. Хийсэн сайт нь зөвхөн утга учиргүй маргаан, эмх замбараагүй байдалд хүргэж байна. Уэльс алдаатай засварууд аажим аажимаар засагдана гэж итгүүлэхийг оролдож байна.
 
Вики дээр цаашид анхаарах зүйлүүд: 1. Шинээр хуудас нээж юм бичих хэрэггүй, бойкотло. Эзэнгүй хаясан хуудас чинь эргээд сүйтгэгдэнэ. Зөвхөн засах юм байвал л зас. 2. Маргаантай, зөрчилтэй мэдээлэл оруулах хэрэггүй 3. Сунжирсан маргаан үүсч болох байдлаас зайлсхий. 4. Хэнтэй харьцаж байгаагаа судал. IP-р орж байгаа хэрэглэгчийн IP-г https://www.iplocation.net/ гэх мэт сайтаас хар. 5. Монгол нэртэй хүн бүхэн найз биш. Жишээ нь эдгээр буриад орос талын байр суурьтай, тэдэнтэй нийлж монголчуудын эсрэг төдийгүй бусад буриадуудынхаа эсрэг зүйл хийдэг урвагчид.
https://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%BB%D1%83%D0%B6%D0%B5%D0%B1%D0%BD%D0%B0%D1%8F:%D0%92%D0%BA%D0%BB%D0%B0%D0%B4/Alava, https://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%BB%D1%83%D0%B6%D0%B5%D0%B1%D0%BD%D0%B0%D1%8F:%D0%92%D0%BA%D0%BB%D0%B0%D0%B4/Korol_Bumi, https://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%BB%D1%83%D0%B6%D0%B5%D0%B1%D0%BD%D0%B0%D1%8F:%D0%92%D0%BA%D0%BB%D0%B0%D0%B4/Mikhail_Alaguev. Ойрд-халимаг гэсэн энэ айди үнэхээр монгол хүн үү гэдэг нь эргэлзээтэй:
https://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%BB%D1%83%D0%B6%D0%B5%D0%B1%D0%BD%D0%B0%D1%8F:%D0%92%D0%BA%D0%BB%D0%B0%D0%B4/%D0%9E%D0%B9%D1%80%D0%B0%D1%82-%D0%9A%D0%B0%D0%BB%D0%BC%D1%8B%D0%BA
монгол айдитай орос хүн:
https://ru.wikipedia.org/wiki/%D0%A3%D1%87%D0%B0%D1%81%D1%82%D0%BD%D0%B8%D0%BA:Bahatur
6. CheckUser tool-р давхар бүртгэлийг илрүүлдэг учир олон бүртгэл бүү үүсгэ. Proxy болон IP өөрчлөгч бусад програм ашигла.
 
Вики дээрх он онд болсон үйл явдлыг бичсэн хуудаснуудыг хянаж байгаарай.
Түрэгүүд МЭӨ 209 онд түрэгийн хүннү улс байгуулагдсан гэж өөрчлөх гэж оролддог.
http://en.wikipedia.org/wiki/209_BC
 
http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=203&t=193114
https://qethe.wordpress.com/
Энэ баримтат киног хайж үзээрэй
http://en.wikipedia.org/wiki/Truth_in_Numbers%3F
https://www.youtube.com/watch?v=WMSinyx_Ab0
https://www.youtube.com/watch?v=rmjWVZby6aI
https://www.fandor.com/films/truth_in_numbers
http://videos.huffingtonpost.com/truth-in-numbers-everything-according-to-wikipedia-517357720
https://www.youtube.com/watch?v=QdHfIRaxbsI орос хэлээр
https://vimeo.com/36875601 орос хэлээр
 
Эх сурвалж: <ref>[http://biznetwork.mn/topic/show/42391 Biznetwork.mn Википедиа]</ref></blockquote>
 
<blockquote>Википедиагийн админууд нэрээ нууцалж ямар ч хариуцлага хүлээлгүй хуурамч мэдээлэл оруулж байна. Тэд жинхэнэ нэрээ нууцлан бусдыг элдвээр гүтгэдэг. Яагаад хүмүүс нэрээ нууцалсан админуудад итгэх ёстой юм бэ? Нэрээ нууцалсан нь тэднийг хулчгар, хуурамч амьтад болохыг илчилж байна. Бид тэднийг нэрээ ил болгохыг шаардаж байна.
<ref>[https://qethe.wordpress.com/2015/10/19/on-the-moral-bankruptcy-of-wikipedias-anonymous-administration-2/ On the moral bankruptcy of Wikipedia’s anonymous administration]</ref></blockquote>
 
<blockquote>
Wikipedia-гийн нэг хөрөнгө оруулагч Ворд Каннигхэм ([[:en:Ward Cunningham|Ward Cunningham]]) : Та бүхэн одоо Википедиа-г зөвхөн уншигчид биш бас түүнийг хамтран бүтээгчид нь юм...
Интернэтийн дурын хэрэглэгч Wikipedia.com-д дурын мэдээлэл оруулж бас тэнд байгаа бусад хүмүүсийн оруулсан нийтлэлүүдэд дурын засвар өөрчлөлтүүд оруулж чадна гэдэг. Ингэж зарладаг, тунхагладаг бас ийм гэж батлах гэж оролддог. (Гэвч... тэнд барууны суртал ухуулгад үл нийцэх, түүнийг эсэргүүцсэн аливаа үнэн засвар өөрчлөлт оруулбал тун удалгүй үл мэдэгдэх бүрэн эрхт редакторууд нь өөрсдийнхөөрөө “зөв” болгон засч орхидог. Хэрэв хэрэглэгч ийм оролдлогыг дахин дахин хийвэл засч өөрчлөх - edit эрхийг нь хаачихдаг... Энэ юу гэсэн үг болохыг ойлгож байна уу?)
Тус сайтан дээр та бүхэн өөрийн нэр усаар эсвэл бүүр нэрээ нууцалж байгаад дурын мэдээлэл оруулж бас байгаа мэдээллийг засч өөрчилж болдог гэдэг. Тэгээд хамгийн гол нь тэрхүү мэдээллийнхээ ишлэл, лавлах эх үүсвэрүүдийг зааж өгөх, мөн шинжлэх ухаанд үндэслэсэн байх ёстой гэдэг. (Гэвч... тэнд тавьсан мэдээллүүд нь зөвхөн нэг талыг барьсан, тэдэнд “хэрэгтэй” ишлэлүүд л байдаг! )
Wikipedia аль нэг талын байр суурийг барихгүйгээр мэдээлэл тавихыг эрмэлздэг гэж тунхагладаг билээ. (Гэвч... хэрэв сайн анзаарч үнэхээр чухал, өнөөгийн ардчилсан либерал суртал ухуулагчдын гуйвуулаад байгаа, зарчмын чухал ач холбогдолтой түүхэн мэдээллүүдийн хувьд анзаарч ажиглавал хэтэрхий нэг талыг /хэний талыг барьсан гэдгийг ойлгож байна уу/ барьсан нь илт байдаг. Харин тэр түүхийн талаар тархи угаалгасан, өөр юу ч мэдэхгүй хүнд бол бүх зүйл үнэмшилтэй мэт санагддаг... )
Хэрэв энэ сайтан дээр байгаа ямарваа нэг мэдээлэл үнэнд нийцэхгүй гэж танд санагдаж байгаа бол ! та түүнийг өөрөө өөрчилж засч болно гэдэг. (Энэ бол зөвхөн хоосон тунхаглал юм, харин бодит байдал дээр боломжгүй ээ, ийм боломж олгодоггүй!). Гэвч тэр өөрчлөлт чинь өөр хэн нэгэнд таалагдахгүй бол тэр таны бичснийг өөрийнхөөрөө өөрчилж болдог. Энэ мэтээр нэг мэдээллийг хэдэн ч хүн хэдэн ч удаа өөрчилж засч болдог гэсэн үг. Мөн ямар нэг буруу мэдээллийг анх оруулсан хүн тэр анхны хувилбараа зориудаар буцаагаад ч тавьж болдог байна?!
Википедиа ямар нэг мэдээллийг зөв эсвэл буруу гэж батлахыг оролдоггүй, харин уншигч (уншигчдынх нь ихэнх нь идэр насны залуучууд байдаг!) өөрөө өөрийнхөө ойлголт төсөөлөл, бодол санааг өөрөө бүрдүүлэх ёстой гэж эзэд нь ярьж байна. (Гэвч... гэвч...гэвч....)
Анхаар! Хэрэв та интернэтээс ямар нэг мэдээлэл хайвал Google таныг юуны өмнө чухамдаа Wikipedia үрүү чиглүүлдэг! Энэ нь Таны аливаа ойлголт төсөөлөл, бодол санаа, дотоод ухамсарыг Википедиа-гаар бүрдүүлж байх гэсэн эрээ цээргүй бодлого, далд үйл ажиллагаа юм!!! Хүмүүсийн олонхи нь Google-ийг интернэтээс мэдээлэл хайгч гэж, тэр аливаа мэдээллийг ямар ч үзэл суртал, нэг улс бүлэглэлийн талыг барихгүйгээр зүгээр л эрэмбэлж өгдөг гэж итгэдэг. Гэвч үнэн хэрэг дээрээ интернэтийн эздийн хувьд(интернэт хэний төсөл болохыг эргэн санаарай, одоо хэний шууд хяналт удирдлага дор байдаг гэдгийг таах гэээд үзээрэй...) чухал мэдээллүүд (жишээлбэл, аливаа нэг түүхэн факт баримт, өнгөрсөн болон өнөөгийн улстөрийн бодлого, олон улсын санхүү-мөнгөний бодлого, эдийн засгийн онол номлол, цэрэг стратеги-дайны суртал ухуулга-мэдээллийн хувьд) Таныг юуны түрүүнд дор хаяж эхний 1-3 хайлтын хуудсан дээр гарч ирж байгаа википедиа-ийн олон хувилбарууд уруугаа өөрөөр хэлбэл таныг яг тэр “хэрэгтэй мэдээллүүд” үрүүгээчиглүүлдэг гэсэн үг ээ!
Ed Poor (Wikipedia-н тэргүүн редактор): Википедиа одоо Google-р хийж байгаа бүх хайлтын эхний гурван мөрийг эзэлж байгаа. Джими Уэйлс Google-тэй тохиролцоо хийсэн юм шиг байгаа юм. Энэ нь мөнгөтэй холбоотой байсан эсэхийг бол би мэдэхгүй ээ...!?
Харин Google болон Джими Уэйлс нар үүнийг үгүйсгэж байгаа боловч тэдний энэ хэлцэл нь тэдэнд харилцан ашигтай байсан гэдэг нь ямар ч эргэлзээгүй юм.
Ed Chi, Palo Alto Судалгааны төвийн судлаач: Одоо 100 интернэт хэрэглэгчийн 8 нь Wikipedia сайтан дээр сууж байгаа шүү!
Ed Poor (Wikipedia-н тэргүүн редактор): Википедиа одоо хүн төрөлхтний хуримтлуулсан бүх мэдээллийг багтаасан, 2 дахь том сайт юм.
Wikipedia-г үндэслэгч Джими Уэйлс (Jimmy Wales): Өнөөдөр CNN, ВВС-ийг үзэж байгаа бүх хүмүүсийг нийлүүлснээс ч олон хүн манай Википедиаг уншиж байна...
[[:en:John Seygenthaler|John Seygenthaler]], сэтгүүлч, зохиолч, улстөрийн зүтгэлтэн: Тийм ээ, энэ их сонирхолтой сайт. Тэнд Википедиа-д маш их мэдээлэл байдаг. Гэхдээ тэнд итгэж үнэмшихэд хэцүү мэдээлэл бас их байдаг. Та хэзээ энэ сайт уруу хандаж орж ирж байгаа цаг мөчөөс чинь мөн чухам ямар мэдээлэл тэндээс хайж байгаагаас чинь шалтгаалж тэнд байгаа, байсан мэдээллүүд нь шал өөр өөр утга агуулгатай болсныг анзаарч болно... Тэнд миний хуудсан дээр [[:en:Wikipedia Seigenthaler biography incident|худал зүйл их бичсэн]] байсан учир би өөрөө засч өөрчилсөн юм. Гэтэл над уруу редакторууд нь дайрч эхэлсэн. Намайг одоо бүр Джон Кеннедиг алсан хүн гэж хүртэл тэнд бичсэн байгаа. Одоо надад тэр худал мэдээллийг засч залруулах боломж байхгүй, миний эрхийг хаасан байгаа...
Lawrence Wright, номын автор, сэтгүүлч: Википедиа-д тавьж байгаа мэдээллүүд нь зүгээр л урсаж байдаг. Хэн ч тэдгээрийг шалгаж тогтоож үнэнд нийцүүлэх ажлыг хийдэггүй. Тэнд байгаа мэдээллийн төлөө ХЭН Ч ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ юм аа. Харин энэ бол маш аюултай нөхцөл байдал юм.
Cade Metz (техник технологийн шинжээч): Википедиа ийнхүү хэрэглэгчдийхээ аливаа юмны талаархи ойлголт төсөөлөл, бодол санааг нь далдаас хянаж хэрэгтэй чигтээ чиглүүлж байдаг. Википедиа-гийнхан өөрсдийгөө хэний ч талыг барьдаггүй, мэдээллийн ардчилсан эх сурвалж гэж хүмүүст ойлгуулахыг оролддог. Гэвч энэ бол тийм биш юм. Тийм биш гэж үү?!
Andrew Keen (номын автор, шинжээч): Энэ сайтанд хэн юу тавьж байгааг хэн ч хянаж чаддаггүй. Иймээс энэ бол жинхэнэ оюуны анархизм гэсэн үг. Тэнд бичсэн юуг ч өөрчилж болдог. Тэгээд үүнийг нь хэн нэгэн засч чадахгүй юм бол (бодит байдалд дээр үнэнд нийцүүлж засч өөрчлөх боломж өгдөггүй!) энэхүү мэдээлэл нь чин ҮНЭН мэт болж хувирдаг юм шүү. Энэ бол байж боломгүй нөхцөл байдал!
Robert Littman (Хавайн Их сургуулийн профессор): Хэрэв танд жинхэнэ үнэн зөв мэдээлэл хэрэгтэй байгаа бол Википедиа-д хэзээ ч бүү итгэж найд. Тэнд байгаа мэдээллүүдийг бүгд л засч өөрчилдөг шүү дээ, гэвч өөрөөр хэлбэл хэн ч тэнд байгаа мэдээллүүдийг шүүн шалгаж үнэнд нийцүүлж залруулдаггүй гэсэн үг юм аа. Би өөрөө Википедиа-д итгэж найдаггүй! Танд ч бас үүнийг зөвлөж байна. Жинхэнэ нэвтэрхий толь бичгийг жинхэнэ судлаач шинжээчид л бичдэг. Харин Википедеа-г дурын этгээд өөрийнхөөөрөө засч өөрчилдөг юм. Ийм учраас итгэж болохгүй ээ!
Susan Jacoby (зохиолч): Хэрэглэгчид нь өөрсдөө хэн нэгний анхны оруулсан мэдээллийг дураараа засч өөрчилж болдог учраас тэдний хожим оруулсан засвар өөрчлөлтүүд нь анхны оруулсан мэдээллээс илүү чин үнэнд нийцнэ гэсэн итгэл үнэмшил байх боломжгүй шүү дээ... Тэнд байгаа миний тухай мэдээллүүдийг хэн нэгэн засч өөрчилсөн байгаа. Үүнийг намайг үзэн яддаг миний нууц амраг байсан хүн бичсэн ч юм бил үү, хэн ч юу ч олж мэдэхгүй шүү дээ...
James Woolsey (АНУлсын Тагнуулын төв газрын захирал асан): Тэнд тоо томшгүй олон хүмүүс засвар өөрчлөлт хийдэг учраас тэнд байгаа мэдээлэлд хэдий хир итгэж найдаж болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ.
Cade Metz (техник технологийн шинжээч): Википедиа-д байгаа мэдээллүүдийн үлэмжхэн хэсгийг засч өөрчилсөн тэр этгээдүүд "Darling" эсвэл "Сайхан хүүхэн" гэсэн нууц нэрээр энэ бүхнээ хийснийг хэрэв та бүхэн олж мэдвэл их гайхана даа.
Robert McHenry (Британика нэвтэрхий толь бичгийн ахлах редактор): Хэрэглэгч бид нар хэн хэзээ ямар зорилгоор тэр мэдээллүүдийг бичснийг огт мэдэхгүй. Бид мөн тэр өөрчлөлтүүдийг хийсэн тэр хүмүүсийн олж авсан боловсрол, тухайн тэр мэдээллийн талаархи мэдлэгийнх нь түвшинг бүүр ч мэдэхгүй шүү дээ. Нэрээ усаа нууцлана гэдэг бол тэд хариуцлагаас зугтаж байгаагийн хэлбэр юм.
GTV сувгаар: Википедиа-д бүртгүүлж орон тэнд байгаа нийтлэл мэдээллүүдийг засч өөрчилж байгаа зарим хүмүүс бүртгүүлж орохдоо өөрсдийнхөө тухай худал мэдээллүүд оруулсан байгаа нь илэрснээс болж Википедиа-д байгаа тэр мэдээллүүдэд итгэж найдаж болох эсэх асуудлыг дахин хурцаар тавьж байна.
Andrew Keen (номын автор, шинжээч): Энэ тохиолдол бол Википедиа-гийн /нийтлэлийг засч өөрчилдөг/ нөгөө тэр үл мэдэгдэх редакторуудынх нь нэг сонгодог жишээ нь. Essjay гэсэн нууц нэртэй тэр этгээд тэнд маш их зүйл бичдэг байсан. Харин тэрбээр урьд өмнө нь Кентукки мужийн гурван их сургуулиас хасагдсан, сурлага муутай нэгэн байсан байдаг. Гэвч тэр Википедиа-д өөрийгөө шинжлэх ухааны 3 зэрэг цолтой гэж танилцуулсан байгаа. Ингээд тэрбээр бусад хүмүүст өөрийн бичсэн зүйлүүдээ тулгаж байсан. Тэр ойролцоогоор 16 мянган нийтлэлийг өөрчилж зассан байгаа. /одоо тэр хаана ажиллаж ийм шаргуу ажилладаг болсныг нь “таагаарай”!/ Тэр ингэхдээ өөрийгөө эрдэмтэн, эрдмийн цол зэрэгтэй гэж бусад хүмүүст тулгаж далайлгаж байсан юм. Энд хамгийн тохуурхалтай нь нэг том сонин түүний бичсэн тэр үнэн гэгчид нь үндэслэж нийтлэл бичсэн байсан. Түүний тэнд бичснийг нь үндэслэж The New Yorker сонины сэтгүүлч Stacy Shiff нэг нийтлэл бичсэн ба түүний тэр нийтлэлийн талаар бөөн хэл ам гарсны дараа тэр сэтгүүлч сая далан таваар бууж өгсөн дөө.
Wikipedia-г үндэслэгч Джими Уэйлс (Jimmy Wales): Аан, манай тэр хэрэглэгч залуу хүн учраас алдаа гаргасан байсан. Юун сүртэй юм бэ? Тэр өөртөө нэг нууц нэр өгөөд жаалхан өвчигнөсөн л биз. Үүнд аймшигтай юм байхгүй гэж бодож байна. Интернэтэд алхам тутамд л иймэрхүү юм таарч байдаг биз дээ.
Andrew Keen (номын автор, шинжээч): Хэрэв Уэйлс Википедиа-г үнэхээр үнэнд нийцэх мэдлэг, мэдээллүүдийн сайт болгох гэж бодож байсан бол хэн тэнд мэдээлэл нийтэлж бас өөрчилж засч байгааг нь мэдэх ёстой байсан. Гэвч тэр үүнийг одоо болтол хийхгүй байгаа нь тэнд иймэрхүү "Essjay"-нүүд олон байгаа гэсэн үг юм.
Cade Metz (Онлайн нийтлэлүүдийн шинжээч): Википедиа-д асар олон нэр нь үл мэдэгдэх хүмүүс өчнөөн юм бичдэг. Гэвч тэдний дунд гол эрх мэдлийг нь барьж байгаа хэсэг бүлэг байдаг. Гэвч тэд албан ёсоор бол тийм бүлэглэл байдаггүй, онцгой эрхтэй явцуу бүлэг хүмүүс байхгүй гэж мэлздэг. Гэсэн хэдий ч үнэн хэрэг дээрээ тэд нар бодитоор байдаг юм шүү!
Chris Wilson (Slate Magazin-д бичдэг): Үнэн хэрэг дээрээ тэнд байгаа зүйлүүдийн үлэмжхэн хэсгийг хийж гүйцэтгэдэг маш цөөн хэдхэн хүмүүс байдаг. Тэнд тавигдсан нийтлэлүүдэд хийсэн бүх өөрчлөлт засваруудын 50 орчим хувийг яг энэ 1 хувь хэсэг бүлэг хүмүүс хийсэн байдаг.
Cade Metz (Онлайн нийтлэлүүдийн шинжээч): Та бүхэн тэднийг хэн гэдгийг мэдэх аргагүй, тэдэнд ямар ашиг сонирхлын зөрчил байгааг бүүр ч мэдэхгүй шүү дээ! Википедиа өнөөдөр интернэтийн 8 дахь том сайт болсон бөгөөд өнөөгийн хүмүүс аливаа нэг мэдээллээ олж авдаг эх сурвалж нь болчихоод байгаа. Ийм нөхцөлд тэр үл мэдэгдэх явцуу бүлэг хүмүүсийн гарт асар их эрх мэдэл төвлөрчихөөд байгаа гэсэн үг юм. Тэд маш их элдэв мэдээлэл тэнд оруулсан учраас л ! бид тэдэнд итгэж найдахаас өөр аргагүй байдалд орчихоод байгаа гэж үү дээ?
Simon Winchester (сэтгүүлч): Тэдний багийг хуулж хаях цаг болсон гэж би бодож байна. Хүмүүс бид тэд нар хэн бэ гэдгийг мэдэх ёстой! Тэд нар үнэн хэрэг дээрээ хир зэрэг мэдлэг боловсролтой болохыг, тэдний бичсэн нийтлэлүүдэд итгэж болох эсэхийг бид мэдэх ёстой шүү дээ. Бид цөм том сонингуудын эрхлэгчдийг мэднэ, тэд нар хэн бэ гэдгийг мэддэг шүү дээ. Википедиа-гийн гол мэдээлэл оруулагчид, бусад хүмүүсийн тавьсан нийтлэлүүдэд засвар өөрчлөлт хийгчид нь хэн бэ гэдгийг хэрэглэгчид бид мэдэх цаг болсоон!
Andrew Keen (номын автор, шинжээч): Джими Уэйлсын олж авсан мэдлэг боловсрол нь иймэрхүү юмнаас өөр зүйл хийх боломжийг түүнд олгохгүй байгаа ба түүний ертөнцийг үзэх үзэл нь Айн Рэндийн [бэртэгчин байх] номлол дээр үндэслэсэн байгаа. “Би дунд сургуулийн нэг сурагчид Харвардын нэг профессорт итгэдэг шигээ итгэдэг” гэж Джими Уэйлс ярьдаг. Энэ бол дор хаяхад түүний зүгээс маш хөнгөн хуудамгай хандлага юм.
Susan Jacoby (зохиолч): Би 15 настай байхдаа Айн Рэндийн "Эх үүсвэр" гэдэг номыг нь уншчихаад энэ бүхэнд нь итгэж үнэмшиж байсаан. Хожим энэ зохиолоор нь нэг мангар кино хийсэн байдаг шүү дээ. Гэвч хожим том болоод түүний номлож байсан тэр бүхэн огт тийм биш гэдгийг ойлгож ухаарсан даа.
Scott Jones (бизнесмэн): Хэрэв та ямар нэг зүйлийн тухай шинжээчийн түвшний өндөр мэдлэг боловсролтой байгаад Википедиа-гаас тэр мэддэг зүйлээ шалгаж үзвэл тэнд шал өөр юм бичсэн байдаг. Гэсэн ч тэд нар таныг дэндүү нэг талыг барьж байна гэж бүр буруутгаж мэлздэг. Ер нь Википедиа судлаач эрдэмтэн шинжээчдийн байр суурийг нийтлэх бус харин юу ч мэдэхгүй бага залуу хүмүүсийн бодол санааг бүрдүүлэхийг илүүд үздэг. Энэ бол байж боломгүй зүйл шүү.
Robert Littman (Хавайн Их сургуулийн профессор): Асуудлын гол нь жишээ нь, хэрэв би нэг нийтлэл Википедиа-д бичээд тавьбал түүнийг хэн нэг нь өөрийнхөөрөө засч өөрчилчихнө шүү дээ.
Jaron Lamier (компьютерийн программч, хөгжмийн зохиолч, номын автор): Урьд өмнө та ямар нэг мэдээлэл хайж Googlе-д түлхүүр үгээ бичвэл өчнөөн олон мэдээлэл дундаас хайсан тэр мэдээллээ олдог байсан. Харин одоо бол Google-ийн хайлтын лав эхний 3-4 хуудас нь Википедиа-гийн хувилбарууд байдаг болсоон! Хэрэв та өөр мэдээлэл олохыг хүсвэл интернэтийг нилээд ухах хэрэгтэй байдаг болсон. Энэ байдал нь интернэтийн анхны тэр зорилго, мөн чанарыг өөрийг нь үгүй хийж байгаа...........
 
.....Түүхийг Википедиад шал өөр болгож бичсэн /энэ нь хэнд ашигтай гэдгийг бас таагаарай/ өчнөөн олон бодит фактууд байдаг. Үүнд, англи-америкийн [[:en:European colonization of the Americas|колоничлолын түүх]], боолчлол хүний наймааны түүх, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхаж [[:en:Native American civil rights|100 орчим сая]] индианчуудыг [[:en:Category:Native American genocide|хядсан]] геноцидын түүх, өөр арьстан үндэстнүүдийг бөөнөөр нь хорьж тарчлааж мөн саяхныг хүртэл хар арьстнуудыг бөөнөөрөө гадуурхан зодож алж байсан ([[:en:Lynching|lynching]], the Lynch law) бас амьдаар нь шатааж алж байсан (жишээ нь, 1920 онд Миннесотта муж улсад афроамерикчуудыг зодож дараа нь дүүжлэн хороож байсан, 1937 онд [[:en:Georgia (U.S. state)|Джорджи]] муж улсад бөөн цагаан арьстнууд задгай гал дээр өөр хүмүүсийг олон цагийн турш шатааж алж байсан хэргүүд) олон түүхүүдийг өөрчилж гуйвуулж бичсэн, Дэлхийн I ба II дайны түүхийг бүрэн гуйвуулсан, социализмын жинхэнэ түүхийг гүтгэн гүжирдсэн, долларын ноёрхлын түүх мөн түүний эздийн адал балмад үйл ажиллагаанууд, орчин үеийн неоколоничлол боолчлолын түүх гэх мэт өчнөөн зүйлийг зориудаар гуйвуулан бичсэн байдаг. Мөн тэнд байгаа нэг мэдээлэл нь өөр өөр хэл дээр шал өөр агуулга, хандлагатай байх нь элбэг!
Ер нь Чин Үнэнийг тэр чигээр нь бүтнээр нь хэлэх нь дээр үү, аль эсвэл түүний нэг хэсгийг нь хэлэх нь дээр үү гэж үү?
Хагас үнэн бол шал худлаагаас долоон дор байдаг! Учир нь хүмүүсийг ингэж аймшигтайгаар хууран мэхэлж тэдэнд яг эсрэг ойлголт төсөөлөл төрүүлэх нь элбэг. Чухамдаа ийм учраас л шүүхэд мэдүүлэг өгөхдөө “Чин үнэнийг гагцхүү чин үнэнийг хэлэхээ тангарлая” гэдэг шүү дээ. Гэвч харамсалтай нь, энэ тангараг нь хүртэл одоо олон тохиолдолд хоосон үг болон хувирсан байгаа....
Энд хамгийн аймшигтай нь, хэрэв хэн нэгэн чин үнэнийг бүтнээр нь хэлэхгүй, харин өөрт ашигтай нэг хэсгийг нь хүмүүст хэлж ятгаж тэдэнд буруу ташаа ойлголт төсөөлөл төрүүлж байхад нь түүнийг шал худлаа ярьж байна гэж буруутгахад хэцүү байдаг байдал юм. Энэ байдлыг худалч хөлсний суртал ухуулагчид маш чадамгай ашиглаж байгаа.
Хэрэв танд хэн нэгэн илт худал ярьвал та түүнийг дор нь "гардах" бөгөөд хэрэв шаардлагатай бол түүний ярьсныг бусад эх үүсвэрт тулгуурлаж илчилж чадна. Харин тэр этгээд танд үнэний зөвхөн өчүүхэн нэг хэсгийг л хэт дөвийлгөн гуйвуулж гүжирдэж бичиж танд шал өөр эсрэг ойлголт төсөөлөл бүрдүүлж байвал та өөрөө түүнийг илчлэхэд маш хэцүү байдаг.
Учир нь тэр этгээд чухам ямар чухал өөр фактуудыг зориудаар гээж орхиж хүмүүст хэлж ярихгүй байгааг нь өнөөгийн "бараг ном уншдаггүй" залуус мэдэх аргагүй байдаг учир, тэд өөр бараг юу ч уншиж сонсож дуулаагүй үзээгүй байгаа учир тархиа угаалгасаар байгаа юм...
Өнөөгийн залуу үеийг ингэж "сургаж хүмүүжүүлж" байгаа нь алсдаа хэнд ашигтай вэ?
Тэднийг одоо хэзээ ч төлж барахгүй орон сууцны өрөнд унагаж байгаа нь хэнд юунд ашигтай вэ?
Тэдэнд ямар ирээдүйг хэн ингэж бэлдэж байгаа вэ?...
Сайтар эргэцүүлэн бод доо...
Интернэтээс энэ тухай мэдээлэл хайх түлхүүр үгс: Wikipedia lies, Wikipedia false, Wikipedia propaganda, Википедиа лжи гэх мэт.
Эх сурвалж: [Bolor.info]<ref>[http://viva.mn/post/5766 Википедиа-гийн хоёр нүүрт хулхи мөн чанар]</ref>
</blockquote>
 
<blockquote>Интернэт орчны мэдээлэл бүр үнэн зөв байдаггүйг анхаарах хэрэгтэй болдог.
Тухайлбал Википедиагийн нийт өгүүллийн 60% нь ямар нэгэн алдаатай байдаг тухай судалгаа бий. Алдаануудыг ангилж үзвэл түүхэн мэдээлэл 68.5%, огноо 37.7%, компанийн удирдлагын тухай мэдээлэл 37.4%, санхүүгийн мэдээлэл 28.8%, үг, үсгийн алдаа 21.2%, бусад төрлийн алдаанууд 35.2 хувийг тус тус эзэлдэг байна. Энэ нь мэдээллийн хамгийн том онлайн сан хэр найдваргүй болохыг харуулж байгаа хэрэг юм. Өнөөдөр сая сая хүн гэрийн даалгавараас эхлүүлээд бизнес илтгэл хийхдээ Википедиагаас цуглуулсан баримт, материалуудыг ашигладаг.
 
Гэвч тэдгээр мэдээллүүд олон нийтийн дэмжлэгээр бүрддэг учир хүний санамсаргүй алдаанаас гадна зориудаар бэлтгэсэн хуурамч мэдээллүүд ч орох тохиолдол бас гардаг байна. Харин сайтын удирдлагууд мэдээллийг засварлах талаархи санал, гомдлуудад хариулт өгөхөд хэт хойрго ханддаг нь алдааны хэмжээнд нөлөөлж байна гэж үзжээ. Тухайлбал Википедиа аливаа санал, гомдолд 2 - 5 хоногийн дотор хариу өгөхийг хичээдэг гэдэг ч бодит байдалд хэдэн долоо хоногийн хугацаа зарцуулдаг байна.
 
Википедиа (Wikipedia) хэмээх үг нь "Wiki" - Хавай хэлний "хурдан", "Encyclopedia" - Англи хэлний "нэвтэрхий толь" гэсэн үгнээс бүтсэн шинэ нийлмэл үг юм.
 
Мөн судалгаанд оролцогчдын 25% нь тэдний компани болон үйлчлүүлэгчдийн тухай Википедиа дахь мэдээлэл бодит байдлаас зөрж байгаа гэсэн бол алдааны талаархи хүсэлт гаргагчдын дөрөвний нэг нь Википедиагаас ямар нэгэн хариулт аваагүй гэж хариулжээ. Судалгааг Америкийн Олон нийтийн харилцааны нийгэмлэгийн сэтгүүлээс зохион байгуулж олон нийтийн харилцааны 1287 мэргэжилтэнг хамруулан санал асуулга хэлбэрээр явуулсан байна.
Википедиад сайн дураараа мэдээ бэлтгэдэг хүмүүс олон сая байдаг. Хүн төрөлхтний мэдлэгт хувь нэмрээ оруулдаг тэдгээр хүмүүсийн дотроос аль хэдийнэ сая мэдээлэл бэлтгэсэн нэг хүн байдаг. Америкийн Индианаполис муж улсын иргэн, 30 настай Justin Knapp 2005 оноос хойш өдөрт дунджаар 385 мэдээлэл бэлтгэж оруулсан байна.
 
Тэрээр өөрийн мэргэжлийн дагуу улс төр болон гүн ухааны тухай өгүүллүүдийг голчлон бэлтгэдэг бол түүний 1 сая дахь өгүүлэл Википедиаг үндэслэгч Jimmy Wales-ын тухай байжээ. Харин түүний араас 800 мянган өгүүлэл оруулсан Их Британийн иргэн Neil Edwards нэхэж явна. Википедиад мэдээлэл оруулах эрх хэний ч өмнө нээлттэй боловч одоогийн байдлаар албан ёсны бүртгэл бүхий 90 мянган бүлэг сайн дураар ажиллаж байгаа аж.
 
Гэвч интернэт орчинд танин мэдэхүйн өгүүлэл бэлтгэх ажил нөр их хүч хөдөлмөр шаарддаг. Их бага ч бай хамаагүй 385 нэгж өгүүлэл бэлтгэхийн тулд амралтгүйгээр, өдөр бүр тасралтгүй 10 цаг ажилласан гэж тооцвол 1 өгүүлэлд дунджаар 1 минут 35 секундын хугацаа зарцуулна гэсэн тооцоо гарч байна. Википедиагийн дундаж мэдээлэл ямархуу хэмжээтэй байдгийг бид мэдэх учир ийм их хэмжээний мэдээллийг ганц хүн copy/paste-аас бусад хэлбэрээр бэлтгэх боломжтой эсэхийг төсөөлөх ч бэрх юм.
 
Мэдээллийг бэлтгэхээс гадна агуулгыг хянаж, алдааг засварлах шаардлага гарах нь мэдээж. Justin Knapp-т тусладаг хүмүүс байгаа эсэх талаар мэдээлэл байхгүй ч Википедиагийн алдааны бодит шалтгаан зарим талаар тодорхой байгаа мэт санагдана.<ref>[http://mongolcom.mn/read/26309 Википедиа мэдээлэл ташаа байх нь бий]</ref></blockquote>
 
== Википедиа бусад хэлээр ==