Хазара: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 31:
Хүн амын тоогоороо Афганистанд [[пуштун]], [[Тажикууд|Тажик]]ийн дараа 3-т орно(9% орчим, зарим эх үүсвэрийн дурдсанаар 18%-с дээш) болдог.<ref name="Iranica2">L. Dupree, ''"Af<u>gh</u>ānistān: (iv.) ethnocgraphy"'', in Encyclopædia Iranica, Online Edition 2006, ([http://www.iranica.com/newsite/articles/v1f5/v1f5a040a.html LINK]).</ref><ref name="CIA">[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/af.html CIA World Factbook].</ref><ref name="survey">''"A survey of the Afghan people - Afghanistan in 2006"'', ''The Asia Foundation'', technical assistance by the ''Centre for the Study of Developing Societies'' (CSDS; India) and ''Afghan Center for Socio-economic and Opinion Research'' (ACSOR), Kabul, 2006, [http://www.asiafoundation.org/pdf/AG-survey06.pdf PDF].</ref><ref name="CIA-af"/><ref name="Al-jazeera">{{cite web | url=http://www.aljazeera.com/video/asia/2011/11/2011111284512336838.html | title=Hazara community finds safe haven in Peshawar | publisher=Aljazeer English | date=12 Nov 2011 | accessdate=November 13, 2011 | author=Kamal Hyder reports}}</ref><ref>{{Cite web|url= http://lcweb2.loc.gov/cgi-bin/query/r?frd/cstdy:@field(DOCID+af0037) |title= Ethnic Groups of Afghanistan |publisher=[[Library of Congress Country Studies]] on Afghanistan |quote=''In 1996, approximately 40 percent of Afghans were Pashtun, 11.4 of whom are of the Durrani tribal group and 13.8 percent of the Ghilzai group. Tajiks make up the second largest ethnic group with 25.3 percent of the population, followed by Hazaras, 9-18 percent; Uzbeks, 6.3 percent; Turkmen, 2.5 percent; Qizilbash, 1.0; 6.9 percent other.''|year=1997 |accessdate=2010-09-18|archiveurl=https://archive.is/bTfS|archivedate=2012-07-14}}</ref> Түүнээс гадна [[Пакистан]], [[Иран]]д тус бүр хагас саяаас илүү Хазара хүн байна.
 
==Гарал үүсэл ==
Хазарачууд лалын шийт урсгалыг дагадаг бөгөөд тэдний ихэнхи нь эсвэл нилээд хэсэг нь Иран дахь [[Ил хаант улс]]ын шийт шашинт монголчуудаас гаралтай гэсэн үзлийг дэлхийн ихэнхи судлаачид баримталдаг. 13-р зуунаас хойш монгол, түрэгүүд, иран угсаатнууд ([[перс]], [[пуштун]], [[тажик]] г.м) аажим аажимаар холилдон хазара угсаатныг үүсгэжээ.<ref>[http://i50.tinypic.com/25hirzk.jpg]</ref> Ил хаант улсын монголчууд Иранаас Афганистанд ирэн хазара угсаатныг үүсгэсэн байж болох юм. Олонхи судлаачид монгол цэргүүд нутгийн иран эмэгтэйчүүдтэй гэрлэн хазара үндэстнийг бүрэлдүүлсэн гэж үздэг. Гадаад, дотоод олон нөхцлөөс шалтгаалан тэдэнд нэгдсэн, тогтвортой үзэл бүрэлдээгүй. Жишээ нь монголоид төрхтэй хэсэг нь хазарачуудыг монголчуудад хамааруулах хандлагатай бол европоид төрхтэй хэсэг нь хазарачуудыг түрэг юм уу иран угсаатан гэж үзэх хандлагатай. Жишээ нь Daniel L. Hartl and Elizabeth W. Jones нарын "Genetics: Analysis of Genes and Genomes" номонд тэднийг монгол гаралтай гэж бичсэнийг хазарачуудын нэг сайт шүүмжилж<ref>[http://www.hazarapeople.com/2012/07/29/book-genetics-analysis-of-genes-and-genomes-is-a-wrong-reference-to-hazara-genealogy/]</ref> хазарачууд түрэг хүмүүс гээд эртний кушанчууд ч хазарачуудын нэг өвөг гэж бичжээ. Нэгэн хазара хүн хазарачууд саяхнаас буюу пуштунчуудад эзлэгдэн хүч нь суларсан 20-р зууны эхнээс монгол гарлаа үгүйсгэх болсон, Их Моголын Бабур хаан хазарачуудаас дэмжлэг авахыг оролдсон ч Бабур түрэг хүн байсан тул түүнийг дэмжээгүй, монгол гарлаа үгүйсгэх нь биднийг улам ганцаардуулах болно гэж сайтын байр суурийг шүүмжилж сэтгэгдэл бичсэн байна.
 
===Монгол онол===
19-р зуун хүртэл тэд монгол хэлээр ярилцдаг байсан гэсэн мэдээ байдаг ч үнэхээр тийм байсан эсэх нь эх сурвалжаар нотлогдоогүй. Одоо хазара хэлний үгийн сангийн 10% нь монгол үг байдаг. Л.Темирхановын Хазарейцы номонд хазара ноёд Чингисийн угсаа гэдгээрээ бахархдаг гэсэн байдаг.
 
13-14-р зууны үед арулад аймгийн зарим хэсэг хойд Афганд нүүн очсон байдаг бөгөөд<ref>Д.Майдар, Чингис хаан ба Монголын их гүрэн, УБ, 1969</ref> Монголын [[::en:Arghun Dynasty|Аргуны улс]] XVI зууны сүүл хүртэл Афган, [[Пакистан]]ы хил хавиар оршин тогтнож байжээ. Чулуун зэвсгийн үед [[Афганистан]]д [[:en:Dravidians|дравид]] хүмүүс байсан нь 4000 жилийн өмнө нүүн очсон европ хэлт иранчуудад ууссан бөгөөд [[:en:Mongoloid|монголоид]] төрхтэй хүмүүс тэнд эрт цагт байсан гэх баталгаа алга.
 
Чулуун зэвсгийн үе болон хүрэл зэвсгийн сүүл үеэр [[Иран]], Афганд [[:en:Elam|элам]], [[:en:Dravidian people|дравид]] хүмүүс амьдарч байсан нь 4000 жилийн өмнө нүүн очсон европ хэлт
иран угсааны [[:en:Persian people|перс]], [[:en:Pashtun people|пуштун]], [[:en:Baloch people|белужууд]]тай холилдон ууссанаар иранчууд завсрын шинжтэй холимог төрхтэй болсон байдаг. Харин Тажикстаны тажикууд түрэгүүдтэй холилдсоноос бага зэрэг монголжуу харагддаг боловч Афганистаны тажикууд европжуу төрхтэй байдаг.
 
[[Лев Николаевич Гумилев]] "Этногенез и биосфера Земли" номондоо Энэтхэгийг эзэлсэн түрэгүүдийг "могол" , харин Афган дахь жинхэнэ монголчуудыг "хазара" гэх болсон гэж бичжээ. Тэр хазарачуудын талаар тусгайлсан ном бичээгүй ч өөрийнхөө номнуудад товчхон дурьдсан байдаг:
 
"Древняя Русь и Великая степь" номны "А МОГЛО ЛИ БЫТЬ ИНАЧЕ?" бүлэг:
-Монголы в этих странах, завоеванных их предками, сохранились лишь как реликт - хазарейцы в Западном Афганистане (Олон орныг эзэлсэн монгол цэргийн удам жишээ нь хазарачууд тэдгээр орнууддаа Монголын эзэнт гүрний байлдан дагууллын ул мөр болон хоцорчээ).<ref>[http://gumilevica.kulichki.net/ARGS/args420.htm]</ref>
 
"Ритмы Евразии: Эпохи и цивилизации" ном:
Иранские монголы приняли ислам в 1295 г., так как из-за бушевавшей войны не могли вернуться домой. Их потомки – хазарейцы – ныне живут в степной части Афганистана (Иран дахь монголчууд 1295 онд исламын шашинд орсон бөгөөд тасралтгүй үргэлжлэх дайн дажнаас шалтгаалан буцаж чадаагүй.Тэдний хойч үе болох хазарачууд Афганд амьдарч байна).<ref>http://thelib.ru/books/gumilev_lev_nikolaevich/ritmy_evrazii_epohi_i_civilizacii-read-10.html</ref>
 
<blockquote>Афганистанд XIX зуун хүртэл өөрийн хэлээ тодорхой хэмжээгээр хадгалж байсан олон монголчууд байсан бол (хазарачууд) [[:ru:Кайтагцы|Кайтагд]] (баруун [[Дагестан]]д) XVII зуун хүртэл төрөлх хэлээрээ ярилцаж байсан монголчууд байсан нь нэгэнт тодорхой байна.<ref>[http://www.vostlit.info/Texts/rus16/Rasidaddin_2/framepred.html Рашид ад-Дин «Судрын чуулган» номын орос орчуулгын редакцийн тайлбар: 112, 113]</ref><ref>К. Риттер. Иран. СПб., 1874, стр. 227-235, 260-312; J.F. Ramstedt. Mogholica, Beiträge zur Kenntnis der Moghol-Sprache in Afghanistan. Journal de la Sociétè Finno-Ougr., XXIII, 4.</ref><ref>Эвлийя Челеби. Сийяхет-намэ. Стамбульск. изд., II боть, 291 т. О монголах «джетэ» в районе Байбурта : Мукатабат-и Рашиди, № 46. – Лахор. 273т..</ref></blockquote>
 
[[Зураг:Mongol gene.png|thumb|Монгол генийн тархалт]]
[[Зураг:Mongoloid and Caucasoid genes (Y-DNA and mtDNA) in Turkic people.jpg|thumb|Алтайн ген]]
[[Файл:WorldHaplogroupsMaps1.png|thumb|Хазарачууд генетикийн хувьд [[узбек]]уудтэй ихээхэн ойролцоо]]
[[Зураг:Mtdna.jpg|thumb|Митохондрийн ДНХ]]
[[Image:Y-Haplogroup R1 distribution.png|thumb|250px|Distribution of the two major R-M173 branches: R-M420 (purple) and R-M343 (red)]]
[[Image:Haplogroup R (Y-DNA).PNG|thumb|350px|Spread of Haplogroup R-M173 in Native populations.]]
Генетикийн болон түүхийн судалгаагаар тэдний дор хаяж зарим хэсэг нь эрэгтэй болон эмэгтэй талаасаа монгол гаралтай гэсэн дүгнэлтэнд хүрчээ.<ref>[https://books.google.mn/books?id=Il_mR7T2PxMC&pg=PA847&lpg=PA847&dq=hazara+gene&source=bl&ots=KC0Z2fOpqP&sig=kBwo2SPvikOgdfr-KCd4YhTsB80&hl=mn&sa=X&ved=0CDwQ6AEwCDgKahUKEwjIqpWDwrLHAhXGKogKHbA-Ak8#v=onepage&q=hazara%20gene&f=false David P. Clark, Nanette J. Pazdernik "Molecular Biology: Understanding the Genetic Revolution" ]</ref> Өөрөөр хэлбэл 13-14-р зууны үед Афганд монгол цэргүүд төдийгүй тэдний гэр бүлийнхэн, монгол эмэгтэйчүүд очжээ. Хазарачуудын генийн 30-40 хувийг монголоид төрхтөнд хамаарагдах ген эзэлдэг. Өөрөөр хэлбэл хазарачуудын 30-40 хувь нь (нийт 5 сая хүнтэй гэж үзвэл 1,5-2 сая хүн) монгол гаралтай байж болох юм. Гэвч бодит байдал дээр үүнээс бага хувь нь монгол гаралтай байж болох бөгөөд түрэгүүд мөн адил монголоид төрхтэй байдаг. 13-р зууны монголчуудын байлдан дагууллын үед болон 14-р зууны Төмөрийн дайны явцад олон тооны түрэг цэргүүд монголын армийн бүрэлдэхүүнд орж Афганистанд очсон байх магадлалтай. Мөн 13-р зуунаас өмнөхөн түрэгүүд янз бүрийн довтолгоон, нүүдлийн явцад тэнд очсон бөгөөд хэр олон түрэг хүн 13-р зуунаас өмнө очсон нь тодорхойгүй.
 
Sengupta ба Zhivotovsky нарын судалгаагаар тэдний 40% нь [[:en:Haplogroup C-M217|С3]] (монголоид), [[:en:Haplogroup_R-M173#Subclade_distribution|32%]] нь R1b гаплогрупптэй (европоид) байна.
<ref>http://www.sciencedirect.com/science/article/pii/S0002929707623532 Sengupta S, Zhivotovsky LA, King R. (2006) Polarity and Temporality of High-Resolution Y-Chromosome Distributions in India Identify Both Indigenous and Exogenous Expansions and Reveal Minor Genetic Influence of Central Asian Pastoralists</ref>
 
Энэ зурагнаас харвал хазарачуудын генийн сангийн 43% нь монголоид гаралтай ген (С3 33,3%; N 1,6%; Q 6,6%; O 1,6%) байна.<ref>[https://yhaplogroups.files.wordpress.com/2015/01/hazara-people-y-dna-haplogroups-genetics-dna.png?w=568&h=295]</ref><ref>https://yhaplogroups.wordpress.com/</ref>
 
Аливаа угсаатны гарлыг эрэгтэй талаар нь тогтоодог бөгөөд хазара эрэгтэйчүүдийн гуравны хоёрынх нь давамгайлагч ген нь монголчуудаас гаралтай С3 гэж дүгнэжээ.<ref>The Genetic Legacy of the Mongols</ref> Хазарачуудын дундах С3 гаплогруппын тархалтыг (Сабитовын судалгаагаар 36%) Казахстаны түүхч Сабитов монголын байлдан дагууллын үед Монголоос очсон аймгуудтай холбосон ба хазарагийн [[:en:Behsud (Hazara tribe)|бэсүд]] овог <ref>[http://rjgg.molgen.org/index.php/RJGGRE/article/view/42 Происхождение хазарейцев с точки зрения ДНК-генеалогии Жаксылык Сабитов]</ref> С3 ген ихээр агуулж байна гэж үзжээ. Сабитов С3-н тархалтыг монгол эсвэл түрэг аймаг гэж заагаагүй бол 2003 онд хийгдсэн 13-р зуунд Евразид тарсан монголчуудын генийн тархалтын талаархи олон улсын эрдэмтдийн хамтарсан судалгаанд С3 генийн уг дэд бүлгийг монголчуудтай холбоотой гэж шууд заасан байна.<ref>[http://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC1180246/ The Genetic Legacy of the Mongols]</ref> Уг судалгаанд Монголоос Гэрэлсайханы Түдэвдагва, Бямбын Дашням нарын судлаач оролцжээ. Эдгээр судлаачид монголчуудаас гаралтай С3 генийн дэд бүлэг Их Монгол Улс оршин тогтнож байсан Дундад Ази, Баруун Ази, Европ, Кавказ зэрэг бүс нутгийн хүн амаас зөвхөн хазарачуудад хамгийн их буюу ойролцоогоор 30 хувьтай байгааг заажээ. С3, Q гэх мэт бүх генийн гаплогрупп дотроо олон дэд бүлэгт (subclade) хуваагддаг учир С3-н зөвхөн зарим дэд бүлэг монголчуудтай холбоотой. Судлаачдын хийсэн [http://www.ncbi.nlm.nih.gov/core/lw/2.0/html/tileshop_pmc/tileshop_pmc_inline.html?title=Click%20on%20image%20to%20zoom&p=PMC3&id=1180246_AJHGv72p717fg2.jpg энэ зураг] Казахстаны [[казах]]уудын 15% (10,764,253 хүн амын 700,000 хүн - 2012 оны статистикаар), Шиньжааны казахуудын 25%-д (1,5 сая хүний 400,000 орчим)
нь монголчуудтай ижил С3-н дэд бүлэг тарсан болохыг харуулж байна. Шиньжааны казахууд [[хэрэйд]], [[найман]] гэсэн 2 үндсэн овгоос бүрддэг бөгөөд бусад казахуудтай хэдэн зуун жилийн өмнө холилдсон тул тэдний ген 13-р зуунд байсан хэвээрээ байна гэж үзэх үндэсгүй.
Казахууд [[скиф]] зэрэг европ аймгуудтай эрт цагт холилдсон тул тэдэнд монголчуудад төдийлөн байдаггүй Европ, Баруун Азиас гаралтай ген ихээр байдаг. Иймээс тэд нилээн европжуу төрхтэй харагдах болсон байна.
 
Өөр нэг судалгаанд хазарачуудын генийн санд гаплогрупп C-M217 40% буюу бусад генээсээ хамгийн их тархалттай байгааг заажээ.<ref>{{Cite journal|pmc=1380230 |title=Table 3: Complete Data Set of Y-Chromosomal HGs, Numbers of Repeats at 10 Microsatellite Loci, and Descriptions of Populations |publisher=Ncbi.nlm.nih.gov |date=2013-08-12 |pmid=16400607 |doi=10.1086/499411 |volume=78 |issue=2 |pages=202–21}}</ref>
 
2004 оны судалгаанд тэдний генд монголоид төрхтний ген [http://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC1181978/figure/FG1/ 35%] эзэлж байгаа мөн монголчуудтой холбоотой C* (xC3c)
гаплогрупп хазарачуудын хөрш зэргэлдээх үндэстнүүдэд байхгүй, зөвхөн хазарачуудад ихээхэн хэмжээгээр байгаа нь хазарачуудын дунд монголчууд олноороо орсоныг баталж байна гэжээ.
<ref>[http://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC1181978/ Where West Meets East: The Complex mtDNA Landscape of the Southwest and Central Asian Corridor]
A good, although surprising, example of concordance between the two systems is the Hazara, who claim to be the direct male-line descendants of Genghis Khan’s army. The presence and time depth of the Y-chromosomal haplogroup C* (xC3c) in the Hazara, along with its absence from neighboring populations, has been interpreted as the genetic legacy of Genghis Khan and his male relatives (Qamar et al. 2002; Zerjal et al. 2003). Our results indicate that the Hazara are also characterized by very high frequencies of eastern Eurasian mtDNAs (35%, table 2, fig. 1), which are virtually absent from bordering populations, suggesting that the male descendants of Genghis Khan, or other Mongols</ref>
 
Афганистанд хазарачуудыг гадаад төрх, шашин шүтлэгээр нь хавчин хяхдагаас шалтгаалан бусад улс руу олноороо дүрвэн гарсан бөгөөд юуны түрүүнд илүү монголжуу төрхтэй хазарачууд ихээр дүрвэн гарсан бололтой. National Geographic суваг Пакистаны Кветта хот дахь хазарачуудын дунд генийн судалгаа хийн хазарачууд ихэвчлэн монгол гаралтай (С3 гентэй) гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Кветтад Пакистаны хазарачуудын дийлэнхи нь төвлөрдөг. Гэвч энэ судалгаа нь хазарачууд ихэвчлэн монгол гаралтай буюу монголоид төрхтэй болохыг бүрэн батлахгүй ба судалгааны үр дүн юуны түрүүнд Пакистаны хазарачуудад хамаарагдана. Хазарачууд монголоид, европоид төрхтэй олон тооны угсаатнаас бүрдсэн байдаг ба уг судалгаанд монгол гаралтай бэсүд хазарачууд ихээр хамрагдсан нь ийм дүгнэлт хийхэд хүргэсэн бололтой. Хүн амын зөвхөн зарим хэсгийг хамарсан судалгаагаар угсаа гарлыг бүрэн тогтооход хүндрэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл европоид төрхтэй хазарачуудын дунд генийн судалгаа хийвэл хазарачууд голчлон европоид төрхтэй, монголчуудтай гарал үүслийн холбоогүй гэсэн дүгнэлт гарах юм.
 
Бэсүд овог нь хазарагийн томоохон овог бөгөөд [[:en:Abdul Ali Mazari|Abdul Ali Mazari]], Sharbat Ali Changezi зэрэг томоохон удирдагч энэ овгоос гаралтай. Бэсүд овгийн [[:en:Mir Yazdanbakhsh|Mir Yazdanbakhsh]] 19-р зуунд хазарачуудыг нэгтгэхийг оролдсон анхны удирдагчдын нэг байв.
 
Wordpress дэхь зурагнаас харахад бусад хазарачууд Ази, Европ дахь европоид төрхтнүүдээс гаралтай байж болох ба үүнээс [[:en:Haplogroup J-M172|J2]] хамгийн өндөр буюу 26,6%; R1a 6,6%; E1b 5%; G2a 3,3%-г эзэлж байна. Мөн Африкт тархсан [[:en:Haplogroup B-M60|B-M60 гаплогрупп]] хазара эрэгтэйчүүдийн 5.1%-д (судалгаанд хамрагдсан 59 хүний 3) тархжээ.<ref>[http://journals.plos.org/plosone/article?id=10.1371/journal.pone.0034288 Haber M, Platt DE, Ashrafian Bonab M, Youhanna SC, Soria-Hernanz DF, et al. "Afghanistan's Ethnic Groups Share a Y-Chromosomal Heritage Structured by Historical Events", 2012]</ref> J2, R1 гэх мэт Евразийн баруун хэсгээс гаралтай гентэй хүмүүс нь гарал үүслийн хувьд монголчуудтай холбоогүй.
 
Сабитов хазарачуудын дундах [[:en:Haplogroup R1b|R1b]] буюу [[:en:Haplogroup R-M343 (Y-DNA)|R-M343]] генийг (Сабитовын судалгаагаар 28%) түрэг угсааны башкирчуудтай холбосон ч тэдний дунд R1b1b1 тархсан нь түрэгүүдтэй холбоотой гэсэн бүрэн баталгаа алга. R1b нь Афган, Ираны уугуул иран хэлт хүн ам болон МЭ 552 онд Түрэгийн хаант улс байгуулагдсаны дараа Дундад Азид нүүн очиж тэндхийн иран угсаатнуудыг уусгасан түрэгүүдийн аль алинтай нь холбоотой байж болох юм.
Сабитовын судалгаанд хазарачуудын гарлыг монгол, иранчуудтай холбохоос зайлсхийх хандлага ажиглагдаж байна. Тухайлбал С3 гентэй хүмүүсийг монгол гаралтай гэлгүй Монголоос очсон хүмүүс гэх буюу иран, түрэгийн аль алинд нь тархсан R1b генийг шууд түрэгтэй холбожээ.
 
Тус тусдаа хийсэн эдгээр судалгааны үр дүн харилцан адилгүй ч тэдний генийн сан ерөнхийдөө С3, R1b, J2 гэсэн 3 үндсэн гаплогруппээс (тус бүр ойролцоогоор 30%) бүрдсэн болохыг харуулж байна. 13-р зуунд Афганд үлдээсэн 1000 монгол цэргээс хазарачууд үүсэлтэй, Рашид-ад-диний Судрын чуулган номонд хазарачууд төвлөрөн суудаг Бамиан мужид монгол цэрэг үлдээгээгүй гэж бичсэн тул хазарачууд монголчуудтай холбоогүй эсвэл 1000 цэрэг хэдэн сая болж өсөх боломжгүй гэсэн төөрөгдөл байдаг.
*Хазарачуудын хүн ам хэдэн сая хүрсэн нь монгол, түрэг (монголоид болон европоид төрхтний гентэй), иран (европоид төрхтэй) олон овог хоорондоо нийлсэнтэй холбоотой болохыг овгуудын нэр нь баталдаг.
*Чингис Бамианд цэрэг үлдээгээгүй байж болох ч түүний довтолгооноос хойш монголчууд хэд хэдэн удаагийн нүүдлээр Афган, Иранд очин суурьшсан нь тогтоогддог. Афган, Иран Цагадай, Ил хант улсын захиргаанд 100-аад жил байв. "[[:en:Qara'unas|Караунас]]" буюу Дундад Ази дахь монгол эцэгтэй, түрэг эхтэй хүмүүсийн зарим хэсэг болох Нэгүдэрийн ордны монголчууд 13-р зууны 2-р хагаст Афганд очжээ.
*Судлаачид Төмөрийн улсын үед монголчууд тийш нэмж очсон гэж үздэг.
*Мөн Зүүнгар унасны дараа зарим ойрдууд тийш очсоноор монголчуудын тоог нэмсэн байх магадлалтай
 
===Түрэг онол===
Өөр нэгэн судалгаанд хазарачууд генетикийн хувьд монголчууд, иранчуудаас илүүтэй түрэгүүдтэй төстэй гэсэн дүгнэлт хийжээ.<ref>[http://www.nature.com/ejhg/journal/v19/n2/full/ejhg2010153a.html In the heartland of Eurasia: the multilocus genetic landscape of Central Asian populations]</ref>
<ref>[http://www.hazarapeople.com/2012/04/28/in-the-heartland-of-eurasia-the-multilocus-genetic-landscape-of-central-asian-populations/] Our study confirms the results of Li et al's study that cluster the Hazara population with Central Asian populations, rather than Mongolian populations, which is consistent with ethnological studies.(Dupaigne B: L'artisanat Hazâra; in: Paysage du centre de l'Afghanistan – Paysages naturels, paysages culturels. CEREDAF: Paris, 2010, pp 212–222.) Our results further extend these findings, as we show that the Hazaras are closer to Turkic-speaking populations from Central Asia than to East-Asian or Indo-Iranian populations.</ref> Li JZ, Absher DM, Tang H нар тэднийг [[уйгур үндэстэн|уйгурчуудтай]] нэг гаралтай гэжээ.<ref>[myers.hudsonalpha.org/documents/LiAbsher-SOM-HGDP.pdf Li JZ, Absher DM, Tang H et al: Worldwide human relationships inferred from genome-wide patterns of variation. Science 2008; 319] Hazara from Pakistan and Uyghur from Xinjiang...are close genetic neighbors, suggesting a common ancestry despite their current geographic separation.
</ref><ref>[http://citeseerx.ist.psu.edu/viewdoc/download?doi=10.1.1.121.5610&rep=rep1&type=pdf Li JZ, Absher DM, Tang H et al: Worldwide human relationships inferred from genome-wide patterns of variation. Science 2008; 319] Hazara and Uyghur share a same profile of combined South/Central Asian, East Asian, and European ancestry.</ref><ref>[http://www.sciencemag.org/content/319/5866/1100.short]</ref>
 
Эртний түрэгүүд монголоид төрхтэй байв. Европоос гаралтай R1b, Баруун Ази, Кавказаас гаралтай европоид төрхтний J2 гаплогруппууд нь түрэгүүдийн уугуул ген биш бөгөөд түрэгүүд Төв Азийн эртний европоид төрхт хүн амыг [[Түрэгийн хаант улс]] байгуулагданаас хойш эдгээр гаплогруппыг тээгч хүн амыг өөртөө уусгажээ. Хазарачууд, [[узбек үндэстэн|узбек]], уйгурчуудын бүрэлдэхүүнд монгол, түрэг, иран хэлт угсаатнууд холилдон орсон байдаг, хазара, узбек, уйгурын генд монголоид, европоид төрхтний ген ойролцоо хувьтай тархсанаас үндэслэн түрэг хэлт ард угсаатны бүлгүүдээс уйгур, узбек хоёр хазаратай гадаад төрхийн хувьд ойролцоо гэж үздэг. Харин түрэг хэлт [[якут]]ууд монголоид төрхтэй, [[азербайжан]]чууд европоид төрхтэй байдаг.<ref>[https://haplogruplar.files.wordpress.com/2015/01/ozbeklerde-y-dna-haplogrup-dagilimi1.png?w=564&h=330]/</ref> Хазара, түрэгүүдэд монголоид, европеоид төрхтний ген аль аль нь их хэмжээгээр байдаг, монголчууд цэвэр монголоид төрхтэй, иран хэлтнүүдэд европоид ген давамгайлдаг учир уг судлаачид ийм дүгнэлт хийсэн бололтой.<ref>[http://tinypic.com/view.php?pic=25hirzk&s=6#!]</ref> R1b, J2 гаплогрупп монголчуудад төдийлөн байхгүй ч монголоид төрхтний С3 гаплогрупп хазарачуудад, ялангуяа эрэгтэй хүн амд нь хамгийн өндөр хувьтай тархсан гаплогрупп гэдэгт үндэслэн дэлхийн эрдэмтэд хазарачуудыг голчлон монголчуудтай холбодог.
 
====Хазараас гаралтай гэх таамаг====
Хазарачуудын гарлын талаархи хамгийн үндэслэлгүй хувилбар бол Каспийн тэнгисийн хойд
хэсэгт байсан [[:en:Khazars|Хазар]]аас гаралтай гэх таамаг юм. Гэвч Каспийн Хазар улс бутран унасны дараа нилээд хазарууд Европт нүүн очсон гэж үздэг ба Афганд очсон гэх нотолгоо байдаггүй. Хазар улс унасны дараа хазарчууд ойр орчмын үндэстнүүдтэй холилдон одоогийн слав хэлт [[:en:Subbotniks|суботникчууд]] болон [[:en:Don Cossacks|Доны казакууд]]; еврей угсааны [[:en:Bukharan Jews|бухарын еврейчүүд]] болон Умард Кавказ дахь [[:en:Mountain Jews|уулын еврейчүүд]], түрэг угсааны [[:en:Kumyks|кумык]], [[казах]], түрэг хэлтэй, иудейн шашинтай (жинхэнэ түрэг биш) [[:en:крымчак]] болон [[:en:Crimean Karaites|карайт]]; Молдавид амьдардаг [[:en:Csangos|чангош]] зэрэг үндэстэн бүрэлдэхэд оролцжээ.<ref name="Kizilov 2009 335">{{harvnb|Kizilov|2009|p=335}}</ref><ref name="Patai 2987 73">{{harvnb|Patai|Patai|2987|p=73}}.</ref><ref name="Wexler 1987 70">{{harvnb|Wexler|1987|p=70}}.</ref> Хазаруудыг ихэнх эрдэмтэд түрэг хэлтэй байсан гэж үздэг. Мөн хазарчууд Европ очоод [[:en:Ashkenazi Jews|ашкенази]] овгийн [[еврей]]чүүдийг бүрэлдүүлсэн гэсэн онол байдаг нь үндэслэл муутай юм.
 
===Иран онол===
Зарим хүн тэднийг ихэвчлэн иран хэлт ард түмнүүдээс үүссэн гэж үздэг. Ихэнх иран хэлт хүмүүс тэднийг иран угсааны ард түмэн гэж үздэггүй боловч цөөн тооны иран угсааны хүн хазарачууд өөр гаралтай боловч орчин үеийн хазара хэл ихээхэн персжсэн, иран хэлний бүлэгт хамаарагддаг, иран соёл, зан заншил тэдний дунд ихээхэн нэвтэрсэн учир тэднийг иран угсааны ард түмэнд хамааруулж болно гэсэн байр суурь баримталдаг. Гэвч иран угсаатан болон (перс, пуштун, белуж г.м) хазарачуудын дунд улс төр, шашны гэх мэт олон зөрчил оршдог.
 
===Кушан онол===
Хазарачуудыг [[en:Yuezhi|юэжи]] буюу [[:en:Tocharians|тохар]] гаралтай [[:en:Kushan Empire|кушан]]чуудаас гаралтай гэсэн таамаг байдаг ч батлагдаагүй. Кушаны хаант улсын нутагт очсон хятад хүн тэнд монголоид төрхтэй хүмүүс байхыг харсан тухай тэмдэглэсэн байдаг. Кушаны өвөг европ хэлт юэжи нар анх Европоос нүүн ирж Хятадын [[Ганьсу]] мужид суурьшиж байгаад Хүннүд цохигдон Афганд очин Кушаны хаант улсыг байгуулжээ. Юэжи нар хүннү, монголчууд зэрэг монголоид төрхтэй хүмүүстэй хил залган сууж байсанаас шалтгаалан тодорхой хэмжээгээр холилдсон байж болох юм. Гэвч судлаачид тэднийг ихэвчлэн цэвэр европоид төрхийн хүмүүс байсан гэж үздэг.
 
==Хэл ==
Монгол үгтэй төстэй хазара үг
{|border="1" cellpadding="5" cellspacing="0" align="center"
|-
! style="background:#efefef;" |Hazaragi
! style="background:#efefef;" |Mongolian
! style="background:#efefef;" |Meaning in English
|-
|Abgha
|Abagha
|uncle (Mong. 'paternal uncle')
|-
|Bula
|Bula
|cousin (Mong. 'cousins whose mothers are sisters')
|-
|Khatu
|Khatu
|wife (Mong. 'queen', cp. [[Могол]] {{IPA|[xɔt’un]}} 'woman')
|-
|Elgha
|Alga
|palm of hand
|-
|Nilgha
|Nilha
|baby
|}
==Хүн амын тоо, овог аймгууд==
[[:en:List of Hazara tribes|Хазара овгуудын]] нэр нь монгол, түрэг, иран холимог гаралтайг харуулдаг.<ref>[http://www.nps.edu/Programs/CCs/Docs/Tribal%20Trees/Hazara.pdf Hazara tribal structure], Program for Culture and Conflict Studies, US Naval Postgraduate School</ref>
[[File:US Army ethnolinguistic map of Afghanistan -- circa 2001-09.jpg|thumb]]
[[File:Pakistan ethnic map.svg|thumb]]
 
==Бусад мэдээлэл ==
Нэгэн халимаг сэтгүүлч хазарачуудын тухай нийтлэлдээ халимаг цэрэг Афганд тулалдаж байхдаа хазарачуудтай тааралдсан гэж бичсэн байдаг ба хожим нь нийтлэлээ сонирхолтой болгохын тулд зохиож бичсэн гэдгээ хэлсэн боловч монгол сайтууд үүнийг мэдэлгүй буруу мэдээлэл тараажээ.
 
Сүүлийн жилүүдэд [[Монголчууд]] Хазара нарын төлөө бодитоор туслах болсон. Тухайлбал [[Цахим өртөө]] сүлжээний гишүүдийн хандивын тэтгэлэгт нэр бүхий Хазара угсааны 3 оюутан шалгарч Монгол улсад, [[МУИС]]-д суралцаж байна.<ref>GoGo Мэдээ: [http://news.gogo.mn/r/60182 3 хазара оюутан батламжаа авах гэж байна]</ref>
 
==Мөн үзэх ==
[[:en:Demographics of Afghanistan]]
 
==Эх сурвалж==