Ган: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 3:
 
'''Ган''' гэдэг нь металлын хайлшийг нэрлэх ба түүнийг бүрдүүлэх үндсэн хэсэг нь [[Төмөр (химийн элемент)|төмөр]] бөгөөд түүний [[ширэм]]нээс ялгарах онцлог нь [[Хэлбэрт оруулах|хэлбэржүүлэн]] боловсруулж болдог юм. Нүүрстөрөгч нь ган хайлшид хольцоор агуулагдах бөгөөд түүний агуулга нь 0.2 - 2.04% байна. Нарийвчилсан гангийн нэгдсэн тодорхойлолт байдаггүй, байдаг хэдэн тодорхойлолт нь өнөөдрийн техникт хэрэглэгдэж буй хайлшийн олон төрлөөс шалтгаалан яг тодорхой биш болсон. Хамгийн дөхүү тодорхойлолтонд (DIN EN 10020:2000-07) зааснаар гангийн хайлшинд байх нүүрстөрөгчийн агуулга нь 2,06 %-с бага байна (хромт ганд нүүрстөрөгчийн агуулга бага зэрэг илүү байж болно) гэж заасан байдаг.
 
Энгийн хатууруулах боломжтой ганг ойролцоогоор 3500 жилийн өмнө зэвсгийн зориулалтаар хийж байсан байна. Өнөө үед түүний хэрэглээнээс хамааруулан олон янзын шинж чанартайгаар (жишээ нь: [[бат бөх]], [[Зэврэлт|зэврэх шинж чанар]] [[хэлбэржүүлэх байдал]], [[гагнагдах боломж]]) санал болгож байна. Ганц жишээ дурдахад европын холбооны гангийн бүртгэлд нийт 2500 гаруй гангийн төрөл бүртгэгдсэн байдаг байна. Дэлхий даяар жилдээ 1,6 тэрбум тонн ганг үйлдвэрлэж<ref name="Statistiken">[http://www.stahl-online.de/index.php/statistiken/3/ ''Statistiken.''] Bei: ''stahl-online.de.''</ref><ref>[http://www.worldsteel.org/dms/internetDocumentList/bookshop/2015/World-Steel-in-Figures-2015/document/World%20Steel%20in%20Figures%202015.pdf Дэлхий даяар хэрэглэх гангийн тоон үзүүлэлт]</ref> байгаа нь хамгийн их хэмжээгээр хэрэглэдэг металлд орж байна.
 
==Тодорхойлолт==
: Металлын хайлшинд байх [[Төмөр (химийн элемент)|төмрийн]] эзлэх хэмжээ нь бусад элементүүдээс харьцангуй их байхаас гадна түүнд байх нүүрстөрөгчийн агуулга нь 2,06 % хэтрэхгүй болон бусад нэмэлт элементүүд агуулсан хайлшийг ган гэнэ.
 
== Ангилал ==
 
 
Ганг чанаржуулсан болон нүүрстөрөгчит ган гэж ангилдаг. Нүүрстөрөгчит ганд нүүрстөрөгчийн хэмжээ 0.1-1.3% байдаг. Бүх нүүрстөрөгчит ганг дөрвөн үндсэн шинжээр ангилдаг. Нүүрстөрөгчийн агуулгаар, зориулалтаар, исэлгүйжүүлэлтээр, баталгаажилтын төрлөөр нь ангилна. Нүүрстрөгчийн агуулгаар нь бага (нүүрстөрөгч 0.1-0.3%), дунд (0.3-0.6%), их (0.6-1.3%) гэж ангилдаг. Харин нүүртөрөгчийн зориулалтаар нь ердийн зориулалтын ган, хийцийн ган, багаж хэрэгслийн ган гэж ангилна. Мөн нүүрстөрөгчийн баталгаажилтаар нь А (химийн найрлагын баталгаатай), Б (механик шинжээр баталгаажсан), В (хими, механик шинжээр баталгаажсан) гэж ангилдаг. Түүнчлэн нүүрстөрөгчийн исэлгүйжилтээр нь тайван, хагас тайван, буцламтгай хэмээн 3 ангилна. Хийцийн ганг цементацлагдах (0.1-0.2%), сайжруулагдах ган (0.3-0.5), өндөр чанартай ган (0.5-аас дээш нүрстөрөгч агуулсан) гэж ангилдаг.