Булган сум (Дорнод): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 27:
 
==Товч түүх==
ДОРНОД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ТАНИЛЦУУЛГА
Анх 1923 онд үүсэн байгуулагдаж, 1931 онд дахин зохион байгуулагдсан. Нутгийнхаа уулын "Булган" гэсэн нэрийг авчээ. 1958-1990 оны хооронд "Туг" нэгдэл ажиллаж байсан. 1958-аад оны адгаар Өвөр уртаас нүүж Өндөр хошуунд төвлөжээ.<ref> [dornod-library.mn] Дорнод аймгийн төв номын сан – [http://www.dornod-library.mn/index.php?option=com_content&view=article&id=78%3A2009-04-07-08-53-42&catid=40%3A2009-04-06-02-54-02&Itemid=83&limitstart=4 БУЛГАН СУМ]</ref>
Халх дөрвөн аймгийн нэг Сэцэн хан аймгийн Сан бэйсийн хошууны “Баруун их сум”  гэж нэрлэгдэж байжээ. 
Ардын Засгийн Газрын 1923 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1 тоот тушаалаар хуучин засаг захиргааг өөрчлөн байгуулахад Баруун их сумын суурин дээр Хан Хэнтий уулын аймгийн Баянтүмэн Хан –Уулын хошууны “Баян Булган” сум үүсчээ. 
1931 онд Дорнод аймаг байгуулагдахад 700 гаруй өрхтэй, 3 багтайгаар “Шинэ Булган” сум байгуулагдахад 1065 өрх, 3000 гаруй хүн, 116,8 мянган малтай болон өргөжээ.
1956 онд “Туг” нэгдлийн суурь тавигдаж, 1959 онд нэг хэсэг нь Баянтүмэн суманд шилжиж байжээ. Үүний дараа нэгдлийн зохион байгуулалтад орж, нэгдсэн нэг удирдлагатай болсон түүхтэй.
Одоогийн Булган сум нь 711,1 мянган га хавтгай дөрвөлжин км нутагтай, засаг захиргааны 3 баг, 598 өрх, 1760 хүн амтай.
84558 мянган малтай. Өндөр хошуу, Хулсан шанд, Баян-Уул, 3 багтай. Халх, үзэмчин, барга үндэстэн ястанууд амьдарч ажиллаж байна.
Тус сум нь сүү, махны чиглэлийн фермерийн аж ахуйг хөгжүүлж, аймгийн төвийн ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг сүүгээр хангаж байна.
Сүүлийн жилүүдэд малчдын бүлэг, хоршоо нэмэгдэж, одоо 22 болоод байна.
Тугийн сүм: 
Эзэн Чингисийн Их цэргийн Хараа ихт хар сүлд,тугийг эрхэмлэн тахин шүтэж,хамгаалах түүхэн үүрэг, хариуцлага Монголын ард түмнээс бидний өвөг дээдсэд ноогдсон нь бид бүхний бахархал бөгөөд Дорнод аймгийн Булган сумын ард иргэд болон Монголчууд бидний түүхэн соёлын өв юм. Дэлхийн улс гүрэн өөрийн улсын онцлог, хүндэтгэл, сүр хүчээ илэрхийлсэн туг сүлдтэй байдгийн нэгэн адил Монгол туургатан ч туг сүлдний онцлог түүхтэй билээ. ХIII дугаар зууны үед Монголын нэгдсэн тулгар төрийн үед их, бага өсөн цагаан туг сүлд, Их цэргийн Их хар туг сүлд, дагуул туг сүлдүүдийг бүтээн хэрэглэж байсан. Хараа ихт хар сүлд бол эзэн Чингис хаан өөрийн биеэр оролцон тайж тахидаг, дайчин шүтээн учраас ялгуугдсан хараа ихт хар сүлд, тугийн элч сүлд буюу хувилбарыг залах Чингис хааны дурсгалд зориулан 1866 онд тэр үеийн Саруул гүний хошуу, одоогийн Дорнод аймгийн Булган сумын нутаг “Баян эрхт” гэдэг газарт “Тугийн сүмийг байгуулсан түүхтэй. Ядуурлын гай гамшгаас ард түмнээ аврахын тулд Чингисийн хар сүлдний элч сүлд буюу хувилбарыг залах “Тугийн сүм”-ийг байгуулж, залах аз завшаан унаган нутгийн ард түмэнд маань тохиосон байна. Тэгвэл одоо үеийнхэнд маань түүх соёлоо сэргээн босгох хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг түүхэн шалгуураар ноогдоод байна.
Дорнод аймгийн Булган сумын харъяат Монгол Улсын хэмжээнд анхдагч ба алдартнууд
Анх 1923 онд үүсэн байгуулагдаж, 1931 онд дахин зохион байгуулагдсан. Нутгийнхаа уулын "Булган" гэсэн нэрийг авчээ. 1958-1990 оны хооронд "Туг" нэгдэл ажиллаж байсан. 1958-аад оны адгаар Өвөр уртаас нүүж Өндөр хошуунд төвлөжээ.<ref> [dornod-library.mn] Дорнод аймгийн төв номын сан – [http://www.dornod-library.mn/index.php?option=com_content&view=article&id=78%3A2009-04-07-08-53-42&catid=40%3A2009-04-06-02-54-02&Itemid=83&limitstart=4 БУЛГАН СУМ]</ref>
 
==Газар дай==
Line 33 ⟶ 45:
 
==Алдартнууд==
* С. Жамъян- Гүн, Ардын Засгийн Гэгээрлийн Яамны анхны сайд, 
* БНМАУ-ын [[Ардын Жүжигчин]] алдарт хуурч [[Гомбодоржийн Жамъян]]
* [[Гомбодоржийн Жамъян]] - Алдарт морин хуурч, [[Ардын Жүжигчин]], төрийн соёрхолт, зууны манлай морин хуурч,
* Моононгийн Баяр - Улаанбаатар хотын анхны захирагч, 
* Дамдины Намсрай – Монгол Улсын Тээврийн Яамны анхны сайд, / 1940-1948 он/ шатрын спортын ууган мастер, сурын спортын мастер,
* Тасрангийн Балдан – Монгол Банкны Ерөнхий Хорооны анхны дарга /1940 он/, “улсын мэргэн” харваач,цолтой, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, 
* Жигмидийн Алтангэрэл – Сангийн сайд /1925-1927 он /,
* Сэнгийн Цэвээнсүрэн - 1924 оны анхны Үндсэн хууль батлалцсан,
* Мятавын Гэндэн – Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, “Эх оронч”,
* Сүхбаатарын Баяр – Аймгийн дарга 1931-1934 он,
* Доржийн Жигжид – Ахмад дайчин хүндэт хилчин,
* Сүхбаатарын Жадамбаа – эдийн засгийн ухааны дэд доктор,
* Донойн Пүрэв – Шүүх Яамны сайд 1972-1978 он, Унгар Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд 1978- 1981 он, хууль зүйн ухааны дэд доктор,
* Алтангэрэлийн Дашнамжил – Төр нийгмийн зүтгэлтэн, Дорнод аймгийн номын сангийн анхны үүсгэн байгуулагч.
* Сэдийн Дугарсүрэн – анагаах ухааны доктор, хүндэт профессор, хүний их эмч,
* Пэрэнлэйсамбуугийн Дорждэрэм – химийн ухааны дэд доктор, шатрын спортын дэд мастер,
* Гомбожавын Очирваань – анагаах ухааны дэд доктор, хүний их эмч, хурандаа цолтой,
* Тогоочийн Ойжины Загдхорлоо – анхны шүхэрчин эмэгтэй, Монголын түүхэнд анх удаа шүхрээр буусан эмэгтэй,
* Самбуугийн Лхам – мото спортын мастер,
* Цэвээний Жүгдэр – шатрын спортын мастер,
* Шаравын Пүрэвжав - – шатрын спортын мастер,
* Санк – радио спортын олон улсын хэмжээний мастер,
* Жамъангийн Цолмон – буудлагын спортын мастер,
* Бавуугийн Шагдар – Улсын тэргүүний сайн малчин,
* Доржийн Дэндэв – анхны мянгат малчин
* Жигжидийн Нина – Монгол Улсын аварга малчин
==Эх сурвалж ==
{{reflist}}