Монголын Ардчилсан Нам: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Өөрийнхөөрөө нэмэн заслаа. Болгоон соёрхно уу.
б logo
Мөр 1:
{{Redirect|Ан}}
 
[[Файл:Logo АН.png]]'''Ардчилсан Нам''' нь [[Монгол]]ын [[улс төрийн нам]]уудын нэг. Өдгөөгийн Ардчилсан нам нь [[2000]] оны [[12 сарын 6]]-нд [[Монголын Үндэсний Ардчилсан Нам|Үндэсний Ардчилсан Нам]], [[Монголын Социал-Демократ Нам|Социал-Демократ Нам]], Шашинтны Ардчилсан Нам, Уламжлал Сэргэн Мандлын Нам, хуучин Ардчилсан Нам, Уламжлалын нэгдсэн намын нэг хэсэг гэсэн улс төрийн 6 хүчний нэгдлийн үр дүнд байгуулагдсан.
 
Тус нам нь [[2000]] оны [[Улсын Их Хурал|УИХ-ын]] сонгуульд [[Ногоон Нам]]тай эвсэн оролцсон ч ганцхан суудалтай хоцорсон бөгөөд [[2004]] оны сонгуульд Эх Орон-Ардчилсан Шинэ Социалист Нам (өнөөгийн [[Эх Орон Нам]])-тай "Эх орон-Ардчилал" эвсэл байгуулан оролцож 76 суудлын 34-ийг авсан. Гэхдээ сонгуулийн өмнө намаасаа нэр дэвших эрх авч чадаагүй 3 гишүүн нь ард түмний итгэлийг хүлээн сонгогдсон хэдий ч намаасаа хөөгдсөн. Эрх баригч [[МАХН]]-тай бараг тэнцүү суудалтай болсон тул зөвшилцсөний үндсэн дээр 2, 2 жилээр хууль тогтоох, гүйцэтгэх засаглалаа хувааж барихаар тохиролцож гэрээ байгуулсан. Ийнхүү их эвслийн засгийн газар байгуулагдаж, [[Монгол Улсын Ерөнхий Сайд|ерөнхий сайд]]аар тус намын [[Цахиагийн Элбэгдорж|Ц.Элбэгдорж]] сонгогдсон. [[2005]] оны [[5 сар]]д болсон [[Монгол Улсын Ерөнхийлөгч|ерөнхийлөгчийн]] сонгуулиар [[Мэндсайханы Энхсайхан|М.Энхсайхан]]ы нэрийг дэвшүүлсэн боловч намын зүгээс дэмжлэг үзүүлээгүйгээр барахгүй үндсэндээ эсрэг сурталчилгаа явуулснаар ялагдал хүлээсэн.