Сэжун ван: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
{{Хаан
'''Сэжун''' ([[солонгосоор]] 세종, төрсөн нэр нь 이도 буюу '''И Ду'''; 1397–1450) — [[Чусонь улс]]ын 4-р эзэн [[ван]]. Эцэг [[Тэжун ван]]гийн өвийг залган 32 жил (1418-1450) хаанчлаад хөвүүн [[Мүньжун ван]]д орхин одсон. Тэрээр [[Солонгос үсэг|Солонгос үсгийг]] зохиосон. Солонгосын албан ёсны түүх бичигт «агуу», «их» (대 ''тэ буюу дэ'') тодотголтой хоёр ван байдгийн нэг нь '''Сэжун их ван''' (세종대왕 - ''сэжун дэван'') юм.
| name = Сэжун
| title = [[Чусонь]] улсын [[ван]]
| image = [[Файл:조선 세종.jpg|250px]]
| reign = 1418 – 1450 он <br> (32 жил, 4-р ван)
| predecessor = [[Тэжун ван]]
| successor = [[Мүньжун ван]]
| spouse = 11 хатан, татвар
| issue = 25 агь, гүнж
| era name = {{lang-ko|세종대왕}} <br>''сэ-жун-дэ-ван''
| royal house = И овог
| father = Тэжун
| mother = Воньгён
| date of birth = {{Birth date|1397|5|15|df=y}}
| place of birth = [[Сөүл|Ханьсон]]
| date of death = {{Death date and age1|1450|4|8|1397|5|15|df=y}}
| place of death = Ханьсон
| place of burial=
}}
 
'''Сэжун''' (1397–1450; 53 насалсан) – [[Чусонь]] улсын дөрөвдүгээр '''[[ван]]''' байв. 1418–1450 онд төр барьсан.
 
== Бага нас ==
Сэжун 1397 оны 5 сарын 15-нд Тэжун вангийн гуравдугаар хүү болон Минь Вонён хатнаас төрсөн. Овог нэр — '''«И Ду»''' ({{lang-ko|이도}}). Багийн нэр - '''Воньжон''' (원정). 12 насандаа «Чүннён» их гүн хэмээгдсэн.
 
Хоёр ахаасаа илүү хичээл зүтгэл, эрдэм ухаантай байснаар эцэг ванд таалагдсан. 1404 онд Тэжунгийн их хүү Яннён ханхүүгээр нэр заагдсан ч ан гөрөө, амарч зугаацах хэтэрснээс 1418 онд ханхүүгээс огцорсон. Хоёрдугаар хүү Хюрён их гүн нь Сэжунд зай тавьж лам болсон. Ингээд 1418 онд «Сэжун» (세종) хэмээх оны цол аван ван өргөмжлөгдсөн боловч эцгийн нас барсан 1422 он хүртэл гардан төр бариагүй.
 
== Улсын ван ==
=== Цэрэг дайн ===
Сэжун ван [[Мин улс]]тай найрсаг харилцаж байсан. [[Күнзийн суртал|Күнзийн суртлыг]] ойшоон төрийн хэрэгт хэрэглэсэн.
 
[[Зөрчин|Зөрчдийн]] довтолгооноос хамгаалж харуулын 10 цамхаг барьж, 1433 онд Ким жанжны цэрэг Сунгари мөрөн хүртэл довтолсон.
 
[[Япон]]той гурван боомтоор худалдаа хийж байв. 1919 онд [[Цүшима]] арлын далайн дээрэмчдийг довтолж, алба авах болсон.
 
=== Соёл ахуй ===
[[Зураг:Hunmin_jeong-eum.jpg|thumb|150px|left|Солонгос үсгийг нэвтрүүлсэн 1446 оны номын хуудас]]
Сэжун ван тариачинд зориулсан олон янз тариалалтын аргын тухай гарын авлага ном «Нунса жигсоль» (농사직설)-ийг 1429 онд зохиолгожээ.
 
Ван эцгийхээ тоон өргөсөн харц язгуурт Чан Ёншилийг мөн хүндэтгэн хэрэглэсэн ба тэр усан цаг, од хэмжих хэрэгсэл, сүүдрээр хэмжих цаг зэргийг зохион бүтээж байлаа. Чан овогт 1442 онд хур тунадас хэмжих багаж зохион бүтээснийг бүх аймагт тараан хэрэглэж байв.
 
Сэжунгийн үед мөн [[Бээжин]]д биш [[Ханьсон|Ханьсонгийн]] уртрагийг төвөөр бодсон солонгос зурхай зохиогдон хэрэглэгдэж байв.
 
Сэжун ван өөрөө хэд хэдэн ном бичсэн. 1420 онд ордонд эрдэмтдийн хүрээлэн бий болгосон.
 
Сэжун вангийн хамгийн их гавьяа хэмээх нь [[солонгос хэл]]энд тохирсон [[солонгос үсэг|солонгос үсгийг]] нэвтрүүлсэн хэрэг юм. Солонгос хэлийг урьд нь хятадын [[ханз]] ашиглан бичдэг байв. Өгүүлбэрийн бүтэц, хэл зүйн зөрүүнээс болоод солонгос хэлийг төгс илэрхийлж чаддаггүй.
1446 онд хэрэглээнд нэвтэрсэн. Хэрэглэх, сурахад маш хялбар үсэг юм. Үе болгон бичдэг. 28 үсэгтэй.
 
== Үхэл, өв ==
Сэжун 1450 онд өвчнөөр нас барсан ба Ён бунханд түүнийг оршуулжээ. Түүний вангийн орыг ахмад хүү [[Мүньжун ван|Мүньжун]] нь өвлөн авсан.
 
{{s-start}}
{{залгамжлал
|албан_тушаал=[[Чусонь улс|Чусоний]]ын ван
|он=1418-1450 он
|өмнө=[[Тэжун ван]]
|дараа=[[Мүньжун ван]]
Line 10 ⟶ 59:
{{end}}
 
[[Ангилал:Чусоний ван]]
{{Солонгос оронд хамаарах}}
[[Ангилал:Чусонь1397 улсынонд вангуудтөрсөн]]
[[Ангилал:1450 онд өнгөрсөн]]