Өлзийхутаг хатан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 11:
'''Өлзийхутаг''' (1315–1369; {{lang-ko|기황후}}, ''Ки хуанхүү'') — [[Юань улс]]ын [[Тогоонтөмөр]] хааны '''[[хатан]]''', [[солонгос үндэстэн|солонгос]] хүн, Юань улсын сүүлчийн их хатан, хожмын [[Аюушридар хаан]]ы төрсөн эх байв.
 
Ки овогтон 1315 онд [[Курё|Гуулин улс]]ын [[Куян|Хэнжү]]д төрсөн бөгөөд солонгос тайган Түмэндэй гэгч хааны ордонд оруулжээ. Угаас цэцэн сэргэлэн тул удалгүй Тогоонтөмөр хааны хайр ивээлийг хүртэж сул хатан болсон. 1335 онд [[Данашир хатан]] цөлөгдсөний дараа Тогоонтөмөр хаан түүнийг их хатан болгох гэсэн боловч [[Баян чинсан|Баян]] тэргүүтэй [[монгол үндэстэн|монгол]] ноёдын эсэргүүцэлтэй тулгарч, [[хонгирад]] аймгийн [[Баянхутаг хатан|Баянхутагийг]] хатан болгожээ. Өлзийхутаг хатны ах [[Ки Чоль]] мөн Юань улсад зүтгэж Баянбух гэгдсэнгэх монгол нэртэй нэгэн байсан. 1341 онд дэд хатанд өргөмжилөгдөөд, Син Шэн Гун ордонд суух болжээ. Үүнээс хойш заримдаа Син Шэн Гун хатан гэгдэх болсон.
 
Өлзийхутаг хатан 1338 онд Аюушридарыг (1353 онд ханхүү болсон) төрүүлсэн бөгөөд 1364 онд [[Болдтөмөр]] нийслэлийг эзлэн хорьж байсныг [[Хөхтөмөр]] ирж аварчээ. 1365 онд [[Баянхутаг хатан|Баянхутаг]] хатныг нас барахад улсын их хатнаар өргөмжилөгдөв. 1368 онд [[Юань улс]] мөхөж, хааны хамтаар [[Инчан]] хот руу зайлжээ. 1370 оны 6-р сард [[Мин улс]]ын цэрэг тус хотыг эзлэхэд олзлогдон сураг алдарсан.