Намжилын Норовбанзад: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 19:
 
Монгол уртын дууг дэлхий дахинд таниулсан түүний гавъяаг үнэлж 1999 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ.
 
==Бага нас==
Норовбанзад нь 1931 оны 12 сарын 10-нд Түшээт хан аймгийн Боржигин сэцэн вангийн хошуунд (одоогийн Дундговь аймаг) Сүүдэртийн улаан овоонд төржээ.
 
Норовбанзад хэмээх нэрийг нь лам хүн хайрлажээ. Түүний аав Дамдин гэцэл, ээж Намжил бөгөөд өргөмөл нэг эгч, 2 эрэгтэй, 1 эмэгтэй дүүтэй. Том дүүг нь Мангал, Дунд дүүг нь Жамъянсүрэн харин охин дүүг нь Сожидбум гэдэг юм.
Түүнийг бага насанд нь бундан цагаан хэмээн өхөөрдөн нэрлэдэг байжээ. Багад эцэг Дамдин түүнийг моринд сундлаад айлын найр хуримд очдог байжээ. Эх Намжил нь дуу хуур, наадамд дуртай, лимбэ хөгжим үлээдэг, уран цэцэн үгтэй, үлгэр домог ярьдаг хүн байсан.
 
1938 оны шороон бар жил Норовбанзадыг 7 настай байхад нь түүнийг эх барьж авсан ээжийн хүү Тавхай нийслэл хотоос дуулдаг хайрцаг авчирчээ. Норовбанзадын анхны хагас дутуу дуулж сурсан дуу нь “Сэрүүн сайхан хангай” байжээ.
 
Тэрээр 1940 оны төмөр луу жилийн намар 9 настайдаа Дэлгэрцогт сумын бага сургуульд орсон бөгөөд тухайн үед алдарт дуучин Төмөр тус сургуульд багшилдаг байжээ. Сургуульдаа дуу дуулдгаараа алдаршиж “Дуучин шар” хэмээх хочтой болжээ.
 
Түүнийг 3-р ангид орох жил буюу 1942 онд эцэг Дамдин нь нас барж, тэрээр сургуулиа орхин малчин охины амьдралаар амьдарч эхэлсэн байна.
 
1944 оны хөх мичин жилийн зун ган болж, намар нь түүний гэр бүл Баянжаргалан сум руу шилжин нүүж, тэр жилийн өвлийн зуданд малаа алдаж ихээхэн зутарчээ.
 
Дэлхийн II дайн дууссан 1946 оны гал нохой жил Ардын хувьсгалын 25 жилийн ойн баярт сум даяараа оролцох болсон байна. Сумын улаан буланд сайн дурын уран сайханч болсон ба Нийслэл хотод ирж “Идэр жинчин” дуугаа дуулаад 2 хоноод нутаг буцсан байна.
 
==Залуу нас==