Ляо улсын судар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 2:
 
=Түүх=
[[Хятан улс|Ляо улс]] буюу Кидан угсаатны байгуулсан улсын X-XII зууны хооронд Хятадын зүүн хойд нутагт оршиж байсан түүхийг багтаасан албан түүх юм. [[Хятан улс|Ляо улс]] 1125 онд мөхсөний дараа оронд нь гарч ирсэн [[Алтан улс|Алтан улсын]] хаад, ноёдын зүгээс тус улсын түүхийг бичих явдалыг эрс таслан хориглосон. Харин Чингис хааны болон түүний үр садын үед хийсэн дайнаар Алтан улсыг мөхөөж, улмаар [[Сүн улс|Сүн улсыг]] мөхөөсөн явдал нь Ляо улсын 200 гаруй жилийн түүхийг бичихэд аятай нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Хубилай хааны зарлигаар 1260-1262 оны орчимд бичигдэхээр болсон ч [[Ли Таний бослого|Ли Таний бослого]], Аригбөх хааны тэмцэл, Сүн улстай хийж байсан дайн зэргээс үүдэж энэ ажил тасалдсан. Хамгийн гол нь бичилцэж байсан түшмэлин зарим нь Ли Таний бослогод нэр холбогдон цаазлуулж, зарим хэсэг нь өвчнөөр нас нөгчиснөөр тасалдаж зогссон.
Харин Тогоонтөмөр хааны үед 1343-1344 оны хооронд санаачилгатайгаар Ляо улсын түүх, Алтан улсын түүх, Сүн улсын түүх гэсэн гурван улсын түүхийг нөхөж бичсэний нэг нь юм.
=Бүтэц=