Византын эзэнт гүрэн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б fixing dead links
Оршин тогтнож байсан он
Мөр 1:
[[Файл:LocationByzantineEmpire 550.png|Юстинианы үеийн Византын эзэнт гүрэн (550 оны үе)|thumb|300px|right]]
'''Византын эзэнт гүрэн''' буюу '''Зүүн Ромын эзэнт гүрэн''' нь [[Дундад зуун]]ы үед буюу 395 оноос 1453 он хүртэл оршиж байсан, [[Константинополь]] хотод нийслэлээ байгуулсан, эзэн хаант төртэй [[Ромын эзэнт гүрэн]]. Оршин суугчид нь болон хөршүүд нь энэ улсыг '''Ромын эзэнт гүрэн''' гэж нэрийддэг байсан бөгөөд мөн Romania ([[Грек хэл|грекээр]]: {{Polytonic|Ῥωμανία}}, ''Rhōmanía'') гэдэг байлаа. "Ромын эзэнт гүрэн", "Византын эзэнт улс"-ын хоорондох ялгаа нь цэвэр орчин үеийн ойлголт бөгөөд хэзээнээс эхлэн Византын эзэнт гүрэн гэх нь тодорхой бус байдаг боловч Эзэн хаан [[I Константин]] нийслэлээ [[Никодемиа]]гаас ([[Анатолийн хойг]] дахь) [[Босфорын хоолой]] дахь [[Византиум]] руу шилжүүлж [[Константинополь]] (өөрөөр "[[Шинэ Ром]]" ч гэдэг) болгосон хугацааг чухалд тооцдог.{{#tag:ref|The first instance of the designation "New Rome" in an official document is found in the canons of the [[First Council of Constantinople]] (381), where it is used to justify the claim that the patriarchal seat of Constantinople is second only to that of Rome.<ref>{{harvnb|Benz|1963|p=176}}.</ref>|group="n"}}
 
Эзэнт гүрэн ялангуяа [[Визант-Сассанидын дайн|Ром-Персийн]] болон [[Визант-Арабын дайн]]ы үеэр нутаг дэвсгэрээсээ алдаж, доройтсон боловч [[Европ]] дахь эдийн засаг, соёл, цэргийн хүчний хувьд хамгийн нөлөөтэй гүрэн хэвээр байсан. Эзэнт гүрэн [[Македонийн династи]]йн үед сэргэж, X зууны сүүл гэхэд Газар Дундын Тэнгисийн зүүн бүс нутагт хамгийн хүчирхэг гүрэн болж дахин сэргэжээ. Гэвч 1071 оноос хойш Эзэнт гүрний гол нутаг [[Бага Ази]]йн ихээхэн хэсгийг [[сэлжүк түрэг]]үүдэд алджээ. XII зуунд Комнэнийн сэргэлтийн үеэр бага зэрэг сэргэж, ноёрхлоо хэсэг зуур дахин тогтоосон боловч түүний залгамжлагчдын үед дахин доройтсон. 1204 онд [[Загалмайтны дөрөвдүгээр аян дайн]]аар Эзэнт гүрэн үхлийн цохилт амсаж, задарч бутран, хоорондоо өрсөлдөгч Византын Грек болон Латин улсуудад хуваагджээ. Константинополь яваандаа сэргэж, Палеологийн удмын эзэн хаадын дор эзэнт гүрнийг 1261 онд дахин байгуулсан боловч XIV зуунд дараалсан олон иргэний дайн болж, эзэнт гүрний хүчийг улам бүр сулруулсан. Үлдсэн нутаг дэвсгэрийн ихэнхийг [[Визант–Османы дайн]]аар алдаж, улмаар XV зуунд Константинополь хот, үлдсэн нутаг дэвсгэрийн хамт [[Османы эзэнт гүрэн|Османы түрэгүүдэд]] эзлэгдэж мөхжээ.