Булчин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 74:
'''Булчин агшилтын хэлбэрүүд:'''
 
# 1. Изометр агшилт –булчингийн урт өөрчлөгдөж, хүчдэл нь нэмэгдэх
# 2. Изотонус агшилт –булчингийн урт өөрчлөгдөж, тонус нь өөрчлөгдөхгүй
# 3.Тетанус агшилт – жигдхэмнэл бүхий цуваа цочролын хариуд булчин тасралтгүй үргэлжлэн хүчтэй агших
# 4.Булчингийн тонустагшилт – булчингийн хүчдэл нь аажмаар ихсэх журмаар агшихыг хэлнэ.
 
'''Булчингийн ажил, хүч, ядралтын тухай:'''
Мөр 83:
Булчингийн ажил гэдэг нь дунд зэргийн ачааг дунд зэргийн өндөрт гаргахад хийгдэх ажлын хэмжээ юм. Хамгийн хүнд ачааг өргөх чадварыг булчингийн хүч гэнэ. Булчин нь амралтгүйгээр үргэлж ажиллаж чадахгүй. Булчингийн ажиллагаа явцын туршид аажмаар сулардаг. Булчингийн ажиллах чадварын түр зуурын бууралтыг булчингийн ядралт гэнэ. Ядралт үүсэх 3 онол байдаг. Үүнд:
 
# 1. Хордох онол
# 2. Цуцах онол
# 3. Мэдээлэл дамжихаа болих
 
'''Хүзүүний булчин:'''
Мөр 95:
Мөрний булчингууд их биеийн дээд хэсэг, гараар хийх тун нарийн, янз бүрийн хөдөлгөөнийг хангах үүрэгтэй байдаг. Эдгээр булчингийн ажиллагаа нь гар, цээж, нурууны булчингийн үйл ажиллагаатай нягт холбоотой учраас үйл ажиллагааг нь эдгээр булчингаас салгах нь хэцүү. Мөрний булчин нь грекийн дельта үсэгтэй гадаад хэлбэрээрээ төсөөтэй учраас дельта булчин буюу мөрний гурвалжин булчин гэж нэрлэсэн. Гараа чөлөөтэй сул унжуулсан үед мөрний гурвалжин булчин нь тал бөмбөлөг мэт харагддаг, ингэснээрээ мөрний галбир төрхийг тодорхойлж байдаг. Мөрний гурвалжин булчин нь мөрний ясны дээд хэсэгт бэхлэгдсэн, ил байрлалтай богино булчин ба үндсэндээ гурван хэсгээс тогтдог, эдгээр нь өөр өөрийн онцлог үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Үүнд:
 
# 1. Гурвалжин булчингийн урд хэсэг буюу эгэмийн хэсгийн гурвалжин булчин ойролцоогоор мөрний гурвалжин булчингийн нийт жингийн 29%-ийг эзэлдэг.
# 2. Дунд хэсгийн буюу мөрний булчин бүх булчингийн эдийн 49%-ийг эзэлдэг.
# 3. Далны буюу хойд хэсгийн булчин ойролцоогоор 22%-ийг эзэлдэг.
 
Булчингийн энэ гурван хэсэг нь бие биеэсээ үл хамааран агшдаг. Мөрний гурвалжин булчин сайтар хөгжиж жин нь ихэссэн, булчингийн нарийн судлууд тод гарсан үед энэ гурван хэсгийн зааг ялгаа сайтар ажиглагддаг. Гараа /хоёр тийш нь/ алдлах, дээш өргөх, урагш сунгахад булчингийн дунд буюу мөрний хэсэгт гол үүрэгтэй.
Мөр 107:
Мөн шууг тохойгоор эргүүлэхэд оролцдог. Энэ байдлаар шууг тохойгоор гадагш эргүүлэхийг супинац гэдэг. Гарын хоёр толгойт булчинд бугалгын булчин халхлагдан оршдог боловч уг булчингийн хөгжилт гарын хоёр толгойт булчингийн хэлбэр галбирт ихээхэн үүрэгтэй байдаг. Бугалгын булчин шууг тохойгоор нугалахад оролцдог. Хоёр толгойт булчинг бицепс гэж нэрлэдэг. Бугалганы хойт хэсэгт морины тахны хэлбэртэй том булчин байдгийг гарны гурван толгойт булчин буюу трицепс гэнэ. Урт толгойт хэсэг нь далнаас мөн доод буюу гадаад хэсэг гэж нэрлэгддэг хэсэг нь мөрний яснаас эхлээд бүгд нэгэн шөрмөсөөр тохойн ясны шонтгорт бэхлэгдсэн байдаг. Энэ булчингийн үүрэг нь гарыг тохойгоор /гурван толгойт булчинд халхлагдан байрласан тохойн булчингийн хамт/ тэнийлгэхэд оршино. Гарыг тохойгоор тэнийлгэхдээ хүндрүүлэгч ашиглавал гурван тохойт булчин сайтар ажиглагддаг. Гарын шуу нь хойд хэсэгтээ бага зэрэг товойсон булчинтай дээд хэсэг нь булчинлаг үзүүрт нь гарын сарвууны шөрмөсүүд салбарласан байдаг. Шууны булчинг 3 бүлэгт хуваана. Үүнд :
 
# 1. Урд хэсэг буюу гарын алганы дагуух нугалагч булчингууд
# 2. Эсрэг талд нь орших тэнийлгэгч булчингууд буюу гарын сарвууны хөдөлгөөнийг хангагч булчингууд
# 3. Мөн сарвуу алганы үеэр хөдөлгөхөд оролцдог булчингууд.
 
'''Цээжний булчин:'''