Ган: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 35:
 
Аустенитын бүлгийн гангийн үндсэн давуу талууд нь маш сайн нэгдмэл шинж чанарууд бат бөх, уян налархай, хортой орчинд тэсвэртэй ба маш сайн технологийн шинж чанартай. Иймээс аустенитын зэврэлд тэсвэртэй гангуудыг янз бүрийн салбарт гадаргууг бүрэх материал болгон маш өргөн хэрэглэдэг.
Аустенит-Феррит ба аустенит мартенситын гангууд:
 
Аустенит-ферритын гангууд: Энэ бүлгийг гангийн давуу тал нь аустенитын гангуудтай харьцуулахад никелийн агуулга багатай маш сайн гагнагддаг чадвартай. Аустенит-ферритын гангуудыг нисэх хүчин, машин үйлдвэрлэлд болон химийн салбарт түгээмэл хэрэглэдэг. Энэ төрөлд хамаарагддаг гангууд:
08Х22Н6Т,
08Х21Н6Т2Т,
08Х18Г8Н2Т.
 
Аустенит-Мартенсит гангууд: Өндөр бат бөх чанартай, технологийн зэврэлд тэсвэртэй гангуудад орчин үеийн феррит ганг боловсруулж байна. Эдгээр гангийн төрлүүд:
07Х16Н6,
09Х15Н9Ю,
08Х17Н5М13.
 
Төмөр никелийн ба никелийн үндсэн хайлшууд
Аустенитын гангуудыг зэврэлд тэсвэрлэх чадвартай хайлшуудыг хүхэр, хүчтэй хүчлийн орчинд химийн тоног төхөөрөмжинд өргөн ашигладаг. Энэ зорилгоор үндсэн төмөр никелийн хайлшийг 04ХН40МТДТЮ ба никель молибдены 470МФ хром никелийн ХН58В, хром никель, молибдены суурь үндсэнд хэрэглэдэг.
 
Хромитын зэврэлд тэсвэртэйг гангуудыг гидравликийн процессын хаалт, хөөлгүүрийн палатка, арматур, зсэгч багаж, уржин, аж ахуйн зүйлүүдэд өргөн ашиглана.
Хром никелийн ба хром марганец никелийн зэврэлд тэсвэртэй гангуудыг аж ахуйн зүйлүүд, гал тогооны сав суулга хийхэд түгээмэл хэрэглэдэг.
 
Харин аустенитын зэврэлд тэсвэртэй гангуудыг хортой нөхцөлд ажиллах тоног төхөөрөмжүүдийг, 350-800°С өндөр температурт ажиллах тоног төхөөрөмжүүдийг хийхэд өргөн ашигладаг.