Засаг захиргааны зохион байгуулалт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1:
Монгол нутагт Монгол, Түрэг угсаатан ээлж дараалан бие биесээ халж ээлжлэн улс байгуулсаар ирсэн билээ. Ингэж улс байгуулсны дараагаа засаг захиргааны зохион байгуулалтыг хуулан авч хэрэглэж байсан.
== Их Монгол улсын гадаад бодлого ==
Их Монгол улсын эргэн тойронд нийгмийн хөгжлийн түвшингээр харилцан адилгүй улс орнууд олширч байв. Чингис хаан Их Монгол улсаа байгуулаад, хөрш орнуудтай эрх тэгш найрсаг харилцаа тогтоож тэднээр улсаа хүлээн зөвшөөрүүлэх, чөлөөт худалдааг хөгжүүлэх, гадаад аюулгүй байдлаа баталгаажуулахыг эрхэмлэв.
Үүний тулд Умард Алтан улс, Тангуд, Хорезм зэрэг улс оронд элч илгээж байв. Умард Алтан улсын эрх баригчид Монгол улсыг хүлээн зөвшөөрөх нь байтугай алба өгөхийг хариу шаардав. Хорезмын шах элч, худалдаачдыг алж, эд барааг нь дээрэмдэн авчээ.
Ийм нөхцөлд асуудлыг тайван замаар шийдвэрлэх боломжгүй болов. Чингис маан 1205 онд Тангудыг анх довтолжээ. Энэ нь Тангуд, Умард Алтан улстай хүч хавсрахаас сэргийлэх, Алтан улсыг дайлах түшиц газар болгох, гадаад байдлаа бэхжүүлэх стратегийн зорилготой холбоотой. 1207, 1210 онд дахин довтолж хот сууриныг нь эзлэн, эд баялаг, тэмээ малыг нь үлэмж хэмжээгээр олзлон авчээ. Тангудыг жил бүр алба барих, аян дайнд цэрэг нийлүүлж байхыг тулган зөвшөөрүүлсэн байна.
Тангуд улсыг байлдсанаар суурин орныг байлдах анхны туршлага олжээ. Умард Алтан улс нь Монголчуудыг Хятадтай худалдаа арилжаа хийх явдлыг хаан боогдуулж, нүүдэлчдийг хооронд нь эвдрэлцүүлж нэгдэн нягтрахад нь ямагт саад болж иржээ.
1211 онд эцэг өвгөдийг гэрээсийг биелүүлж олон жилийн “өшил өшин хясал хясахаар” Чингис хаан их цэргийн хүчээр довтлон орсон нь Алтан улстай хийсэн 23 жилийн дайны эхлэл болов. Хоёр замаар их цэрэг хөдөлгөн, нэгийг нь Чингис хаан, нөгөөг нь Мухулай, Зэв нар удирджээ. Монгол цэргүүд Алтан улсын зарим мужийг эзлэн авч их хэмжээний эд баялаг олзлон аваад буцжээ.
Гэвч Алтан улс амалсан ам, хэлсэн үгэндээ хүрээгүй тул 1213, 1214 онд Чингис хаан Алтан улсад дахин их цэрэг оруулж, 1215 онд Нийслэл Жүндү /Бээжин/ хот болон зарим чухал газрыг эзлэв. 1217 оны 8 сард үлдсэн газар нутгийг эзлэх үүргийг Мухулайд даалгаж, нутагтаа буцаж ирэв.
Хорезм улсыг байлдан эзэлсэн нь
Хорезм нь Хятад-Газар дундын тэнгис, Энэтхэг-Орос зэрэг худалдааны замын гол зангилаа газар буюу Баруун Туркестаны нутаг Аму-дарьяа мөрний адагт орших хагас суурьшмал орон. Худалдааны төв байсан учир хөгжлөөр илүү, эдийн засаг нь хүчирхэг байв.
1217 онд Хорезм улсаас Монголд худалдаа хийхээр ирсэн элчийг буцахад нь Чингис хаан Ухуна тэргүүтэй 450 хүнийг дагуулан илгээжээ. Чингис хаан Хорезмын шаханд захидал илгээж худалдаа хийлгэхээр тэднийг явуулснаа дурьдаад цаашид худалдааг хоёр талаас дэмжин явуулж байхыг хүсчээ. Худалдаачдыг Отрар хотод очиход холын дарга Иналчуг тэднийг хөнөөжээ. Чингис хаан энэ тухай сонсоод маш их хилэгнэсэн боловч 1218 онд Хорезмын шахад дахин элч илгээн буруугаа хүлээхийг шаардав. Хорезм шах элч нараас хоёрыг нь алж, нэгийг нь доромжлон буцаажээ.
Тиймээс Чингис хаан Хорезмыг дайлах шийдвэр гаргаснаар өрнө, дорнодод монголын цэрэг зэрэг байлдах болов. Алтан улсыг монголчууд эзэлсэн дуулианд итгэж ядан, Монголд хоёр ч элч илгээн лавлаж байсан Хорезмын шах тийнхүү монголчуудтай нүүр тулжээ. 1218 онд Чингис хаан Их хуралдайг хуралдуулж өөрийн эзгүйд төрийн хэргийг Отчигин ноёнд, говиос өмнөх хатан гол хүртэлхийг гүнж Алагбэхид хариуцуулав.
Хорезм улсыг байлдахдаа Чингис хаан мэргэн зөвлөгч Елюй-чу-цай, дөрвөн хүү, жанжнуудаас Боорчи, Шихихутаг, Зэв, Сүбээдэй, хатадаас Хуланг дагуулж мордов. Зарим мэдээгээр Чингис хааны цэргийн тоо 150-200 мянга орчим байсан гэдэг.
1218 онд Чингис хаан өөрийн цэргийн хүчийг зам гүүр тавих, хотын хэрэм эвдэх харвуур зэрэг оньсон хэрэгсэл, тос бүхий шатаагч вааран сум, харвах оньс зэрэг байлдааны шилдэг зэвсэг техникээр хангажээ. Чингис хаан Алтан улстай байлдахдаа шинэ зэр зэвсэг олзолсон төдийгүй, суурьшмал улс орныг дайлах арга ухаанд суралцсан нь амжилт олоход нөлөөлсөн байна.
Чингис их цэргээ хоёр хувааж элчийг нь хөнөөсөн Отрар хотыг эзлэн, Иналчукийг алж, хотыг үнэсэн торвог болгов. Чингис хааны цэргийн нөгөө хэсэг нь 1218 онд долоон мөрөн, 1219-1221 онд эртний соёлт Бухар, Самарканд, Ургенч хотыг эзлэн авчээ.
1221 онд Зэв, Сүбээдэйн удирдсан цэрэг Хорезм шах Мухамедийг мөрдөн хөөхийн хамт Азербайджан, Гүржийг эзлэв. Шемиха хотыг эзлээд умард Кавказын уулсыг давж тэндээс Крым хүрч Судакийг авав. 1223 онд Калка голын хөвөөн дээр Оросын вангуудын цэргийг бут цохив.
Тийнхүү Чингис хааны их цэрэг олон улс, хот, асар уудам газар нутгийг эзлэн авч Монголын эзэнт гүрний үндсийг тавив.
Тангудыг эзэлсэн нь
1225 оны эхээр Чингис хаан цэргээ аван эх нутагтаа буцаж иржээ. Энэ нь хэд хэдэн шалтгаантай:
• Алтан улсыг дайлж Мухулай жанжин нас барсан.
• Алтан улсын зарим хот монголчуудын эсрэг боссон.
• Тангууд улс хүчин хавсраагүй, харин эсрэг зогссон.
Чингис хаан богино хугацаанд 100 000 цэрэгтэй, мөн оны намар Тангуд руу хөдөлжээ. Чингис хаан Тангудад элч довтолгон, бид Сартуулыг дайлахдаа чамайг баруун гар болж морд гэхэд чи хэлсэндээ хүрсэнгүй үгээр дайрсан билээ. Бид Сартуулыг эрхэндээ оруулаад ирлээ. Одоо чамтай дайтна хэмээн мэдэгдэж дайн зарлажээ.
1226 оны хаврын тэргүүн сард цэргээ 2 хуваан Зүүн гарыг Чингис хаан өөрөө удирдан Силян хотод хүрэв. Силян нь Тангудын нийслэлийн дараа орох хоёр дахь том хот, Худалдааны чухал төв төдийгүй Төвдийн өндөрлөгт нэвтрэн орох байлдааны чухал түшиц газар байв. Силян хот байлдалгүйгээр бууж өгчээ.
Баруун нарын цэрэг нь Түрэмгий балгасыг эзлэн авч 1227 оны 1 сард Яргай хотод төхөж очив. Гол хүч нь Түрэмгий балгасанд нэгэнд цохигдсон, нийслэлээ бага хүчээр хамгаалж байсан тул Тангуд улс ялагдав.
== Их Монгол улсын эдийн засаг ==
Чингис хаан төрөө төвхнүүлээд, улс тусгаар оршихын үндэс эдийн засгийг онцгой анхаарчээ. Улсын эдийн засгийн үндэс-мал аж ахуйг хөгжүүлэхийг чухалчлав. Тиймээс малаа өсгөх үндэс болсон байгаль хамгаалах асуудлыг төрийн бодлогодоо онцгойлон үзэж байлаа. Адуу нь улс орноо хамгаалах, өргөн уудам нутагт харилцаа холбоо залгуулах, нүүдлийн мал аж ахуйгаа хөтлөх, баяр наадам, ав хомрого зэрэгт чухал үүрэгтэй байжээ.
Өнчдийг тэтгэх сан байгуулж, төр улс байгуулахад тууштай зүтгэж амь эрсэдсэн баатруудын ар гэрт тэтгэлэг олгох, мөн нийгмийн доод давхрагынхныг алба татвараас хөнгөлөх, чөлөөлөх зэрэг арга хэмжээ авчээ.
Гадаад худалдаа хөгжүүлэх талаар олон чухал арга хэмжээ авчээ. Монголчуудын худалдаанд Алтан улс ямагт хориг саад тавьж байсан зарим үед дайн байлдаанаар асуудлыг шийдвэрлэж байв. Нүүдэлчдийн дайны нэлээд хувь нь эдийн засгийн шалтгаантай. Дундад азитай худалдаа хөгжүүлэх, Монголд худалдаа хийж буй гадаадын худалдаачдыг урамшуулан хөхүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлого явуулж байсан нь үүнд онцгой анхаарч байсны илрэл юм.
Чингис болон түүнийг залгамжлагч хаад Торгоны замыг мэдэлдээ авч, аян зам, аюулгүй байдлыг нь хангахад чиглэгдсэн дорвитой цогц арга хэмжээ авчээ. Гадаад худалдаа өмнөх үеэс эрс өсөв. Монголын Их хаадаас санхүүгийн дэмжлаг авч тэдний нэрийн өмнөөс худалдаа хийдэг Дундад Азийн уртаг хэмээх худалдаачид тэр үед олширчээ.
== Их Монгол улсын засаг захиргааны зохион байгуулалт ==
Чингис хаан Их Монгол улсыг байгуулаад юуны өмнө төр захиргааны болон цэргийн зохион байгуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлжээ. Өмнөх үеийн төр ёсны уламжлалд тулгуурлан цэрэг, иргэний шинж бүхий олон шатны зэрэг дэвт, засаг захиргааны зохион байгуулалтай болов. Энэ нь аливаа асуудлыг чирэгдүүлэлгүй, шуурхай шийдвэрлэхэд чиглэгдэж байсан юм.
Их Монгол улсын төрийн бүх дээд эрхийг баригч нь Чингис хаан байв. Монгол улсын газар нутаг, харъяат иргэд бүгд Их хааны өмч байсан. Монголчууд Их хаадыг тэнгэр язгуурт хэмээн өргөмжлөн хүндэлж, хууль зарлигийг нь ёсчлон гүйцэтгэж байлаа. Хаан төрийг үе залгамжлан захирах бөгөөд Их хааны нэр заан гэрээслэсэн хүнийг их хуралдайгаар баталгаажууж хаан өргөмжилдөг байв.
Хаан өргөмжлөх, харь оронтой найрамдах, дайтах зэрэг төрийн онц чухал хэргийг Их хуралдайгаар шийдэж байжээ, Тиймээс хуралдай нь төрийн дээд шийдвэр гаргах байгууллага болж байв. Их хуралдайд алтан ургийнхан, төрийн түшээд, гавьяатан сайдууд, бичгийн мэргэд, өрлөг жанжид оролцоно. Асуудлыг олонхийг саналаар голчтой шийдэж байснаараа ардчилсан шинжтэй. Тиймээс Их хуралдайг өнөөгийн парлөментын анхны хэлбэр гэж судлаачид үздэг.
Төрийн хэргийг хөтлөн явуулахад Сэцдийн зөвлөл чухал үүрэгтэй. Сэцдийн зөвлөл нь алсын хараатай, зөв мэргэн төрийн бодлого боловсруулахад нөлөөтэй байжээ. Чингис хааны байгуулсан Сэцдийн зөвлөлд олон орны бичгийн мэргэд багтаж байсан нь дэлхийн хэмжээний төрийн бодлого явуулахад ач тусаа үзүүлжээ.
Их хааны томилсон төрийн шадар сайд гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлнэ. Их Монголын улсын анхны шадар сайд Го ван Мухулай байлаа. Монгол улсын өдөр тутмын хэргийг шадар сайд удирдан явуулж өөрийн эрх хэмжээнээс хэтэрсэн онц чухал тулгамдсан асуудлыг Их хаан болон Их хуралдайгаар шийдвэрлүүлдэг журамтай байв.
Улс орны нийгмийн амьдралын олон асуудлыг шийдвэрлэх Их заргач чухал үүрэг гүйцэтгэж байв. Чингис хааны анхны Их заргач нь Шихихутаг байв.
Их Монгол улсын төрийн үндсэн гол хууль нь “Их засаг ” байв. Уг хууль бидний үед бүрэн эхээрээ уламжлагдан ирсэнгүй. “Их засагт”-т хаан өргөмжлөх, их хуралдайг зарлан хуралдуулах, гадаад улс оронтой харилцах ёс, цэргийн болон иргэний үүрэг, алба татвар, эрүүгийн ба иргэний шинж чанартай олон асуудлыг хэрхэн зохицуулахыг хуульчлан заажээ.
Төрийн хэргийг явуулахад чухал үүрэгтэй хүний нэг нь Төрийн бэхи байв. Төрийн бэхи нь цагаан морь унаж, цагаан хувцас өмсч, Их хуралдайг хуралдуулах, хаан өргөмжлөх, аян дайнд мордох зэрэг төрийн чухал үйл хэрэг өлзийт өдрийг сонгон цаг, зүг чигийг зааж өгөх үүрэг хүлээнэ. Төрийн анхны бэхи нь Усун өвгөн байв.
Их Монгол улсын төрийн гол шүтлэг нь бөө мөргөл. Олонд алдартай Хөхөчү бөө буюу Тэв тэнгэр нь хааны итгэлийг олж бусад зайран удганаас дээгүүр байр суурь эзэлж байжээ.
Их Монгол улсыг байгуулахад амь хайргүй зүтгэсэн Чингис хааны онцгой гавьяат нөхөд нь 9 өрлөг, дархад, цэргийн жанжид, хөлөг баатрууд байв. Тэд хаан эзний алтан амийг сахиж, төр улсыг бататгахад онц үүрэг гүйцэтгэн, хаан эзэнд зөвлөх, сануулах зэрэг бусдаас давуу эрх эдлэж байсан юм.
Чингис хаан 4 их баатар жанжинтай, тэднийгээ үнэнч сайн нохойтой зүйрлэн хамгийн чухал хэрэг, хүнд бэрх дайнд илгээдэг байв. Их Монгол улсыг байгуулахад амь бие хайрлалгүй зүтгэсэн Боорчи, Зэлмэ, Сорхан шар нарын зэрэг гавьяат хүмүүсийг дархан болгожээ. Тэдэнд соёрхол газар олгож, эзэмшил нутгаа үе улиран захирах, дайны ба ав хомрогын олзоо хэнтэй ч хуваалцахгүй өөртөө авах, алив алба татвараас бүрэн чөлөөлөгдөх, хүссэн цагтаа хаанд бараалхах, есөн удаагийн осол эндэгдлийг нь хэтрүүлэх зэрэг онцгой эрх олгов.
Монгол төрийн аюулгүй байдлыг хангах гол түшиг тулгуур нь шадар хишигтэн байжээ. Шадар хишигтэн нь хаан төрийн аюулгүй байдлыг хамгаалах, төрд үйлчлэх үүрэг гүйцэтгэн, онц чухал үед цэргийн гол хүч болдог, байлдааны байнгын бэлтгэлтэй, зэвсэгт хүчний гол цөм байлаа, Их Монгол улс 10 000 хишигтэнтэй байв.
Чингис хаан өмнөх үеэс уламжилж ирсэн мянганы зохион байгуулалтыг боловсронгуй болгож улсаа 95 мянгатад хуваав. Мянганы систем нь алба татвар татах, дайн байлдааны үед тодорхой тооны цэрэг гаргах үүрэг бүхий засаг захиргааны нэгж юм. Засаг захиргааны нэг нэгжээс нөгөө рүү дураар шилжихийг Их засаг хуулиар хатуу хоригложээ.
Байнгын армийг бий болгосон төдийгүй цэргийн бодлого боловсруулах Илдэч хэмээх газрыг байгуулжээ.
Их Монгол улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь Баруун, Зүүн, Төвийн гэсэн гурван том түмэнд хувааж, Төвийн түмнийг Наяа ноён захирч түүний мэдэлд Гурван голоор савласан төвийн нутаг хамрагджээ. Баруун түмнийг Боорчи захирч Алтай нуруу орчмын нутаг түүнд харьяалагджээ. Монголын зүүн хэсэг Хянган нуруу орчим нутаг Зүүн түмэнд харьяалагдаж Мухулайн захиргаанд байв.
Их түмэн нь дотроо хэд хэдэн бага түмэнд, бага түмэн нь мянгат, зуут, аравтад тус тус хуваагдаж байв. Тэдгээр нь байлдааны үед 10-10 000 цэрэг гаргах, тайван цагт тогтоосон хэмжээний татвар төлөх үүрэгтэй. Чингис хааны төр, захиргааны зохион байгуулалт нь нүүдэлчдийг захирах хамгийн оновчтой хэлбэр байсан юм.
 
== [[Хүннү]] улсын засаг захиргаа ==
== Монголчуудаас гаралтай Кидан ==
Кидан нар нь эртний дунху нараас гаралтай бөгөөд монголчуудтай нийтлэг нэг гаралтай юм. Кидан хэмээх угсаатны нэр анх МӨ IV зууны сүүл үеэс түүхэнд нэр тэмдэглэгдэх болсон ажээ. 917 онд Киданы тэргүүлэгч Амбагян 3 жил тутам тэргүүлэгчийг сонгодог журмыг зөрчин, Киданы хаан ширээг үе улиран залгамжлах болгов. Мөн Киданы хуучин 8 аймгийг үндэс болгож, Кидан улсыг байгуулжээ. Улмаар Амбагян болон түүнийт залгамжлагчид хөрш зэргэлдээ нүүдэлчид болон Хойд Хятадын 16 муж улсыг эзлэн авчээ. Тэр үеэс Кидан улс их гүрний зиндаанд хүрч, улсаа Их Ляо улс хэмээн нэрлэх болов. Кидан гүрэнд нийт 50 гаруй аймаг, улс багтсан бөгөөд тэдгээр нь өмнөд, умард, гадаад гэж хуваагддаг байжээ. Улсын нутаг дэвсгэр нь дорнод далайгаас Алтайн уулс хүртэл, Туул голоос Хятадын цагаан хэрэм хүртэл өргөжижээ. Гэвч Кидан гүрэнд эзлэгдсэн зүрчид аймгийнхан 1118-1125 онд Хятадын Сүн улстай хүч хавсран Кидан гүрнийг мөхөөжээ. Киданы нэг хэсэг Монгол, Манжуур, умард Хятадад шинээр тогтсон Алтан улсад багтаж, Елюй Да-ши жанжин тэргүүтэй нөгөө нэг хэсэг нь Алтан улсыг дагалгүй баруун зүг одон Дундад азид Си Ляо /Баруун Ляо/ буюу Хар Кидан хэмээх нэрээр тэмдэглэгдэх болсон улсыг байгуулжээ.
 
Кидан гүрний хүн ам нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин, соёлын хөгжлөөр харилцан адилгүй, нүүдлийн болоод суурьшмал хоёр янзын амьдралтай иргэдээс бүрэлдэж байв. Тиймээс Кидан гүрэнд мал аж ахуй, газар тариалан, худалдаа арилжаа, гар үйлдвэр нь бүс нутаг бүрийн онцлогтой хөгжиж байжээ. Кидан нарын эдийн болон оюуны боловсрол нь урьдах нүүдэлчин аймаг, улсуудаас нэлээд урагш ахисан байжээ. Киданы соёл нь нүүдэлчдийн соёлыг суурьшсан тариаланчдын соёлтой холбосон нэлээд содон шинжтэй байсан аж. Киданы нутгийн төв, өмнөд, зүүн өмнөд хэсэгт оршин суугсдын дунд хот балгад, сүм дуган, суврага, чулуун гүүр зэргийг барих арга ухаан нэлээд хөгжиж байв. VIII-Х зууны үед газар тариалан, гар урлалын хөгжлийг дагаад нэхмэл сургалт, тариалангийн арга ухаан, ялам ургуулах, хүр үржүүлэх зэрэг мэдлэг дэлгэрч байжээ.
 
Киданы соёл боловсролын хөгжилд гарсан том ололт нь Их, бага бичгүүдийг зохион хэрэглэсэн явдал болно. Киданы Их бичгийг 920 онд Амбагяны ач хүү Лубугу, эрдэмтэн Тулюйбу хоёр хятад бичгээс үлгэр авч зохиожээ. Харин Амбагяны хүү Елюй Тэла (Жүңдүхүн) уйгур бичгээс үлгэрлэн зохиосон бичиг нь Киданы Бага бичиг хэмээн алдаршжээ. X зуунаас Киданд шүлэг магтаал, дуу, тэмдэглэл зэрэг утга зохиолын олон төрөл хөгжиж байв. Кидан гүрэнд кидан, хятад гэсэн эрдмийн хоёр хүрээлэн байсан ажээ. Кидан гүрний үед улсын албан түүх, шастир зохиох ажил амжилттай хөгжиж, олон алдартай түүхчид төрөн гарч байв. Бас киданчууд нутгийнхаа газрын зургийг зохиож, тайлбарыг хийсэн явдал нь газар зүйн ухааны хувьд чухал зүйл болжээ. Кидан нарын үндсэн шүтлэг нь бөө мөргөл байсан боловч будда, күнз, даосын сургаалтнууд бий болж байв. Кидан гүрний гадаад харилцааңд соёлын харилцаа чухал байр эзэлж байжээ. Кидан нар гадаад орнуудад ном судраар бэлэг явуулж, гаднаас мөн бичиг судрын зүйлсийг хүлээн авдаг байсан ажээ. Кидан гүрэн Төв Ази, Дорнод Азийн уудам нутагт амьдран суусан монгол, хамниган зэрэг аймаг угсаатны нийгэм, соёлын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн билээ.
 
== Монгол нутгийн нүүдэлчин аймаг - Жужан ==
Их говийн өмнө зүг нутаглан байсан Жужан хэмээх нүүдэлчин аймгуудын тухай мэдээ анхан МЭ IV зууны үеэс түүхийн сурвалж бичигт тэмдэглэгдэх болжээ. Тэд анхлан Тоба-Вэй улсад харъяалагдаж /386-535 онуудад/ мал аж ахуй, агнуурын бүтээгдэхүүнээр алба хураалгаж байжээ. Тэднийг анхлан нэгтгэн төвхнүүлэгч нь Гюйлухой гэгч байв. Түүнийг залгамжлагчид тусгаар тогтнолынхоо төлөө Тобагийн хаадтай үргэлжлэн тэмцэлдсээр байжээ. Тэдний тэмцлийн үр дүнд Жужан аймгууд нэгэн улсын бүрэлдэхүүнд багтан орж, түүх сударт тэмдэглэгдсэн Жужан хэмээх нэр зүүжээ.
 
4-5-р зууны зааг үеэр Жужаны сурвалжтан нарын дотроос Шэлүнь товойн гарч, бусдаасаа давуу байдалтай болсон байна. Шэлүнь өөрийн тэрхүү хүч нөлөөгөө ашиглан, Их элсэн говиос хойш нутаглаж агсан Монгол, Уйгур, Түрэг угсааны олон аймгийг янз бүрийн аргаар өөрийн хараанд оруулж, хүчин чадлаа улам нэмэгдүүлсээр байв. Гэвч тэр 5-р зууныг хүртэл их говийн араар нутаглаж агсан уйгур угсааны Гаогюй нарыг бүрэн эзлэн эрхшээлдээ оруулж хараахан чадаагүй ажээ. Чухам тэднийг эзэлж чадах эсэх нь түүний улс төрийн үйл ажиллагаанд ихээхэн учир холбогдолтой байв. Тэр үед Гаогюй нар хэдийгээр Вэй улсын хараат агсан боловч Шэлүний Төв Азид нэр нөлөөгөө дээшлүүлэх бодлогодоо хүрэхэд нь сүрхий садаа тотгор болж байжээ. Иймд Шэлүнь Гаогюй нарыг бүр мөсөн эзлэн авах зорилгоор нэлээд бэлтгэл хийсний эцэст 402 онд тэднийг их хүчээр довтолжээ. Шэлүнь тэр удаагийн довтолгооноороо Гаогюй нарыг бут цохин эзэлсэн төдийгүй, өөр бусад аймгуудыг ч бас хураамжлан авч, газар нутгаа мэдэгдэхүйц өргөжүүлж чадсан байна. Энэ довтолгооныхоо дараагаар тэр тухайн үед баруун хойд Хятадын нэг хэсгийг ноёрхож агсан Тангудын Цян улстай найрсаг харилцаа тогтоон, Вэй улсын түрэмгийллийн эсрэг тэмцэлдээ түүнийг нэг өмөг түшиг болгох эх суурийг тавьжээ. Тийнхүү Шэлүнь хөрш жижиг улс, аймгуудыг довтлон цохиж, янз бүрийн аргаар өөрийн эрхшээлдээ оруулах, бас гадаад байдлаа бэхжүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээ авсныхаа дараа өөрийгөө . "Жужан Дэудай хаган" хэмээн зарлаж, Жужан улсыг албан ёсоор байгуулж, хаан ширээнд нь сууснаа мэдэгдсэн байна.
 
Шэлүнь Жужан улсыг байгуулсан тэр үедээ урьд нь нүүдэлчдийн хэрэглэсээр ирсэн аравтын тогтолцоонд улс орноо оруулж цэрэг захиргааны шинжтэй шинэ хуулиудыг тогтоов. Түүний тогтоосон хуулиар, мянган хүн нэг хороо болж, өөртөө нэг тэргүүнтэй, зуун хүн нэг туг болж, өөртөө нэг даргатай байхаар болжээ. Мөн шинэ тогтоосон хуулийн дагуу дайсанд түрүүлэн довтлон орогсод нь олзны хүн ба эд зүйлүүдийг бусдаас урьтан авч байх, дайн тулааны үед айж ухрагчдын толгойг чулуугаар хага цохих буюу, шийдмээр дэлдэж алах журамтай болжээ. Тийнхүү улсаа аравтлан зохион байгуулсан нь нүүдэлчдийг нэгтгэн удирдаж, зохион байгуулах, төрийн захиргааг хэрэгжүүлэхэд тухайн үедээ тохиромжтой хэлбэр байв. Аравтын тогтолцоогоор зохион байгуулагдсан нүүдэлчид төрийн тусгаар тогтнол, газар нутаг, хөрөнгөө батлан хамгаалах, тэрчлэн аж ахуйгаа эрхлэн хөтлөх өргөн бололцоотой болдог байжээ. Нөгөө талаар, хүрээ, хот айл болж, нүүдэллэн аж төрдөг нүүдэлчдийг засаг захиргаа цэргийн зохион байгуулалтад оруулж өгдөг чухал хэлбэр нь аравтын тогтолцоо юм. Тийм ч учраас нүүдэлчид анх төр улс байгуулсан МЭӨ 3-р зуунаас МЭ 14-р зуун хүртэлх урт удаан хугацаанд аравтын тогтолцоог уламжлан хэрэглэсээр байв. Зарим судлаачид, аравтын тогтолцоо нь нүүдэлчин угсаатны захиргаа цэрэг, аж ахуйн үйл ажиллагаагаа явуулдаг зохион байгуулалтын түгээмэл хэлбэр юм хэмээн тодорхойлсон байна. Жужан нар нүүдэлчдийн уламжлалт төр ёсыг мэддэг байв.
 
Тэгээд ч Жужаны хаан эрх мэдэл үлэмж, түүний нэгдсэн захирлагыг хэрэгжүүлдэг бүхэл бүтэн төрийн тогтолцоо, тухайлбал, тодорхой зэрэг дэв, эхр үүрэг бүхий захиргаа-цэргийн эрэмбэ дараалсан албан тушаалтнууд ажилладаг байлаа. Хааныг дээд тэнгэрээс заяат төрсөн гэх үзэл Жужанд байсан бөгөөд тэд "Хатагтай", "Зөв", "Тэнгэрийн" гэх мэт өргөмжилсөн нэр хэрэглэж байв. Мөн түүнчлэн хаад нь "Ашиг амгалан", "Машид түвшин", "Машид тайван", "Мандан бадрах", "Мөнхөд энх" гэх зэрэг тусгай оны цол хэрэглэсэн нь хойш уламжлагдсан юм. Хаад нь төрийн дотоод, гадаад бодлогын бүх хэргийг үндсэнд нь дангаараа шийддэг онцгой эрхтэй байснаас гадна нэн шаардлагатай үед түшмэдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлэн шийдвэр гаргадаг байв. Бас хааны зарлигийн сонсож, тахилга тайлга хийдэг журамтай байв. Ер нь Жужан улсын үеэс улсын эзнийг "Хаган" (хаан), түүний гэргийг "Хагатун" (Хатан) хэмээн нэрлэх явдал нүүдэлчдийн дунд хэвшин тогтжээ. Жужаны эзэд нь хаган хэргэм зүүдэг болсон нь тэдний эрх нь урьдах үеийн нүүдэлчдийн эздийн хэрэглэж байсан Шаньюй, хан хэмээн цол хэргэмээс эрх захиргааны хувьд давуутайг илтгэхийг оролдсон хэрэг гэж судлаачид үздэг байна. Жужаны хаад тийнхүү урьдах нүүдэлчдийн удирдагчаас эрх хүчээрээ илүүтэй гэхээс гадна Жужан улсын нийгэм нь өмнөх Хүннү, Сяньби нарын нийгмийг бодвол, хөгжлийн хувьд нилээд урагшилж, давхраажилт нь нарийсч байсны бас нэг илэрхийлэл юм. Жужанаас эхлэн дараа дараагийн нүүдэлчдийн төр улсын тэргүүн нар нь хаан (хаган) цол хэрэглэдэг болсон байна. Жужанд хаан өргөмжлөх хийгээд төрийн зарим томоохон хэргийг язгууртны их хуралдайгаар шийдвэрлэдэг байсан бололтой. Жужаны эзэд, хаад нь дэүдай, гэжогай, гэмэнгай, чилян, чуло гэх зэрэг олон зүйл чимэг цол хэрэглэдэг байсан аж. Тиймэрхүү чимэг, цолыг Жужаны өмнөх нүүдэлчдын тэргүүн нар мөнхүү хэрэглэж байсангүй. Харин Жужан нараас уламжлан дараагийнх нь хэрэглэдэг болсон аж. Жужаны эзэн хаадын цол, чимэг зэргээс үзвэл, төрийн эрх баригчдынх нь сүр хүчин урьдах үеийн нүүдэлчдийнхээс нэмэгдэж ирсэн гэмээр байна. Жужаны хаад хаан ширээг үе улиран залгамжилдаг, хаан эцгийн орыг гол төлөв хүү нь залгадаг тогтсон ёстой байв.
 
Жужан улс оршин тогтносон 200 орчим жилийн хугацаанд нийтдээ 23 хан буюу хаан суусан аж. Гэхдээ зарим үед үе залгамжлах ёс алдагдах явдал гардаг, үүний улмаас язгууртнуудын дунд зөрчил дайсагнал үүсдэг байсныг хэлэх хэрэгтэй. Жужаны хаад нь төр улсын дээд эзэн мөн болохоор их эрх мэдэл, эд хөрөнгө, албат харааттай байсан юм. Жужан улсын хааны доор баруун, зүүн жигүүрийг захирах сайд Сылифа хэмээх тушаалтан байв. Хааны үр хүүхэд, ойр төрлийнхөн нь энэ албыг үе улиран хашдаг байсан бөгөөд тэднээс хаан өргөмжлөгдөх явдал ч байсан аж. Тухайлбал, 521 онд Брахман хаан өргөмжлөгдөх үедээ Сылифа цолтой байсныг сурвалжид тэмдэглэжээ. Тэрчлэн Жужаны төрийн түшмэлүүдийн дунд Мохэ, Сыцзинь, Дархан, Хоуцзинь гэх зэрэг томоохон тушаалтан байсан боловч тэдгээр нь чухам ямар алба хашиж агсан нь тодорхой бус байна. Юу боловч тэдгээр нь төр цэргийн шинж чанартай албан тушаалтан байсан бололтой. Амгай хааны үед Шичжун буюу ордны түшмэл, Хаунмэнь буюу хаалгач, Мишуцзянь буюу бичгийн түшмэл ажиллаж байсан мэдээ байдаг. Жужаны түмт, мянгат, зуут, аравтын ноёд, удирдагч нар бас тусгай цолтой байсны дээр үндсэн гол аймгаас бусад аймгийн толгойлогч ноёныг "Бешуай" гэдэг байжээ. Дээр дурдсанаас үзэхэд, Жужан улсын төрийн үйл хэргийг явуулахад захиргаа-цэргийн эрэмбэ дараалсан зэрэг дэв бүхий олон түшмэл ажиллаж, бас их хуралдай, түшмэдийн зөвлөлдөөн болж, төрийн дотоод, гадаад хэргийг шийдвэрлэдэг байжээ. Төрийн алба ажлыг хэрэгжүүлэхийн төлөө хүчин зүтгэл, эрхэлсэн ажил үйлсийн чухал байдлаар нь цол хэргэм олгодог байв. Жужан улсад нийгмийн давхраажилт явагдаж, хаан тэргүүтэй төр барих язгууртны бүлэг урьдах нүүдэлчдийнхээс мэдэгдэхүйц товойн, сүр хүч нь ч нэмэгдэж байсан аж. Нийгмийн дунд давхрааныхныг энгийн малчин аймгууд бүрдүүлж, гол үйлдвэрлэн бүтээгчид нь болж байв. Харин доод давхраанд боол зарц наг багтдаг байжээ. Тэд бусдыгаа бодоход ихээхэн цөөн бөгөөд гол төлөв янз бүрийн шалтгаанаар ядуурагсад, дайны олзныхон, харь аймгийн заримаас бүрдэнэ. Тэд Жужаны язгуурлаг давхрааныхны мал адгуулах, гэр зуурын ажилд явах, уран дархны ажил үйлдэх, тариа будаа тарих зэргийг хийдэг байжээ.
 
Жужаны нийгэмд эмэгтэйчүүд ч зохих нөлөөтэй байсан бололтой. Сурвалжийн зарим мэдээг үндэслэвэл, Жужаны төрийн хэрэгт эмэгтэйчүүд, хатад, гүнж нар оролцдог, тэднийг төрийн бодлогод ямар нэгэн хэмжээгээр ашигладаг байсан бололтой. Ялангуяа ураг барилдах замаар төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэх, тэднээр дамжуулан бусад улс оронтой найрсаг харилцаа тогтоох явдал байжээ. Тоба-Вэй улсад очсон Жужаны хэд хэдэн гүнжүүд нь өөрийн зан заншлаа хатуу баримтладаг, шулуун шийдмэг байдалтай, угаасаа ухаалаг, зоримог дайчин, халин нисэж яваа элээг эвэр нумаар харван онож унагаж чаддаг, чанга шийдмэг зантай, хятадаар ярихыг зөвшөөрдөггүй байсан гэж судар түүхэнд тэмдэглэжээ. Жужан улс морьт цэрэгтэй байлаа. Тэгэхдээ хүнд, хөнгөн хоёр төрлийн морин цэрэгтэй байв. Монгол улсын Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Цамбагарав уулын "Хар хад" гэдэг хананд сийлсэн хуягт морин цэргийн зураг нь Жужанд холбогдон гэж судлаачид үздэг байна. Сурвалжийн мэдээгээр 402 онд Тоба улсын цэрэг Сугуянь, Чуфу хоёр аймгийг довтлоход Шэлүнь тэдгээрийг хамгаалан байлдаад, Вэй улсын цэрэгт цохигдон, хуягтай морь 2000 гаруйг олзлуулж байсан ажээ. 520 онд Анагуй хаан өөрийн ах Шифагийн хэдэн түмэн морьт цэрэгт довтлуулан хөнгөн морин цэрэгтэй Вэй улсад зугтан очсон гэдэг. Жужаны цэргийн тоо чухам хэд хичнээн байсан нь тодорхойгүй. Зарим сурвалжид өгүүлснээр 439 онд Жужан нар Вэй улсын цэрэгтэй тулалдан ялагдаад цэргийн жанжин, дарга нар болон цэрэг 500-г алуулж, 10000 илүү хүнээ олзлуулсан байна. Мөн 479 оны 7-р сард Жужаны хотод тулж очоод буцаж байсан. 504 оны 10-р сард Нагай хаан 120 000 цэргийг 6 замаар хөдөлгөн Вэй улсыг довтолсон зэргээс үзэхэд Жужаны цэргийн тоо цөөнгүй байсан бололтой. Жужаны цэрэг эрс Хүннү маягийн нум сумаар голлон зэвсэглэхийн хамт төмөр илд, жад, чулуу шидэгч дүүгүүр зэргийг хэрэглэдэг байжээ.
 
Жужанд урдын нүүдэлчдийн төр ёсны уламжлалд тулгуурласан гадаад харилцааны тогтсон дэг байжээ. Хаан төр улсын дээд эзний хувьд гадаад харилцааны аливаа асуудлыг төвлөрүүлэн шийдвэрлэдэг. Чингэхдээ элч төлөөлөгч илгээх, бичиг захидал солилцох зэргээр цаг үеийн байдалд нийцүүлсэн бодлого үйл ажиллагаа явуулдаг байв. Мөн төрийн түшмэд нь ямар нэгэн ёсон бус алдлаа гаргахын үл зөвшөөрдөг, гаргасан тохиолдолд шийтгэл хүлээдэг байжээ. Жужан нар элчийг илгээхдээ, гол төлөв төрийн өндөр албаны нэр нөлөө бүхий, буурьтай, туршлагатай зүтгэлтнүүдийг шилж сонгон явуулдаг, тэд ч харь оронд очоод баримтлах хатуу тогтсон ёс журамтай байсан болотой. 486 оны 3-р сард Жужаны хаанаас элч Мутиг Вэй улсад зарсан аж. Вэй улсын хаан Сяовэнь түүнийг хянуур болгоомжтой, ёсорхог, элчийн ёс сайн мэддэг хүн, өөрийн улсдаа үнэнч хүн юм гэдгийг өөрийнхөө ордонд болсон зөвлөлгөөн дээр хэлж байснаас Жужаны гадаад харилцааны дэг ёс ямар нэг хэмжээгээр харагдана. Мөн Жужаны элчин нар хожмын Монголчуудтай адил гадаад улсад зорчихдоо, төр улсын төлөөлөгчийн итгэмжлэх тэмдэг "Гэрэгэ" хэрэглэдэг байлаа. Жужаны хаан 480, 481 онд Өмнөд Ци улсын хаанд захидал илгээн, Вэй улсыг хамтран довтлох санал тавьж байсан, 508 оны 7 сард Футу хаан Улюбаг элчээр илгээн, Шицзун хаанд захидал (Нот бичиг ), булган дах хүргүүлж байсан зэргээс үзэхэд тэд гадаад харилцаанд албан бичиг хэрэглэдэг байсан нь тодорхой юм. Тийнхүү томилогдсон Жужаны элч нар улсаа төлөөлөн, гэрээ хэлэлцээр ч хийдэг байлаа. Жишээлбэл, Жужаны нэгэн элч 479 онд Солонгос улстай нууц хэлэлцээр хийж, Дидоуганыг эзлэн хуваан авах тухай тохиролцож байжээ. Нөгөө талаар харийн элчийг хүндэтгэн хүлээн авах, ёс хүндэтгэл үзүүлэх тогтсон журамтай бөгөөд түүнийгээ мөрддөг байсан аж. 521 оны 2 сард Вэй улсын элчин Цзюй Жэнийг ёс хүндэтгэл алдсан хэмээн, Жужаны Поломынъ хаан зэмлэж байсан нь тэд дипломат ёс журамтай, түүнийгээ баримтладаг байсныг харуулна. 520 оны үед Тоба улсын Сяоцзун хаан Жужаны хаан Анагуйг хүлээн авахдаа, төрийн таван дэс бүхий түшмэл, хааны ургийнхан болоод өөрийн харьяат улсын элч төлөөлөгчдийг цөмийг зэрэг дэвээр нь болгоод, Анагуй хааны дүү, хоёр авгыг нь олон түшмэдийнхээ дараад байрлуулсан аж. Гэтэл Анагуй хаан Сяоцзун хаанд хандан-Хааны найрсаг хүлээн авч байгаад талархаж байна. Харин миний хамт үеэл ах маань ирээд байна. Тэр болбоос умард нутаг (өөрийн улс )-таа байхдаа хоёр авгаас минь тушаалаар дээгүүр тул түүнийг хаанд бараалуулахыг хүснэ гэсэнд, Сяоцзун хаан түүний үгийг хүлээн авч, үеэл ахыг нь Анагуйн дүүгийнх нь доод талд, хоёр авгынх нь дээд талд суулгасан ажээ. Энэхүү жишээ нь Жужан нар дипломат харилцааны ёс, зэрэг тушаалын учрыг мэддэг, түүнийг нь зэргэлдээ улс орон нь хүндэтгэдэг агсаныг харуулж байна. Бас Жужан нар тухайн үедээ Тоба улстай эн тэнцүү харилцаж явсныг ч эндээс харж болно.
 
Жужан улсын гадаад бодлогын үндсэн чиглэл нь: тухайн харилцаж буй орны баримталж буй бодлого, үйл ажиллагаа, тэр үеийн бодит нөхцөл байдал зэрэгтэй уялдаатай байв. Тухайлбал Вэй улсын талаарх Жужаны бодлого нь нэг талаар түүний шахалт түрэмгийллээс тусгаар тогтнолоо хамгаалах, бусад орноор үүнийгээ дэмжүүлэх, найрсаг харилцаатай байхад, нөгөө талаар түүний өрсөлдөгч улсууд болох Сүн, Умард Ци, Лянь, Солонгос зэрэг улсуудтай харилцаагаа бэхжүүлэн шаардлагатай үед тэдний хүч анхаарлыг Вэй улсын эсрэг хандуулхад чиглэгдэж байжээ. Түүнчлэн Жужан нар Дорнод Туркестан, Дундад азийн орнуудыг болж өгвөл Вэй улстай ойртуулахгүй байж, өөрийн улсын нөлөөнд байлгахыг эрмэлздэг байсан ажээ.
 
Жужаны аж ахуй Эртний Хятад сурвалж бичигт, Жужан нарыг хүн нь олон болоод хүчирхэг, өвс усны аяыг даган нүүдэллэж, мал адгуулан аж төрдөг, дуртай газраа сонгон нүүдэллэхдээ зөөж авч явдаг бөмбөгөр эсгий гэрт суудаг. Тэдний нутаг зундаа ч цастай байдаг өндөр уулстай, олон мянган газар үргэлжилсэн нүд алдам тал нутагтай. Цаг уур нь хүйтэн, өвс ногоо тачир, адуу, үхэр нь хатсан өвс зулгаан, цас иддаг боловч хур тарган байдаг гэх зэргээр өгүүлжээ. Жужан нарын аж ахуйгаа эрхлэн хөтлөх үндсэн арга хэлбэр нь нүүдэллэхүй ёс байв. Өөрөөр хэлбэл, дэлхийн бөмбөрцөгийн уртрагийн чиглэлээр улирал, цаг агаарын байдалд нийцүүлэн нүүдэллэн нутагладаг байсан аж. Түүхч Ц.Хандсүрэн Хятад сурвалжийн мэдээг үндэслэн "Жужаны нутагладаг говийн умард газар өндөрлөг бөгөөд сэрүүн, шумуул батганагүй, бэлчээр усны чанар сайн, тэд зуны улиралд умард газраар нутаглаж мал малладаг, малаа энд тэнд тус тусад нь суурилан бэлчээрлүүлдэг. Намар адуу таргалсан хойно хуран цуглаж, улмаар хүйтнээс зайлан дулаан нутаг руу очдог" хэмээн бичжээ. Энд Жужан нарын нүүдэл амьдралын гол нурууг үндсэнд нь тодорхойлсон байна. Жужан нарын дунд хэдийгээр бог мал тоогоороо давамгайлж байсан боловч таван хошуу малын алиныг ч үржүүлдэг байв. Тэдгээрийн тоогоор нь үзвэл, хонь, адуу, үхэр, тэмээ гэх дараалалтай байв. Жужан нар малын тоо толгойгоор баялаг байжээ. Түүхэнд 449 оны 9 сард Тобагийн 3 замын их цэрэг 1 сая гаруй мал дээрэмдэн одсон, 547 онд баруун Вэй улс 200 000 тэмээ, адуу, үхэр, хонь олзолсон, 555 оны 7 сард Умард Ци улс хэдэн буман үхэр, хонь дээрэмдсэн зэргээр өгүүлсэнээс үзэхэд, Жужанчууд олон сая толгой малтай, сүргийн бүтэц бүрэлдэхүүнд таван хошуу малын аль аль нь багтаж байсан нь харагдана. Судлаачид Жужаны мал сүргийн дотор тэмээг бусдаасаа хамгийн цөөн байсан гэж үздэг. Гэхдээ 538 онд Баруун Вэй улсад Анагуй өөрийн охиноо өгөхдөө, сүргээсээ 1000 тэмээ инжинд нь өгч байснаас харахад бас ч тэмээ тийм цөөн байгаагүй бололтой. Харин аж ахуйн хийгээд уналга эдэлгээ, цэрэг стратегийн чухал ач холбогдолтой сүрэг болох адуу нүүдэлчдийн хувьд гол байр эзэлдэг байсан нь Жужанд ч адил юм. Тэгээд ч сурвалжид адуу, агт морины талаар олонтаа дурдагддаг. Тэдгээрт заримдаа зуу, бүр саяар нь агт морьдыг харилцан бэлэглэсэн буюу уулгалан булаасан тухай өгүүлнэ. Энд нэг баримтыг жишээ болгоход 429 онд Табгачийн Шицзу хан Жужанаас нэг сая орчим цэргийн агт, 443 онд Вэй улсын цэрэг Жужаныг довтлохдоо 200 000 гаруй адууг тус тус дээрэмджээ. Энэ нь Жужан нар олон саяар тоологдох адуутай байсны гэрч юм.
== Дунху нарын угсааны Сяньби ==
Хүннүгийн дараа монгол нутагт МӨ I зууны сүүлчээр эртний дунху нарын угсааны Сяньби нар ноёрхлоо тогтоожээ. Сяньби нь Хүннү гүрний бүрэлдэхүүнд багтаж явсан Төв Азийн нүүдэлчин монгол угсааны овог, аймгуудаас бүрдэж байжээ. МӨ 150-иад оны үед Сяньбийн цэргийн эрхтний хүү Танышихуай Сяньби аймгуудыг нэгтгэн захирчээ. Улмаар хуучин Хүннү улсын газар нутгийг бараг бүгдийг эзэлж авчээ. Тэр цагаас хойш Хүннүгийн үлдэгдэл хүн ам болоод Сяньбийн төрөл угсааны Ухуань аймгийн хүн ам Сяньби нэрийн дор явах болж, Сяньбийн хүч чадал нь нэмэгдсэн байна.
Сяньби улс Хүннүгийн адил өрнөд, дорнод, төв 3 хэсэг болж, нийт 12 зонхилогчид хуваагдан захирагдаж байжээ. МӨ III зууны дундуур Сяньби аймгийн холбоо задарч, хэдэн тусгаар аймаг болон салжээ. Тэдгээрээс Сяньбийн угсааны Муюн, Тоба зэрэг аймгууд одоогийн Өвөр Монгол, Хойд Хятадын нутагт өөрсдийн төр улсыг байгуулж, нэлээд хугацаанд оршин тогтносоор байжээ.
 
Сяньби улсын эдийн засгийн үндэс нь Хүннүгийн адил нүүдлийн мал аж ахуй байсан. Мөн сяньби нар ан гөрөө эрхэлж, олзны хятадуудаар тариа тариулдаг байсан аж. Сяньбийн нийгмийн байгуулалд овгийн байгууллын үлдэц багагүй байсан боловч тэдний дунд нийгмийн ялгарал гүнзгийрч, төр ёс, соёл иргэншлийн хөгжилд нь ихээхэн дэвшил гарч байв. Сяньби улс байгуулагдсаны дараа бичиг үсэг үүсч, утга соёл, эдийн боловсролын хөгжилд нь нэлээд ахиц гарсан байна. Сяньбийн бичиг үсэг нь Хүннүгийн адил модон дээр сийлж бичдэг эртний бичгийн нэг хэлбэр байжээ.
Сяньби нар Хүннүгийн адилаар амьтдын нэрт 12 жилийн хуанли хэрэглэж байв. Мөн тэд дуу хөгжим, шүлэгт ихэд дуртай байж. Эртний зарим сяньби дууны үг нь хятад орчуулгаар бидний үед уламжлагдан ирсэн байдаг. Сяньби нар нь тэнгэр газар, онгон савдаг, өвөг дээдсээ шүтэн бишрэх бөө мөргөлтэй байв. Тэдний дунд бөө удган, мэргэч төлөгч нар ихээхэн нэр нөлөөтэй байжээ. Сяньби нар гэрлэхдээ, хүргэн нь хадмын гэрт 2 жил суух ёстой байв. Сяньби нарын оршуулгын ёслолын нэг онцлог бол нас барсан хүний сүнсийг харж сахиулахаар нохой дагуулж оршуулдаг байсан явдал юм. Сяньби нар нүүдэл хийх ба цэрэг мордох, баяр ёслолын үеэр гурвалсан морин тэрэг хэрэглэдэг байжээ. Сяньби улсын хааныг өргөмжлөхдөө хар эсгий дээр 7 хүн хааныг түшин суулгаж, өргөж залдаг байсан нь хожмын монголчуудын хаан өргөмжлөх заншилд уламжлагдан үлджээ.
== Монголчуудын эртний удам - Хүннү ==
Хүннү нар бол Монголчуудын эртний удам бөгөөд Төв Азийн түүхэнд гүн ул мөрөө үлдээсэн нүүдэлчин аймаг юм. Хүннү нар нь МЭӨ III зууны үед хүчирхэгжин мандаж, Төв Азийн эртний нүүдэлчин аймгуудын дундаас анх удаа өөрсдийн төр улсыг байгуулсан билээ. МЭӨ 209 оңд Хүннү аймгуудын зонхилогч Модун шаньюй гэгч Хүннүгийн 24 аймгийг нэгтгэн захирч, Хүннү улсыг үндэслэн байгуулжээ. Хүннүгийн төрийг барьж агсан хэсэг нь Монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр улс гэж үздэг. Хүннү улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд байжээ. Модуны үед Хүннү улс ихэд хүчирхэгжин Төв Азийн нүүдэлчдийн эзэнт гүрний зиндаанд хүрч, Хятадын Хан улстай өрсөлдөн тэмцэлдэх болжээ. Модун шаньюйд ялагдсан Хан улсын хаан Гао-ди МЭӨ 198 онд Модунтай ургийн холбоо тогтоож, найрамдлын гэрээ байгуулж байв. Уг гэрээ ёсоор Хүннү гүрэн, Хан улс хоёр бие даасан, эн сацуу хоёр эзэнт гүрэн гэдгийг харилцан хүлээн зөвшөөрсөн ажээ.
 
Line 93 ⟶ 17:
 
Чингис хаан нэг өглөө эрт гэнэт цэргүүдийг хуяг дуулгаа орхиж, нуурын усанд биеэ угаа гэж зарилагдсан гэнэ. Гэтэл их занжин шихихутаг харин зарилагийг зөрчин биеээ угаасангүй гэнэ. Шихихутаг хэдийгээр дайны явцад гарамгай гавъя зүргэл гаргасан боловч оморхон сагсуурснаас болж олон удаа цэргий дүрэм зөрчисөн гэнэ. Тэгээд чигис хаан их цэргийн өмнө түүнийг шийтгэж, цээрлэл болго сноос хойш цэргүүдийн оморхох сэтгэл арилан хожим хойшидын дайн байлдааны үед нэн их ялалт байгуулсан юм.
== Чингэс хааны тухай шинэ ойлголт ==
Америкийн нэрт монгол түүх судлаач Жайк Вейсфут өнгөрөх он судалгааны нэрт бүтээл "Чингэс хаан болон орчин үейн дэлхийн бүрэлдэл"-ээ хэвлүүлсэн байна. энэ ном борлуулагдсаны дараа Өрнө дахины хүмүүсийн Чингэс хаан болон Монгол Хаант Улсын тухай буруу ойлголтыг залруулсан байна.
Чингэс хаан Өрнө дахины хүмүүсийн үзэж байсан шиг тийм хайр найргүй алж хятах харгис эзэн биш юм. тэр бол алсын харц, холын бодолтой ерөнхий командлагч мөн. Түүний цэрэг анги Дорно дахины тэргүүний соёл болон шинжлэх ухаан техникийг харанхуй цаг үедээ байсан Европ тивд авч орсон бөгөөд бүх бөмбөрцгийн хүн төрөлхийтнийг сэрээн дуудсан байна. түүний түлхэц хүчин болон өдөөлт дор Европ тив уридах техник, худалдаа болон хувисгалаа эхлүүлсэн байна.
Алхам алхмаар хамгийн дээд эрхэнд хүрэх явцдаа Чингэс хаан өөрийн дайны онолоо хөгжүүлсэн байна. Тэр цахилах дайн болон бүслэх дайн зэрэг хувисгалт дайралтын дайны мэрэгжлийг үүдэн бүтээж, үүнээрээ уридаар дорнот Азийн эсэргүүцлийн хүчнийг түвшитгэж, бүх исламын ертөнцийг ар талаас нь нурааж, эцсийн бүлэгт Европ тивийн доройтсон морит цэргийг товтлох тэнхээгүй болгожээ. Түүний командлын тохируулалт дор Монгол хаант улс 100 мянга гаруй хүнээр бүрэлдсэн их хүрээ хэвчээний цэрэг томилж өнгөрөөгүй юм. 25 жилийн хугацаанд Ром хаант улсын 400 жилийн дайнаар дамжин эзэлсэн газраас бас уудам газар нутгийг эрхэндээ оруулсан байна. Түүний байгуулсан Хаант Улсын хил хязгаар Сибириэс шууд Энэтхэг хүрч, Вьетнамаас шууд Унгарт хүрч, Солонгосын хойгоос шууд Балкан хойгт хүрч, Монгол хаант улс дэлхийн газрын зургийг дахин зурж, уулын харилцан тусгааралсан Хаант Улсыг нягт холбож, шинэ дэлхий, шинэ цаг үейн хүрч ирэхэд шинэ дэг журам тогтоож өгсөн байна.
Монгол хүн ганцхан ноёрхогч биш, тэд бас тухайн үейн хамгийн тэргүүний болон шудрага шагнаж залхаах тогтолцоо болон хуулийг үүдэн бүтээсэн байна. Тэд хаа хүрсэн ч бүр өөрийн тогтолцоогоо тэндхийн ард түмэнд өгдөг байна. аль талаас нь авч үзсэн ч Чингэс Хаан бол тэр үейн хамгийн агуу их ноёрхогч, бас тэр цаг үейн хамгийн баян хүн болно. Гэвч тэр бол бас Хаант Улсуудын аливаа агуу их ноёрхогчидийн дундах хуулийг өөрийн эрхээс дээр байринд тависан хамгийн анхы эзэн хаан болно.
 
== [[Сяньби]] улсын засаг захиргаа ==
== Монгол болон Мин улсын хоорондох дайн байлдаан,монголын бутрал ==
Хүннүгийн дараа монгол нутагт МӨ I зууны сүүлчээр эртний дунху нарын угсааны Сяньби нар ноёрхлоо тогтоожээ. Сяньби нь Хүннү гүрний бүрэлдэхүүнд багтаж явсан Төв Азийн нүүдэлчин монгол угсааны овог, аймгуудаас бүрдэж байжээ. МӨ 150-иад оны үед Сяньбийн цэргийн эрхтний хүү [[Таньшихуай]] Сяньби аймгуудыг нэгтгэн захирчээ. Улмаар хуучин Хүннү улсын газар нутгийг бараг бүгдийг эзэлж авчээ. Тэр цагаас хойш Хүннүгийн үлдэгдэл хүн ам болоод Сяньбийн төрөл угсааны [[Ухуань]] аймгийн хүн ам Сяньби нэрийн дор явах болж, Сяньбийн хүч чадал нь нэмэгдсэн байна.
1368 онд Зv Юань Жан Ентианд(одоогын Нанжэн хот) хаан суугаад Мин улсыг байгуулав. Дайюань улсын Тогоонтємєр хаан Дайдvv хотаас дутааж гараад Ен чан фvд нийслэв. Тvvхийнд умрат Дайюань улс гэнээ. Монголын хаад хуучин ноёрхлоон сэргээх ба эд бараа булиахын тєлєє Мин улстай vргvvлж дайн байлдаан хийж байв. Мин улсын засгийн ордон умрат орны хилийн сэргийлэлтээн чангатгааж, хил хязгаараан батгаахаар мин улсын эхний vеээс эхлэн урид хожид 200 шихам жилийн хугацаагийг хэрэгсэж байгаад умратын урт цагаан хэрмийг засжээ.
Сяньби улс Хүннүгийн адил өрнөд, дорнод, төв 3 хэсэг болж, нийт 12 зонхилогчид хуваагдан захирагдаж байжээ. МӨ III зууны дундуур Сяньби аймгийн холбоо задарч, хэдэн тусгаар аймаг болон салжээ. Тэдгээрээс Сяньбийн угсааны [[Муюн]], [[Тоба]] зэрэг аймгууд одоогийн [[Өвөр Монголын Өөртөө Засах Орон|Өвөр Монгол]], Хойд Хятадын нутагт өөрсдийн төр улсыг байгуулж, нэлээд хугацаанд оршин тогтносоор байжээ.
Мин улсын эхний vед монгол байдал тас муужрайдуй байлаа. Дайюань улсын vед байгуулсан хот балгас, цэргийн сууран газар хэвээр vлдэгдэн, цэргийн тоо ч цєєн бус байжээ. Чуулгат хаалагын араар, Бээжэнгийн зvvн хойнаас Лиохээ голын урасгал хvртэл, жич Гансvv, Шан ши хоёр муж зэрэг орнуудаар тус бvр хэдэн арван тvмэн цэрэг сууж байв.
 
Сяньби улсын эдийн засгийн үндэс нь Хүннүгийн адил нүүдлийн мал аж ахуй байсан. Мөн сяньби нар ан гөрөө эрхэлж, олзны хятадуудаар тариа тариулдаг байсан аж. Сяньбийн нийгмийн байгуулалд овгийн байгууллын үлдэц багагүй байсан боловч тэдний дунд нийгмийн ялгарал гүнзгийрч, төр ёс, соёл иргэншлийн хөгжилд нь ихээхэн дэвшил гарч байв. Сяньби улс байгуулагдсаны дараа бичиг үсэг үүсч, утга соёл, эдийн боловсролын хөгжилд нь нэлээд ахиц гарсан байна. Сяньбийн бичиг үсэг нь Хүннүгийн адил модон дээр сийлж бичдэг эртний бичгийн нэг хэлбэр байжээ.
== дайюань улсын үеийн монгол ==
Сяньби нар Хүннүгийн адилаар амьтдын нэрт 12 жилийн хуанли хэрэглэж байв. Мөн тэд дуу хөгжим, шүлэгт ихэд дуртай байж. Эртний зарим сяньби дууны үг нь хятад орчуулгаар бидний үед уламжлагдан ирсэн байдаг. Сяньби нар нь тэнгэр газар, онгон савдаг, өвөг дээдсээ шүтэн бишрэх бөө мөргөлтэй байв. Тэдний дунд бөө удган, мэргэч төлөгч нар ихээхэн нэр нөлөөтэй байжээ. Сяньби нар гэрлэхдээ, хүргэн нь хадмын гэрт 2 жил суух ёстой байв. Сяньби нарын оршуулгын ёслолын нэг онцлог бол нас барсан хүний сүнсийг харж сахиулахаар нохой дагуулж оршуулдаг байсан явдал юм. Сяньби нар нүүдэл хийх ба цэрэг мордох, баяр ёслолын үеэр гурвалсан морин тэрэг хэрэглэдэг байжээ. Сяньби улсын хааныг өргөмжлөхдөө хар эсгий дээр 7 хүн хааныг түшин суулгаж, өргөж залдаг байсан нь хожмын монголчуудын хаан өргөмжлөх заншилд уламжлагдан үлджээ.
 
== [[Нирун улс|Жужан улсын]] засаг захиргааны тогтолцоо ==
Мєнхєє хаан нас барсаны дараа, тvvний тvvний дvv Ховьлай єєрєн талын хvмvvсийн ээн тэмжлэгээр 1260 онд хаан сууж, оны нэрээн Зvн тvн гэж нэрлээд Кайпин хотанд нийслсэн байна. Мєнгє хааны нєгєє дvv Аригбоха бас Хархором хотанд их монгол улсын хаан ур суужээ. Ингээд их монгол улст хоёр хаантай болов.
[[Говь|Их говийн]] умар зүг нутаглан байсан Жужан хэмээх нүүдэлчин аймгуудын тухай мэдээ анхан МЭ IV зууны үеэс түүхийн сурвалж бичигт тэмдэглэгдэх болжээ. Тэд анхлан Тоба-Вэй улсад харъяалагдаж /386-535 онуудад/ мал аж ахуй, агнуурын бүтээгдэхүүнээр алба хураалгаж байжээ. Тэднийг анхлан нэгтгэн төвхнүүлэгч нь Гюйлухой гэгч байв. Түүнийг залгамжлагчид тусгаар тогтнолынхоо төлөө Тобагийн хаадтай үргэлжлэн тэмцэлдсээр байжээ. Тэдний тэмцлийн үр дүнд Жужан аймгууд нэгэн улсын бүрэлдэхүүнд багтан орж, түүх сударт тэмдэглэгдсэн Жужан хэмээх нэр зүүжээ.
Аригбоха Ховьлай хоёул их монгол улсын хаан суурныг булаалдахын тєлєє, зэвсэгт тэмцэл явуулж, монголын дотоодын дайн vvсёчээ. 1264 онд Аригбоха Ховьлайд буун єгч,1266 онд євчинээр нас барав. 1267 онд Ховьлай хаан уулын Алтан улсын нийслэл байгсан Зvндvv хотанд нийслэж их нийслэл дайдvv хот гэж нэрийдээд, уг нийслэл Кайпин хотаан дээд нийслэл Шандvv гэж нэрийдэв.
1271 онд улсын цолон дайюань гэж нэрийдчээ. 1273 оноос эхлэн ємнєт Сvн улсыг дайлан, 1276 онд тvvний нийслэл Лин Ан(одоогийн Ханжиу хотыг) эзлэн аваад, 1279 онд ємнєт Сvн улсыг мєхєєв. Ингээд бvх Хятад улсыг нэтгэн Тан улсаас хойших тархай бутархай байдлыг эцлvvлж, Хятад улсын тvvхийнд урид ємнє гараагvй нэгдсэн улсыг байгуулжээ. Ховьлай хийгэд тvvний vр ач нар нь бvх Хятад улсыг 89 жил (1279-1368 он) ноёрхав.
== Их монгол улс байгуулагдхаас өмнөх монгол ==
=== Монголын уг гарал ===
Монгол аймаг бол Ши вий нарын нэгэн салаа мөн, 8-дугар зуны дундажаар Эргүүнэ голын өмөнгүүх ой шугуйд амьдраж байжээ. Ши вий нар бол дүнхуу гаралтай. Шүннүү ээс зүүнш нутаглаж байгсан аймагнуудыг Хятадын сурвалж бичигт “дүнхуу”гэж тэмдэглээдэг. дүнхууд үндэс язгуур нэг, өөр өөрөн нутгын хэлтэй бөгөөд хувь хувиндаан нэртэй том жижиг аймгууд багтагдаж байдаг. Нийтийн он тооллоос өмнө 3 дугаар зууны эцэст Дүнхуучууд Хуннүүд эзлэгдэн гурван зуугаад жил ноёрхагджээ. Он тооллын нэгдүгээр зууны сүүлчид Хуннүү улс задраж, Үүхуан Шиенби түүний орлож мандав.
Үүхуан, Шиенби бол Дүнхуугын хойчис мөн. Он тооллын 2 дугаар зууны дунджаар Шиенбичууд Хуннүүгийн хоёрхаж байгсан газар орныг эзлэн авч, Шиенбийн боолын эзэнт улсыг байгуулжээ. Ийнхүү, Шиенбид эзлэгдэгсэн арван түмэн өрх Хуннүүчүүд өөрөн цүм Шиенби хүн болжээ. Шиенби улс задарсаны хойна, хянган давааны араар нутаглаж байгсан Шиенби аймгий Ши вэй гэмэн нэрлэж, шар мөрөн ба Луухын голын сав газар нутаглаж байгсан Шиенби аймгийг Хядан гэмэн нэрэйддэг болов. 6 дугаар зууны үед Ши вэй нар таван их аймаг байгсан бөгөөд монгол аймаг бол тэдгээрийн дотрох нэгэн аймгийн салбар мөн. “хуучин Тан улсын бичигт”Мон Ү Ши Ви гэж тэмдгэлжээ. “Мон Ү”гэдэг үг нь “монгол”гэсэн үг мөн. Монгол аймгийн хүн ам үржин өсч, түүнээс олон амгийн салбарлан гархийг дагалдан, “Ши Ви”гэдэг нэр хаягдаад“монгол”гэж нэрэйдэх болов.
=== Монгол аймгууд ===
персийн түүхчин Рашид—Ад— Дины эрхэлэн найруулсан“судрын чуулгаан”-даан монголчууд дээдсийн ээн тухай аман зохиолыг тэмдэглэгсэн нь: Чингис хаанаас өмнө хоёр лүгээн хамт Өргөнө Күн гэдэг газар очиж нутаглан сууршижээ. Өргөнө Күн бол одоогын Өргөнө голын өмнүүр байгаа уул хадыг зааж бой. Монгол аймгийн уул нь Өргөнө голын өмнүүр нутаглаж Хяан, Нэгүүс хоёр овогоор бүрэлдсэн билээ.
Өргөнө Күн бол эргэн тоорин уул хад, ой модоор хүрээлэгдэн, гаднаас гагцхан зөрөг замаар л нэвтэрж чаддаг. Монголчууд ийм бойд бүглүү газар нүүж ирээд 400 жил нутаглан сууршсан гэнэ. 400 жилийн хоороод хүн ам нь олшраад уг овогоосоон үлэмж олон салбар бүлэг гарчээ. Нэг салбар бүлгийг нь нэгэн “зуух”гэдэг. Өргөнө Күнээсээн гарч ирэх үед нийт 70 зуух байжээ. Зуух бүр нь хувь хувин даан тусгай нэртэй нижээд овог болов. бараг 8-дугаар зууны дундажаар монголчууд Өргөнө Күнээсээн нүүдлэн гарч, Онон, Хэрлэн, туул гурван голын эх бурхан халдан уулын хавьд шилжэн ирэж нутаглав. Өргөнө Күнээс нүүдлэн гарч ирсэн монголчуудыг“таралхэн монгол”гэнэ. Таралхэн монгол овгууд хэд хэдээрээн нэгэн аймаг болон бөөннөрж, эсгүүл нэгэн овог нь нэгэн аймаг болж, 10---12-дугаар зууны үед нийт арав гаруй аймаг байжээ.
Өргөнө Күнээс гарч ирсэн монголчуудын доотор нэр алдаршсан нэгэн хүн бой. Түүний нэр Бүрдчоно гэдэг. Бүрдчоно бол хэд хэдэн аймгын холбоолсан аймгын холбооны ахмад мөн. Эртний хүмүүсийн хэлхээр тэр үлэмж олон эмэс хүүхэдтэй гэнэ. Хуа марал гэдэг нэртэй авааль эхнээрээс нь төрсөн нэгэн хөвгүүн нь олноосоон онц байгсан бөгөөд хожим нь аймгын холбооны ахмадын суурийг залгамжлажээ. Энэ хөвгүүний хэнь нэр нь Бадач хан гэдэг.
Бадач ханаас дорогш арван үе уламжлаад, арван нэгдүгээр үеийн Довон мэргэний үе хүрээд угын таралхэн монгол аймгуудаас гадна,“нуруун монгол”нэртэй овгууд үүсч гарчээ. домог ярианд: Довон мэнгэн, Алан гуа гэдэг гэргийтэй. Довон мэргэн амьд байхд түүний гэргий Алан гуа нь Бүхнүүдэй, Бэлгүүндэй гэдэг хоёр хүү төрөв. Довон мэргэнийг алга болсон хойна, Алан гуа эргүй байгаад Буга хадах, Бухат салч, Буданцар монхаг гэх гурван хөвгүүн төрвөй. Алан гуайн хэлхээр гэгээн гэрэл хэвэл дэнь шингээж түүний ариун нуруунаас үүссэн“тэнгрийн хөвгүүд”гэнэ. Үүний очир эд гурвуулаас үүсэн гарсан овгыг “монгол нууц товчоо”-д Бодонцроос үндэслэсэн арав есөн овгыг тэмдэглэж байна. Таралхэн монгол ба нуруун монголыг ерөнхийлээд“язгуур монгол”буюу“их монгол”гэнэ. Тэд Онон, Хэрлэн, Туул гурван голын урсгалаар нутагшиж байжээ. Иймээс бас“гурван голын монголчууд”гэж хэлдэг ч бой.
Удам гарлын талаар язгуур монгол бус боловч, монгол угсаа гэдэг нь баттай мэдэгдсэн Залайр, Мэргид, Татаар, Ойгийн иргэд зэрэг аймгууд байна.
Хэв заншил, аж ахуй, гадаад түр байдлын хувьд монголчуудын адил төсөөтэй бөгөөд 13-дугаар зууны үед монгол хэлээр хэлэлцэж байгсан Найман, Гэрийд, Онгууд зэрэг аймаг бол монголжсан Тиюрк аймаг мөн. Тэд нар 13-дугаар зууны үе хүрээд, өөрсдийээн бас “монгол”гэж хэлдэг болжээ.
=== Монгол аймгуудын аж ахуй ===
Монгол аймаг уул нь ан аннахд түшиглэн аж амьдраж байгсан анчин аймаг болно. Тэд, баруунш гурван голын сав газраар нүүдлэн ирсэнээс хойш сая мал аж ахуй эзэннэгсэн бололтой.
11-13-дугаар зууны үед монгол нутагт амьдраж байгсан аймгуудыг тэдний аж амьдралаар нь“ойгийн иргэн”ба“талын нүүдэлчин”гэж хоёр үндсэн бүлэгт хуваана.
Ойгийн иргэд бол Байгал далайаас Эрчис мөрөн хүртэлэх өргөн уудам ой шугуйд ан аннан аж амьдраж байв. Ойгийн иргэдийг Баргууд, Оронхай, Ойрд гэж хуваадаг байгсан. Баргуудын дотор бас хорь, түмд, буриад, барга, оршууд гэж хуваан, байгал далайн баргажин төхөмд нутаглаж байжээ. Ойрд ба Оронхай бол Эрчис мөрний дээд урсгалын ой шугуйд нутгалдаг.
 
4-5-р зууны зааг үеэр Жужаны сурвалжтан нарын дотроос Шэлүнь товойн гарч, бусдаасаа давуу байдалтай болсон байна. Шэлүнь өөрийн тэрхүү хүч нөлөөгөө ашиглан, Их элсэн говиос хойш нутаглаж агсан Монгол, Уйгур, Түрэг угсааны олон аймгийг янз бүрийн аргаар өөрийн хараанд оруулж, хүчин чадлаа улам нэмэгдүүлсээр байв. Гэвч тэр 5-р зууныг хүртэл их говийн араар нутаглаж агсан уйгур угсааны Гаогюй нарыг бүрэн эзлэн эрхшээлдээ оруулж хараахан чадаагүй ажээ. Чухам тэднийг эзэлж чадах эсэх нь түүний улс төрийн үйл ажиллагаанд ихээхэн учир холбогдолтой байв. Тэр үед Гаогюй нар хэдийгээр Вэй улсын хараат агсан боловч Шэлүний Төв Азид нэр нөлөөгөө дээшлүүлэх бодлогодоо хүрэхэд нь сүрхий садаа тотгор болж байжээ. Иймд [[Шэлүнь]] Гаогюй нарыг бүр мөсөн эзлэн авах зорилгоор нэлээд бэлтгэл хийсний эцэст 402 онд тэднийг их хүчээр довтолжээ. Шэлүнь тэр удаагийн довтолгооноороо Гаогюй нарыг бут цохин эзэлсэн төдийгүй, өөр бусад аймгуудыг ч бас хураамжлан авч, газар нутгаа мэдэгдэхүйц өргөжүүлж чадсан байна. Энэ довтолгооныхоо дараагаар тэр тухайн үед баруун хойд Хятадын нэг хэсгийг ноёрхож агсан Тангудын Цян улстай найрсаг харилцаа тогтоон, Вэй улсын түрэмгийллийн эсрэг тэмцэлдээ түүнийг нэг өмөг түшиг болгох эх суурийг тавьжээ. Тийнхүү Шэлүнь хөрш жижиг улс, аймгуудыг довтлон цохиж, янз бүрийн аргаар өөрийн эрхшээлдээ оруулах, бас гадаад байдлаа бэхжүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээ авсныхаа дараа өөрийгөө . "Жужан Дэудай хаган" хэмээн зарлаж, Жужан улсыг албан ёсоор байгуулж, хаан ширээнд нь сууснаа мэдэгдсэн байна.
Ойгийн иргэдийн аж ахуйд ан аннал гол байрийг эзлэн, тэд голдуу ан гөрөөс аннаж амьдрадаг. Ан гөрөөсийн арсаар хувцас хунар хийж, махыг нь идэж амьдрадаг. Хус модон атаарт модон гэрт сууж, нааш цааш нүүхдээн үхрийн ачаагаар нүүдэлдэг. Тэд нүүдэллэхдээн хэзээд ой шугуйгаасаан гарахгүй. Тэд, ан хөрөөс аннан амьдрахыг хамгын жаргалантай амьдрал гэж үздэг. Ойгийн иргэдийн гөрөөлөх зүйл нь олон байгсан боловч булга ба хэрэм бол тэдний гол аннадаг зүйл байла.
 
Шэлүнь Жужан улсыг байгуулсан тэр үедээ урьд нь нүүдэлчдийн хэрэглэсээр ирсэн аравтын тогтолцоонд улс орноо оруулж цэрэг захиргааны шинжтэй шинэ хуулиудыг тогтоов. Түүний тогтоосон хуулиар, мянган хүн нэг хороо болж, өөртөө нэг тэргүүнтэй, зуун хүн нэг туг болж, өөртөө нэг даргатай байхаар болжээ. Мөн шинэ тогтоосон хуулийн дагуу дайсанд түрүүлэн довтлон орогсод нь олзны хүн ба эд зүйлүүдийг бусдаас урьтан авч байх, дайн тулааны үед айж ухрагчдын толгойг чулуугаар хага цохих буюу, шийдмээр дэлдэж алах журамтай болжээ. Тийнхүү улсаа аравтлан зохион байгуулсан нь нүүдэлчдийг нэгтгэн удирдаж, зохион байгуулах, төрийн захиргааг хэрэгжүүлэхэд тухайн үедээ тохиромжтой хэлбэр байв. Аравтын тогтолцоогоор зохион байгуулагдсан нүүдэлчид төрийн тусгаар тогтнол, газар нутаг, хөрөнгөө батлан хамгаалах, тэрчлэн аж ахуйгаа эрхлэн хөтлөх өргөн бололцоотой болдог байжээ. Нөгөө талаар, хүрээ, хот айл болж, нүүдэллэн аж төрдөг нүүдэлчдийг засаг захиргаа цэргийн зохион байгуулалтад оруулж өгдөг чухал хэлбэр нь аравтын тогтолцоо юм. Тийм ч учраас нүүдэлчид анх төр улс байгуулсан МЭӨ 3-р зуунаас МЭ 14-р зуун хүртэлх урт удаан хугацаанд аравтын тогтолцоог уламжлан хэрэглэсээр байв. Зарим судлаачид, аравтын тогтолцоо нь нүүдэлчин угсаатны захиргаа цэрэг, аж ахуйн үйл ажиллагаагаа явуулдаг зохион байгуулалтын түгээмэл хэлбэр юм хэмээн тодорхойлсон байна. Жужан нар нүүдэлчдийн уламжлалт төр ёсыг мэддэг байв.
Мал аж ахуй эрхлэж байгсан тайчгууд, татаар, мэргид, найман, гэрийд зэрэг хэдэн арван аймгуудыг“талын нүүдэлчин”гэнэ. Талын нүүдэлчид, Хөлөн бойроос алтай хүртэл. өмнөшийн урт цагаан хэрэм дагуу нутаглаж байла. Тэд, олон сүрэг адуу, үхэр, хонь, ямаа тэжээдэг. Наймнаас бусад аймагт тэмээ цөөн байжээ. Талын нүүдэлчидийн аж ахуйд хонь ямаа тэргүүн зэргийн үйлдэлтэй байв. Хонь ямаагын мах, арс, ноос, сү зэрэг нь тэдний аж амьдралын хэрэгцээгийг хангаахаас гадна. хөрш зэргэлдээ улс үндэстний зах дэлгүүрт гардаг байв. Нүүдэлчин монголчуудын амьдралд морь бол тэдний хань нөхөр болж байжээ.“монголчууд морин эмээл дээр төрөж өсөөд, жилийн дөрвөн улиралд ан аннан бүхийл насаан өнгрүүлдэг тул аяндаан байлдаж сурдаг байла”гэж сурвалж бичигт тэмдэглэж бой. Морь нь уналга болож, бас дайн дажин, ав шувуу тавихд дайчин нөхөр болсоноос гадна. түүний сү шимээр айраг, цэгээ найраж идээн умдаан хийж байв.
 
Тэгээд ч Жужаны хаан эрх мэдэл үлэмж, түүний нэгдсэн захирлагыг хэрэгжүүлдэг бүхэл бүтэн төрийн тогтолцоо, тухайлбал, тодорхой зэрэг дэв, эхр үүрэг бүхий захиргаа-цэргийн эрэмбэ дараалсан албан тушаалтнууд ажилладаг байлаа. Хааныг дээд тэнгэрээс заяат төрсөн гэх үзэл Жужанд байсан бөгөөд тэд "Хатагтай", "Зөв", "Тэнгэрийн" гэх мэт өргөмжилсөн нэр хэрэглэж байв. Мөн түүнчлэн хаад нь "Ашиг амгалан", "Машид түвшин", "Машид тайван", "Мандан бадрах", "Мөнхөд энх" гэх зэрэг тусгай оны цол хэрэглэсэн нь хойш уламжлагдсан юм. Хаад нь төрийн дотоод, гадаад бодлогын бүх хэргийг үндсэнд нь дангаараа шийддэг онцгой эрхтэй байснаас гадна нэн шаардлагатай үед түшмэдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлэн шийдвэр гаргадаг байв. Бас хааны зарлигийн сонсож, тахилга тайлга хийдэг журамтай байв. Ер нь Жужан улсын үеэс улсын эзнийг "Хаган" (хаан), түүний гэргийг "Хагатун" (Хатан) хэмээн нэрлэх явдал нүүдэлчдийн дунд хэвшин тогтжээ. Жужаны эзэд нь хаган хэргэм зүүдэг болсон нь тэдний эрх нь урьдах үеийн нүүдэлчдийн эздийн хэрэглэж байсан Шаньюй, хан хэмээн цол хэргэмээс эрх захиргааны хувьд давуутайг илтгэхийг оролдсон хэрэг гэж судлаачид үздэг байна. Жужаны хаад тийнхүү урьдах нүүдэлчдийн удирдагчаас эрх хүчээрээ илүүтэй гэхээс гадна Жужан улсын нийгэм нь өмнөх Хүннү, Сяньби нарын нийгмийг бодвол, хөгжлийн хувьд нилээд урагшилж, давхраажилт нь нарийсч байсны бас нэг илэрхийлэл юм. Жужанаас эхлэн дараа дараагийн нүүдэлчдийн төр улсын тэргүүн нар нь хаан (хаган) цол хэрэглэдэг болсон байна. Жужанд хаан өргөмжлөх хийгээд төрийн зарим томоохон хэргийг язгууртны их хуралдайгаар шийдвэрлэдэг байсан бололтой. Жужаны эзэд, хаад нь дэүдай, гэжогай, гэмэнгай, чилян, чуло гэх зэрэг олон зүйл чимэг цол хэрэглэдэг байсан аж. Тиймэрхүү чимэг, цолыг Жужаны өмнөх нүүдэлчдын тэргүүн нар мөнхүү хэрэглэж байсангүй. Харин Жужан нараас уламжлан дараагийнх нь хэрэглэдэг болсон аж. Жужаны эзэн хаадын цол, чимэг зэргээс үзвэл, төрийн эрх баригчдынх нь сүр хүчин урьдах үеийн нүүдэлчдийнхээс нэмэгдэж ирсэн гэмээр байна. Жужаны хаад хаан ширээг үе улиран залгамжилдаг, хаан эцгийн орыг гол төлөв хүү нь залгадаг тогтсон ёстой байв.
Үхрийг голдуу тэргэнд хөллөж зарна. Нүүдэлчин монголчууд нааш цааш нүүдэллэхдээн үхэр тэргээр нүүдэллэдэг юмсан. Тэд хоёр язын тэрэг хэрэглэж байжээ. Нэг языг нь“гэр тэрэг”гэж хэлнэ. Энэ бол гэрээн буулгаах үхэр тэрэг болно. Ийм тэргэнд үлэмж олон үхэр хөллөдөг. нөгөө языг нь“харгуудай тэрэг” гэж хэлнэ. Энэ бол бүрхүүлтэй жижигхэн тэрэг бөгөөд гагц үхэр хөллөдөг.
Нүүдэлчин монголчууд, мал аж ахуйаас гадна бас ав шивуу тавих идээш уушаан нөхвөрлөдөг. Булга, хэрэм бол тэдний аннах гол зүйл байжээ. Гол мөрөн дагааж загас гөхийдөх удаа ч бой.
 
Жужан улс оршин тогтносон 200 орчим жилийн хугацаанд нийтдээ 23 хан буюу хаан суусан аж. Гэхдээ зарим үед үе залгамжлах ёс алдагдах явдал гардаг, үүний улмаас язгууртнуудын дунд зөрчил дайсагнал үүсдэг байсныг хэлэх хэрэгтэй. Жужаны хаад нь төр улсын дээд эзэн мөн болохоор их эрх мэдэл, эд хөрөнгө, албат харааттай байсан юм. Жужан улсын хааны доор баруун, зүүн жигүүрийг захирах сайд Сылифа хэмээх тушаалтан байв. Хааны үр хүүхэд, ойр төрлийнхөн нь энэ албыг үе улиран хашдаг байсан бөгөөд тэднээс хаан өргөмжлөгдөх явдал ч байсан аж. Тухайлбал, 521 онд Брахман хаан өргөмжлөгдөх үедээ Сылифа цолтой байсныг сурвалжид тэмдэглэжээ. Тэрчлэн Жужаны төрийн түшмэлүүдийн дунд Мохэ, Сыцзинь, Дархан, Хоуцзинь гэх зэрэг томоохон тушаалтан байсан боловч тэдгээр нь чухам ямар алба хашиж агсан нь тодорхой бус байна. Юу боловч тэдгээр нь төр цэргийн шинж чанартай албан тушаалтан байсан бололтой. Амгай хааны үед Шичжун буюу ордны түшмэл, Хаунмэнь буюу хаалгач, Мишуцзянь буюу бичгийн түшмэл ажиллаж байсан мэдээ байдаг. Жужаны түмт, мянгат, зуут, аравтын ноёд, удирдагч нар бас тусгай цолтой байсны дээр үндсэн гол аймгаас бусад аймгийн толгойлогч ноёныг "Бешуай" гэдэг байжээ. Дээр дурдсанаас үзэхэд, Жужан улсын төрийн үйл хэргийг явуулахад захиргаа-цэргийн эрэмбэ дараалсан зэрэг дэв бүхий олон түшмэл ажиллаж, бас их хуралдай, түшмэдийн зөвлөлдөөн болж, төрийн дотоод, гадаад хэргийг шийдвэрлэдэг байжээ. Төрийн алба ажлыг хэрэгжүүлэхийн төлөө хүчин зүтгэл, эрхэлсэн ажил үйлсийн чухал байдлаар нь цол хэргэм олгодог байв. Жужан улсад нийгмийн давхраажилт явагдаж, хаан тэргүүтэй төр барих язгууртны бүлэг урьдах нүүдэлчдийнхээс мэдэгдэхүйц товойн, сүр хүч нь ч нэмэгдэж байсан аж. Нийгмийн дунд давхрааныхныг энгийн малчин аймгууд бүрдүүлж, гол үйлдвэрлэн бүтээгчид нь болж байв. Харин доод давхраанд боол зарц наг багтдаг байжээ. Тэд бусдыгаа бодоход ихээхэн цөөн бөгөөд гол төлөв янз бүрийн шалтгаанаар ядуурагсад, дайны олзныхон, харь аймгийн заримаас бүрдэнэ. Тэд Жужаны язгуурлаг давхрааныхны мал адгуулах, гэр зуурын ажилд явах, уран дархны ажил үйлдэх, тариа будаа тарих зэргийг хийдэг байжээ.
Монголчуудын гэр бүлийн гар үйлдвэр их хөгжижээ. айл өрх бүр тэдний аж амьдралд шууд холбогдох монгол гэр, исгий тэрэг, сав суулга, эмээл хазаар, сур дээс зэргийг үйлдэг байв. нум сум, сүх, сэлэм, хятаг, хирөө, угууль, цүч зэрэг төмөр зэр зэвсэгийг үйлдвэрлэх тусгай гар урчууд бас байгсан. Хэрлэн, Сэлэнгээ мөрний сав газар тариа тариж байв.
Монголчууд, нарин нигт нийгмийн хөдөлмөрийн хуваартай болсон ба малчидын дотроос модон дархан, төмрийн дархан гэх мэтийн тусгай гар урчууд хуваарлан гарсанаас гадна. малчидын дотор ч адуучин, үхэрчин, хоничин, тэмээчин гэх мэтээр ажлын нигт хуваартай болжээ.
Нийгмийн байгуулал ба ангийн хуваар
 
Жужаны нийгэмд эмэгтэйчүүд ч зохих нөлөөтэй байсан бололтой. Сурвалжийн зарим мэдээг үндэслэвэл, Жужаны төрийн хэрэгт эмэгтэйчүүд, хатад, гүнж нар оролцдог, тэднийг төрийн бодлогод ямар нэгэн хэмжээгээр ашигладаг байсан бололтой. Ялангуяа ураг барилдах замаар төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэх, тэднээр дамжуулан бусад улс оронтой найрсаг харилцаа тогтоох явдал байжээ. Тоба-Вэй улсад очсон Жужаны хэд хэдэн гүнжүүд нь өөрийн зан заншлаа хатуу баримтладаг, шулуун шийдмэг байдалтай, угаасаа ухаалаг, зоримог дайчин, халин нисэж яваа элээг эвэр нумаар харван онож унагаж чаддаг, чанга шийдмэг зантай, хятадаар ярихыг зөвшөөрдөггүй байсан гэж судар түүхэнд тэмдэглэжээ. Жужан улс морьт цэрэгтэй байлаа. Тэгэхдээ хүнд, хөнгөн хоёр төрлийн морин цэрэгтэй байв. Монгол улсын Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Цамбагарав уулын "Хар хад" гэдэг хананд сийлсэн хуягт морин цэргийн зураг нь Жужанд холбогдон гэж судлаачид үздэг байна. Сурвалжийн мэдээгээр 402 онд Тоба улсын цэрэг Сугуянь, Чуфу хоёр аймгийг довтлоход Шэлүнь тэдгээрийг хамгаалан байлдаад, Вэй улсын цэрэгт цохигдон, хуягтай морь 2000 гаруйг олзлуулж байсан ажээ. 520 онд Анагуй хаан өөрийн ах Шифагийн хэдэн түмэн морьт цэрэгт довтлуулан хөнгөн морин цэрэгтэй Вэй улсад зугтан очсон гэдэг. Жужаны цэргийн тоо чухам хэд хичнээн байсан нь тодорхойгүй. Зарим сурвалжид өгүүлснээр 439 онд Жужан нар Вэй улсын цэрэгтэй тулалдан ялагдаад цэргийн жанжин, дарга нар болон цэрэг 500-г алуулж, 10000 илүү хүнээ олзлуулсан байна. Мөн 479 оны 7-р сард Жужаны хотод тулж очоод буцаж байсан. 504 оны 10-р сард Нагай хаан 120 000 цэргийг 6 замаар хөдөлгөн Вэй улсыг довтолсон зэргээс үзэхэд Жужаны цэргийн тоо цөөнгүй байсан бололтой. Жужаны цэрэг эрс Хүннү маягийн нум сумаар голлон зэвсэглэхийн хамт төмөр илд, жад, чулуу шидэгч дүүгүүр зэргийг хэрэглэдэг байжээ.
Монголчууд, дэлхийн бусад үндэстнүүдтэй адилаар түүний түүхийн хөгжлийн шатанд балар эртний хүй нэгдлийн нийгмийг өнгрүүлсэн юм. Монголчуудын дээдсийн тухай түүхийн аман зохиолоос үзвэл, тэд аль эрт нэгэнт эцэгцлэлийн овог төрлийн нийгэмд орож, эхцлэлийн овог төрлийн байгуулал нь үлдэглэл тэдүй л байгсан юм.
Өргөнө Күний таралхэн монголчуудын хүүн ам нь олширахийг дагалдан уг овгоосоон шинэ шинэ салбар бүлэг үүсч, тус бүр хувь хувиндаан нэртэй нэгэн овог болжээ. Эдгээр овгоос дахин бас шинэ салбар бүлэг гарч болдог. Овог бол хамтлаг нэгэн эрэгтэй дээдсээс үндэслэгсэн овгуудыг нэгэн ясан гэж харильцан овог төрөл бололцна. Нэгэн ясан биш хүмүүсийг зад иргэн гэнэ. Язгуур монголын олон овгын дотор Хиян овог бол ноёлох язгуурлаг овог болай. Хиян овгоос үндэслэсэн боржгин овог бол Чингис хааны овог болай, түүний эцэг Есгий баатар өөрийн овгоон боржгийн--- Хиян гэж хэлдэг болжээ.
 
Жужанд урдын нүүдэлчдийн төр ёсны уламжлалд тулгуурласан гадаад харилцааны тогтсон дэг байжээ. Хаан төр улсын дээд эзний хувьд гадаад харилцааны аливаа асуудлыг төвлөрүүлэн шийдвэрлэдэг. Чингэхдээ элч төлөөлөгч илгээх, бичиг захидал солилцох зэргээр цаг үеийн байдалд нийцүүлсэн бодлого үйл ажиллагаа явуулдаг байв. Мөн төрийн түшмэд нь ямар нэгэн ёсон бус алдлаа гаргахын үл зөвшөөрдөг, гаргасан тохиолдолд шийтгэл хүлээдэг байжээ. Жужан нар элчийг илгээхдээ, гол төлөв төрийн өндөр албаны нэр нөлөө бүхий, буурьтай, туршлагатай зүтгэлтнүүдийг шилж сонгон явуулдаг, тэд ч харь оронд очоод баримтлах хатуу тогтсон ёс журамтай байсан болотой. 486 оны 3-р сард Жужаны хаанаас элч Мутиг Вэй улсад зарсан аж. Вэй улсын хаан Сяовэнь түүнийг хянуур болгоомжтой, ёсорхог, элчийн ёс сайн мэддэг хүн, өөрийн улсдаа үнэнч хүн юм гэдгийг өөрийнхөө ордонд болсон зөвлөлгөөн дээр хэлж байснаас Жужаны гадаад харилцааны дэг ёс ямар нэг хэмжээгээр харагдана. Мөн Жужаны элчин нар хожмын Монголчуудтай адил гадаад улсад зорчихдоо, төр улсын төлөөлөгчийн итгэмжлэх тэмдэг "Гэрэгэ" хэрэглэдэг байлаа. Жужаны хаан 480, 481 онд Өмнөд Ци улсын хаанд захидал илгээн, Вэй улсыг хамтран довтлох санал тавьж байсан, 508 оны 7 сард Футу хаан Улюбаг элчээр илгээн, Шицзун хаанд захидал (Нот бичиг ), булган дах хүргүүлж байсан зэргээс үзэхэд тэд гадаад харилцаанд албан бичиг хэрэглэдэг байсан нь тодорхой юм. Тийнхүү томилогдсон Жужаны элч нар улсаа төлөөлөн, гэрээ хэлэлцээр ч хийдэг байлаа. Жишээлбэл, Жужаны нэгэн элч 479 онд Солонгос улстай нууц хэлэлцээр хийж, Дидоуганыг эзлэн хуваан авах тухай тохиролцож байжээ. Нөгөө талаар харийн элчийг хүндэтгэн хүлээн авах, ёс хүндэтгэл үзүүлэх тогтсон журамтай бөгөөд түүнийгээ мөрддөг байсан аж. 521 оны 2 сард Вэй улсын элчин Цзюй Жэнийг ёс хүндэтгэл алдсан хэмээн, Жужаны Поломынъ хаан зэмлэж байсан нь тэд дипломат ёс журамтай, түүнийгээ баримтладаг байсныг харуулна. 520 оны үед Тоба улсын Сяоцзун хаан Жужаны хаан Анагуйг хүлээн авахдаа, төрийн таван дэс бүхий түшмэл, хааны ургийнхан болоод өөрийн харьяат улсын элч төлөөлөгчдийг цөмийг зэрэг дэвээр нь болгоод, Анагуй хааны дүү, хоёр авгыг нь олон түшмэдийнхээ дараад байрлуулсан аж. Гэтэл Анагуй хаан Сяоцзун хаанд хандан-Хааны найрсаг хүлээн авч байгаад талархаж байна. Харин миний хамт үеэл ах маань ирээд байна. Тэр болбоос умард нутаг (өөрийн улс )-таа байхдаа хоёр авгаас минь тушаалаар дээгүүр тул түүнийг хаанд бараалуулахыг хүснэ гэсэнд, Сяоцзун хаан түүний үгийг хүлээн авч, үеэл ахыг нь Анагуйн дүүгийнх нь доод талд, хоёр авгынх нь дээд талд суулгасан ажээ. Энэхүү жишээ нь Жужан нар дипломат харилцааны ёс, зэрэг тушаалын учрыг мэддэг, түүнийг нь зэргэлдээ улс орон нь хүндэтгэдэг агсаныг харуулж байна. Бас Жужан нар тухайн үедээ Тоба улстай эн тэнцүү харилцаж явсныг ч эндээс харж болно.
12-дугаар зууны үе, монголчуудын дунд овгын байгуулал бас үлдэгдэж байв. Жишээлбэл, овог буюу нэгэн ясны хүмүүс харильцан ураглаж болохгүй, овог төрлийн гэшүүн хамтаараан дээдсээн тахих, овгын гэшүүд харильцан өшөө авч өгөх үүрэгтэй, овгын их эе зэрэг овгын байгуулал үлдэгдэж байгсан, гэвч 12-дугаар зууны үе дэх овгын байгуулалын эдгээр үзэгдэл бол зөвхөн үлдэгдэл тэдүй л болжээ.
Овгын байгуулалын онцлог бол үйлдвэрлэлийн хэрэгслийг олон нийтээрээн өмчлөж, үйлдвэрлэлийн бүтээдхүүнийг олон нийтээрээн адил тэгшээр эдлэнэ. хувийн өмчгүй, дарлал мөлжилгүй. 12-дугаар зууны үеийн монголд хувийн гэр бүл нэгэнт нийгмийн аж ахуйн нэгж болож, айлаар нэгж болгон мал сүрэг өмчлөж байгсан юм.
Хувийн өмчлөлийн байгуулал бой болсоныг дагалдан, овгын дотор ангийн ялгаа үүсч баян, харч гэх адил бус байрь суурь тай хоёр анги ялгаварлан гарав. Баян гэдэг нь хувин даан үлэмж олон эд хөрөнгөтэй хүүнийг зааж, харч гэдэг нь овгын ерийн гэшүүнийг зааж бой. Мөн бас талын нүүдэлчиний эрх мэдэлтэн—хаан, ноён бой болжээ. ноёд нь “баатар”, “цэцэн”, “мэргэн”, “билэг”,гэх зэргийн янз бүрийн цолтай байгсан.
 
Жужан улсын гадаад бодлогын үндсэн чиглэл нь: тухайн харилцаж буй орны баримталж буй бодлого, үйл ажиллагаа, тэр үеийн бодит нөхцөл байдал зэрэгтэй уялдаатай байв. Тухайлбал Вэй улсын талаарх Жужаны бодлого нь нэг талаар түүний шахалт түрэмгийллээс тусгаар тогтнолоо хамгаалах, бусад орноор үүнийгээ дэмжүүлэх, найрсаг харилцаатай байхад, нөгөө талаар түүний өрсөлдөгч улсууд болох Сүн, Умард Ци, Лянь, Солонгос зэрэг улсуудтай харилцаагаа бэхжүүлэн шаардлагатай үед тэдний хүч анхаарлыг Вэй улсын эсрэг хандуулхад чиглэгдэж байжээ. Түүнчлэн Жужан нар Дорнод Туркестан, Дундад азийн орнуудыг болж өгвөл Вэй улстай ойртуулахгүй байж, өөрийн улсын нөлөөнд байлгахыг эрмэлздэг байсан ажээ.
Нүүдлийн амьдралд мал сүрэг адуулах өргөн уудам нутаг бэлчээр шарддагдаг. Ялангуйяа мал аж ахуйн хөгжилтийг дагалдан, угын овог аймгаараан нэгж болгон ус бэлчээрийг ашиглах нь нэгэнт мал аж ахуйн хөгжилтийг харшлах болжээ. Иймээс мал бэлчээх ба ан аннах газар нутаг булаалдан харильцан дайсоннах явдал олшрсан байла. Тиймээрхүү мөргөлдөөн тулалдаан нь зарим даан маш ширүүсч, ялагдсан аймаг нь бүхнээрээн ялсан аймгийн мэдэлд ордог байжээ. Ингэж бусадын эрхд орогсадыг харьяат аймаг гэж хэлдэг. Харьяат аймаг, өөрсдөөн эзний хамт нүүдлэн явах буюу эсгүүл эзэдийн ээн заасан ёсоор хүрээ, айл болон явдаг. Бас ан аннах үед ан гөрөөсийг эзнийээн хоморго дань оруулж өгдөг билээ. Язгууртад дайн байлдаанд олжлагсан олжлагсадыг алхаан болисон боловч бас өөрийн овгын зохион байгуулалт даан оруулдаггүй, тэднийг үүдний ямч боол богон зарцалдаг.
 
Жужаны аж ахуй Эртний Хятад сурвалж бичигт, Жужан нарыг хүн нь олон болоод хүчирхэг, өвс усны аяыг даган нүүдэллэж, мал адгуулан аж төрдөг, дуртай газраа сонгон нүүдэллэхдээ зөөж авч явдаг бөмбөгөр эсгий гэрт суудаг. Тэдний нутаг зундаа ч цастай байдаг өндөр уулстай, олон мянган газар үргэлжилсэн нүд алдам тал нутагтай. Цаг уур нь хүйтэн, өвс ногоо тачир, адуу, үхэр нь хатсан өвс зулгаан, цас иддаг боловч хур тарган байдаг гэх зэргээр өгүүлжээ. Жужан нарын аж ахуйгаа эрхлэн хөтлөх үндсэн арга хэлбэр нь нүүдэллэхүй ёс байв. Өөрөөр хэлбэл, дэлхийн бөмбөрцөгийн уртрагийн чиглэлээр улирал, цаг агаарын байдалд нийцүүлэн нүүдэллэн нутагладаг байсан аж. Түүхч Ц.Хандсүрэн Хятад сурвалжийн мэдээг үндэслэн "Жужаны нутагладаг говийн умард газар өндөрлөг бөгөөд сэрүүн, шумуул батганагүй, бэлчээр усны чанар сайн, тэд зуны улиралд умард газраар нутаглаж мал малладаг, малаа энд тэнд тус тусад нь суурилан бэлчээрлүүлдэг. Намар адуу таргалсан хойно хуран цуглаж, улмаар хүйтнээс зайлан дулаан нутаг руу очдог" хэмээн бичжээ. Энд Жужан нарын нүүдэл амьдралын гол нурууг үндсэнд нь тодорхойлсон байна. Жужан нарын дунд хэдийгээр бог мал тоогоороо давамгайлж байсан боловч таван хошуу малын алиныг ч үржүүлдэг байв. Тэдгээрийн тоогоор нь үзвэл, хонь, адуу, үхэр, тэмээ гэх дараалалтай байв. Жужан нар малын тоо толгойгоор баялаг байжээ. Түүхэнд 449 оны 9 сард Тобагийн 3 замын их цэрэг 1 сая гаруй мал дээрэмдэн одсон, 547 онд баруун Вэй улс 200 000 тэмээ, адуу, үхэр, хонь олзолсон, 555 оны 7 сард Умард Ци улс хэдэн буман үхэр, хонь дээрэмдсэн зэргээр өгүүлсэнээс үзэхэд, Жужанчууд олон сая толгой малтай, сүргийн бүтэц бүрэлдэхүүнд таван хошуу малын аль аль нь багтаж байсан нь харагдана. Судлаачид Жужаны мал сүргийн дотор тэмээг бусдаасаа хамгийн цөөн байсан гэж үздэг. Гэхдээ 538 онд Баруун Вэй улсад Анагуй өөрийн охиноо өгөхдөө, сүргээсээ 1000 тэмээ инжинд нь өгч байснаас харахад бас ч тэмээ тийм цөөн байгаагүй бололтой. Харин аж ахуйн хийгээд уналга эдэлгээ, цэрэг стратегийн чухал ач холбогдолтой сүрэг болох адуу нүүдэлчдийн хувьд гол байр эзэлдэг байсан нь Жужанд ч адил юм. Тэгээд ч сурвалжид адуу, агт морины талаар олонтаа дурдагддаг. Тэдгээрт заримдаа зуу, бүр саяар нь агт морьдыг харилцан бэлэглэсэн буюу уулгалан булаасан тухай өгүүлнэ. Энд нэг баримтыг жишээ болгоход 429 онд Табгачийн Шицзу хан Жужанаас нэг сая орчим цэргийн агт, 443 онд Вэй улсын цэрэг Жужаныг довтлохдоо 200 000 гаруй адууг тус тус дээрэмджээ. Энэ нь Жужан нар олон саяар тоологдох адуутай байсны гэрч
Аймгийн ахмад нь нутаг бэлчээр, эд хөрөнгө, боол болжлахын төлөө тусгай нэгэн бүлэг цэрэг анги---- нөхөрчүүдийг тэжээж, үргэлж дайн байлдаан хийдэг байжээ.
Хувийн өмч ноёлох байрийг эзлэж ангийн ялгаа гарсан нь угын овгын байгуулалыг эвдэхд хүргэжээ.
Язгуур монголын анхны төр улс: 12-дугаар зууны эхний үеэр Хавал хаан язгуур монголын төр---- монгол улсыг байгуулжээ. Хавал хаан бол нуруун монголын боржгин овгын хүүн мөн, Тэр бүх монголыг бүлхэмдүүлэхийн төлөө язгуурлаг Хиян овгоон сэргээж, өөрий ээн Хиян овогтан гэх болжээ. 12-дугаар зууны эхнэ, хамаг монгол хурж, хавалыг хамаг монголын хаан болгов.
 
== [[Кидан улс|Кидан улсын]] засаг захиргааны тогтолцоо ==
Монгол улсын нутаг дэвсгэрт хангай уулын хоёр нуруу, орхон гол, онон мөрөн, туул голын сав газар ба бурхан халдан уулыг багтаасан өнгөн уудам газар орон багтагдаж байжээ. Эдгээр орон нутгаан зүүн, баруун, голын гэж гурван жигүүр хуваажээ. Энэ бол цэргийн зохион байгуулал мөн бөгөөд бас засаг захиргааны зохион байгуулал мөн. Хааны байнгийн цэргийг нь турхаг гэдэг. Турхагчуудын үүрэг нь ерийн үед хааныг хамгаалж, дайн байлдааны үед хааныг дагаж аян дайнд мордана. Хаан нь эл аймгийн ард иргэдээс гувчуур гувчах ба цэрэг татах эрхтэй.
Кидан нар нь эртний дунху нараас гаралтай бөгөөд монголчуудтай нийтлэг нэг гаралтай юм. Кидан хэмээх угсаатны нэр анх МӨ IV зууны сүүл үеэс түүхэнд нэр тэмдэглэгдэх болсон ажээ. 917 онд Киданы тэргүүлэгч Амбагян 3 жил тутам тэргүүлэгчийг сонгодог журмыг зөрчин, Киданы хаан ширээг үе улиран залгамжлах болгов. Мөн Киданы хуучин 8 аймгийг үндэс болгож, Кидан улсыг байгуулжээ. Улмаар Амбагян болон түүнийт залгамжлагчид хөрш зэргэлдээ нүүдэлчид болон Хойд Хятадын 16 муж улсыг эзлэн авчээ. Тэр үеэс Кидан улс их гүрний зиндаанд хүрч, улсаа Их Ляо улс хэмээн нэрлэх болов. Кидан гүрэнд нийт 50 гаруй аймаг, улс багтсан бөгөөд тэдгээр нь өмнөд, умард, гадаад гэж хуваагддаг байжээ. Улсын нутаг дэвсгэр нь дорнод далайгаас [[Алтайн нуруу|Алтайн уул]]<nowiki/>с хүртэл, [[Туул гол|Туул голоос]] Хятадын цагаан хэрэм хүртэл өргөжижээ. Гэвч Кидан гүрэнд эзлэгдсэн зүрчид аймгийнхан 1118-1125 онд Хятадын [[Сүн улс|Сүн улстай]] хүч хавсран Кидан гүрнийг мөхөөжээ. Киданы нэг хэсэг Монгол, Манжуур, умард Хятадад шинээр тогтсон Алтан улсад багтаж, Елюй Да-ши жанжин тэргүүтэй нөгөө нэг хэсэг нь Алтан улсыг дагалгүй баруун зүг одон Дундад азид Си Ляо /Баруун Ляо/ буюу Хар Кидан хэмээх нэрээр тэмдэглэгдэх болсон улсыг байгуулжээ.
Монгол улсын ноёрхогч анги бол хуучины аймгийн ахмадаар бүрэлдсэн боолын эзэн язгууртан анги мөн. Тэд, дайн байлдаанд олжлагдагсадыг боол болгож гэр зуураан зарцалдаг. Монголд боолыг арилжаалах явдал хөгжсэнгүй тул боолын ирэлт болох дайны олжлагсадыг цөм аймгийн ахмадаар бүрэлдсэн боолын эзэн язгууртан анги мунопулчлан, тэд хуучныг баримталсан боолын эзэн язгууртан анги болжээ. Овгын байгуулалын үлдэгдэл, жишээлбэл аймаг нийтээрээн нутаг бэлчээрийг ашиглах, овгын гэшүүн дээн өшөө авч өгөх, овгын гэшүүдийн хоорондх эрх тэгш байдал нэгэнт үгүй болов. Овгын ерийн гэшүүнийг харч иргэн гэнэ. Харч иргэн нийгмийн хүн амын дийлэнх тоогыг эзлэж бой. Тэд өөрсдийн жижиг аж ахуйтай. Цэргийн алба хаах, гувчуур тушаах үүрэгтэйээс биш, хуралтайд оролцож, төрийн хэргийг шийдвэрлэх эрхтэй.
12-дугаар зууны эхний үед байгуулагдгсан монгол улс бол овгын нийгмийн үлдэц бүхий суурин дээр байгуулагдсан анхны шатны боолт байгуулалын төр мөн.
 
Кидан гүрний хүн ам нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин, соёлын хөгжлөөр харилцан адилгүй, нүүдлийн болоод суурьшмал хоёр янзын амьдралтай иргэдээс бүрэлдэж байв. Тиймээс Кидан гүрэнд мал аж ахуй, газар тариалан, худалдаа арилжаа, гар үйлдвэр нь бүс нутаг бүрийн онцлогтой хөгжиж байжээ. Кидан нарын эдийн болон оюуны боловсрол нь урьдах нүүдэлчин аймаг, улсуудаас нэлээд урагш ахисан байжээ. Киданы соёл нь нүүдэлчдийн соёлыг суурьшсан тариаланчдын соёлтой холбосон нэлээд содон шинжтэй байсан аж. Киданы нутгийн төв, өмнөд, зүүн өмнөд хэсэгт оршин суугсдын дунд хот балгад, сүм дуган, суврага, чулуун гүүр зэргийг барих арга ухаан нэлээд хөгжиж байв. VIII-Х зууны үед газар тариалан, гар урлалын хөгжлийг дагаад нэхмэл сургалт, тариалангийн арга ухаан, ялам ургуулах, хүр үржүүлэх зэрэг мэдлэг дэлгэрч байжээ.
Монгол орон дахь бусад улсын аймгууд: 12-дугаар зууны үед язгуур монголын монгол улст багтагдсангүй бусад улс аймгууд бас монгол нутагт нутаглаж байжээ.
 
Киданы соёл боловсролын хөгжилд гарсан том ололт нь Их, бага бичгүүдийг зохион хэрэглэсэн явдал болно. Киданы Их бичгийг 920 онд Амбагяны ач хүү Лубугу, эрдэмтэн Тулюйбу хоёр хятад бичгээс үлгэр авч зохиожээ. Харин Амбагяны хүү Елюй Тэла (Жүңдүхүн) уйгур бичгээс үлгэрлэн зохиосон бичиг нь Киданы Бага бичиг хэмээн алдаршжээ. X зуунаас Киданд шүлэг магтаал, дуу, тэмдэглэл зэрэг утга зохиолын олон төрөл хөгжиж байв. Кидан гүрэнд кидан, хятад гэсэн эрдмийн хоёр хүрээлэн байсан ажээ. Кидан гүрний үед улсын албан түүх, шастир зохиох ажил амжилттай хөгжиж, олон алдартай түүхчид төрөн гарч байв. Бас киданчууд нутгийнхаа газрын зургийг зохиож, тайлбарыг хийсэн явдал нь газар зүйн ухааны хувьд чухал зүйл болжээ. Кидан нарын үндсэн шүтлэг нь бөө мөргөл байсан боловч будда, күнз, даосын сургаалтнууд бий болж байв. Кидан гүрний гадаад харилцааңд соёлын харилцаа чухал байр эзэлж байжээ. Кидан нар гадаад орнуудад ном судраар бэлэг явуулж, гаднаас мөн бичиг судрын зүйлсийг хүлээн авдаг байсан ажээ. Кидан гүрэн Төв Ази, Дорнод Азийн уудам нутагт амьдран суусан монгол, хамниган зэрэг аймаг угсаатны нийгэм, соёлын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн билээ.
Татаар--- монгол улсын зүүн хавь аар татаар аймаг нутаглаж байв. Хөлөн, Бойр хоёр нуур дагуу орон бол татаарын нутаг мөн. 12-дугаар зууны үед татаарчууд зурган аймагт хуваагдан, нийт долон түмэн өрх амтай байла. Эрт урд цагт татаарчуудын сүр хүч нь хамгаас чийрэг бөгөөд монголын олонх аймгийг ноёрхож байжээ. Иймээс бусад аймгуу бас нэр алдараан мандуулхын тулд өөрсийээн“татаар”гэж хэлдэг байгсан юм. Харь улсы үндэстэн бас бүх монгол аймгийг цөм“татаар гэж нэрэйдэв.”
10-дугаар зуунаас инагш татаарчууд Лио улс ба Алтан улсын харьяат болож, алба гайль тушаахын хамт тэдний хил хязгаарыг сахиж байжээ. Татаар аймаг, Алтан улсын өдөөлөгөөр бусад монгол аймгуудаан булиан дээрэмдэж хүн харыг нь ч алаж байв.
 
== Их Монгол улсын засаг захиргааны зохион байгуулалт ==
Гэрэйд--- тиюрк төрөлтөн, язгуур монголын баруун хавь аар туул гол, орхон гол дагуу нутаглаж байжээ. 12-дугаар зууны үед гэрэйдчүүд хорин түмэн хүн амтай байгсан. Монгол оронд Гэрэйд бол хамгын хүчирхэг улс байжээ. Гэрэйдийн хааныг монголчууд ба найманчууд“гүр(их) хаан”гэж дууддаг. 11-дүгээр зууны эхэнд Христос шашны несториан бүлэгтэн ирэж шашнаан дэлэгрүүлэв. Тэр үеээс эхлэн христосын шашны шүтэх болжээ.
Бараг 12-дугаар зууны өмнө хагсаар ун ханы эцэг хорцахус бойрог ханы үед Гэрэйд улс хамгаас чийрэгжиж, татаартай ч тулалдаж байгсан. татаарчууд ану гэргий ба түүний хөвгүүн тойрилыг баривчлан авсан удаа ч бой.
 
=== [[Их Монгол улс|Их Монгол улсын]] засаг захиргааны зохион байгуулалт ===
Хурцахус бойрог хаанаас заргаан хүүтэй. түүнийг нас барсаны дараа түүний хөвгүүн тойрил хоёр дүүгээн алаж хан суурина суув. Үүнд гүр хан авга нь наймны инанц билэг хантай холбоолож тойролыг дайлара мордов. Тойрол дутаан гарч Чингис хааны эцэг Есгий баатарыг эриж иржээ. Есгий баатар биеэрээн цэрэг дайчлан гүр ханыг тангуудт хөөж явуулаад улс иргэнийг нь хураан авч тойролд өгөв. Тойрол, Есгий хоёул туул голын хар дүнд анд бололцож, “чиний энэ тусын чинь тулд үеийн үед чинь ач хариулахыг мөнх тэнгэрийн ивээл мэдэгдүгэй”гэж Есгий баатарт хэлсэн байна. Түүнээс аваад монгол болон Гэрэйдийн хооронд нигт харьцаатай болжээ.
Чингис хаан Их Монгол улсыг байгуулаад юуны өмнө төр захиргааны болон цэргийн зохион байгуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлжээ. Өмнөх үеийн төр ёсны уламжлалд тулгуурлан цэрэг, иргэний шинж бүхий олон шатны зэрэг дэвт, засаг захиргааны зохион байгуулалтай болов. Энэ нь аливаа асуудлыг чирэгдүүлэлгүй, шуурхай шийдвэрлэхэд чиглэгдэж байсан юм.
Их Монгол улсын төрийн бүх дээд эрхийг баригч нь Чингис хаан байв. Монгол улсын газар нутаг, харъяат иргэд бүгд Их хааны өмч байсан. Монголчууд Их хаадыг тэнгэр язгуурт хэмээн өргөмжлөн хүндэлж, хууль зарлигийг нь ёсчлон гүйцэтгэж байлаа. Хаан төрийг үе залгамжлан захирах бөгөөд Их хааны нэр заан гэрээслэсэн хүнийг их хуралдайгаар баталгаажууж хаан өргөмжилдөг байв.
Хаан өргөмжлөх, харь оронтой найрамдах, дайтах зэрэг төрийн онц чухал хэргийг Их хуралдайгаар шийдэж байжээ, Тиймээс хуралдай нь төрийн дээд шийдвэр гаргах байгууллага болж байв. Их хуралдайд алтан ургийнхан, төрийн түшээд, гавьяатан сайдууд, бичгийн мэргэд, өрлөг жанжид оролцоно. Асуудлыг олонхийг саналаар голчтой шийдэж байснаараа ардчилсан шинжтэй. Тиймээс Их хуралдайг өнөөгийн парлөментын анхны хэлбэр гэж судлаачид үздэг.
Төрийн хэргийг хөтлөн явуулахад Сэцдийн зөвлөл чухал үүрэгтэй. Сэцдийн зөвлөл нь алсын хараатай, зөв мэргэн төрийн бодлого боловсруулахад нөлөөтэй байжээ. Чингис хааны байгуулсан Сэцдийн зөвлөлд олон орны бичгийн мэргэд багтаж байсан нь дэлхийн хэмжээний төрийн бодлого явуулахад ач тусаа үзүүлжээ.
Их хааны томилсон төрийн шадар сайд гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлнэ. Их Монголын улсын анхны шадар сайд Го ван Мухулай байлаа. Монгол улсын өдөр тутмын хэргийг шадар сайд удирдан явуулж өөрийн эрх хэмжээнээс хэтэрсэн онц чухал тулгамдсан асуудлыг Их хаан болон Их хуралдайгаар шийдвэрлүүлдэг журамтай байв.
Улс орны нийгмийн амьдралын олон асуудлыг шийдвэрлэх Их заргач чухал үүрэг гүйцэтгэж байв. Чингис хааны анхны Их заргач нь Шихихутаг байв.
Их Монгол улсын төрийн үндсэн гол хууль нь “Их засаг ” байв. Уг хууль бидний үед бүрэн эхээрээ уламжлагдан ирсэнгүй. “Их засагт”-т хаан өргөмжлөх, их хуралдайг зарлан хуралдуулах, гадаад улс оронтой харилцах ёс, цэргийн болон иргэний үүрэг, алба татвар, эрүүгийн ба иргэний шинж чанартай олон асуудлыг хэрхэн зохицуулахыг хуульчлан заажээ.
Төрийн хэргийг явуулахад чухал үүрэгтэй хүний нэг нь Төрийн бэхи байв. Төрийн бэхи нь цагаан морь унаж, цагаан хувцас өмсч, Их хуралдайг хуралдуулах, хаан өргөмжлөх, аян дайнд мордох зэрэг төрийн чухал үйл хэрэг өлзийт өдрийг сонгон цаг, зүг чигийг зааж өгөх үүрэг хүлээнэ. Төрийн анхны бэхи нь Усун өвгөн байв.
Их Монгол улсын төрийн гол шүтлэг нь бөө мөргөл. Олонд алдартай Хөхөчү бөө буюу Тэв тэнгэр нь хааны итгэлийг олж бусад зайран удганаас дээгүүр байр суурь эзэлж байжээ.
 
==== Цэргийн зохион байгуулалт ====
Найман--- Тиюрк төрөлтөн, Гэрэйдийн нутгаас баруунш алтай уул хүртлэх өргөн уудам нутаг давсгэрийг эзэлж байжээ. Найманчууд, 12-дугаар зууны үед нэгэнт улс байгуулж, уйгуур үсэг хэрэглэн, уйгуур хүн Тататонгаа наймны ханы тамгыг атгаж байв. Найманчууд бас Гэрэйдчүүдтэй адилаар христосын шашныг шүтдэг байла. Тухайн үед найманчууд бол соёлтай улс байгсан тул монголчуудыг доромжилж“үнэр муутай монголчууд”гэж хэлдэг байжээ.
Их Монгол улсыг байгуулахад амь хайргүй зүтгэсэн Чингис хааны онцгой гавьяат нөхөд нь 9 өрлөг, дархад, цэргийн жанжид, хөлөг баатрууд байв. Тэд хаан эзний алтан амийг сахиж, төр улсыг бататгахад онц үүрэг гүйцэтгэн, хаан эзэнд зөвлөх, сануулах зэрэг бусдаас давуу эрх эдлэж байсан юм.
Чингис хааныг мандах үед найман улсын инанц билэг хан үхэж, түүний хоёр хүү тайбух ба бойрог хан хоёулаан эегүй болоод наймныг хоёр тийш хувааж тус тус таан зархирвай. өмнөт наймныг тайбух эзлэн, одоогын улиастай орчим өөрийн ордноон байгуулжээ. Умрат наймныг бойрог хан захран, одоогын монгол улсын ховт орчим өөрийн ордноон байгуулжээ. Найман улс хоёр тийш задарсанаас болож түүний сүр хүчин нь доруйдав. 1199 онд ун хан, Чингис хаан хоёул бойрог ханд морилж улс иргэн ба адуу малыг нь олжлан авав. Бойраог хан Гиргийс улст тутаад явжээ. Ун хан, Чингис хаан хоёул түүнийг нэхэмжилж, Хицээл баш нуурт гүйцэж хүрээд мөн тэнд хороогсана тайбух наймны их хаан болож, алтан улсаас түүнд да ун цол соёрхжээ. монголчууд“да ун”гэдэг хятад үгийг“даян хан”гэж халуу оншигсанаас түүхийнд“даян хан”гэж нэрэлсээр ирсэн юм.
Чингис хаан 4 их баатар жанжинтай, тэднийгээ үнэнч сайн нохойтой зүйрлэн хамгийн чухал хэрэг, хүнд бэрх дайнд илгээдэг байв. Их Монгол улсыг байгуулахад амь бие хайрлалгүй зүтгэсэн Боорчи, Зэлмэ, Сорхан шар нарын зэрэг гавьяат хүмүүсийг дархан болгожээ. Тэдэнд соёрхол газар олгож, эзэмшил нутгаа үе улиран захирах, дайны ба ав хомрогын олзоо хэнтэй ч хуваалцахгүй өөртөө авах, алив алба татвараас бүрэн чөлөөлөгдөх, хүссэн цагтаа хаанд бараалхах, есөн удаагийн осол эндэгдлийг нь хэтрүүлэх зэрэг онцгой эрх олгов.
 
Монгол төрийн аюулгүй байдлыг хангах гол түшиг тулгуур нь шадар хишигтэн байжээ. Шадар хишигтэн нь хаан төрийн аюулгүй байдлыг хамгаалах, төрд үйлчлэх үүрэг гүйцэтгэн, онц чухал үед цэргийн гол хүч болдог, байлдааны байнгын бэлтгэлтэй, зэвсэгт хүчний гол цөм байлаа, Их Монгол улс 10 000 хишигтэнтэй байв.
Онгууд—тиюрк төрөлтөнийг хятат сурвалж бичигт “цагаан татаар”буюу“боловсон татаар”гэж хэлдэг. Онгуудчууд одоогын Хөххотын араар монь уул дагуу нутаглаж, алтан улсын умрат хилийг сахиж байв. Алтан улс монголын халдалгыг сэргийлэхийн төлөө 12-дугаар зууны эцсээр зүүн хойт орны далайн хөвөөгөөс хатан гол хүртэл шороогын хэрэм барив. Үүнийг “алтан улсын урт цагаан хэрэм”гэнэ. Онгуудаар монь уулын ар дахь хэрмийн амыг сахиулж багсан тул монголчууд тэднийг“онгууд”гэдэг бол “онг”-ын олон тоо, онг гэж гэрмийн амыг хэлэж бой. 12-дугаар зууны үед онгуучууд нийт дөрвөн мянган өрх байжээ.
Чингис хаан өмнөх үеэс уламжилж ирсэн мянганы зохион байгуулалтыг боловсронгуй болгож улсаа 95 мянгатад хуваав. Мянганы систем нь алба татвар татах, дайн байлдааны үед тодорхой тооны цэрэг гаргах үүрэг бүхий засаг захиргааны нэгж юм. Засаг захиргааны нэг нэгжээс нөгөө рүү дураар шилжихийг Их засаг хуулиар хатуу хоригложээ.
 
Байнгын армийг бий болгосон төдийгүй цэргийн бодлого боловсруулах Илдэч хэмээх газрыг байгуулжээ.
Мэргийд бол сэлэнгэ мөрний сав газраар нутаглан, дөрвөн аймаг хувааж байла. Мэргийдчүүд бол чийрэг цэргийн хүчинтэй бөгөөд дайн байлдаанд ч дуртай. Тэд, Чингис хаантай урт хугацаар тэмцэлдэж байв.
Их Монгол улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь Баруун, Зүүн, Төвийн гэсэн гурван том түмэнд хувааж, Төвийн түмнийг Наяа ноён захирч түүний мэдэлд Гурван голоор савласан төвийн нутаг хамрагджээ. Баруун түмнийг Боорчи захирч Алтай нуруу орчмын нутаг түүнд харьяалагджээ. Монголын зүүн хэсэг Хянган нуруу орчим нутаг Зүүн түмэнд харьяалагдаж Мухулайн захиргаанд байв.
Үүнээс гадна, язгуур монголын хадгин, салжууд аймаг хөлөн бойрт нутаглаж, монгол улсын захралд ороогүй биеэн дааж байла.
Их түмэн нь дотроо хэд хэдэн бага түмэнд, бага түмэн нь мянгат, зуут, аравтад тус тус хуваагдаж байв. Тэдгээр нь байлдааны үед 10-10 000 цэрэг гаргах, тайван цагт тогтоосон хэмжээний татвар төлөх үүрэгтэй. Чингис хааны төр, захиргааны зохион байгуулалт нь нүүдэлчдийг захирах хамгийн оновчтой хэлбэр байсан юм.
Энэхүү мэдээлэлийг<ref>http://[http://www.mgwhw.com]</ref>аас авч ашиглав
=== [[Их Монгол улс|Их Монгол улсын]] гадаад бодлого ===
Их Монгол улсын эргэн тойронд нийгмийн хөгжлийн түвшингээр харилцан адилгүй улс орнууд олширч байв. Чингис хаан Их Монгол улсаа байгуулаад, хөрш орнуудтай эрх тэгш найрсаг харилцаа тогтоож тэднээр улсаа хүлээн зөвшөөрүүлэх, чөлөөт худалдааг хөгжүүлэх, гадаад аюулгүй байдлаа баталгаажуулахыг эрхэмлэв.
Үүний тулд Умард Алтан улс, Тангуд, Хорезм зэрэг улс оронд элч илгээж байв. Умард Алтан улсын эрх баригчид Монгол улсыг хүлээн зөвшөөрөх нь байтугай алба өгөхийг хариу шаардав. Хорезмын шах элч, худалдаачдыг алж, эд барааг нь дээрэмдэн авчээ.
Ийм нөхцөлд асуудлыг тайван замаар шийдвэрлэх боломжгүй болов. Чингис маан 1205 онд Тангудыг анх довтолжээ. Энэ нь Тангуд, Умард Алтан улстай хүч хавсрахаас сэргийлэх, Алтан улсыг дайлах түшиц газар болгох, гадаад байдлаа бэхжүүлэх стратегийн зорилготой холбоотой. 1207, 1210 онд дахин довтолж хот сууриныг нь эзлэн, эд баялаг, тэмээ малыг нь үлэмж хэмжээгээр олзлон авчээ. Тангудыг жил бүр алба барих, аян дайнд цэрэг нийлүүлж байхыг тулган зөвшөөрүүлсэн байна.
Тангуд улсыг байлдсанаар суурин орныг байлдах анхны туршлага олжээ. Умард Алтан улс нь Монголчуудыг Хятадтай худалдаа арилжаа хийх явдлыг хаан боогдуулж, нүүдэлчдийг хооронд нь эвдрэлцүүлж нэгдэн нягтрахад нь ямагт саад болж иржээ.
1211 онд эцэг өвгөдийг гэрээсийг биелүүлж олон жилийн “өшил өшин хясал хясахаар” Чингис хаан их цэргийн хүчээр довтлон орсон нь Алтан улстай хийсэн 23 жилийн дайны эхлэл болов. Хоёр замаар их цэрэг хөдөлгөн, нэгийг нь Чингис хаан, нөгөөг нь Мухулай, Зэв нар удирджээ. Монгол цэргүүд Алтан улсын зарим мужийг эзлэн авч их хэмжээний эд баялаг олзлон аваад буцжээ.
Гэвч Алтан улс амалсан ам, хэлсэн үгэндээ хүрээгүй тул 1213, 1214 онд Чингис хаан Алтан улсад дахин их цэрэг оруулж, 1215 онд Нийслэл Жүндү /Бээжин/ хот болон зарим чухал газрыг эзлэв. 1217 оны 8 сард үлдсэн газар нутгийг эзлэх үүргийг Мухулайд даалгаж, нутагтаа буцаж ирэв.
Хорезм улсыг байлдан эзэлсэн нь
Хорезм нь Хятад-Газар дундын тэнгис, Энэтхэг-Орос зэрэг худалдааны замын гол зангилаа газар буюу Баруун Туркестаны нутаг Аму-дарьяа мөрний адагт орших хагас суурьшмал орон. Худалдааны төв байсан учир хөгжлөөр илүү, эдийн засаг нь хүчирхэг байв.
1217 онд Хорезм улсаас Монголд худалдаа хийхээр ирсэн элчийг буцахад нь Чингис хаан Ухуна тэргүүтэй 450 хүнийг дагуулан илгээжээ. Чингис хаан Хорезмын шаханд захидал илгээж худалдаа хийлгэхээр тэднийг явуулснаа дурьдаад цаашид худалдааг хоёр талаас дэмжин явуулж байхыг хүсчээ. Худалдаачдыг Отрар хотод очиход холын дарга Иналчуг тэднийг хөнөөжээ. Чингис хаан энэ тухай сонсоод маш их хилэгнэсэн боловч 1218 онд Хорезмын шахад дахин элч илгээн буруугаа хүлээхийг шаардав. Хорезм шах элч нараас хоёрыг нь алж, нэгийг нь доромжлон буцаажээ.
Тиймээс Чингис хаан Хорезмыг дайлах шийдвэр гаргаснаар өрнө, дорнодод монголын цэрэг зэрэг байлдах болов. Алтан улсыг монголчууд эзэлсэн дуулианд итгэж ядан, Монголд хоёр ч элч илгээн лавлаж байсан Хорезмын шах тийнхүү монголчуудтай нүүр тулжээ. 1218 онд Чингис хаан Их хуралдайг хуралдуулж өөрийн эзгүйд төрийн хэргийг Отчигин ноёнд, говиос өмнөх хатан гол хүртэлхийг гүнж Алагбэхид хариуцуулав.
Хорезм улсыг байлдахдаа Чингис хаан мэргэн зөвлөгч Елюй-чу-цай, дөрвөн хүү, жанжнуудаас Боорчи, Шихихутаг, Зэв, Сүбээдэй, хатадаас Хуланг дагуулж мордов. Зарим мэдээгээр Чингис хааны цэргийн тоо 150-200 мянга орчим байсан гэдэг.
1218 онд Чингис хаан өөрийн цэргийн хүчийг зам гүүр тавих, хотын хэрэм эвдэх харвуур зэрэг оньсон хэрэгсэл, тос бүхий шатаагч вааран сум, харвах оньс зэрэг байлдааны шилдэг зэвсэг техникээр хангажээ. Чингис хаан Алтан улстай байлдахдаа шинэ зэр зэвсэг олзолсон төдийгүй, суурьшмал улс орныг дайлах арга ухаанд суралцсан нь амжилт олоход нөлөөлсөн байна.
Чингис их цэргээ хоёр хувааж элчийг нь хөнөөсөн Отрар хотыг эзлэн, Иналчукийг алж, хотыг үнэсэн торвог болгов. Чингис хааны цэргийн нөгөө хэсэг нь 1218 онд долоон мөрөн, 1219-1221 онд эртний соёлт Бухар, Самарканд, Ургенч хотыг эзлэн авчээ.
1221 онд Зэв, Сүбээдэйн удирдсан цэрэг Хорезм шах Мухамедийг мөрдөн хөөхийн хамт Азербайджан, Гүржийг эзлэв. Шемиха хотыг эзлээд умард Кавказын уулсыг давж тэндээс Крым хүрч Судакийг авав. 1223 онд Калка голын хөвөөн дээр Оросын вангуудын цэргийг бут цохив.
Тийнхүү Чингис хааны их цэрэг олон улс, хот, асар уудам газар нутгийг эзлэн авч Монголын эзэнт гүрний үндсийг тавив.
Тангудыг эзэлсэн нь
1225 оны эхээр Чингис хаан цэргээ аван эх нутагтаа буцаж иржээ. Энэ нь хэд хэдэн шалтгаантай:
• Алтан улсыг дайлж Мухулай жанжин нас барсан.
• Алтан улсын зарим хот монголчуудын эсрэг боссон.
• Тангууд улс хүчин хавсраагүй, харин эсрэг зогссон.
Чингис хаан богино хугацаанд 100 000 цэрэгтэй, мөн оны намар Тангуд руу хөдөлжээ. Чингис хаан Тангудад элч довтолгон, бид Сартуулыг дайлахдаа чамайг баруун гар болж морд гэхэд чи хэлсэндээ хүрсэнгүй үгээр дайрсан билээ. Бид Сартуулыг эрхэндээ оруулаад ирлээ. Одоо чамтай дайтна хэмээн мэдэгдэж дайн зарлажээ.
1226 оны хаврын тэргүүн сард цэргээ 2 хуваан Зүүн гарыг Чингис хаан өөрөө удирдан Силян хотод хүрэв. Силян нь Тангудын нийслэлийн дараа орох хоёр дахь том хот, Худалдааны чухал төв төдийгүй Төвдийн өндөрлөгт нэвтрэн орох байлдааны чухал түшиц газар байв. Силян хот байлдалгүйгээр бууж өгчээ.
Баруун нарын цэрэг нь Түрэмгий балгасыг эзлэн авч 1227 оны 1 сард Яргай хотод төхөж очив. Гол хүч нь Түрэмгий балгасанд нэгэнд цохигдсон, нийслэлээ бага хүчээр хамгаалж байсан тул Тангуд улс ялагдав.
=== [[Их Монгол улс|Их Монгол улсын]] эдийн засаг ===
[[Чингис хаан]] төрөө төвхнүүлээд, улс тусгаар оршихын үндэс эдийн засгийг онцгой анхаарчээ. Улсын эдийн засгийн үндэс-мал аж ахуйг хөгжүүлэхийг чухалчлав. Тиймээс малаа өсгөх үндэс болсон байгаль хамгаалах асуудлыг төрийн бодлогодоо онцгойлон үзэж байлаа. Адуу нь улс орноо хамгаалах, өргөн уудам нутагт харилцаа холбоо залгуулах, нүүдлийн мал аж ахуйгаа хөтлөх, баяр наадам, ав хомрого зэрэгт чухал үүрэгтэй байжээ.