Баяндэлгэр сум (Төв): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 73:
|-
|}
==Газар зүйн байрлал==
 
Зохиогч Administrator
3 дах өдөр, 20-05-2009 11:47
Тус сум нь 1921 онд Дархан чин ван Пунцагцэрэнгийн хошуунд Гүн сум нэртэйгээр байгуулагдаж, 1924 онд Баяндэлгэр уулын сум, 1931 оноос Баяндэлгэр сум хэмээн нэрлэгдэх болсон.
1956 онд тус сумын татан буулгаж 4-р багийг Баян суманд, бусад 6 багийг Эрдэнэ суманд нийлүүлсэн бөгөөд 1959 онд дахин байгуулсан байна.
Одоо засаг захиргааны Байдлаг, Галуут гэсэн 2 багтай. 1390 хүн, 532 өрхтэй байна.
Сумын Иргэдийн хурла, сумын Засаг даргын тамгын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит улсын тэргүүний 9-н жилийн дунд сургууль, аймгийн тэргүүний “Од” цэцэрлэг, хүн эмнэлэг, соёлын төв зэрэг 6 төсвийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг.
 
Иргэдийн хурал
 
Сумын ИТХ нь 15 төлөөлөгчтэй 5 төлөөлөгч 4 байнгын хорооны зохион байгуулалтай, сонгуулийн бүрэн эрхийн хугацааны бодлого, үйл ажиллагааны чиглэлээ боловсруулж батлаад ажиллаж байна. ИТХ-ын даргаар Банзрагчийн Даваадорж сонгогдон ажиллаж байна.
 
Засаг даргын тамгын газар
 
Сумын Засаг даргаар 2012 оны сонгуулийн үр дүнгээр Шарын Ойдовдорж, Засаг даргын орлогчоор Гочоогийн Баасанжав нар томилогдсон. Засаг даргын тамгын газрын даргаар Наянтайн Баасанхүү ажилладаг ба тамгын газар мэргэжилтэн болон үйлчилгээний ажилчдаас бүрдсэн 19 орон тоотойгоор ажиллдаг.
Дунд сургууль
Тус сумын дунд сургууль нь нийт 148 хүүхэдтэйгээр ерөнхий боловсрол эзэмшүүлэх чиглэлээр хичээлийн тохилог байр болон дотуур байртайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тус сургууль нь 11 багштай, 20-оод туслах ажилчидтай ба сургуулийн захирлаар Цэнджавын Цэвэгсүрэн ажиллаж байна. Сургуулийн дотуур байранд 30-аад хүүхдийн амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.
 
Хүүхдийн цэцэрлэг
Тус сумын хүүхдийн цэцэрлэг нь 1965-07-15 нд анх сумын Засаг дарга Н.Жамбаа гэдэг хүний санаачлагаар “хэрлэн баян” нэгдлийн цэцэрлэг нэртэйгээр 3-н ажилчин 25 хүүхэдтэйгээр байгуулагдсан. 50 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд 2003 онд аймгийн тэргүүний цэцэрлэгийн болзолыг хангасан 2015 нд байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. 2014-2015 оны хичээлийн жилд 117 хүүхэдтэй бөгөөд ердийн бүлэгт 70, хамран сургалтанд 47 хүүхэд эрхлэгч, багш, ажилчид нарын 14 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр Пүрэвдоржийн Гэрэлтуяа ажиллаж байна.
Эмнэлэг
Тус сумын хүн эмнэлэг нь 15 ортойгоор эрхлэгч эмч, багийн 2 эмч, 2 бага эмчтэйгээр нийт 12 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Эрхлэгчээр Гомбожавын Уянга ажиллаж байна.
 
Соёлын төв
Тус сумын соёлын төв нь номын сан, орон нутаг судлах музейтэйгээр 5 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Эрхлэгчээр Гочоодоржийн Уранчимэг ажиллаж байна.
Байгаль цаг уурын төлөв
Газар зүйн байрлал
Тус сум нь өмнөд талаараа Төв аймгийн Баянжаргалант сумтай, баруун өмнөд талаараа Архуст сумтай, баруун талаараа Эрдэнэ сумтай, зүүн хойд талаараа Мөнгөнморьт сумтай, зүүн талаараа Багануур дүүрэгтэй, зүүн урд талаараа Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумтай тус тус хиллэн Ханхэнтий нурууны өмнөд хэсэгт оршдог.
Сумын төв нь хойд өргөргийн 47044”10/ зүүн уртрагийн 108004”24/-солбицолд, Улаан баатар хотоос 101 км, Зуунмод хотоос 108 км, Багануур дүүргээс 26 км зайд алслагдсан байна.
Өлзийт уул /1980,3м/, Баруун бэрхийн даваа /1992,0м/, Шар булгийн даваа /1937,0м/, Баруун салаа уул /1709,8м/, Хушингийн овоо /2221,2м/, Хүнхэр улаан уул /1791,8м/ зэрэг уул даваанууд байр зүйн зурагт тэмдэглэгдсэн байна.
Үзэсгэлэнт уул нуруу, ан гөрөөс, гол мөрөн, рашаан усаар элбэг бөгөөд бор гөрөөс, буга, аргаль, гахай, чоно, тарвага зэрэг ан амьтад, хун, галуу, нугас, хөхөө, ятуу, хур, бүргэд, тас, бор шувуу зэрэг жигүүртэн шувуу, алгана, тул, цурхай, гутаар зэрэг загас жараахай, шинэс, хус, хуш, улиас, хайлаас зэрэг ой мод, чулуун нүүрс, алт, цагаан тугалга, жонш, цахиур зэрэг ашигт малтмалтай.<ref>http://www.bayandelger.to.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=1&Itemid=3</ref>
==Түүх==
1923 онд [[Түшээт хан аймаг|Түшээт хан аймгийн]] [[Дархан чин вангийн хошуу|Дархан хошой чин ван Пунцагцэрэнгийн хошууны]] харьяанд Гүн сум нэрээр байгуулагдсан<ref name="OfficialSite">[http://www.tuv.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=60:2008-10-11-07-30-47&catid=34:2008-10-10-07-11-36&Itemid=79 Баяндэлгэр сум]</ref>. 1924 онд Баяндэлгэр уулын сум нэртэй болж, 1931 онд одоогийнхоо нэрээр нэрлэгджээ. 1956 онд сумыг татан буулгаж [[Баян сум|Баян]], [[Эрдэнэ сум (Төв)|Эрдэнэ сумдад]] нэгтгэсэн ч удалгүй 1959 онд дахин байгуулжээ<ref name="OfficialSite">[http://www.tuv.gov.mn/index.php?option=com_content&task=view&id=24&Itemid=33 Төв аймгийн албан ёсны вэб сайт]</ref>.
Line 99 ⟶ 130:
Манай орон далай тэнгисээс алсагдсаны зэрэгцээ тал бүрээсээ өндөр уул нуруудаар хүрээлэгдсэний улмаас агаарын температур ба хур тунадас жил бүр харилцан адилгүй, эх газрын эрс тэс уур амьсгалтай.
Баяндэлгэр сум нь өвлийн улирал хүйтэн, зун нь сэрүүвтэр богино, хавар, намрын улиралд халуун хүйтний ялгаа нь байгаа нь эх газрын эрс тэс уур амьсгалын нөлөөний илрэл юм.<ref>http://www.bayandelger.to.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=1:2009-05-25-06-55-53&catid=1:2009-05-20-11-37-53&Itemid=14</ref>
==
{{Төв}}