Милтон Фридман: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 9:
Милтон Фридман 1912 онд [[Нью Йорк]]ийн [[Брүүклин]]д [[Зүүн Европ]]оос ирсэн [[цагаач]] [[жүүд]] айлын дөрвөн хүүхдийн отгон нь болон төржээ. 1932 онд [[Чикагогийн Их сургууль]]д эдийн засгийн мэргэжлээр сурсан. 1946 оноос Чикагогийн Их сургуулийн эдийн засгийн ухааны профессороор ажилласан ба чингэх хугацаандаа монэтар онолоо боловсруулсан байна. Түүний гол хэлээд байгаа санаа бол улс орны эдийн засаг, инфляцийг гагцхүү мөнгөний нийлүүлэлтээр хянаж болно, төрийн зардлыг өсгөхгүй байх нь эдийн засгийн хөгжлийн гол үндэс гэсэн сургааль юм. 1960-аад оны үеэс энэ үзэл бодол улс төрийн эдийн засагт их хүчтэй гарч ирсэн ба бодлогыг нь монэтаризм, онолчдыг нь Чикагогын Их сургуульд голлож төвлөрч байснаар нь "Чикагогын жаалууд" гэх болжээ. 1970-аад оны үед Чикагогын жаалууд [[Сальвадор Альенде]]гийн дараах [[Аугусто Пиночет]]ийн [[Чили]] улсад урилгаар монэтар бодлогоо хэрэгжүүлсэн юм. 17 мянган хувийн инфляцтай болсон байсан Чили улс хоёр, гуравхан жилийн дотор бүрэн хөл дээрээ босчээ. Фридманы монэтар бодлогыг шүүмжлэгчид Чилийн амжилтын дараанаас түүнийг махчин Аугусто Пиночеттод тусаллаа хэмээн шал өөр өнцгөөс харааж эхэлсэн байна.
 
Түүний [[Капитализм ба эрх чөлөө]] (Capitalism and Freedom(1962)), [[Хувь заяагаа сонгох нь]] (Free to Choose(1979)), [[Дарангуйллын статус кво]] (Tyranny of the Status Quo(1983)) гэсэн гурван бүтээл нь хэл болгоноо орчуулагдсан.<ref>[Милтон Фридман, Рөүз Фридман - Хувь заяагаа сонгох нь - 2007 - vii]</ref>
 
== Ишлэл ==
 
{{DEFAULTSORT:Фридман, Милтон}}