Anonymous user
"Гамлет"-ны өөр хувилбарууд
засварлах хураангуй байхгүй
No edit summary |
No edit summary |
||
Мөр 1:
'''Данийн хунтайж Гамлетын эмгэнэлт жүжиг''' ([[Англи хэл|Англи]]: ''The Tragedy of Hamlet, Prince of Denmark''), товчоор '''Гамлет''' нь [[Уильям Шекспир]]ийн зохиосон [[эмгэнэлт жүжиг]] юм.
Жүжигт гарах үйл явдал: Данийн хааны ордны орчим, өөд болоод удаагүй байгаа хаантай тун адилхан нэгэн этгээд олон цэрэгтэй учирсан тухай яриа хан хүү Гамлетийн чихэнд хүрнэ. Хан хүү эцгийнхээ сүнс гэмээр тэр этгээдтэй учирахыг хүснэ. Учиртал аав-сүнс нь байх бөгөөд хан хүүд “Өнөөгийн хан буюу Гамлетийн авга ахын гарт үрэгдсэнээ ярьж, өш хонзон ав” гэж даалгана. Үүнийг сонсоод мэгдэж, цочирдон хэрхэхээ мэдэхгүй болсон Гамлет галзуу хүн болж хувирна. Ингэх зуураа авга Клавдийгийн гэмт явдлыг хөдөлшгүй нотлох баримт хайж эхэлнэ. Харин авга ах нь хар цохин, Гамлетийг ухаан самуурсанд үл итгэн, туршуул явуулна. Үүнийг мэдсэн Гамлет асууж тандсан яриа хөөрөөнд нь бүр ч солиотой хариулан цаг хожсоор байна. Энэ үед Эльсинор хотод нүүдлийн театр ирэхэд Гамлет “Гонзагог хороосон нь” хэмээх жүжиг тоглож өгөхийг хүснэ. Хүсээд зогсохгүй зохиолд эцэг-сүнсний ярьж өгсөнийг нэмж бичиж өгнө
|