Ширэм: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 8:
* Саарал ширэм: нүүрстөрөгч нь [[графит]] хэлбэртэй
 
Ширэмний нягт нь ойролцоогоор 7,2 [[Килограмм|г]]/[[Метр|см³]]<sup>3</sup> бөгөөд энэ нь [[ган]] болон цэвэр төмрийн (7,85 г/см³<sup>3</sup>) нягтаас бага юм. Хайлах температур нь ганг бодвол харьцангуй бага буюу эвтектикын хэсэгт ойролцоогоор 1150 [[Цельсийн градус|°С]] байх ба түүний хэт их нүүрстөрөгчийн агуулгаас шалтгаалан давтан боловсруулах боломжгүй.
Хайлсан үедээ шингэн урсамтгай шинж чанараараа бусад өтгөн гангаас цутгахад амар.
 
Гэмтэл багатай цутгагдсан ширмэн эд хэсэг нь ганг бодвол [[Зэврэлт|зэврэлтэнд]] тэсвэртэй, мөн түүний хайлшинд цахиур, хром, никель нэмсэнээр түүний зэврэлтийн тэсвэржилтийг улам нэмэгдүүлдэг. Саарал ширэмний чанарыг шалгах энгийн арга нь: алхаар тэгш өнцөгтэй буланг цохиход ямар нэгэн сэтрэлтгүйгээр (сэтэрч бутрахгүй байх) жигдхэн цохионы мөр гарах ёстой.
 
Саарал ширмийн нүүрстөрөгчийн агуулгаас хамаарч эвтектиодын өмнөх (2,14-4,3%С) эвтектиод (4,3%) эсвэл эвтектиодын дараах (4,3-6,67%) гэж ангилна.