Цахилгаан мотор: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 13:
Эргэлдэж байгаа утсыг анхлан санаачлаагүй хүмүүст энэ нь тийм ч сэтгэл татахааргүй байсан хэдий ч Фарадей болон түүний олон тооны хамтрагчид механик энергийн чадлыг олж харжээ. Фарадейн хөдөлгүүрийг 1822 онд Английн математикч бөгөөд физикч Питр Барлоу нэмж сайжруулжээ. Тэрээр дүүжлэгдсэн утсыг шүдтэй араагаар сольж савыг шингэн мөнгөн усаар орлуулжээ. Барлоугийн дугуйны нэг шүд нь мөнгөн усанд дүрэгдэх бөгөөд хүчдэл өгөхөд цахилгаан соронзон хүчний үйлчлэлээр араа эргэж эхэлнэ. Тэрээр дамжуулагч утсыг дугуй араагаар сольж өгснөөр цахилгаан хөдөлгүүрийг төрөл бүрээр ашиглаж болох төсөөллийг хүмүүст хялбараар ойлгуулсан байна.
1834 онд Америкийн дархан Томас Давенпорт хоёр нь эргэдэг хоёр нь бэхлэгдсэн дөрвөн соронзон ашиглан цахилгаан хөдөлгүүрийг сайжруулсан байна. Хамгийн чухал нь тэрээр өрөм болон мод зорогч ашиглан бүтээсэн өөрийн загвар дээрээ хөдөлгүүрийн чадлыг шалгажээ.
Энэхүү дэвшлийн зэрэгцээ батарейн үнэ өртөг маш их байсан тул 1830 онд цахилгаан хөдөлгүүр нь арилжааны хувьд ашиггүй гэдэг нь батлагджээ. Цахилгааны түгээлт байхгүй байсан тухайн цаг үед Давенпорт зэрэг олон судлаачид цахилгаан хөдөлгүүрийг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг батлах оролдогооролдлого хийснээр дампуурсан байна.
 
== Ажиллах зарчим ==