Банк: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 2:
 
== Банкны үүсэл ==
Банк гэдэг нэр томъёо нь `banco`\итали-мөнгө солих ширээ\ гэдэг үгнээс гаралтай гэж үздэг бөгөөд энэ нь дундад зууны үед италичууд өөрийн мөнгийг солилцдог байсан газрыг хэлдэг байжээ. Банкны үйл ажиллагаа хэдэн мянган жилийн өмнөөс үүсэж хөгжсөн түүхтэй. Эртний Ассир, Вавилон, Герег, Ромын эзэнт улсын үед банкны үйл ажиллагаа анхны хэлбэр болох үнэт зүйлс хадгалах, гадаад орны зоосон мөнгө солих, арилжаа наймааны зориулалтаар зээл олгох зэрэг үйл ажиллагаа явуулж байжээ. Харин худалдаа наймаа ид цэцэглэж эхэлсэн дундад зууны үед банк олноор бий болж эхэлсэн байна. Дэлхийн хамгийн эртний банкны систем Италид бий болсон гэж үздэг бөгөөд арилжааны анхны банкууд Венецэд 1171 онд, Генуад 1320 онд байгуулагдсан гэж үздэг
Орчин үеийн банкны хэлбэрийг агуулсан байгууллага анх дундад зууны сүүлчээр [[Англи|Англид]] байгуулагдсан гэж үздэг.
 
Тэр үед төлбөрийн голлох хэрэгсэл нь [[алт]] байв. [[Мөнгөний эдийн засаг|Мөнгөний эдийн засгийн]] хөгжилтэй холбогдож, худалдаа арилжаа эрс өсч, маш их алт мөнгө эзэмшдэг хүмүүс бий болжээ. Тэр их эд баялгийг биедээ байлгах нь аюул осолтой байсан тул [[Лондон|Лондонд]] хамгийн бат бөх гэгдэж байсан [[сэйф]] бүхий алтны дархчуулд алтаа хадгалуулах болжээ. Хариуд нь алтны эзэнд вексель буюу хүлээн авсан баталгаа өгч байв.
 
== Үйл ажиллагааны хүрээ ==