Мобиком: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
англи нэрийг оруулав
niigmiin hariutslaga nemev
Мөр 21:
Мобиком Корпораци нь 2011 онд Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандарт, 2012 онд Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001:2005 стандартыг хэрэгжүүлэн нэвтрүүлсэн. Хувийн хэвшлийн шилдэг менежмент, техник технологийн шийдлийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж, нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудын талаар Нийслэлийн иргэдийн санал хүсэлтийг Лавлагаа мэдээллийн төвөөрөө хүлээн авч, хотын удирдлагуудын шийдвэр гаргах түвшинд саналыг хүргэж, нийгмийн даатгалын лавлах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдэд ойртуулах тал дээр хамтран ажиллаж байна. Олон улсын стандартчиллын байгууллагаас (ISO) Мобиком Корпорацид Олон улсын чанарын менежментийн сертификатыг дахин олгов. Мобиком Корпорацийн ISO 9001:2008 гэрчилгээ 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дахин 3 жилийн хугацаатайгаар сунгагдаж байна.
 
== Байгууллагын нийгмийн хариуцлага ==
==Үйлчилгээ==
Мобиком Корпораци нь байгууллагын нийгмийн хариуцлагын чиглэлээр томоохон төслүүдийг хэрэгжүүлдгээрээ нэлээд танигдсан. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 18 жилийн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд 3,6 тэрбум төгрөг (2,000,0000 ам доллар)-ийг зарцуулжээ.
 
=== Үдийн цай хөтөлбөр ===
Үдийн цай төслийг анх 2006 онд Улаанбаатар хотын захын дүүргийн 12 сургуулийн 1, 2 дугаар ангийн 3,334 сурагчийг хамруулан хэрэгжүүлсэн. Энэ төслийн үр дүнд сурагчдын хичээл таслалт, хоцролт 100% арилж, мөн тэдний өвчлөлт эрс буурсан төдийгүй хичээлийн идэвх, оролцооны хувь нэмэгдсэн гэсэн дүгнэлт гарчээ. Энэ ч утгаар нь тухайн үеийн Засгийн газар, БСШУЯ-аас дэмжин улс даяар бага, дунд ангийн бүх сурагчдад үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.
 
=== Моби Тэмүүлэл хөтөлбөр ===
Тус төслийг боловсролын салбарт томоохон дэмжлэг үзүүлэх зорилгоор 2010-2011 оны хичээлийн жилээс эхэлсэн ба нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 сургууль, Говь-Алтай ба Дорноговь аймгийн тус бүр 5 сургууль, мөн  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сургуулиудад хэрэгжүүлжээ.  Мобиком Корпораци “Цахим сургалт” төслийн хүрээнд дээрх сургуулиудад цахим удирдлага хяналт, сургалтын програм нэвтрүүлж, портал цахим хуудастай болгож, сүүлийн үеийн өндөр үзүүлэлттэй ширээний болон зөөврийн компьютер,  дижитал проектороор тоноглогдсон интернэтийн өндөр хурдтай иж бүрэн танхимыг байгуулан өгсөн байна.
 
=== Мэдээллийн технологийн загвар сургууль төсөл ===
Мобиком Корпораци Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24-р сургуульд мэдээллийн технологийн загвар төвийг байгуулсан. Тус төв нь одоо уг сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдыг уралдаант шалгаруулалтаар сонгон авах зарчмаар хичээллэж байгаа бөгөөд сүүлийн үеийн сургалтын дэвшилтэт тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, байнгын интернэт ашиглах боломж, цахим номын сан хичээл ашиглах судлах, вэб хандалтад суурилсан зайны сургалт явуулдаг байна.
 
=== Хүүхдийн Тусламжийн Утас 108 төсөл ===
Уг төслийг Дэлхийн Зөн Монгол ОУБ-тай хамтран санаачилж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын дэмжлэгтэйгээр 2014 оны 6-р сарын 1-нээс эхлэн 3 ээлжээр 24 цагийн турш хүүхэд залуус, тэдний эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд сэтгэл зүй, сургалт, лавлах үйлчилгээ, яаралтай тусламж гэх мэт олон төрлийн үйлчилгээг тасралтгүй хүргэдэг болсон байна. Монгол орны аль ч өнцгөөс ямар ч утаснаас хүүхдүүд огт үнэ төлбөргүйгээр 108 дугаарт залган тусламж хүсэх боломжтой болсон байна. Төсөл 3 жилийн хугацаатайгаар хэрэгжих бөгөөд Мобиком Корпораци Хүүхдийн тусламжийн утасны төвийн үйл ажиллагааны техникийн болон програм хангамжийн асуудлыг хариуцан ажиллаж байгаа ажээ.
 
=== "UB construction" апликейшн ===
2014 онд Мобиком Корпораци Нийслэлийн захирагчийн албатай хамтран “Баяжуулсан хиймэл дүрслэл” технологийг ашиглан,  баригдаж буй обьектын байршил, чиглэл, хүрэх алслалыг тодорхойлох UB Construction апликейшныг  ашиглалтанд оруулснаар Улаанбаатар хотод баригдаж буй барилга байгууламж, замын ажлууд дээр Нийслэлээс олгодог зөвшөөрлүүдийн мэдээллийг иргэдэд хүргэдэг болсон байна.
 
=== Ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж төсөл ===
2014 оны 12-р сард алслагдмал аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудын ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжуудыг сайжруулах зорилгоор Говь-Алтай, Ховд аймгуудын нийт 6 сумд уг төслийг хэрэгжүүлсэн. Ингэснээр нийт сургуулийн насны 3800 хүүхдэд цэвэр усны хангамжтай, халуун хүйтэн устай, бохирын шугамд холбосон, цахилгаан халаалттай ариун цэврийн байгууламжуудыг ашиглах боломжтой болсон юм.
 
== Үйлчилгээ ==
*[[GSM, WCDMA]] үүрэн холбоо болон дэлхийн 176 орны 500 орчим операторын роумингийн сүлжээ
*[[Интернэт]]ийн болон Сансрын холбооны цогц үйлчилгээ