Хайлах температур: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
млй млй млй
 
No edit summary
Мөр 1:
'''Хайлах температур''' гэдэг нь [[Бодис (хими)|бодис]]ын хайлах [[температур]]ыг нэрлэх бөгөөд энэ нь [[хатуу]] төлөв байдлаас [[шингэн]] төлөв байдал руу шилжих шилжилт юм. Хайлах температур нь буцлах температурыг бодоход тухайн бодисоос хамааралтай болохоос [[Даралт|даралтаас]] (хайлах даралт) маш бага хамааралтай юм. Хайлах температур болон даралт нь нийлээд '''хайлалтын цэг''' гэж нэрлэгдэх ба энэ төлөв байдал нь зөвхөн цэвэр бодисын хайлалтын цэгийг л тодорхойлохоос гадна тухайн бодисын [[фазын диаграм]] дээрх зөвхөн хайлах муруйн хэсэг юм. Зарим бодис нь хайлдаггүй бөгөөд учир нь түрүүлээд химийн задралд орсон байдаг бол зарим нь хэвийн нөхцөлд зөвхөн [[сублимац]]ид орно.
Хайлах температур нь тухайн бодисын хатуугаас шингэн рүү шилжих үеийн температур юм.
 
Цэвэр химийн элементүүдийн хувьд хайлах температур нь [[Хөлдөлтийн цэг|хөлдөх температур]]тай адилхан бөгөөд нийт хайлалтын процессийн туршид тогтмол байдаг. Бохирдсон буюу [[холимог]]ийн хайлах температур нь ихэнх тохиолдолд буурахаас гадна ([[Хайлалтын цэгийн бууралт|хайлалтын цэгийн бууралт]]) температур нь хайлах процессийн үед өсөх ба энэ өсөлт нь хайлалтын шалтгаан болдог байна. Хайлалтын цэгийн бууралтын нэг шалтгаан түүнд уусах бодис бөгөөд мөсийг давсаар хайлуулж болдогийн жишээ нь энэ юм.
 
 
[[Ангилал:Температурын босго утга]]
[[Ангилал:Бодисын шинж чанар]]