Намжилын Норовбанзад: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
103.229.122.54 (Яриа) хэрэглэгчийн 445967 засварыг цуцлах
Мөр 28:
 
1955 онд түүний нөхөр Банзрагч нь “Ээмэг” жүжгээ бичээд 2000 төгрөгөөр шагнуулав. Банзрагч “Аймгийн гүйцэтгэх захиргаа”-ны Соёлын хэлтсын орлогч даргаар томилогдов.
 
==Сэрүүн сайхан хангай, Дэлхийн залуучууд оюутны их наадам==
1956 оны гал бичин жил Ардын хувьсгалын 35 жилийн ойн баярт урлагийн үзлэгт оролцож шалгаран [[Улаанбаатар|Улаанбаатар]] хот явахдаа 5 сартай охиноо авч явжээ.
 
1957 оны гал тахиа жилийн зун тухайн үеийн ЗХУ-ын нийслэл [[Москва|Москва]] хотноо болох Дэлхийн залуучууд оюутны VI-р их наадам болох дөхөж байх үед Норовбанзад болоод "ган хоолой" хэмээн алдаршсан бөхийн засуулч Мягмарын хамт шалгаран нийслэл хотыг зорьжээ. Тэрээр Дундговь аймгийн харьяат алдарт дуучин Дорждагватай уулзаж “Сэрүүн сайхан хангай” дуугаа дуулж үзүүлснээр Их наадамд явхаар шалгарчээ.Ингээд төрийн шагналт, МУГЖ Цогзолмаа багшийн хамтаар 6 сар бэлтгэл хийгээд 7-р сард [[Москва|Москва]] хотыг зорьжээ. Тус наадмаас тэргүүн байр эзэлж, алтан медаль авчээ.
 
Норовбанзад хэлэхдээ: “Сэрүүн сайхан хангай бол миний зүрхний дуулал, миний сүлд дуу юм” гэжээ.
 
1959 онд 2 жил шахам дагалдан жүжигчний ажил хийсний эцэст мэргэжлийн шалгалтад орж жинхэнэ жүжигчний үнэмлэх авчээ. Шороон гахай жилийн намар 3 дахь охин Дэлгэрмаа нь төрөв. Охиноо төрснөөс 45 хоногийн дараа ажилдаа эргэн оржээ.
 
1960 оны хавар Дани улсын нийслэлд олон улсын уулзалтад оролцсон.
 
==Уяхан замбуутивийн наран==